- Нүүр
- Сайдын тушаал
- ДЕЛЬТАПЛАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА-ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
ЗТБХБС-ын 2010 оны 160-р тушаалаар хүчингүй.
Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын тавдугаар хавсралт
ДЕЛЬТАПЛАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА
106.1.Зорилго
Энэхүү дүрмийн зорилго нь:
1/дельтапланы үйл ажиллагаанд хамаарах ИНД-91-ийн нэмэлт журмыг тогтоох, ба
2/ИНД-91-ийн зарим заалтаас дельтапланы үйл ажиллагааг чөлөөлөхөд тус тусоршино.
106.2.Тодорхойлолт,
Гэрчилгээ гэж аливаа этгээдэд эрх бүхий байгууллагаас, энэ дүрмийн шаардлагын дагуу, нислэг үйлдэхийг зөвшөөрч олгосон баримтыг,
Дельтаплан гэж аливаа хүчний төхөөрөмжийн тусламжгүйгээр агаартай харилцан үйлчилснээр агаарын урсгалын нөлөөллөөр агаарт дүүжлэгдэн, хөдөлгөөн үйлдэх агаараас хүнд нисэх төхөөрөмжийг;
Эрх бүхий байгууллага гэж ИНЕГ-ын даргаас, энэ дүрмийн дагуу дельтапланы үйл ажиллагаа явуулах, түүнд хяналт тавих эрх олгогдсон байгууллагыг тус тус хэлнэ.
106.3.Нисэгчид тавигдах шаардлага
Дельтапланы нисэгч нь:
1/18 нас хүрсэн;
2/эрх бүхий байгууллагаас олгосон дельтапланы нисэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээ эзэмшигч байх, ба
3/делтапланы хувьд тогтоож өгсөн стандарт, журмыг баримталж ажиллана.
106.4.Дельтапланы Нислэг тэнцэх чадвар
ИНД-91.9-ИЙН (а)-гийн 1/-ийн заалт нь дельтапланд хамаарахгүй.
106.5.Бүртгэл
(а)ИНД-91.11-д заасан шаардлага нь дельтапланы үйл ажиллагаанд хамаарахгүй.
(б)Дараах шаардлага хангагдаагүй тохиолдолд дельтапланы нисэгч нь нислэгийг үйлдэхгүй:
1/дельтаплан нь зөвшөөрөгдсөн журмын дагуу эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй бол;
2/доорх таних тэмдэг олгогдоогүй бол:
(i)дельтапланы таних тэмдэг;
(ii)нисэгчийн ялгах дугаар.
106.6.Дельтапланы бичиг баримт
ИНД-91-ийн 91.12 ба 91.13-т заасан шаардлага нь дельтапланы нисэгчид хамаарахгүй.
106.7.Шатахууны шаардлага
ИНД-91.57-д заасан шаардлага нь дельтапланы нисэгчид хамаарахгүй.
106.8.Дельтапланы тоноглол
(а)ИНД-91-ийн Е бүлэгт заасан шаардпага нь дельтапланы нисэгчид хамаарахгүй.
(б)Дельтаплан нь, газрын гадаргуугаас дээшх өндрийг даралтаар, 30м (100 фут)-ээс ихгүй зөрүүтэй, заах өндрийн хэрэглэлээр тоноглогдсон байна.
106.9.Дельтапланы засвар үйлчилгээ
(а)ИНД-91-ийн Е бүлэгт заасан шаардлага нь дельтапланы нисэгчид хамаарахгүй.
(б)Дельтапланыг “нислэг үйлдэхэд бэлэн” гэсэн баталгааг ИНЕГ-аас гэрчилгээжсэн байгууллагаас гаргасан гэдгийг дельтапланы нисэгч бататгана.
106.10.Аюулгүйн тоног төхөөрөмж
Дельтапланы нисэгч нь:
1/ИНЕГ-аас гэрчилгээжсэн байгууллагын стандартад тохирсон хатуу хамгаалалт бүхий дуулга малгайтай байх, ба
2/ИНЕГ-аас гэрчилгээжсэн байгууллагын стандартад тохирсон хамгаалалтын бэхэлгээ бүстэй байна.
Б БҮЛЭГ.НИСЛЭГИЙН ЖУРАМ
106.11.Нислэгийн хөдөлгөөнд оролцох журам
(а)ИНД-91.43-ын (б)-г үл харгалзан, уулын эрэгцэг дээгүүр хөөрч байгаа дельтапланы баруун гар талд уулын эрэгцэг байгаа тохиолдолд эгц урдаас ойртох өөр дельтапланд зам тавьж баруун гар тал руу эргэхийг энэ дүрмээр шаардахгүй.
(б)ИНД-91.43-ын (г)-г үл харгалзан, дельтаплан нь уулын эрэгцэг дээгүүр хөөрч байхдаа өөр дельтапланыг гүйцэж түрүүлэх тохиолдолд уулын эрэгцэг талаар тойрч түрүүлнэ.
106.12.Үүлэн доогуурх нислэг
ИНД-91.55-ын (а)-гийн 2/-ыг үл харгалзан, G ангиллын агаарын зайд нислэг үйлдэж байгаа дельтаплан нь үүлнээс 150м (500 фут)-ийн доогуур, далайн төвшнээс дээш 3600м (11000 фут) хүртэлх өндөрт нислэг үйлдэнэ.
106.13.Хамгийн доод өндөр
ИНД-91.60-ын (а)-гийн 3/-ыг үл харгалзан, дельтаплан нь газар дээрх хүн ба өмч хөрөнгөд хохирол учруулахгүйгээр 150м (500 фут)-ээс бага өндөрт нислэг үйлдэж болно.
106.14.Нислэгийн нөхцөл
Дельтапланаар шөнийн цагт нислэг үйлдэхийг хориглоно.
106.15.Хөөрөлт үйлдэх газар
Дельтапланы нисэгч нь эрх бүхий байгууллагаас хөөрөлт үйлдэхийг зөвшөөрсөн газраас хөөрөлт үйлдэнэ.
106.16.Нислэгийн өндөр
ИНД-91.61-ийн (а)-гийн 1/ ба 91.48-ын (а)-д заасан шаардлагууд нь дельтапланы нислэгт хамаарахгүй.
106.17.Уран жолоодлого
ИНД-91.119-ийн (б) ба (в)-д заасан шаардлагууд нь дельтапланы нислэгт хамаарахгүй.
106.18.Дуудлагын дохио
Дельтапланы нисэгч нь хоёр талын радио холбоогоор НХҮА-тай харьцахдаа нисэгчийн ялгах дугаараа хэлнэ.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх