- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ “ХОЛБОЛТЫН ЖУРАМ”
Эрчим хүчний зохицуулах хорооны
2018 оны 289 дүгээр тогтоолын хавсралт
ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ, ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНИЙ “ХОЛБОЛТЫН ЖУРАМ”
НЭГ. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь иргэн, хуулийн этгээдийн цахилгаан тоног төхөөрөмж, шугам, дэд станцыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбуулах хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, зөвшөөрөл олгох, сүлжээндхолбож, хүчдэлд залгах үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг хариуцлага, эрх хэмжээг тодорхойлоход оршино.
1.2.Цахилгаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч (цаашид “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэх)-ийн дамжуулах, түгээх сүлжээнд иргэн, хуулийн этгээдийн цахилгаан тоног төхөөрөмж, шугам, дэд станцыг холбоход энэхүү журмыг мөрдөнө.
1.3.Иргэн, хуулийн этгээдийн цахилгаан тоног төхөөрөмж, шугам, дэд станцыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбохэрх бүхий байгууллагын шийдвэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн олгосонтехникийн нөхцөл байна.
ХОЁР. Сүлжээнд холбогдох хүсэлт гаргах, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх
2.1.Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд шинээр холбогдох, техникийн нөхцөлд заасан чадлыг нэмэгдүүлэх, бууруулах, сүлжээний техникийн шийдлийг өөрчлөх тухай бүрд техникийн нөхцөл авна.
2.2.Иргэн, хуулийн этгээд нь цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдох тухайн байршил дээр цахилгаан чадал нэмж холбох боломжтой эсэх лавлагааг сүлжээний нөөцийн мэдээллээс авах боломжийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлсэн байна.
2.3.Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдохоор хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн цахим хуудсаар дамжуулан эсвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн харъяа хүсэлт хүлээн авах цэгүүдэд өөрийн биеэр ирж энэхүү журамд заасан материалыг бүрдүүлэн хүсэлт гаргана.
2.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор судалгааг хийж иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгох боломжтой эсэх хариуг мэдэгдэнэ.
2.5.Цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо цахилгаан дамжуулах сүлжээний горим ажиллагааны хэвийн нөхцлийг хангуулах зорилгоор дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн саналыг үндэслэн техникийн нөхцөл олгоно.
2.6.Техникийн нөхцлийн саналыг хүлээн зөвшөөрч хариу өгсөн иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцлийг ажлын 5 хоногт багтаан гаргана.
2.7.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцөл олгохдоо хэрэглэх чадлын хэмжээ, дамжуулах, түгээх сүлжээний ачаалал, тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэх цахилгааны хэрэглээ, хэтийн төлөвтэй уялдуулан шийднэ.
2.8.Техникийн нөхцлийг олгохдообарилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, шинэчлэх талаар эрх бүхий байгууллагын шийдвэр, тусгай зөвшөөрөл эзэмшигчид гаргасан хүсэлт, газар олголтын захирамжийг үндэслэнэ.
2.9.Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл авахад шаардлагатай дараах баримт бичгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрдүүлж өгнө.
2.9.1.Өргөдөл буюу албан хүсэлт;
2.9.2.Иргэний үнэмлэхний хуулбар(эх хувь);
2.9.3.Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.9.4.Газрын гэрчилгээ (Өмчлөх, ашиглах, эзэмших), (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.9.5.Газрын кадастрын зураг(эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.9.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталсан маягтын дагуу тодруулах хуудас бөглөх;
2.9.7.Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журмын 2.8 дугаар зүйлд заасан баримт бичгээс гадна хүсэлтийн онцлогоос хамаарч дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүнд:
2.9.8.Хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдуулан барилга орон сууц барих тохиолдолд Архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан “Ерөнхий төлөвлөгөө” (эх хувь эсвэл хуулбар хувийг нотариатаар гэрчлүүлсэн байх);
2.9.9.Олгогдсон техникийн нөхцөлд өөрчлөлт оруулахад тухайн техникийн нөхцлийн хуулбар хувь;
2.9.10.Техникийн нөхцлийн нэр шилжүүлэхэд олгогдсон техникийн нөхцөл, газрын гэрчилгээ, харъяа хорооны тодорхойлолт;
2.9.11.Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний байршлыг өөрчлөхөд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс зураг төсөлд тодруулга хийсэн тодорхойлолт, харьяа орон нутгийн ерөнхий төлөвлөгөө эрхэлсэн газрын албан бичиг;
2.10.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгааны өндөр хэрэглээ, ачаалал бүхий орон сууцны хороолол, томоохон цогцолбор байгууламжид техникийн нөхцөл олгохдоотэдгээрийн барилга угсралтын үеийн цахилгааны хэрэглээг түр хангах техникийн нөхцлийг салган олгож болно.
2.11.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцлийг 1-3 жилийн хугацаатай олгоно.
2.12.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нэгдсэн техникийн нөхцөлтэй хэд хэдэн иргэн, хуулийн этгээдийн техникийн нөхцлийг аж ахуй нэгжийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн болон газрын гэрчилгээ, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг үндэслэнтехникийн хувьд боломжтой нөхцөлд тус тусад нь олгож болно.
