A

A

A

Бүлэг: 1979

Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын долдугаар хавсралт

 

НИСЭХИЙН ХАНГАМЖИЙН БАЙГУУЛЛАГЫГ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ

 

А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

144.1.Зорилго

Нисэхийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, үйлчилгээ эрхлэх байгууллага /цаашид Хангамжийн байгууллага гэх/-ыг гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг энэ дүрмээр зохицуулна.

144.2.Тодорхойлолт

Нисэхийн бүтээгдэхүүн гэж агаарын хөлөг, түүний хөдөлгүүрт шаардпагатай аливаа эд анги, сэлбэг болон шатах тослох материалыг хэлнэ.

144.3.Өргөдөл гаргах

Хангамжийн байгууллагын гэрчилгээ хүсэж өргөдөл гаргагч /цаашид Өргөдөл гаргагч гэх/ нь ИНЕГ-0144/01 маягтыг бөглөн, энэ дүрмийн 144.13-т шаардсан Үйл ажиллагааны зааврыг ИНЕГ-ын даргад ирүүлнэ. Өргөдөлд төлбөрийн баримтыг хавсаргана.

144.4.Гэрчилгээ олгох

Дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид Хангамжийн байгууллагын гэрчилгээ олгоно:

1/энэ дүрмийн 144.9-144.13-т заасан шаардпагыг хангасан бол;

2/энэ дүрмийн 144.9-д шаардсан эрх бүхий ажилтнуудтай бол;

3/гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй бол.

144.5.Хангамжийн ангилал

(а)Хангамжийн байгууллагын гэрчилгээ /цаашид Гэрчилгээ гэх/-г дараах нэг буюу хэд хэдэн ангиллаар олгоно: .

1/S1-Агаарын хөлгийн эд анги ханган нийлүүлэх байгууллагын Гэрчилгээ;

2/S2-Материал ханган нийлүүлэх байгууллагын Гэрчилгээ;

3/S3-Агаарын хөлгийг шатах тослох материал (бензин, түлш, тос, тусгай шингэн)-аар хангах үйлчилгээний байгууллагын Гэрчилгээ.

(б)Хангамжийн байгууллагын гэрчилгээ эзэмшигч /цаашид Гэрчилгээ эзэмшигч гэх/ нь нисэхийн бүтзэгдэхүүнийг Гэрчилгээнд заасан ангиллын дагуу нийлүүлнэ.

144.6.Гэрчилгээний хугацаа

(а)Гэрчилгээг 3 хүртэл жилийн хугацаагаар олгоно.

(б)Гэрчилгээ нь ИНЕГ-аас гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааг түр зогсоох, гэрчилгээг хүчингүйд тооцохоос бусад тохиолдолд хүчин тегөлдөр байна.

(в)Гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан, эсхүл ИНЕГ-аас гэрчилгээг хүчингүйд тооцсон тохиолдолд эзэмшигч нь гэрчилгэзг ИНЕГ-т нэн даруй хураалгана.

144.7.Гэрчилгээг шинэчлэх

Эзэмшигч нь гэрчилгээг шинэчлэх тухай өргөдлийг, хэрэв гэрчилгээнд шинэчлэх хугацаа заагдаагүй бол түүний хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө ИНЕГ-0144/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

144 8.Гадаадын өргөдвл заргагч

Өргөдөл гаргагч нь гадаад улсын иргэн, хуулийн этгээд бөгөөд ИНЕГ-ын дарга тухайн өргөдөл гаргагчийг Хангамжийн байгууллагын гэрчилгээ эзэмших шаардлагатай гэж үзвэл гэрчилгээжүүлэлтийн асуудлыг энэ дүрмийн дагуу шийдвэрлэнэ.

