- Нүүр
- Сайдын тушаал
- ПЛАНЕР-ҮЙЛ АЖИЛЛАГАА- энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын гуравдугаар хавсралт
ПЛАНЕР-ҮЙЛ АЖИЛЛАГАА
А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ.
104.1.Зорилго
Энэ дүрмийн зорилго нь:
1/планерын үйл ажиллагаанд хамаарах ИНД-91-ийн нэмэлт журмыг тогтоох; ба
2/планерын үйлчилгээнд хамаарах ИНД-43-ын нэмэлт журмыг тогтоох; ба
3/ИНД-91 болон ИНД-43-ын зарим заалтаас планерын үйл ажиллагааг чөлөөлөхөд тус тус оршино.
104.2.Тодорхойлолт
Планер гэж дельтапланаас бусад, аливаа хүчний төхөөрөмжийн тусламжгүйгээр агаартай харилцан үйлчилж, агаарын урсгалын нөлөөллөөр агаарт тогтон нислэг үйлдэх агаараас хүнд нисэх төхөөрөмжийг;
Эрх бүхий байгууллага гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас, энэ дүрмийн дагуу планерын үйл ажиллагаа явуулах, түүнд хяналт тавих эрх олгогдсон байгууллагыг тус тус хэлнэ.
104.3.Нисэгчид тавигдах шаардлага
(а)Планерын нисэгч нь:1/дараах төрлийн үнэмлэх, гэрчилгээг эзэмшсэн байна:
(i)планерын нисэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээ, эсхүл
(ii)ИНД-61-ийн дагуу олгогдсон коммерийн нисэгч (планер)-ийн хүчин төгөлдөр үнэмлэх; болон
2/дараах шаардлагыг хангасан байна:
(i)18 нас хүрсэн байх;
(ii)нислэг бүрд А буюу В ангиллын планерын багш нисэгчээс зөвшөөрөл авсан байх;
3/үнэмлэх гэрчилгээгээр олгогдсон эрх, хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаанд оролцох; ба
4/планерын хувьд тогтоогдсон стандарт, журмыг баримтлах.
(б)Эрх бүхий байгууллагаас томилогдсон багш нисэгчийн шууд хяналтанд нислэг үйлдэх аливаа этгээд энэ зүйлийн (а)-гийн 1/, 2/ ба 3/-т заасан шаардпагыг үл харгалзан планераар нислэг үйлдэж болно.
104.4.Шалгах нислэг
(а)Планерын нисэгчийн гэрчилгээтэй болон зохих зэрэглэлтэй этгээд нь ИНД-91-ийн 91.9-ийн (в)-гийн 3/-ыг үл харгалзан, планерын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, эсхүл шинэчлэх зорилгоор шалгах нислэг үйлдэж болно.
(б)Планерын нисэгчийн гэрчилгээтэй болон зохих зэрэглэлтэй этгээд нь ИНД-91-ийн 91.110-ын (б)-гийн 1/-ийн (i)-ийг үл харгалзан, планерын техник үйлчилгээний чанар нислэгийн үзүүлэлтэд тохирч байгаа эсэхийг шалгах зорилгоор шалгах нислэг үйлдэж болно.
104.5.Нислэг ашиглалтын заавар
ИНД-91-ийн 91.13-ын (а)-гийн 2/-ыг үл харгалзан, аливаа этгээдийг дараах нөхцөлд Нислэг ашиглалтын зааваргүйгээр планераар нислэг үйлдэхийг зөвшөөрч болно:
1/нисэгч нь Нислэг ашиглалтын заавартай нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн явцад танилцсан бол;
2/нисэгчийн бүхээгт аюулгүй ажиллагаанд шаардагдах бүх мэдээллүүд тавигдсан бол.
104.6.Хэрэглэлийн дуураймал нислэг
ИНД-91-ийн 91.20-ын (а)-гийн 1)-ийг үл харгалзан, планерын нисэгчийн гэрчилгээ эзэмшигч нь планерт хэрэглэлийн дуураймал нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан нисэгчээр нислэг үйлдэж болно.