2.13.Сүлжээ төлөвлөлт, горимын онцгой ач холбогдол бүхий нийтийн сүлжээ, магистраль шугам үүсгэхээр хэсэгт иргэн, хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр дэд станц, шугам тоноглол барихаар зайлшгүй шаардлага гарч техникийн нөхцөл олгох тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид тухайн дэд станц, шугам, тоноглолыг шилжүүлэх талаар техникийн нөхцөлд тодорхой зааж тусгана.
2.14.Иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийг сүлжээнд холбоход бусад хэрэглэгчийн өмчлөлийн шугам, дэд өртөө, хуваарилах байгууламж, тоног төхөөрөмжийг ашиглах бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн хэрэглэгчтэй урьдчилан тохиролцоно.
2.15.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн холболтын хүсэлтийг шийдвэрлэсэн хугацаа, үндэслэл зэргийг өөрийн цахим хуудсанд сар бүр нийтэлнэ.
2.16.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь техникийн нөхцөл олголтын талаарх мэдээг улирал тутам Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлнэ.
2.17.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олгосон техникийн нөхцлийн судалгаанд үндэслэн дамжуулах, түгээх сүлжээнд нэмэгдэх болон хүлээгдэж буй чадлыг тооцон гаргаж сүлжээ төлөвлөлтөнд ашиглана.
ГУРАВ. Санхүүгийн нөхцөл
3.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн дэд станц, шугам, тоноглолыг дамжуулах,түгээх сүлжээнд холбоход хүсэлт судлах, техникийн нөхцөл олгох, техникийн нөхцлийн дагуу холбох үйлчилгээ үзүүлэх төлбөрийг иргэн, хуулийн этгээдээс авна.
3.2.Айл өрхийн ахуйн хэрэглээнд 10кВт хүртэл чадалтай 220В-ын хүчдэлд холбогдох хүсэлт гаргах тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын гэрчилгээг үндэслэн техникийн нөхцөл олгох төлбөртөлүүлэхгүйгээр холбох зөвшөөрөл олгоно.
ДӨРӨВ. Техникийн нөхцлийн агуулга
4.1.Техникийн нөхцөлд дараах асуудлыг тусгасан байна.
4.1.1.Цахилгааны тооцоот дээд ачаалал
4.1.2.Холболт хийх цэг (дамжуулах, түгээх шугам, дэд станц, тоноглол), таслах, залгах тоноглолын марк,
4.1.3.Холболтын схем,
4.1.4.Объектыг шинээр холбосноос болон хэрэглэгч хэрэглээгээ нэмэгдүүлсэнтэй холбогдуулан өргөтгөл хийх эсэх,
4.1.5.Тоолуур, хэмжих хэрэгсэл
4.1.6.Объектод тавигдах тусгай шаардлага,
4.1.7.Объектын ашиглалт, аюулгүй ажиллагааг хангах шаардлага
4.1.8.Иргэн, хуулийн этгээд нь объектыг барих явцад цахилгаан авах шаардлага гарвал түр холболт хийх цэг, хугацааг тодотгосон байх,
4.1.9.Орчны тохижилтыг нөхөн сэргээх талаар авах арга хэмжээ,
4.1.10 Техникийн нөхцөлийн хугацаа,
4.1.11.Холбогдох тогтоол шийдвэрийн заалт
4.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийн дагуу зориулалт, чадал, холболтын цэг, тухайн холбогдож буй сүлжээний онцлогоос хамааруулан техникийн нөхцлийн тусгай заалтууд хэсэгт нэмэлт шаардлагуудыг оруулна.
ТАВ. Объектыг сүлжээнд холбох
5.1.Техникийн нөхцөлд тусгасан шаардлагыг бүрэн хангасан дэд станц, шугам тоноглолыг цахилгаан дамжуулах, түгээх сүлжээнд холбоно.
5.2.Цахилгаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчийнсүлжээний тоноглолыг өөрчлөх, өргөтгөх, газардуулгын байгууламжийн хэмжилт, реле хамгаалалтын тавилын тооцоо хийж тавил тавих, өөрийндэд станц, шугам тоноглолыг хүчдэлд залгах ажлыг тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчээр гүйцэтгүүлнэ.
5.3.Иргэн, хуулийн этгээд нь батлагдсан техникийн нөхцлийн дагуу өөрийн шинээр барихдэд станц, шугам тоноглолын зураг төсөв, угсралт, хэмжилттуршилтын ажлыг бусад эрчим, хүчний барилга байгууламж барих эрх бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагааргүйцэтгүүлж болно.
5.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь иргэн, хуулийн этгээдэд олгосон техникийн нөхцөлийн дагуу захиалсан чадлын нөөц, техникийн боломжийг тухайн дэд станц, шугам, тоноглолд хадгална.
