A

A

A

Бүлэг: 1979

Эрчим хүчний зохицуулах хорооны

2018 оны 291 дүгээр тогтоолын хавсралт

АЖ АХУЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч-Хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн зорилго нь Эрчим хүчний тухай хуульд заасан цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс /цаашид “Хангагч” гэх/ хэрэглэгчийг цахилгаанаар хангахтай холбогдсон харилцааг зохицуулах, гэрээний нөхцөл, түүнд тавигдах шаардлага, үйлчилгээний түвшин, чанарын үзүүлэлт, төлбөр тооцооны нөхцөлийг тусгасан хэм хэмжээг тодорхойлоход оршино.

1.2.Энэхүү дүрмийг хангагч, хэрэглэгч болон шинээр гэрээ байгуулахыг хүссэн иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.

Хоёр. Гэрээний нөхцөл, шаардлага

2.1.Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм, Нэгдсэн сүлжээний дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Холболтын журам энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хангагч, хэрэглэгчийн хооронд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өмчлөгчтэй, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулна.

2.2.Иргэн, хуулийн этгээд цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна.

2.2.1.хангагчаас олгосон техникийн нөхцлийн шаардлагыг хангасан байх;

2.2.2.хэрэглэсэн цахилгааны тооцоог нийлж баталгаажуулан, өр төлбөрөө бүрэн барагдуулсан байх;

2.2.3.шугам сүлжээний эзэмшлийн заагийг хоёр тал харилцан тохиролцож баталгаажуулсан байх;

2.2.4.тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх;

2.3.Иргэн (айл өрх)-тэй байгуулах цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд дараах нөхцлийг тусгана.

2.3.1.хэрэглэх цахилгааны хэмжээ;                                                                                          

2.3.2.цахилгаан эрчим хүчний чанар;

2.3.3.үйл ажиллагааны чиглэл, үнэ тарифын ангилал;

2.3.4.талуудын эрх, үүрэг, хариуцлага;

2.3.5.хохирлыг тооцох журам болон гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэх;

2.3.6.гэрээг цуцлах, нэмэлт өөрчлөлт оруулах, дүгнэх журам;

2.3.7.гэрээний хугацааг тоогоор болон бичвэрээр давхар бичих;

2.3.8.шаардлагатай гэж үзвэл зарим хэрэглэгчдийн хувьд төлбөрийн батлан даалт гаргуулсан, барьцаа төлбөр төлсөн эсэх асуудлыг тусгах;

2.3.9.эзэмшлийн зааг /бүдүүвч, зургийн хамт/;

2.3.10.хэрэглэгчийн шаардлагатай мэдээлэл;

2.3.11.хангагчийн эрх бүхий ажилтнуудын хаяг, утас;

2.3.12.цахилгааны төлбөрийн тухай хангагчийн тодорхойлолт;

2.3.13.иргэн (өмчлөгч, эзэмшигч)-ий үнэмлэх, газрын гэрчилгээ, кадастрын зураг, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний баталгаат хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, өмчлөгчийн итгэмжлэл, тоолуур, хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ зэргийг хавсаргасан байна;

2.4.Хуулийн этгээдтэй байгуулах цахилгаан эрчим хүчээр хангах гэрээнд энэ зүйлийн 2.3-т зааснаас гадна дараах нөхцлийг тусгана.

2.4.1.хэрэглэгчийн зэрэглэл, зэрэглэлийг хангах техникийн боломж;

2.4.2.цахилгаан хэрэглээний жил, улирал, сарын хуваарь;

2.4.3.шугам сүлжээний эзэмшлийн зааг, зарчмын схем, техникийн өгөгдлүүд, ажиллагааны горим, хамгаалалтын болон автоматикийн хэрэгслүүдийн тавилууд;

2.4.5.төлбөр тооцооны хэрэгслийн байршил;

2.4.6.төлбөр тооцоонд ашиглаж байгаа гүйдэл, хүчдэлийн трансформатор, тоолуур, хэмжих хэрэгслийн хэв маяг /тип, марк/, үржих коэффициент, үйлдвэрлэгчийн дугаар;

2.4.7.трансформаторын хоосон явалтын алдагдлын хувь хэмжээ зэргийг тусгаж, бусад шаардлагатай нотлох баримтуудыг хавсаргасан байна;

