- Нүүр
- Сайдын тушаал
- ШҮХРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА- ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын дөрөвдүгээр хавсралт
ШҮХРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА
105.1.Зорилго
Энэ дүрмийн зорилго нь агаарын хөлгөес шүхрээр буух үйл ажиллагаа болон шүхрийн тоноглол, шүхэрт хийгдэх техник үйлчилгээнд тавигдах шаардлагыг тогтооход оршино.
105.2.Тодорхойлолт ба товчлолууд
Өндрийн хэрэглэл гэж шүхрээр буух үед өндрийг заах хзмжилтийн төхеөрөмжийг;
Автомат задлагч гэж буултын хурд болон өндрийг мэдрэгчтэй, шүхрийг автоматаар задлахад зориулагдсан тоноглолыг;
Гэрчилгээ гэж эрх бүхий байгууллагаас, энзхүү дүрмийн дагуу бэлтгэгдсэн аливаа этгээдэд олгосон баримтыг;
Сурагч шүхэрчин гэж агаарын хөлгөөс шүхрээр буух ажиллагаанд суралцаж байгаа этгээдийг;
Цуваа гэж хоёр ба түүнээс дээш тооны шүхэрчид агаарын хөлгөес цуварч шүхрээр буухыг;
Цувааны ахлагч гэж шүхэрчдийн цувааг шууд хянаж удирдах үүрэг хариуцлага хүлээсэн этгээдийг;
Цувааны дагалдан шүхэрчин гэж цуваа буултын үед бэхэлгээний системийн 2-р бэхэлгээг ашиглан агаарын хөлгөөс буух этгээдийг;
Цувааны хос гэж цувааны ахлагч дагалдан шүхэрчинтэй агаарын хөлгөөс шүхрзэр буухыг;
Эрх бүхий байгууллага гэж ИНЕГ-ын даргаас, энэ дүрмийн дагуу шүхрийн үйл ажиллагаа явуулах, түүнд хяналт тавих эрх олгогдсон байгууллагыг тус тус хэлнэ.
105.3.Шүхэрчний эрх, үүрэг
(а) Шүхэрчин нь дараах эрх, үүрэгтэй:
1/эзэмшиж байгаа гэрчилгээ ба зэрэглэлд заасан эрх, хязгаарлалтын хүрээнд шүхрийн үйл ажиллагаанд оролцох;
2/шүхрийн үйл ажиллагаанд нь оролцож байгаа эрх бүхий байгууллагынхаа Үйл ажиллагааны зааварт тусгагдсан журам, стандартыг дагэж мөрдөх.
(б)Хүчин төгөлдөр гэрчилгээ ззэмшигчийн хяналтанд шүхрийн үйл ажиллагаанд оролцож байгаа сурагч шүхэрчинд энэ зүйлийн (а)-д заасан шаардлага хамаарахгүй.
(в)Дараах шаардлагыг хангасан цувааны ахлагчийн шууд удирдлага, хяналтан доор шүхрээр буух цувааны шүхэрчинд энэ зүйлийн (а)-д заасан шаардлага хамаарахгүй:
1/эрх бүхий байгууллагаас олгосон цувааны ахлагчийн зэрэглэлтэй;
2/18-аас доошгүй настай;
3/ИНД-67-гийн дагуу, эрүүл мэндийн 2-р ангиллын гэрчилгээ эззмшсэн байна.
105.4.Хохирол учруулах
Шүхэрчин хүндэтгэх шалтгаангүйгээр дараах зүйлд саад, хохирол учруулахыг хориглоно:
1/шүхэрчдийг зөөж буй агаарын хөлөг, агаарын хөлөгт байгаа хүмүүст;
2/бусад шүхэрчид болон нислэгийн хөдөлгөөнд;
3/газар дээрх хүн болон өмч хөрөнгөд
105.5.Агаарын хөлгөөс гарах
Шүхэрчин нь агаарын хөлгийн дарга, эсхүл агаарын хөлгийн даргын томилсон этгээдээс зохих тушаал, зевшеөрөл аваагүй тохиолдолд шүхрээр буухаар агаарын хөлгөөс гарахыг хориглоно.
105.6.Шүхэр задлах хамгийн бага өндөр
(а)Энэ зүйлийн (б), (в)-д зааснаас гадна, шүхэрчин үндсэн шүхрээ 600м (2000 фут)-ээс доошгүй өндөрт задална.
(б)Сурагч шүхэрчин нь үндсэн шүхрээ 900м (3000 фут)-ээс доошгүй өндорт задална.
(в)Цувааны ахлзгч үндсэн шүхрээ 1500 м (5000фут)-ээс доошгүй өндарт задална.