104.7.Газар дахь дохио
Хэрэв планерын нислэгийн үед газрын дохио шаардпагатай бол планерын хөөрөх, буух чиглэлийг заасан цагаан өнгийн том суман дохиог хэрэглэнэ.
Б БҮЛЭГ.НИСЛЭГИЙН ЖУРАМ
104.8.Нислэгийн хөдөлгөөнд оролцох
(а)ИНД-91-ийн 91.43-ын (б)-г үл харгалзан, планерын нислэгийн үед баруун гар талд нь уулын хэц байгаа тохиолдолд, планерын эгц урдаас өөр планер ойртох тохиолдолд түүнд зам тавьж баруун гар тал руу эргэхийг энэ дүрмээр шаардахгүй.
(б)ИНД-91-ийн 91.43-ын (г)-г үл харгалзан, планер нь уулын хэц дээгүүр нисч байхдаа өөр планерыг гүйцэж түрүүлэх тохиолдолд уулын хэц талаар тойрч түрүүлнэ.
(в)ИНД-91-ийн 91.43-ын (д)-г үл харгалзан, хоёр планер буултын ойртолтыг зэрэг үйлдэж байгаа тохиолдолд илүү үзүүлэлттэй планер нь бага үзүүлэлттэй планертаа зам тавьж өгнө.
104.9.Хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөл
(а)ИНД-91.55-ыг үл харгалзан, ИНД-91-ийн Е Бүлгийн шаардлагыг дагаж мөрдөлгүйгээр, планерын нисэгч нь дараах тохиолдолд хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөлд планераар нислэг үйлдэж болно:
1/ИНЕГ-аас үүлэн дунд нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон; эсхүл
2/үүлэн дунд нислэг үйлдэхэд зориулагдсан хязгаарлагдмал бүс тогтоогдсон; эсхүл
3/үүлэн дундах нислэг үйлдэх газар нутаг дээр буюу ойролцоо ХНЖ үйлдэгдэх нислэгийн хөдөлгөөнгүй гэсэн баталгааг ойролцоох нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 15 минут тутамд мэдээлэл авч байгаа бол G ангиллын агаарын зайд үйлдэнэ.
104.10.Үүлэн доогуурх нислэг
ИНД-91.55-ын (а)-гийн 2/-ыг үл харгалзан, Е ба G ангиллын агаарын зайд нислэг үйлдэх планерын нисэгч нь 900м (3000 фут)-ийн үнэмлэхүй өндрөөс дээш өндөрт болон 300м (1000 фут)-ийн харьцангуй өндрөөс дээш өндөрт, харин 3300м (11000 фут)-ийн үнэмлэхүй өндрөөс доош өндөрт нислэг үйлдэхдээ үүлний доод суурьд 150м (500 фут)-ээс ойргүй нислэг үйлдэнэ.
104.11.Шатахууны шаардлага
ИНД-91.57-Д заасан шаардлага нь планерын нисэгчид хамаарахгүй.
104.12.Хамгийн нам өндөр
ИНД-91.60-ын (а)-гийн 3)-ыг үл харгалзан, планерын нисэгч нь дараах тохиолдолд газрын гадаргуугаас дээш 150м (500 -фут)-ээс нам өндөрт нислэг үйлдэж болно :
1/хэрэв газар дээрх хүн буюу өмч хөрөнгөнд хохирол учруулахгүй бол уулын хэцээс хөөрөх; эсхүл
2/хэрэв планерын: зааварлагч хөөрөлтийн үед гарч болох алдаа, дутагдлын талаар сургалт дадлага явуулж байгаа бол.
104.13.ИХНЖ-аар үйлдэх чиг шулуун нислэгийн эндөр
ИНД-91.61-ИЙГ үл харгалзан, нислэгийн соронзон чиглэлд чиг шулуун нислэгийн өндөр, эсхүл нислэгийн цувааг барих шаардлагагүй.
