- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХӨТӨЛБӨР /ЗТБХБС-ын 2011 оны 278 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
ЗТХС-ын 2019 оны 187-р тушаалаар хүчингүй.
Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын зургадугаар хавсралт
АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХӨТӨЛБӨР
А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
108.1.Зорилго
Энэ дүрмээр ИНД-119, ИНД-129-ййн дагуу гэрчилгээжихээр өргөдөл гаргаж буй агаарын тээвэрлэгчийн Аюулгүй байдлын хөтөлбөрт тавигдах шаардлагыг тогтооно.
108.3.Тодорхойлолт
Агаарын тээвэрлэгч гэж агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үндсэн дээр агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг хэлнэ.
Б БҮЛЭГ.АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГУУД
108.5.Агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөр
(а)Монгол Улсын аль ч аэродромоос зорчигч тээврийн нислэг үйлдэх Агаарын тээвэрлэгч (цаашид Тээвэрлэгч гэх) нь Аюулгүй байдпын хөтөлбөртэй байна.
(б)Энэ зүйлийн (а)-д заасан Аюулгүй байдпын хөтөлбөрт дор дурьдсан зүйлийг тусгасан байна. Үүнд:
1/Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ (АТГ) авахаар өргөдөл гаргагч энэ дүрэмд заасан үйл ажиллагааг бусад байгууллагаар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан тохиолдолд гэрээт байгууллага нь өргөдөл гаргагчийн Аюулгүй байдлын хөтөлбөрийг мөрдөж ажиллах тухай гэрээний нөхцлүүд;
2/энэ дүрмийн 108.7-д заасны дагуу сургалт хариуцсан ажилтанд тавигдах шаардпага, ажпын байрны тодорхойлолт;
3/дараах зүйлүүд:
(i)энэ дүрмийн 108.4-т заасан орон нутгийн нислэгт тавигдах аюулгүй байдпын шаардпага;
(ii)энэ дүрмийн 108.5-д заасан олон улсын нислэгт тавигдах аюулгүй байдлын шаардлага;
(iii)энэ дүрмийн 108.6-д заасан баталгаа;
(iv)энэ дүрмийн 108.7-д заасан ажиллагсдын сургалт;
(v)энэ дүрмийн 108.8-д заасан зөрчлийн мэдээ, тайлан.
108.7.Аюулгүй байдлын шаардлага-орон нутгийн нислэг
(а)Монгол Улсын нутаг дэвсгэрт орон нутгийн зорчигч тээврийн нислэг үйлдэх Тээвэрлэгчийн Аюулгүй байдпын хөтөлбөрт зорчигч, агаарын хөлгийн нисэх баг болон багийн бусад гишүүд, газрын үйлчилгээний ажилтан, агаарын хөлөг, тоног төхөөрөмжийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах журмыг тусгасан байна.
(б)Орон нутгийн нислэгийн аюулгүй байдпыг хангахын тулд Тээвэрлэгч нь:
1/ИНД-91.9, ИНД-121, ИНД-135-д заасан, агаарын хөлгийн бүхээгт зэвсэг тээвэрлэхэд тавигдах шаардпагыг мөрдөнө;
2/агаарын хөлгийг булаан авах, авч зугтаах, тэсрэх бөмбөг тавих, эсхүл хөндлөнгийн хууль бус үйлдэлтэй холбоотой бусад заналхийлэл бий болсон тохиолдолд зорчигч, нисэх багийн гишүүд, газрын үйлчилгээний ажилтанд учрах аюулыг багасгахад чиглэсэн арга хэмжээ авна;
3/зогсоолд байгаа агаарын хөлгийг хөндлөнгийн хууль бус үйлдпээс хамгаалах зорилгоор аюулгүй байдлын хяналт тавина;
4/агаарын хөлгөөр зэвсэг, аюултай бодис, хөндпөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болох бусад зүйл авч орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ачаа, шуудан, илгээмжид үзлэгхийнэ;
5/тухайн агаарын хөлгөөр хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд байгаа этгээдийг тээвэрлэх тохиолдолд энэ тухай агаарын хөлгийн даргад мэдэгдсэн байх ба ийм этгээдийн тоо 2-оос дээшгүй байна;
6/нислэгээс хоцорсон зорчигчийн тээшийг тээвэрлэхийг хориглоно;
7/ИНД-140-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь бүх зорчигч, агаарын хөлгийн нисэх баг болон багийн бусад гишүүд, тэдгээрийн тээшинд үзлэг хийнэ.