144.9.Боловсон хүчинд тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь боловсон хүчний хувьд дараах шаардлагыг хангасан байна:

1/бүх үйл ажиллагаа нь энэ дүрмийн шаардлагын дагуу гүйцэтгэгдэж, санхүүжиж байгааг бататгах эрх бүхий удирдах ажилтантай байна;

2/үйл ажиллагаа энэ дүрмийн дагуу язагдаж буй эсэхийг хянан зохицуулах үүрэг бүхий ажилтантай байх ба уг этгэзд нь дараах асуудлуудаар хариуцлага хүлээж энэ зүйлийн 1/-д заасан удирдах ажилтантай шууд харьцах эрхтэй байна:

(i)нисзхийн бүтээгдэхүүнийг хангалтад зөвшөөрех;

(ii)үзлэг, шалгалт хийх;

(iii)нисэхийн бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх баримтыг бүрдүүлэх ба тэдгээрийг илгээх;

(iv)байгууллагын Үйл ажиллагааны заавар болон гэрчилгээний нөхцөлийг дагаж мөрдүүлэх;

3/өөрийн байгууллагын зааварт тусгагдсан хангамжийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих үүрэг бүхий ажилтнууд.

(б)Өргөдөл гаргапч нь хангамжийн үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэх, хяналт тавих үүрэг бүхий ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг үнэпэх журамтай байх ба ажилтнуудын эрх, үүргийг тодорхой зааж, баримтаар баталгаажуулсан байна.

144.10.Барилга байгууламж, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь хангамжийн үйл ажиллагаа явуулахад шаардпагатай дараах барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй байна:

1/үзлэг шалгалт, туршилт явуулах байр, тоног төхөөрөмж;

2/бүтээгдэхүүн хүлээн авах ба илгээх байр, төхөөрөмж;

3/бүтээгдэхүүн хадгалах байр, агуулах.

(б)Үйл ажиллагаа явуулах орчин нь тухайн үйл ажиллагааны онцлогт тохирсон, үзлэг, шалгалт явуулах, хадгалалтад шаардпагатай тусгай нөхцөлөөр хангагдсан гэдгийг өргөдөл гаргагч бататгана.

144.11.Хяналтын журам

(а)Өргөдөл гаргагч нь хангамжийн үйл ажиллагааны хяналтын талаар дараах зүйлийг багтаасан журмыг боловсруулсан байна:

1/холбогдох стандарт болон ашиглалтын шаардлагыг хангаж буйг тодорхойлох үүднээс нисэхийн бүтээгдэхүүнд үзлэг, шалгалт хийх журам;

2/нисэхийн бүтээгдэхүүн бүрийн хувьд:

(i)тухайн бүтээгдэхүүний тодорхойлолтыг зөв тогтоох;

(ii)тухайн бүтээгдэхүүн нь энэ хэсгийн (i)-д заагдсан тодорхойлолтод нийцэж буйг бататгах журам.

3/стандарт эд ангиудаас бусад нисэхийн бүтээгдэхүүн бүрийн хувьд ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн стандартад нийцэж буйг тодорхойлох журам;

4/нисэхийн бүтээгдэхүүн бүр нь:

(i)зөвшөөрөлтэй гэдгийг, эсхүл

(ii)энэ зүйлийн 2/-ын (i)-д заасан, үндсэн бичиг баримттай гэдгийг бататгах журам;

5/нисэхийн бүтээгдэхүүн бүрийг тээвэрлэлтийн нөхцлийг хангаж илгээсэн гэдгийг бататгах журам;

6/хадгалагдаж буй эд ангийг гэмтэх, муудахаас сэргийлэх журам;

7/ханган нийлүүлэх үзлэг хийгдээгүй эд ангиудыг тусгаарлах журам;

8/НТЧ-ын стандартад нийцээгүй эд ангиудыг тусгаарлах журам;

(б)Ханган нийлүүлэх бүтээгдэхүүн бүрийн хувьд дараах шаардпагыг хангасан байна:

1/загварыг нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн байна;

2/бүртгэл, хяналтын дугаартай байна;

3/хэрэв тухайн бүтээгдэхүүн нь өөр нисэхийн бүтээгдэхүүнийг орлуулахаар зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн бол түүнийг үйлдвэрлэгчээс гаргасан баталгааг хавсаргасан байна;

4/дараах зүйлийг тусгасан байна:

(i)хангамжийн байгууллагын албан ёсны нэр, гэрчилгээний дугаар;

(ii)зөвшөөрөл олгогдсон он сар, өдөр; .

(iii)бүтээгдэхүүний тодорхойлолт, үйлдвэрлэлийн болон серийн дугаар, хэрэв шаардпагатай бол техникийн зураг, онцлог тодорхойлолтууд;

(iv)тухайн бүтээгдэхүүний хадгалалтад байх болон ашиглалтаас хасагдах хугацаа зэргийг тусгасан ашиглалтын аливаа хязгаарлалтууд;

(v)тоо хэмжээ;

(vi)үйлдвэрлэлтийн явцад тухайн бүтээгдэхүүнд хийсэн аливаа өөрчлөлт, шинэчлэлтийн талаарх бичилтүүд;

5/Гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан эрх бүхий этгээдээр баталгаажсан байна;

6/эд ангид бэхэлж, тогтооход тохиромжтой хэлбэрээр үйлдэгдсэн байна.

144.12.Бүртгэл тэмдэглэлд тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь, аливаа нисэхийн бүтээгдэхүүнд холбогдох баримтыг ангилах, индексжүүлэх, цуглуулах, хадгалах, устгах журамтай байна.

(б)Өргөдөл гаргагч нь дараах бүртгэл, тэмдэглэлийг байнга хөтөлнө:

1/ханган нийлүүлэх үйл ажиллагаанд оролцох ажилтнуудын туршлага, мэргэжил, сургалт болон тэдгээрт олгогдсон эрхийн тухай бүртгэл;

2/бүтээгдэхүүнийг хадгалах байр, агуулахын үйл ажиллагаа горимын дагуу явагдаж буйг баталгаажуулсан бүртгэл;

3/тухайн байгууллагын ханган нийлүүлэх бүх бүтээгдэхүүний бүртгэл;

4/энэ дүрмийн 144.11-ийн (а)-гийн 3/-т заагдсан тодорхойлолт болон тухайн байгууллагаас гаргасан ханган нийлүүлэх зөвшөөрлийн бүртгэл;

5/энэ зүйлээр шаардсан бүртгэл тэмдэглэлийг хөтөлсөн өдрөөс хойш 5 жилийн хугацаанд хадгална.

144.13.Хангамжийн байгууллагын Үйл ажиллагааны зааварт тавигдах шаардлага

(а)Өргөдөл гаргагч нь дараах зүйлийг тусгасан Үйл ажйллагааны заавар (цаашид Заавар гэх)-ыг боловсруулж ИНЕГ-ын даргад ирүүлнэ:

1/удирдах ажилтан нь Заавар болон холбогдох бусад журам байгууллагын бүх нэгж, салбарт дагаж мөрдөгдөнө гэдгийг хэрхэн бататгах талаар;

2/энэ дүрмийн 144.9-д шаардсан ажилтнуудын нэрс, албан тушаал;

3/энэ хэсгийн 2/-т дурьдсан ажилтнууд хүлээсэн үүрэгтэйгээ холбогдсон асуудлаар байгууллагын нэрийн өмнөөс ИНЕГ-тай шуудхарьцах талаар;

4/энэ хэсгийн 2/-т дурьдсан ажилтнуудын үүрэг хариуцлагыг харуулсан бүтэц зохион байгуулалтын бүдүүвч зураглал;

5/Гэрчилгээний нөхцөл, хязгаарлалт ба үйл ажиллагааны цар хүрээ;

6/хангамжийн үйл ажиллагаа явуулж буй байршил болон тоног төхөерөмжийн тухай дэлгэрзнгүй мэдээлэл;

7/энэ хэсгийн 6/-д заасан байршлын хүрээлэн буй орчны тухай дэлгэрэнгүй мэдээлэл;

8/энэ хэсгийн 6/-д заасан байршил тус бүр дэх ажлын бүтэц зохион байгуулалтын тухай нарийвчилсан мэдээлэл;

9/хангамжийн үйл ажиллагааг гүйцэтгэхтэй холбогдуулан бусад хүмүүст олгосон зөвшөөрлийн тухай нарийвчилсан мэдээлэл;

10/дараах зүйлийн талаарх мэдээлэл:

(i)энэ дүрмийн 144.9-ын (б)-д шаардсан, ажилтнуудын ур чадварын талаарх мэдээлэл;

(ii)энэ дүрмийн 144.9-ын (б)-д шаардсан, ажилтнуудын сургалттай холбогдол бүхий мэдээлэл;

(iii)шаардлагатай тохиолдолд бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрлийн хувийг багтаасан, хангамжийн үйл ажиллагааны хяналттай холбогдол бүхий мэдээлэл

(iv)энэ дүрмийн 144.12-ын (а)-д заасан тэмдэглэл, мэдээллийг цуглуулах, индексжүүлэх, хадгалах, мөрдөх болон устгах ажиллагаатай холбогдол бүхий мэдээлэл;

(v)энэ дүрмийн 144.12-ын (б)-д заасан тэмдэглэл, мэдээллийн

агуулга болон түүнийг ашиглахтай холбогдсон мэдээлэл;

10/Үйл ажиллагааны зааврыг хянах, нэмэлт өөрчлөлт оруулах болон түгээх үйл ажиллагаа.

(в)Үйл ажиллагааны заавар нь ИНЕГ-аар хянагдаж, зөвшөөрөгдсөн байна.

144.14.Зааврыг тогтмол мөрдөх

Гэрчилгээ эзэмшигч нь:

1/Зааврын нэг хувийг ажпын байр бүрт тогтмол хадгалж, ашиглана;

2/Зааварт заасан бүх систем, үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ;

3/Зааврын холбогдох зүйл заалтын талаарх шаардлагатай мэдээллээр ажилтнуудыг тогтмол хангана;

4/энэ дүрмийн 144.9-144.12-т заасан шаардпага ба стандартыг хангасан байна;

5/нисэхийн бүтээгдэхүүн нь НТЧ-ын хамаарал бүхий аюулгүй ажиллагааны шаардпагыг хангасан, ашиглахад тохиромжтой гэдгийг тодорхойлсон байна.

144.15.Зааварт өөрчлөлт оруулах

(а)Гэрчилгээ эзэмшигч нь Заавартаа шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг цаг тухайд нь оруулах үүрэгтэй.

(б)Гэрчилгээ эзэмшигч нь, Зааварт орох нэмэлт, өөрчлөлт нь энэ дүрмийн шаардлагыг хангаж байгааг баталгаажуулна.

(в)Гэрчилгээ эзэмшигч нь Зааварт оруулах нэмэлт, өөрчлөлтийн хувийг ИНЕГ-т хүргүүлсэн байна.

(г)Гэрчилгээ эзэмшигч нь Заавартаа дараах чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах бол энэ тухайгаа ИНЕГ-ын даргад танилцуулж, зөвшөөрөл авсан байна:

1/байгууллагын удирдах ажилтныг өөрчлөх;

2/үйл ажиллагаа явуулж буй байр, байршлаа өөрчлөх.

(д)Энэ зүйлийн (г)-д заасан нэмэлт, өөрчлөлтийг оруулах үед Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах нөхцлййг ИНЕГ-аас тогтооно.

(е)Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (д)-д заасан нөхцлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.

(ж)Энэ дүрэмд хамааралтай аливаа өөрчлөлтүүдийг хийхэд гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардпагатай бол Гэрчилгээ эзэмшигч нь гэрчилгээгээ ИНЕГ-т нэн даруй хүргүүлнэ.

(з)Нислэгийн аюулгүй ажиллагааны шаардлагын үүднээс ИНЕГ-аас шаардлагатай гэж үзсзн нэмэлт, өөрчлөлтийг Гэрчилгээ эээмшигч өөрийн Заавартаа тусгах үүрэгтэй.