2.4.8.шаардлагатай тохиолдолд хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийн чадварын талаар харилцагч банкны байгууллагаас гаргасан баталгаа болон тэдгээрийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа;

2.4.9.хэрэглэгч нь 6-35 кВ-ын өндөр хүчдэлийн шугам, тоноглол эзэмшдэг бол харьяа түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй цахилгаан тоноглолын найдвартай болон шуурхай ажиллагааны гэрээг байгуулж болно;

2.5.Хангагч нь хэрэглэгчдээс цахилгааны хэрэглээний захиалгыг авахдаа захиалгын хуудсаар жилд нэг удаа буюу 6 дугаар сарын 20-ноос 7 дугаар сарын 20-ны дотор авах бөгөөд тухайн оныхоо 12 дугаар сард тодотгол хийж болно. Захиалгад хэрэглэгчийн суурилагдсан хүчин чадал, хүчин чадлын ашиглалт, хэрэглэх цахилгааны чадал, энергийн хэмжээ, хангагч, хэрэглэгчийн гарын үсэг, хаяг, хуулийн этгээдийн тамга, тэмдэг байна.

2.6.Хэрэглэгч захиалгаа буруу өгсөн, эсвэл цаг хугацаанд нь захиалгадаа өөрчлөлт оруулаагүй бол хариуцлагыг хангагч хүлээхгүй. Гэрээг дүгнэхэд захиалгаас илүү, дутуу хэрэглэсэн шалтгааныг талууд харилцан дүгнэж, хэн буруутай нь гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.

2.7.Хэрэглэгч нь техникийн хувьд боломжтой бол хангагч байгууллагаа сонгон үйлчлүүлэх эрхтэйгээр аж ахуйн харилцаанд оролцоно.

2.8.Хангагч нь аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээдтэй жил бүр төлбөрийн тооцоог нийлж, гэрээг дүгнэж, төлбөр тооцоо, өр авлагыг баталгаажуулна. Ахуйн буюу айл өрхийн хэрэглэгчтэй гэрээний хугацаа дуусахад гэрээг дүгнэж, тэмдэглэлүйлдэнэ.Шаардлагатайүед жил бүр дүгнэж болно.

Гурав. Үйлчилгээний түвшин

Хангагч нь дараах үйлчилгээний түвшинг хэрэглэгчид үзүүлнэ.

3.1.Хэрэглэгчийг худалдан авах гэрээнд заасан тоо хэмжээ, чанарын шаардлага хангасан цахилгаанаар хангана.

3.2.Аваар саатлаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна.               

3.3.Хэрэглэгчийг цахилгаанаар найдвартай хангахад шаардагдах ажиллах хүч, материал, тоног төхөөрөмж, машин механизмыг бэлэн байдалд байлгана.

3.4.Хэрэглэгчид соёлтой үйлчилж, тэдний эрх ашигт нийцсэн төрөл бүрийн мэргэжлийн сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулна.

3.5.Хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдал, тасалдлын хугацаа нь цахилгаан сүлжээнд холбогдсон техникийн байдлаас хамаарч дараах хэмжээнд байна. Үүнд:

3.5.1.Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээгээр дамжин бие биеэс үл хамаарах хоёр талын тэжээл бүхий үндсэн ба бэлтгэл шугамтай, үндсэн тэжээлийн шугам хүчдэлгүй болоход хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж уг шугамаас салж бэлтгэл шугамд залгагдах автомат удирдлагатай байвал цахилгаан хангамжийн тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь нэг талын тэжээл тасрахад бэлтгэл тэжээл нь автоматаар залгагдах хугацаагаар тодорхойлогдоно.

3.5.2.Нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид нь хангагчийн харьяаны шугам сүлжээгээр тэжээгддэг 2 талын тэжээлтэй байхаас гадна өөрийн мэдлийн аваарийн эх үүсвэртэй байх бөгөөд эдгээрийн аль нэг нь тасрахад өөр хоорондоо автоматаар залгагдах схемтэй байна. Хэрэглэгчийн харьяаны  эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан чадал нь түүний тасралтгүй ажиллагаатай байх нэгжүүд /байрууд/-ийг хангахад хүрэлцэхүйц хамжээтэй байна. Эх үүсвэр, тэжээлүүдийн ажиллах дарааллыг эрчим хүчээр хангах гэрээнд тусгана.