(в)Зорчигч тээврийн тогтмол нислэгээр энэ зүйлийн (б)-гийн 5/-д заасан этгээдийг тээвэрлэх тохиолдолд дараах шаардлагыг хангасан байна:
1/тухайн этгээд зэвсэг болгон ашиглаж болохуйц ямар нэг эд зүйл авч яваагүй гэдгийг түүнийг харгалзан яваа этгээд баталсан байна;
2/хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд байгаа этгээдийг харгалзагч нь хамгаалах хэрэгсэлтэй байна;
3/хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд байгаа этгээдийг харгалзагч нь тухайн этгээдийн суудлын дугаарыг агаарын хөлгийн дарга болон ахлах үйлчлэгчид мэдэгдсэн байна;
4/хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд буй этгээд, түүнийг харгалзагч нарт спиртийн төрлийн ундаа, хоолны төмөр хэрэгслээр үйлчлэхгүй;
5/харгалзагчтай тээвэрлэх этгээдийн тоо 30 хүртэл зорчигчийн суудалтай агаарын хөлөгт нэгээс дээшгүй, 30-аас дээш зорчигчийн суудалтай агаарын хөлөгт 25 суудал тутамд 1 байна.
108.9.Аюулгүй байдлын шаардлага-олон улсын нислэг
(а)Монгол Улсаас зорчигч тээврийн олон улсын нислэг үйлдэх Тээвэрлэгч нь Аюулгүй байдпын хөтөлбөртэй байх ба энэ хөтөлбөрт зорчигч, нисэх баг, газрын ажилтан, агаарын хөлөг, тоног төхөөрөмжийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах аюулгүй байдлын журмыг тусгасан байна.
(б)Олон улсын нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд Тээвэрлэгч нь:
1/ИНД-91.9, ИНД-121, ИНД-135 заасан шаардпагын дагуу агаарын хөлөгт зэвсэг тээвэрлэх журмыг мөрдөнө;
2/агаарын хөлгийг хулгайлах, тэсрэх бөмбөг тавихаар заналхийлэх болон бусад хөндлөнгийн хууль бус үйлдпийн аюулыг багасгах арга хэмжээ авна;
3/агаарын хөлгийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах зорилгоор зогсоолд байгаа агаарын хөлөгт гадны хүн нэвтрэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна;
4/агаарын хөлөгт буй зорчигч, нисэх буудал дээр байрлаж буй агаарын хөлөгт ямар нэгэн эрсдэл, заналхийлэл бий болсон тохиолдолд ИНЕГ-аас түр хугацаатай аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авахыг шаардана;
5/агаарын хөлгөөр зэвсэг, аюултай бодис, хөндпөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж болзошгүй эд зүйл авч орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор ачаа, шуудан, илгээмжид үзлэг хийнэ;
6/тухайн агаарын хөлгөөр хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд байгаа этгээдийг тээвэрлэх тохиолдолд энэ тухай агаарын хөлгийн даргад мэдэгдсэн байх ба ийм этгээдийн тоо 2-оос дээшгүй байна;
7/шилжин суух, дамжин өнгөрөх зорчигч агаарын хөлөгт ямар нэгэн хориглосон зүйл авч орохоос сэргийлж дээрх зорчигч, тэдгээрийн тээшинд аюулгүй байдлын үзлэг хийнэ;
8/хөндлөнгийн хууль бус үйлдэл болон заналхийлэл бий болсон үед зорчигчийг агаарын хөлгөөс гаргахдаа ямар нэгэн зүйл үлдээж болохгүйг анхааруулна;
9/агаарын хөлгөөр тээвэрлэх ачаа,-тээшгшуудан, илгээмж, агаарын хөлгийн
хангамжийн хэрэгсэлд хөндпөнгийн хууль бус үйлдэлд ашиглаж зэвсэг, тэсрэх хэрэгсэл, аюултай бодис нэвтрэхээс хамгаалах;