144.16.Гэрчилгээ эзэмшигч үйл ажиллагаагаа зогсоох

Гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаагаа зогсоох тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоохоор төлөвлөсөн өдрийн өмнөх 30 хоногийн дотор ИНЕГ-т бичгээр мэдэгдэнэ.

144.17.Хяналт ба аудит

(а)ИНЕГ нь Гэрчилгээ эзэмшигчээс өөрийн үйл ажиллагаанд дотоодын хяналт тавих ба аудит явуулахыг бичгээр шаардаж болно.

(б)ИНЕГ нь хяналтын арга хэмжээ ба аудит шалгалттай холбоотой мэдээллийг Гэрчилгээ эзэмшигчээс шаардах эрхтэй.

ХАВСРАЛТ S3-АНГИЛЛЫН ГЭРЧИЛГЭЭ ЭЗЭМШИГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГА

Нэг.Ерөнхий зүйл

1.1.S3 ангиллын гэрчилгэзг, агаарын хөлгийг шатах тослох материалаар хангах үйлчилгээг ямар нэг шат дамжлагагүйгээр шууд гүйцэтгэдэг байгүуллагад олгох ба Гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн шаардлагыг хангасан байна.

1.2.S3 ангиллын гэрчилгзэ эзэмшигч нь үйл ажиллагааны дүрэм, журам, заавруудаа ИНЕГ-аар хянуулсан байна.

1.3.S3 ангиллын гэрчилгэз эзэмшигч нь шатахууны агуулах, шатахуун түгээх цэгийг аэродромын аюулгүйн бүсэд барьсан тохиолдолд ИНЕГ-аас зөвшеөрөл авч баталгаажуулсан байна.

Хоёр.Агаарын хөлгийн нефтийн бүтээгдэхүүнд тавигдах шаардпага:

2.1.S3 ангиллын гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлөгт дараах ангиллын нефтийн бүтээгдэхүүнээр үйлчилнэ :

1-р бүлэг-авто бензин (онгоцонд ашиглахыг зевшөөрсөн)

2-р бүлэг-Онгоцны бүх төрлийн бензин

3-р бүлэг-Онгоцны түлш

5-р бүлэг-АМГ маркийн тос

6-р бүлэг-Бүх төрлийн тос-чанар сайжруулах нэмэлт хольцууд

7-р бүлэг-Бүх төрлийн өтгөн тос

Гурав.Техник, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага

3.1.S3 ангиллын гэрчилгээ эзэмшигчийн ашиглаж буй техник, тоног. төхөөрөмж нь дараах шаардлагыг хангасан байна:

1/шатахууны агуулах нь “Шатахуун түгээх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийн техникийн ерөнхий шаардлага” (MNS4628-98)-ыг бүрэн хангасан байна.

2/тусгай зориулалтын сумлагч машин, хэмжүүр, хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмж (шатахууны сав, шугам, хоолой, насос, буулгах шүүр г.м.) нь дараах шалгах арга хэрэгслийн стандартуудын шаардпагыг хангасан байна:

(i)автоцистерн-шалгах арга хэрэгсэл (MNS3.043-96)

(ii)хэвтээ, ган нөөцлөх сав-шалгах арга хэрэгсэл (MNS3.020-87)

(iii)босоо цилиндр сав-шалгах арга хэрэгсэл (MNS3.126-87)

(iv)сүмбэн метр-ерөнхий техникийн шаардпага (MNS3.087-84)

(v)багтаамжийн металл хэмжүүр (MNS3.086-84; МЫ51940-81)

(vi)шингэний тоолуур-шалгах арга хэрэгсэл (MNS3.123-87)

3.2.ШТМ-ын хадгалалт, түгээлт, тооцоо, судалгаанд хэрэглэж байгаа хэмжүүр, хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжүүд нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан байна.