В БҮЛЭГ.ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БА ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШААРДЛАГА
104.14.Агаарын хөлгийн тоног төхөөрөмж
(а)Дараах хэрэглэл, тоног төхөөрөмжгүй планераар нислэг үйлдэхийг хориглоно:
1/нислэгийн хурд заагч, ба
2/агаарын даралтыг мэдрэмтгий өндөр хэмжигч, ба
3/соронзон луужин, ба
4/суудал бүрийн хамгаалах бэхэлгээ бүс, ба
5/эмийн сан, ба
6/хөдөлгүүрт планерын хувьд -
(i) шатахууны бак тус бүрийн хэмжүүр;
(ii) маслын даралтын хэмжүүр ба хөдөлгүүрийн дохиоллын төхөөрөмж;
(iii) хөдөлгүүрийн эргэлт заагч тахометр, эсхүл хөдөлгүүр хэт эргэлтийг дохиологч гэрэл;
7/хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөл (IМС)-д үйлдэх нислэгийн хувьд:
(i)вариометр;
(ii)халтиргаа заагч;
(iii)нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба /АТS/-тай харилцах радио холбооны станц.
(б)ИНД-91.85-ыг үл харгалзан, дараах тоног төхөөрөмжүүд нь планерт хэрэглэх радио холбооны төхөөрөмжийн шаардпагыг хангасан байх бөгөөд тэдгээрийг батлагдсан зааврын дагуу суурилуулан, хүлээн авах антенныг зохих долгион дээр тохируулсан байна:
1/Icom ICA 2
2/Icom IC-А20
3/Кing KХ99
4/Narco НТ830
104.15.Техник үйлчилгээний ерөнхий шаардлага
Планераар үйл ажиллагаа гүйцэтгэх этгээд нь дараах зүйлсийг бататгана:
1/планер нь нислэгт тэнцэх чадвартай гэдгийг;
2/ИНД-39-ийн дагуу гарсан Нислэг тэнцэх чадварын холбогдох бүх удирдамжууд гүйцэтгэгдсэн гэдгийг;
3/тухайн агаарын хөлгийн хувьд үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний заавар, эсхүл гарын авлагад заагдсан хугацаат үзлэг шалгалт, нислэгт тэнцэх чадварын хязгаарлалтад хамаарах журмууд мөрдөгдөж байгаа гэдгийг;
4/шаардлагатай үзлэг, дутагдал засах ажиллагаа ИНД-43-ын дагуу хийгдсэн гэдгийг.
104.16.Техник үйлчилгээний үзлэг
Өмнөх 12 хуанлийн сарын хугацаанд дараах шаардпага хангагдаагүй планерыг аливаа этгээд нислэгийн үйл ажиллагаанд оролцуулж болохгүй:
1/энэ дүрмийн 104.17-д заасан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үзлэг хийгдэж ИНД-43-т заасны дагуу үйлчилгээнээс чөлөөлөгдсөн байх;
2/ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээ олгох үзлэг хийгдсэн байх.
104.17.Техник үйлчилгээний хетөлбер
Планер ашиглагч нь планерын их бие, сэнс, аваарын тоног төхөөрөмж, эд анги, хөдөлгүүрт дараах хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийнэ:
1/үйлдвэрлэгчээс зөвлөмж болгосон техник үйлчилгээний хүчин төгөлдөр хөтөлбөр; эсхүл
2/эрх бүхий байгууллагаар хянан батлагдсан болон энэ дүрмийн 104.18-ийн дагуу ИНЕГ-аар батлагдсан, планер эзэмшигчийн боловсруулсан техник үйлчилгээний хөтөлбөр.