3.5.3.Хоёрдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнд бие биеэс үл хамаарах хоёр талын тэжээл бүхий үндсэн ба бэлтгэл шугамаар холбогдсон боловч үндсэн тэжээлийн шугам хүчдэлгүй болоход хэрэглэгчийн цахилгаан тоног төхөөрөмж уг шугамаас салж бэлтгэл шугамд залгагдах автомат удирдлага байхгүй, энэ үйлдлийг хангагч очиж гүйцэтгэдэг бол цахилгаан хангамжийн тасалдлын зөвшөөрөгдөх хугацаа нь жижүүрийн буюу шуурхай үйлчилгээний явуулын бригадын хүмүүс бэлтгэл тэжээлийг залгахад шаардагдах хугацаагаар тодорхойлогдоно.

3.5.4.Гуравдугаар зэрэглэлийн хэрэглэгч нь хангагчийн түгээх сүлжээнээс ганц шугам трансформатороор холбогдсон тэдгээр нь гэмтсэн тохиолдолд хангагч очиж сэргээн засварладаг бол цахилгаан хангамжийн тасалдлын хугацаа 24 цагаас ихгүй байна.

3.6.Төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой цахилгаан хангамжийг түдгэлзүүлэх талаар хэрэглэгчдэд 72 цагийн өмнө урьдчилан мэдэгдэх.

3.6.1.Хэрэглэгчийн захиалгаар ажил гүйцэтгэхэд бусад хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг түр хугацаагаар түдгэлзүүлэх шаардлагатай бол түдгэлзүүлэхээс 24-өөс доошгүй цагийн өмнө хэрэглэгчид мэдэгдэнэ.

3.7.Цахилгаанаар хангахтай холбоотой асуудлаар хэрэглэгчээс бичгээр хүсэлт тавьсан тохиолдолд 15 хоногийн дотор хариуг өгнө.

3.8.Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад үед хэсэг бүлэг хэрэглэгчдийн цахилгаан хангамж тасарсан тохиолдолд, энэ тухай хэрэглэгч мэдэгдсэнээс хойш 24 цагийн дотор хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг сэргээнэ.

3.9.Сард нэг удаа хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны бичилт хийж тоолуур, хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг шалгана.

3.10.Тооцооны тоолуурыг сүлжээнээс салгах, холбох үед хэрэглэгчийн төлөөллийг байлцуулан тоолуурын заалтыг тусгай хуудсанд тэмдэглэнэ. Тухайн тэмдэглэлийн хуудсанд дээрх үйлдлийг гүйцэтгэсэн ажилтны нэр, албан тушаал, утасны дугаар, үйлдсэн он, сар, өдөр, цагийг тодорхой бичиж 2 хувь үйлдэн, хангагч, хэрэглэгчийн гарын үсгээр баталгаажуулан тус бүрд нэг нэг хувийг авна.

Дөрөв. Цахилгаан эрчим хүчний чанарын үзүүлэлт

4.1.Хангагч нь стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангана.

4.2.Хэвийн болон аваарын горимын үед цахилгаан эрчим хүчний хүчдэл, давтамжийн хэлбэлзлийн хязгаар нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт, техник ашиглалтын дүрэм болон нэгдсэн сүлжээний дүрэмд заасан хэм хэмжээнд байгаа тохиолдолд стандартын шаардлага хангасан эрчим хүч гэж үзнэ.

4.3.Хангагч нь дараах стандартуудыг мөрдлөг болгон ажиллана.

4.3.1.цахилгаан сүлжээ, хэвийн хүчдэл MNS 1500:82;

4.3.2.стандарт хүчдэл MNS IEC 38:2001;

4.3.3.стандартчилсан давтамж MNS IEC 196:2001;

4.3.4.цахилгаан эрчим хүчний чанар. нэр томъёо, тодорхойлолт MNS 2980:2003;

4.3.5. 25-2500 кВА чадалтай, 10 кВ хүртэл хүчдэлтэй иж бүрэн трансформаторын дэд өртөө, техникийн ерөнхий шаардлага MNS 5643:2006;

4.3.6.цахилгаан эрчим хүч. техник хэрэгслийн цахилгаан соронзон зохицол. ерөнхий зориулалтын цахилгаан хангамжийн систем дэх цахилгаан эрчим хүчний чанарын норм MNS 1778:2007;

4.3.7.цахилгаанаар хангагчаас хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээний шаардлага MNS 5872:2008;

4.3.8.Хэрэглэгч нь өөрийн байр орон сууцанд байгаа цахилгааны хуваарилах самбар суурилуулсан өрөөг зориулалтын дагуу тоноглож, шатах, тэсрэх материал болон бусад эд хогшлыг байрлуулахгүй байх.