3.3.Гэрчилгээ эзэмшигч нь шатахууны агуулахынхаа тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа, судалгааг жил бүр шинэчлэн хөтөлж ИНЕГ-т ирүүлж байна.

3.4.Гэрчилгээ эзэмшигч нь тоног төхөөрөмжүүддээ техник ашиглалтын паспорт хөтөлж, засвар үйлчилгээг нормативын дагуу батлагдсан графикаар тогтмол хийх ба насжилт, ашиглалтын хугацаа дууссан тоног төхөөрөмж ашиглахыг хориглоно.

Дөрөв.ШТМ-ын чанарын хяналт. технологийн мөрдөлт

4.1.Гэрчилгээ эзэмшигч нь ШТМ-ын чанарт хяналт тавих лабораторитай байна.

4.2.ШТМ-ын чанарын анхан шатны, хяналтын, бүрэн болон хадгалалтын шинжилгээнүүдийг “Шатахуун хангамжийн технологи, үйл ажиллагааны аргачлал” (MNS4633-98)-д заасан хугацаанд тогтмол хийнэ.

4.3.Гэрчилгээ эзэмшипн нь Чанарын анхан шатны буюу аэродромын үзлэг, хяналтын, бүрэн болон хадгалалтын шинжилгээг өөрсдийн лабораторид тогтмол хийнэ.

4.4.Агаарын хөлөгт ашиглаж байсан болон ашиглах гэж байгаа ШТМ-ын чанарын дээжийг MNS4633-98-ын дагуу авна.

4.5.Онцгой тохиолдолд дээж авахдаа тухайн бүтээгдэхүүний техникийн баримт бичиг болон MNS0218-84-ийг баримтална.

4.6.Удаан хугацаагаар хадгалсан шатахуун, .тосолгооны материалыг ашиглахын өмнө иж бүрэн шинжилгээнд хамруулж, Итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсан байна.

Тав.Галын аюулгуй байдлын шаардлага

5.1.Гэрчилгээ эзэмшигчийн агуулах, шатахуун түгээх газар нь галын аюулгүй байдлын ерөнхий шаардпагыг хангасан байна.

5.2.Гэрчилгээ эзэмшигч нь агуулахынхаа хүчин чадал, багтаамжид тохирсон галын анхан шатны багаж хэрэгслээр хангагдсан байна.

5.3.Гэрчилгээ эзэмшигч нь ажилтнуудад галын техникийн анхан шатны мэдлэг олгох, галын аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх Сургалтын хөтөлбөртэй байна.

5.4.Аэродром орчмын аюулгүйн бүсэд байгаа ШТМ-ын агуулахын тоног төхөөрөмжүүд дээр галын аюултай орчин болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байрлуулсан байна.

5.5.Гэрчилгээ эзэмшигч нь орон нутгийн Гал түймэртэй тэмцэх байгууллагатай гэрээ байгуулсан байхаас гадна гал унтраах анги, хэсэгтэй холбоо барих бололцоо бүхий найдвартай ажиллагаатай холбооны хэрэгсэлтэй байна.

5.6.Агуулахын гал унтраах төлөвлөгөөг галын мэргэжлийн хүмүүстэй хамтран боловсруулж ажлын байрандаа байрлуулсан байна.

5.7.ШТМ хадгалах агуулахад “Нефть бааз, агуулахын галын аюулгүйн дүрэм”, “Гал эсэргүүцэх техникийн үндсэн төрөл, байрлал, үйлчилгээний стандарт” (MNS641-89)-ыг мөрдөнө.

Зургаа.Бусад шаардлагууд

6.1.ШТМ-ын агуулахад ажиллах инженер, техникийн ажилтнууд нь мэргэжлийн чиглэлээр ажилласан дадпага туршлагатай байна.

6.2.ИТА, албан хаагчдын ажил мэргэжлийг дээшлүүлэх сургалтын батлагдсан төлөвлөгеөтэй байна.

6.3.Гэрчилгээ эзэмшигч нь хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн холбогдолтой хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.