10/агаарын хөлгөөр тээвэрлэх ачаа, шуудангаас бусад эзэнгүй, эсхүл үйлчилгээний эд зүйлийг аюулгүй байдлын үзлэгт хамруулна;
11/ИНД-140-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь бүх зорчигч, нисэх баг, тэдгээрийн гар тээш, тээшинд үзлэг хийнэ. Гадаад улсад нислэг үйлдэж байгаа Монгол Улсад бүртгэлтэй агаарын хөлгөөр зорчигч, тэдгээрийн гар тээш, тээш, ачаанд тухайн улсын холбогдох байгууллагаар аюулгүй байдпын үзлэг хийлгэнэ;
12/нислэгээс хоцорсон зорчигчийн тээшийг тээвэрлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү зүйлийн 17-д заасны дагуу зөвшөөрөл авсан байх
13/агаарын хөлгийн нислэгийн өмнө зэвсэг, эсхүл тэсрэх аюултай зүйл илрүүлэх зорилгоор үзлэг хийнэ;
14/тээшний аюулгүй байдлыг тээшийг бүртгэсэн үеэс эхэлж хангана.
17/зөвхөн агаарын тээвэрлэгчийн зөвшөөрсөн тээшийг тээвэрлэх.
(в)Зорчигч тээврийн нислэгээр хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд буй этгээдийг тээвэрлэхэд энэ зүйлийн (б)-гийн 7/-д зааснаас гадна дараах журмыг мөрдөнө:
1/тухайн этгээд зэвсэг болгон ашиглаж болохуйц ямар нэг эд зүйл авч яваагүй гэдгийг түүнийг харгалзан яваа этгээд баталсан байна;
2/хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд байгаа этгээдийг харгалзагч нь хамгаалах хэрэгсэлтэй байна;
3/тухайн этгээдийн суудпын дугаарыг агаарын хөлгийн дарга болон ахлахүйлчлэгчид мэдэгдсэн байна;
4/хууль, цагдаагийн байгууллагын хяналтанд буй этгээд, тэдгээрийн харгалзагч нарт ямар нэгэн спиртийн төрлийн ундаа болон хоолны төмөр хэрэгслээр үйлчлэхгүй;
5/харгалзагчтай тээвэрлэх этгээдийн тоо 30 хүртэл зорчигчийн суудалтай агаарын хөлөгт нэгээс дээшгүй, 30-аас дээш зорчигчийн суудалтай агаарын хөлөгт 25 суудал тутамд 1 байна.
(г)Олон улсын нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчийн зорчигч, тэдгээрийн тээшийг дотоодын нислэг үйлддэг агаарын тээврийн компани хүлээн авсан тохиолдолд дотоодын нислэг үйлддэг агаарын тээвэрлэгч нь олон улсын нислэг үйлддэг агаарын тээвэрлэгчийн аюулгүй байдлын хөтөлбөрийн шаардлагад нийцэх аюулгүй байдлын хөтөлбөртэй эсэхийг ИНЕГ-аас шалгана.
108.11.Аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх
Монгол Улсын аль ч аэродромоос зорчигч тээврийн нислэг үйлдэх Тээвэрлэгч нь Аюулгүй байдлын хөтөлбөртөө тусгасан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.
108.13.Аюулгүй байдлын ажилтны сургалт
Тээвэрлэгчийн аюулгүй байдпын хөтөлбөрт дараах зүйлийг тусгасан байна:
1/аюулгүй байдпын ажилтны сургалтын талаар;
2/агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтнууд болон үйлчилгээтэй холбоотой бусад ажилтан нисэхийн аюулгүй байдпын талаар үндсэн мэдлэгтэй байх тухай.
108.15.Зөрчлийн тайлан, мэдээ
Тээвэрлэгч нь агаарын агаарын хөлгийн аюулгүй байдпын зөрчлийн тухай тайланг ИНД-12-т заасны дагуу гаргах журмыг Аюулгүй байдлын хөтөлбөртөө тусгасан байна.
Текст томруулах
A
A
A