105.7.Шүхрээр буух бүс
Шүхэрчин нь:
1/ИНД-73-аар тодорхойлогдсон шүхрээр буух бүоэд; эсхүл
2/ИНД-71-д заагдсан С буюу D ангиллын агаарын зайд; эсхүл
3/АИП-ын нэмэлт буюу NОТАМ-аар зарлагдсан, шүхрийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгогдсон бүсэд тус тус бууна.
105.8.Шүхрээр газардах талбай
(а)Шүхэрчин нь эрх бүхий байгууллагаас тодорхойлсон газардах талбайд шүхрээр буулт үйлдэнэ.
(б)Агаарын хөлгийн хөдөлгөөн болон шүхрээр буух үйл ажиллагааг эхлүүлэхдээ шүхрээр газардах аэродромын талбай нь дараах шаардлагыг хангасан эсэхийг бататгана:
1/хөдөлгөөн үйлдэгдэж байгаа талбайн аливаа хэсгээс чөлөөтэй байх;
2/ашиглалтанд байгаа хөөрөх буух зурваснаас чөлөөтэй байх;
3/ашиглагдаж байгаа явгалах зурвасны аливаа хэсгээс чөлөөтэй байх;
4/онгоц болон нисдэг тэрэгний хөөрөн гарах, ойртолт үйлдэх талбайн ашиглагдаж байгаа аливаа хэсгээс чөлөөтэй байх.
(в)Шүхрээр усан дээр буух тохиолдолд:
1/шүхэрчний газардах талбайн хязгаар тодорхой тэмдэглэгдсэн; мөн
2/буусан шүхэрчнийг хуурай газар дээр гаргах арга хэмжээг авсан байна.
105.9.Газрын дохио тэмдэг
Шүхэрчин газардах талбайгаа сонгоход зориулагдсан, салхины чиглэлээр хөдөлдөг цагаан өнгийн конус хоолойг шүхрээр газардах талбайд байрлуулна.
105.10.Хяналттай агаарын зай
(а)Аливаа этгээд тухайн бүс нутгийн нислэгийн хөдөлгөөний удирдлагатай урьдчилан тохиролцоогүй тохиолдолд хяналттай агаарын зайд шүхрийн үйл ажиллагаа явуулж болохгүй.
(б)Хяналттай агаарын зайд агаарын хөлгөөс шүхрээр бууж байгаа шүхэрчин:
1/нислэгийн хөдөлгөөний удирдагчаас зохих зөвшөөрөл авсан байна,
2/зөвхөн тухайн зөвшөөрлийн хүрээнд шүхрээр буулт үйлдэнэ.
105.11.Аэродромын бүсэд буух
Аэродромын бүсэд буух шүхэрчин нь:
1/тухайн аэродромыг эзэмшигчтэй урьдчилан тохиролцсон байна;
2/хэрэв тухайн аэродромд нислэжйн хөдөлгөөний удирдлага байхгүй бол тус аэродром дээр бусад агаарын хөлгүүдийн үйлдэх нислэгийн замаас чөлөөтэй талбайг шүхрээр буух талбай болгон сонгох шаардлагатай.
105.12.Цэргийн үйл ажиллагаанд зориулагдсан бүс болон хязгаарлалттай бүсэд шүхрээр буух
Аливаа этгээд ИНД-73-аар тогтоогдсон, цэргийн үйл ажиллагаанд зориулагдсан бүс болон хязгаарлалттай бүсэд шүхрийн үйл ажиллагаа явуулах тохиолдолд тухайн бүсийг хяналтандаа байлгадаг байгууллагаас зөвшөөрөл авсан байх шаардпагатай.
105.13.Үүлнээс зайлсхийх
(а)Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд зөвхөн үүлгүй цэлмэг үед шүхрээр бууна.
(б)Аливаа этгээдийг ИНД-71-д заасан, С эсхүл D ангиллын хяналттай агаарын зайд нислэгийн хөдөлгөөний удирдпагаас зохих зөвшөөрөл авсан тохиолдолд үүл нэвтлэн шүхрээр бууж болно.
105.14.Хэт өндрөөс буух
(а)Битүүмжлэлгүй агаарын хөлгөөс шүхрээр буух шүхэрчин нь:
1/3000м (10000фут)-ээс 4000м (13000 фут)-ийн өндөрт 30 минутаас илүү хугацаанд байх тохиолдолд агаарын хөлгөөс гарах хүртлээ нэмэлт хүчилтөрөгч хэрэглэнэ;
2/4000м (13000 фут)-ээс 6000м (20000 фут)-ийн өндөрт агаарын хөлгөөс гарах хүртлээ нэмэлт хүчилтөрөгч хэрэглэнэ.
(б)Битүүмжлэлтэй агаарын хөлгөөс шүхрээр буух шүхэрчин нь 4000м (13000 фут)-ээс 6000м (20000 фут)-ийн өндөрт битүүмжлэл алдах мөчөөс агаарын хөлгөөс гарах хүртэлх хугацаанд нэмэлт хүчилтөрөгч хэрэглэнэ.
(в)4000м (130000 фут)-ээс дээш өндрөөс шүхрээр буух шүхэрчин нь эрх бүхий байгууллагаас зохион явуулсан, хэт өндрөөс шүхрээр буух дадпага сургалтанд амжилттай хамрагдсан байна.
(г)6000м (20000 фут)-ээс дээш өндрөөс шүхрээр буух шүхэрчин нь агаарын хөлгийн битүүмжлэл алдагдахаас өмнө, эсхүл агаарын хөлөгт суурилуулсан хүчилтөрөгчийн системээс салах мөчөөс эхлэн, буулт 4000м (13000 фут)-ийн өндөрт хүрэх хүртэл нэмэлт тусдаа хүчилтөрөгч хэрэглэнэ.
Б БҮЛЭГ.ШҮХРИЙН ТОНОГЛОЛ
105.15.Шүхэр
(а)Ганцаарчилсан болон цувааны хос буулт хийх шүхэрчин нь эрх бүхий байгууллагын техникийн стандартад нийцсэн үндсэн шүхэртэй байна.
(б)Ганцаарчилсан болон цувааны хос буултхийх шүхэрчин нь нөөц шүхэртэй байх ба тэр нь дараах шаардпагыг хангасан байна:
1/эрх бүхий байгууллагын техникийн стандартад нийцсэн байх;
2/шүхрийг хэрэглэхээс өмнөх 7 сарын дотор эрх бүхий байгууллагаас баталсан техникийн стандартын дагуу, шүхрийн техникчээр шалгуулж, дахин баглаж, ашиглалтанд тэнцэнэ гэдгийг нь баталгаажуулсан байна.
(в)Цувааны дагалдан шүхэрчин нь бэхэлгээ бүстэй байх ба энэ бүс нь:
1/эрх бүхий байгууллагаас баталсан стандартад тохирсон, мөн
2/цувааны ахлагчийн бэхэлгээ бүстэй зохих ёсоор холбогдсон байна.
105.16.Өндрийн хэрэглэл
Ганцаарчилсан шүхэрчин буюу цувааны хос шүхэрчид нь 10 секундээс дээш хугацаагаар чөлөөт уналт хийх тохиолдолд:
1/шүхэрт тохиромжтой өндрийн хэрэглэлээр тоноглогдсон байна;
2/шөнийн цагт гэрэлтдэг өндрийн хэрэглэлээр тоноглогдсон байна;
3/агаарын хөлгөөр хөөрөхөөс өмнө өндрийн хэрэглэлийг шүхрээр буух талбайн хувьд тэг дээр тохируулна.
105.17.Автомат задлагч
Сурагч, эсхүл цувааны хос шүхэрчний нөөц шүхэр нь дараах шаардпагыг хангасан автомат задлагчаар тоноглогдсон байна:
1/энэ дүрмийн 105.24-д заасны дагуу, шүхрийн тоноглолд тохирсон эсэхийг шүхрийн бүртгэлийн картан дээр шүхрийн техникч баталгаажуулсан;
2/үйлдвэрлэгчээс гаргасан ашиглалтын зааврын дагуу үзлэг шалгалт, тохируулга хийгдсэн;
3/шүхрээр буух талбайгаас дээш, дор дурьдсан өндөрт шүхэр автоматаар задрахаар тохируулга хийгдсэн:
(i)сурагч шүхэрчний хувьд 350м (1000 фут)-ийн өндөрт; эсхүл
(ii)цуваа шүхэрчдийн хувьд 600м (2000 фут)-ийн өндөрт; эсхүл
(iii)ашиглалтын төрөлд зориулж үйлдвэрлэгчээс тохируулсан өндөрт;
4/үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу шүхрийн техникчээр шалгагдсан байна.
105.18.Аюулгүйн тоног төхөерөмж
(а)Усан дээр буух тохиолдолд шүхэрчин нь хамгаалалтын хөвөгч хэрэгсэл өмсөж хэрэглэнэ.
(б)Сурагч шүхэрчин уснаас 2 километрийн зайд шүхрээр буухаар тооцоолсон тохиолдолд хамгаалалтын хөвөгч хэрэгсэл заавал өмсөж хэрэглэнэ.
(в)Сурагч шүхэрчин нь эрх бүхий байгууллагаар зөвшөөрөгдсөн хамгаалалтын хатуу дуулга малгай хэрэглэнэ.
(г)Цувааны хос шүхэрчин нь эрх бүхий байгууллагаар зөвшөөрөгдсөн хамгаалалтын дуулга малгай өмсөнө.
В БҮЛЭГ.ШҮХРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
105.19.Шүхрийн техникч
Шүхрийн техникчид дараах шаардлага тавигдана:
1/18 нас хүрсэн;
2/эрх бүхий байгууллагаас олгогдсон шүхрийн техникчийн гэрчилгээтэй байх;
3/гэрчилгээнд заагдсан эрх, хязгаарлалтуудын хүрээнд, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт журмыг баримталж ажиллах үүрэгтэй.
105.20.Нислэгт тэнцэх чадварын болон Аюулгүй ажиллагааны удирдамж
Дараах шаардлагыг хангаагүй шүхрийг ашиглахыг хориглоно.
1/ИНЕГ-аас гаргасан холбогдох Нислэгт тэнцэх чадварын удирдамжийг биелүүлсэн; ба
2/эрх бүхий байгууллагаас гаргасан Аюулгүй ажиллагааны удирдамжийг биелүүлсэн; ба.
3/үйлдвэрлэгчээс гаргасан зааварчилгаа, нэмэлт өөрчлөлтийг гүйцэтгэсэн.
105.21.Шүхрийн ашиглалт
(а)Ашиглалтын шаардпага хангаагүй, ашиглалтанд тэнцэхгүй нь тогтоогдсон шүхэрт “Ашиглахыг хориглоно” гэсэн тэмдэглэгээг заавал хийнэ.
(б)Ашиглахыг хориглосон тэмдэгтэй шүхрийг дахин шалгаж “шаардлага хангасан”, “ашиглалтанд зөвшөөрнө” гэсэн тэмдэглэгээ хийгдэхээс нааш ашиглаж болохгүй.
105.22.Засвар. шинэчлэлт
Шүхэр.. эсхүл бзхэлгээ болон шүхрийн сав, баглааны системийн аюулгүй ажиллагаанд нөлөөлж болох хэсэгт засвар, эсхүл өөрчлөлт шинэчлэлт хийсний дараа уг хэсэгт үзлэг хийж, эрх бүхий байгууллагаас баталсан техникийн стандартад тохирсон гэсэн дүгнэлт гаргах хүртэл уг шүхрийг ашиглахыг хориглоно.
105.23.Шүхрийн иж бүрдлийн үзлэг
(а)Энэ зүйлийн (б), (в)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд шүхрийн иж бүрдлийг дараах байдлаар шалгаагүй бол уг шүхрийг ашиглахыг хориглоно:
1/шүхрийн эвхэлтийг, шүхрийн бүртгэлийн картын хамт шалгах;
2/иж бүрдлийн гадаад байдлыг нягтлан шалгах;
3/бүх тоноглолууд зохих ёсоор тохируулагдсан, ажиллагаанд бэлэн эсэх;
4/шүхрийн ажиллагаанд саад болох эд зүйлс байгаа эсэх.
(б)Сурагч шүхэрчний хувьд, түүний шүхрийн иж бүрдлийг эрх бүхий байгууллагаас томилогдсон этгээд энэ зүйлийн (а)-д заасны дагуу шалгана
(в)Цувааны дагалдан шүхэрчний хувьд, түүний шүхрийн иж бүрдлийг энэ зүйлийн (а)-д заасны дагуу цувааны ахлагч шалгана.
105.24.Шүхрийн бүртгэл
(а)Аваарын буюу нөөц шүхэр эзэмшигч нь шүхрийн ажиллагаа, ашиглалтын бүртгэл хөтлөх бөгеөд бүртгэлийн картыг шүхрийн иж бүрдэлд байнга хадгалнэ.
(б)Сурагч шүхэрчинд зориулагдсан шүхэр, эсхүл цуваанд зориулагдсан шүхэр эзэмшигч нь эрх бүхий байгууллагаас баталсан маягтын дагуу шүхрийн бүртгэлийн картыг хөтөлнө.
(в)Аваарын буюу иөөц шүхэр эзэмшигч, эсхүл ашиглагч, мөн энэ зүйлийн
(б)-д заагдсан шүхэр ззэмшигч нь ИНЕГ, эсхүл эрх бүхий байгууллагаас шаардсаны дагуу үзлэг хийхэд боломжтой хэлбэрээр бүртгэлийг хөтөлсөн байна.
Текст томруулах
A
A
A