4.3.9.Хэрэглэгч нь өөрийн цахилгаан тоног төхөөрөмжийн газардуулгын эсэргүүцлийгстандарт хэмжээнд байлгах, мөн барилга байшин шинээр барьсан, хүчний тоног төхөөрөмж нэмж суурилуулсан, барилга байгууламжид их засвар орсны дарааэрх бүхий мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж, баталгаажуулсан байна.

Тав. Цахилгаан эрчим хүчний төлбөр, тооцоо

5.1.Төлбөр тооцооны ерөнхий нөхцөл:

5.1.1.Хангагч, хэрэглэгч нь Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон хэрэглэгчийн үнэ, тарифаар төлбөр, тооцоог хийнэ.

5.1.2.Хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэл банкинд очсоноос хойш алданги тооцож эхлэх болон цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлж эхлэх хоногуудыг тус тус хэрэглэгчтэй байгуулж буй гэрээгээр зохицуулна.

5.1.3.Цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлсэн ч төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд гэрээнд заасан хувь хэмжээгээр алданги тооцно.

5.1.4.Зүй бусаар хэрэглэсэн цахилгааныг нөхөн тооцохдоо суурилагдсан хүчин чадлыг сүүлийн удаа шалгалт хийснээс хойш тухайн зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар бодож тооцно. Шалгалтын хугацаа тодорхойгүй тохиолдолд суурилагдсан хүчин чадлыг сүүлийн 3 сараар бодож тооцно.Илэрсэн зөрчлийн талаарх нотлох баримтыг (зураг, дуу, бичлэг) бүрдүүлж баталгаажуулсан байна.

5.1.5.Цахилгаан тоолуур, гүйдэл, хүчдлийн трансформаторын хэвийн ажиллагаа алдагдсан  нь хэрэглэгчээс шалтгаалаагүй болохыг Хэмжилзүйн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд эрх бүхий лабораторийн хэмжилтээр гарсан алдааны хувь хэмжээг үндэслэн хохирлыг холбогдох тал нь хариуцна.

5.1.6.Тоолуур, гүйдэл, хүчдлийн трансформаторын алдааг лабораториос тогтоох боломжгүй тохиолдолд сүүлийн нэг жилийн дундаж хэрэглээг эсхүл өмнөх оны мөн үеийн хэрэглээ юм уу стандартын шаардлага хангасан хэмжүүрийг суурилуулснаас хойш 3 сарын хэрэглээний дундажаар тооцно.

5.1.7.Хэрэглэгч захиалга өгч, захиалгын хуудасны дагуу цахилгаан эрчим хүчнээс бүрэн салгуулсны дараа шугам, трансформаторын алдагдал болон суурь төлбөрийг тооцохгүй.

5.1.8.Тухайн хэрэглэгчийн онцлогт тохируулан конденсатор, синхрон хөдөлгүүрийг түгээгчээс олгосон техникийн нөхцөлийн дагуу суурилуулсан бол ажлын горимыг хангагч, хэрэглэгч талууд харилцан зөвшилцөж тогтоох ба Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хэрэглэгчийн чадлын итгэлцүүр (cosϕ)-ээс хамааруулж төлбөрийг тооцно.

5.1.9.Хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчээр Эрчим хүчний зохицуулах хорооны боловсруулсан аргачлалын дагуу  төлбөрт үйлчилгээг хийлгэж болно.

5.2.Чадлын төлбөр тооцох нөхцөл:

5.2.1.Аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээнд энергийн болон чадлын төлбөр, харин  айл өрхийн цахилгаан хэрэглээнд энергийн болон суурь төлбөр тооцно.

5.2.2.Цахилгааны тоолуурыг мэдээлэл хадгалах, шилжүүлэх техникийн боломжоос нь хамааруулан дараах байдлаар ангилна.