5.5.Иргэн, хуулийн этгээд нь дэд станц, шугам тоноглолыг сүлжээнд холбоход бүрдүүлсэн гүйцэтгэлийн баримт бичгийг архив, мэдээллийн санд бүртгүүлэн,хүчдэлд залгаж болох тухай ашиглалтанд оруулах комисс ажиллуулждүгнэлт гаргуулсан байна.
5.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч ньиргэн, хуулийн этгээдийн саналыг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтийг үндэслэн шуурхай ажиллагааны нэр, дугаар олгожиргэн, хуулийн этгээдтэй цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан мэдээллийн санд бүртгэж, сүлжээнд залгах зөвшөөрөл олгоно.
5.7.Иргэн, хуулийн этгээд нь олгосон техникийн нөхцлийн дагуу мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлсэн зураг төслийг барилга-угсралтын ажил эхлэхээс өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох тусгай зөвшөөрөл эзэмшигч /дамжуулагч, түгээгч/-ээр хянуулж баталгаажуулсан байна.
5.8.Техникийн нөхцөл олгосон өдрөөс хойш тухайн шугам сүлжээнд өөрчлөлт /хүчин чадлыг ихэсгэх, багасгах, хэтийн төлөвийн схемээр өөрчлөгдөх, татан буугдах гэх мэт/ орволтусгай зөвшөөрөл эзэмшигч нь захиалагч /иргэн, хуулийн этгээд/ буюу зураг төслийн байгууллагад мэдэгдэж техникийн нөхцлийг тодотгож байх үүрэгтэй.
5.9.Техникийн нөхцлийн шаардлагын биелэлтийг тухайн дэд станц, шугам тоноглолыг ашиглалтад хүлээн авах үед шалгаж, зураг төслийн байгууллагатай тохиролцолгүйгээр өөрчлөлт оруулсан тохиолдолд зураг төсөл буюу угсралтад техникийн нөхцлийн дагуу зохих өөрчлөлт хийлгэнэ.
5.10.Захиалагч (иргэн, хуулийн этгээд)-ийн шинээр барьсан буюу шинэчилж өөрчилсөн цахилгаан тоног төхөөрөмж нь цахилгаан тоногтөхөөрөмжийн угсралтын болон барилгын норм, дүрэм, өгөгдсөн техникийн нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасанбайвал зохино.
5.11.Шинээр дэд станц, шугам тоноглол холбуулж буй иргэн, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд байгаа дэд станц, шугам тоноглолыг өргөтгөсөн бол өргөтгөсөн дэд станц, шугам тоноглол нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өмчлөлд байна.
5.12.Иргэн өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжид хэрэглэгч холбуулахдаа түгээх сүлжээний найдвартай тасралтгүй ажиллагаатай холбоотой эрх бүхий байгууллагаас тавих шаардлагыг биелүүлнэ.
ЗУРГАА. Техникийн нөхцөл олгохгүй байх, хүчингүй болгох тохиолдол
6.1.Техникийн нөхцлийг дараах үндэслэлээр олгохгүй. Үүнд:
6.1.1.Газрын маргаантай болон газрын гэрчилгээ, баталгаажсан кадастрын зураг, хүсэлт, бусад бичиг баримтын эзэмшигчийн нэр зөрсөн байх,
6.1.2.Техникийн нөхцөл авахад энэхүү журмын 2.8 дахь заалтанд заасан бүрдүүлэх үндсэн материал дутуубол хүсэлтийг хүлээн авах боломжгүй, мөн 2.9 дахь заалтын дагуу хүсэлтийн онцлогоос хамааруулан нэмэлт бичиг баримт, материалыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрдүүлж өгөөгүй тохиолдолд,
6.1.3.Иргэн, хуулийн этгээдийнбарилга байгууламжийг сүлжээнд холбоход тоноглолын нөөц хүрэлцэхгүй байх, шинээр барих, зөөх дэд станц, шугамын трасс нь нийслэл, орон нутгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөтэй уялдахгүй, тухайн орчинд нийтийн сүлжээ үүсэх боломжийг хаах тохиолдолд,
6.1.4.Цахилгаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчнь өөрийн эзэмшлийн түгээх сүлжээнд иргэн, хуулийн этгээдэд техникийн нөхцөл олгохдоо дамжуулах сүлжээнд холбогдох техникийн нөхцөлд заагдсан хүчин чадлаас хэтрүүлсэн тохиолдолд,
6.2.Техникийн нөхцөлийг дараах үндэслэлээр хүчингүй болгоно.Үүнд:
6.2.1.Техникийн нөхцөл авахын тулд техникийн хэрэглээний өгөгдлүүдээ буруу тодорхойлсон,
6.2.2.Холболт хийх цэгийн хүчин чадлаас хэтрүүлэн техникийн нөхцөл олгосон,
6.2.3.Техникийн нөхцөл хүчинтэй байх хугацаанд сүлжээнд холбогдоогүй.
ДОЛОО. Хариуцлага
7.1.Техникийн нөхцлийг үндэслэл муутай олгосноос иргэн хуулийн этгээдэд учирсан шууд хохирлыг техникийн нөхцөл олгогч хариуцна.
----оОо---
Текст томруулах
A
A
A