104.18.Техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах
(а)Энэ дүрмийн 104.17-гийн 2/-т заагдсан техник үйлчилгээний хөтөлбөрийг хянан батлуулахын тулд уг хөтөлбөрийг бичгээр үйлдэж Эрх бүхий байгууллага, эсхүл ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б)Энэ дүрмийн 104.17-гийн 2/-т заасан хөтөлбөр нь дараах зүйлсийг агуулсан байна:
1/агаарын хөлгийг сургалтанд ашиглах, эсхүл үгүй эсэхийг тодорхойлсон байх;
2/хөтөлбөрт тусгагдсан үзлэг шалгалтыг ашиглалтын цаг буюу хуанлийн хугацаа, эсхүл тэдгээрийн нийлмэл байдпаар гүйцэтгэх хуваариуд;
3/планерын төрөл, загварын хувьд шаардпагатай үзлэг шалгалтыг хамарсан техник үйлчилгээний заавар журмууд; тухайн заавар журамд планерын их бие, мотор, сэнс, бүрэлдэхүүн бусад хэсэг, авран хамгаалах тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг нарийвчлан заасан байх.
(в)Техник үйлчилгээний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа өмнөх хөтөлбөрт заагдсан техник үйлчилгээний үечлэл, хугацааг алдагдуулахгүй байлгана.
(г)Эрх бүхий байгууллага, эсхүл ИНЕГ-аас энэ дүрмийн 104.17-гийн 2/-т заагдсан техник үйлчилгээний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл планер эзэмшигч нь уул нэмэлт өөрчлөлтийг оруулна.
104.19.Нислэгт тэнцэх чадварын жилийн үзлэг
ИНД-91.111-ийг үл харгалзан, планерын хувьд, хамгийн сүүлчийн техник үйлчилгээнээс гаргаснаас хойш 100 цаг, эсхүл хуанлийн 12 сарын аль эрт болсноор нь тооцож нислэгт тэнцэх чадварын жилийн үзлэгийг гүйцэтгэнэ.
104.20.Техникийн бүртгэл хөтлөлт
Планераар нислэг үйлдэж байгаа этгээд нь планерын техникийн бичиг баримтын бүртгэл хөтлөх ба уг бүртгэлд дараах зүйлсийг тусгана:
1/нислэг үйлдэгчийн нэр, хаяг;
2/планерт хийгдсэн техник үйлчилгээний хөтөлбөрүүд;
3/планерт үзлэг хийсэн байдал, дараах үзлэгийн хугацаа, тухайн үзлэгийн он, сар, өдөр;
4/нислэгт тэнцэх чадварын жил тутмын үзлэг, хамгийн сүүлд шалгалт үзлэг хийсэн он, сар, өдөр;
5/нийт ашиглалтын хугацаа болон здөрт ниссэн цаг;
6/өдөр тутмын нислэг үйлдсэн нисэгчийн гарын үсэг;
7/тоноглолын анхдагч ба хоёрдогч шалгалт үзлэг хийсэн тэмдэглэл, гарын үсэг;
8/нислэгийн үед, эсхүл дараа гэмтэл, эвдрэлийн талаарх нисзгчийн тэмдэглэл;
9/хоёр үзлэгийн хооронд гарсан эвдрзл гэмтлийг засварласан тухай тэмдэглэл, засварын дараа ашиглалтанд өгсөн баталгаа.
10/ИНД-91.97-Д заасны дагуу ажиллагаагүй гэж тооцогдсон тоног төхеөрөмжийн засварын тухай нарийвчилсан тодорхойлолт.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан мэдээллийг техникийн бүртгэлийн журналд тзмдэглэсэн байх ба вдөр тутмын нислэгийн хуудсанд тэмдэглэгдзх нислэгийн цаг болон нийт ашиглалтын цагаас бусад мэдээ нь бодит цаг үеийн мэдээлэл байна.
104.21.Нисэгчийн гүйцэтгэх техник үйлчилгээ
(а)ИНД-43.3-ЫН (б)-г үл харгалзан, планерын нисэгч нь тухайн планерыг эзэмшигч болон ашиглагч бол ИНД-43-ын Хавсралт А-д заасан техник үйлчилгээг гүйцэтгэж болно.
(б)ИНД-43.14-ИЙН (а)-д заасныг үл харгалзан, планерын нисэгч нь энэ хэсгийн (а)-д заасан техник үйлчилгээг гүйцэтгэсний дараа тухайн ппанерыг техник үйлчилгээнээс гарган баталгаажуулж болно.
Текст томруулах
A
A
A