5.2.2.1.Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан, оройн 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэж, санах боломжтой тоолуурыг чадлыг бүртгэх боломжтой тоолуур;

5.2.2.2.Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан хэрэглэгчийн хэрэглэсэн чадлын эгшин зуурын утгыг бүртгэх боломжгүй тоолуурыг чадлыг бүртгэх боломжгүй тоолуур;

5.2.2.3.Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан чадлын утгыг мөн өдөр, орой, шөнийн хэрэглээг бүртгэх боломжгүй тоолуурыг энгийн тоолуур;

5.2.2.4.Эрчим хүчний тухай хуулийн 16.3.3-т заасан шаардлагыг хангасан өдрийн, оройн, шөнийн хэрэглээг бүртгэх боломжтой тоолуурыг цагийн ялгаварт тоолуур;

5.2.3.Чадлын төлбөр тооцох чадлын утгыг тухайн хэрэглэгчийн цахилгааны тоолуурын мэдээлэл хадгалах, шилжүүлэх техникийн боломжоос хамааруулан дараах байдлаар тооцно.

5.2.3.1.Тодорхой хугацааны интервалд чадлын утгыг бүртгэх боломжтой тоолууртай хэрэглэгчийн төлбөр тооцох чадлын хэмжээг тоолуурын санах байгууламжид бүртгэгдсэн чадлын мэдээлэлд үндэслэн тухайн сарын өдрүүдийн оргил ачаалалд (17.00-22.00 цаг) оролцсон хамгийн их чадлын дундаж утгаар тооцно. Үүнд:

а/Оргил ачааллын үргэлжлэх хугацаа гэж эрчим хүчний системийн хамгийн их ачаалал үргэлжлэх хугацаа буюу хоногийн 17.00-22.00 цаг байна.

б/Хэрэглэгчийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадал гэж оргил ачааллын хугацаанд хэрэглэсэн хамгийн их чадлын утга байна.

в/Хамгийн их чадлын дундаж утга гэж тухайн  сарын хуанлийн өдрүүдийн оргил ачаалалд оролцсон хамгийн их чадлын утгуудын дундаж утгыг хэлнэ.

5.2.4.Зарим төрлийн тоолуур нь 30 минутын давтамжтайгаар зөвхөн дундаж чадал (Pдундаж) бүртгэх боломжтой байх нөхцөлд эдгээр өгөгдлөөс тухайн өдрийн оргил ачаалал үргэлжлэх хугацаа (17.00-22.00 цаг)-нд бүртгэгдсэн хамгийн их дундаж чадлын утгыг төлбөр тооцох үзүүлэлт болгож бүртгэнэ. Хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадал буюу чадлын төлбөр тооцох чадлыг өдөр бүрт бүртгэгдсэн хамгийн их чадлын нийлбэрийг нийт өдрийн тоонд хувааж дундчилж тооцно. 

– Хэрэглэгчийн тухайн сарын оргил ачааллын үед (17.00-22.00 цаг) хэрэглэсэн хамгийн их чадлын дундаж утга (кВт);

 – Хэрэглэгчийн тухайн сарын хуанлийн өдрийн 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хамгийн их чадал;

 – Тухайн сарын хуанлийн өдрийн тоо буюу бичилт хоорондын хугацаа;

Хэрэглэгчийн хамгийн их чадал (Pmax)-ын мэдээлэл тоолуурын санах ойд 30 минутын давтамжтайгаар бүртгэгдсэн байх ба эдгээр өгөгдлөөс тухайн өдрийн оргил ачаалал үргэлжлэх хугацаа (17.00-22.00цаг)-нд бүртгэгдсэн хамгийн их чадлын утгыг төлбөр тооцох үзүүлэлт болгож бүртгэнэ.

5.2.5.Чадлын утгыг бүртгэх боломжгүй, энгийн тоолууртай хэрэглэгчийн төлбөр тооцох чадлын хэмжээг тогтоохдоо тухайн сарын нийт цахилгаан энергийн хэмжээг хэрэглэгчийн ажиллах хугацаа (хоногийн 12 цаг)-гтухайн сарын өдрийн тоо (бичилт хоорондын хугацаа)-гоор үржүүлсэн дүнд харьцуулж тодорхойлно. Үүнд:

 

Энгийн тоолууртай хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадлын дундаж утга (кВт);

– Сарын цахилгааны хэрэглээ (кВт.ц);

 

 – Тухайн сарын хуанлийн өдрийн тоо буюу бичилт хоорондын хугацаа;

5.2.6.Чадлын утгыг бүртгэх боломжгүй, цагийн ялгаварт тоолууртай хэрэглэгчийн төлбөр тооцох чадлын хэмжээг тогтоохдоо тухайн сарын оргил ачааллын цагт ногдох нийт цахилгаан энергийн хэмжээг хэрэглэгчийн оргил ачааллын үргэлжлэх хугацаа (17.00-22.00 цагийн хооронд 5 цаг)-г тухайн сарын өдрийн тоо (бичилт хоорондын хугацаа)-гоор үржүүлсэн дүнд харьцуулж тодорхойлно. Үүнд:

 

Цагийн ялгаварт тарифт тоолууртай хэрэглэгчийн тухайн сарын оргил ачааллын үед (17.00-22.00 цаг) хэрэглэсэн хамгийн их чадлын дундаж утга (кВт);

Хэрэглэгчийн оргил ачааллын үед (17.00-22.00 цаг) хэрэглэсэн сарын хэрэглээ (кВт.ц);

Тухайн сарын хуанлийн өдрийн тоо буюу бичилт хоорондын хугацаа;

5.2.7.Улаанбаатар хот, аймгийн төвийн нийтийн зориулалттай зам, талбайн гэрэлтүүлэгт төлбөр тооцох чадлын хэмжээг тогтоохдоо тухайн сарын өдрийн хэрэглээнд ногдох нийт цахилгаан энергийн хэмжээгтухайн сарын өдрийн тоо (бичилт хоорондын хугацаа)-г сарын цахилгаан хэрэглээний үргэлжлэх хугацаа (1,2,3,10,11,12 дугаар саруудад 13 цаг, 4,5,6,7,8,9 саруудад 16 цаг)-гаар үржүүлсэн дүнд харьцуулж тодорхойлно. Үүнд:

Цагийн ялгаварт тарифт тоолуураар тооцогдсон тухайн сарын өдрийн хэрэглээ буюу (1,2,3,10,11,12 дугаар саруудад 06.00-19.00 цаг, 4,5,6,7,8,9 саруудад 06.00-22.00 цаг)-уудад хэрэглэсэн хамгийн их чадлын дундаж утга (кВт);

Тухайн сард хэрэглэсэн цахилгааны өдрийн хэрэглээ (кВт.ц);

Тухайн сарын өдрийн хэрэглээ үргэлжлэх хугацаа (цагаар);

(1,2,3,10,11,12 дугаар саруудад 13цаг, 4,5,6,7,8,9 саруудад 16 цаг)

 – Тухайн сарын хуанлийн өдрийн тоо буюу бичилт хоорондын хугацаа;

5.2.8.Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон, цагийн ялгаварт тарифын ангилал мөрддөггүй, 24 цагийн үйл ажиллагаатай үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад төлбөр тооцох чадлын хэмжээг тогтоохдоо тухайн сарын нийт цахилгаан энергийн хэмжээг нийт ажилласан хугацаа (24 цаг)-г тухайн сарын хоногийн тоо (бичилт хоорондын хугацаа)-гоор үржүүлсэн дүнд харьцуулж тодорхойлно. Үүнд:

 

 

Энгийн тоолууртай хэрэглэгчийн тухайн сард хэрэглэсэн хамгийн их чадлын дундаж утга (кВт);

 – Сарын цахилгааны хэрэглээ (кВт.ц);

 – Тухайн сарын чадлын хэмжээг тооцох хугацаа (цагаар);

 – Тухайн сарын хуанлийн өдрийн тоо буюу бичилт хоорондын хугацаа;

5.2.9.Баруун бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон энгийн тоолууртай хэрэглэгчийн өдөр ажиллах хамгийн их хугацааг 24 цаг байхаар тооцно.

5.2.10.Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийн хэрэглэсэн цахилгааны чадлын хэмжээ болон чадлын төлбөрийг хэрэглэгчийн төлбөрийн нэхэмжлэх хуудсанд үзүүлнэ.

5.2.11.Хэрэглэгч цахилгаан тоолуурын заалтыг хянах боломжийг цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бүрдүүлнэ.

5.2.12.“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу трансформаторын хоосон явалтын алдагдал тооцогддог хэрэглэгчийн хувьд хоосон явалтын алдагдалд ногдох энергийн хэмжээндчадлын төлбөр тооцохгүй.

5.2.13.“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн дагуу цахилгааны нөхөн тооцоо хийсэн нөхцөлд нөхөн тооцоо хийсэн цахилгаан эрчим хүчний энергийн хэрэглээ болон нөхөн тооцоолол хийсэн хугацааг үндэслэн чадлын төлбөр тооцно.

5.2.14.Техникийн шалтгаанаар чадал бүртгэх боломжтой тоолуурын санах ойд чадлын утгууд бүртгэгдээгүй тохиолдолд тухайн сарын оргил ачааллын үед хэрэглэсэн цахилгаан энергийн хэмжээг оргил ачааллын үргэлжлэх хугацаанд харьцуулж чадлын утгыг тодорхойлно.

5.2.15.Хэрэглэгчийн чадлын итгэлцүүр (cosϕ)-ээс хамааруулж төлбөр тооцож буй цахилгааны хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй.

5.2.16.Нийтийн зориулалттай байрны орцны гэрэлтүүлэг, цахилгаан шат, гараж, подвалийн хэрэглээнд чадлын төлбөр ногдуулахгүй. Сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээнээс бусад аж ахуйн нэгж байгууллагыг холбосон нөхцөлд тэдгээр аж ахуйн нэгж байгууллагуудын цахилгаан хэрэглээнд чадлын төлбөрийг тооцно.

5.3. Төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх нөхцөл:

5.3.1.Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасны дагуу нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой дараах ахуйн хэрэглэгчдэд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлнэ. Үүнд: дараах хэрэглэгчид хамрагдана.

5.3.1.1.Тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй байнгын асаргаа шаардлагатай ахмад настан;

5.3.1.2.Тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй нэн ядуу иргэн;

5.3.1.3.Ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг;

5.3.1.4.Төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна.

5.3.2.Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд цахилгааны тарифыг мөрдөхөдэрх бүхий байгууллагаас баталгаажуулсан хэмжих хэрэгсэлтэй, хангагчтай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэлгүй байх гэсэн нөхцлүүдийг хангасан байна.

5.3.3.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд мөрдөх цахилгааны тарифт хамрагдахыг хүсэгч нь хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд дараах материалуудыг бүрдүүлнэ.

а)Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан:

  • Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/;
  • Харьяа өрхийн эмнэлэгийн тодорхойлолт;

б)Хөгжлийн бэрхшээлтэй иргэн:

  • Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/
  • Тахир дутуугийн үнэмлэхийн хуулбар

в)Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг

  • Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг/;
  • Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ;

г)Нэн ядуу хүн

  • Харьяа хорооны тодорхойлолт /Ам бүл, оршин суугаа хаяг, өрхийн орлого/;

5.3.4.Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хэрэглэгчдэд мөрдөх цахилгааны тарифт хамрагдах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор хамрагдах эсэх шийдвэрийг тухайн цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон эрх бүхий албан тушаалтан гаргана.

5.3.5.Бүрдүүлсэн материалыг архивт хадгална.

5.3.6.Цагийн ялгавартай тарифт тоолууртай тохиолдолд тарифын хөнгөлөлт эдэлж байгаа тул хөнгөлөлтийг давхар үзүүлэхгүй.

5.3.7.Хэрэглэгчийнхүсэлт гаргасныг шийдвэрлэсэн өдрөөс эхлэн цагийн ялгавартай тоолуураар тооцох нийт хэрэглээг эмзэг бүлгийн тарифаар тооцож эхлэнэ.

5.3.8.Цахилгаан эрчим хүчний төлбөрийг 3 сар дараалан төлөөгүй тохиолдолд хөнгөлөлттэй тарифыг зогсооно.

5.3.9.Цахилгаан эрчим хүчийг зүй бусаар хэрэглэсэн нь баримтаар нотлогдсон тохиолдолд энэхүү тарифаар үйлчлүүлэх эрх нь хасагдана.

5.4.Урамшуулал үзүүлэх нөхцөл:

5.4.1.Хэрэглэгч нь Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн 9.1.9е-д заасан журмын дагуу  урамшуулал авч болно.

Зургаа. Дүрмийн биелэлтэд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага

6.1.Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, эрчим хүчний хяналтын улсын байцаагч  хяналт тавина.

6.2.Энэхүү дүрмийг зөрчсөн этгээдэд Эрчим хүчний тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 

 

-----оОо----