A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ШАЛГАГЧ /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын наймдугаар хавсралт

 

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН ШАЛГАГЧ

 

А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

183.1.Зорилго

Нисэхийн мэргэжлийн ажилтныг үнэмлэхжүүлэх, агаарын хөлгийг гэрчилгээжүүлэх зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газар /цаашид ИНЕГ гэх/-ын Даргын нэрийн өмнөөс үзлэг, шалгалт хийх эрх бүхий шалгагчийг томилох журам, тэдгээрийн эрх, үүргийг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.

Б БҮЛЭГ.ИТГЭМЖЛЭГДСЭН ШАЛГАГЧ

183.2.Итгэмжлэгдсэн шалгагчийг сонгох, томилох

(а)ИНЕГ-ын дарга нь ажлын шаардлагыг харгалзан ашиглагчийн өндөр мэргэжлийн нисэгч, агаарын хөлгийн инженер, нислэгийн удирдагч, нарийн мэргэжпийн эмч нараас ИНЕГ-ын нэрийн өмнөөс үзлэг шалгалт хийх эрх бүхий шалгагч нарыг сонгож томилж болно.

(б)Итгэмжпэгдсэн шалгагчийг сонгохдоо дараах шалгууруудыг харгалзана:

1/итгэмжлэгдсэн шалгагчийн мэргэжпийн түвшин нь шалгуулж, зааварчлага авч байгаа хүмүүстэйгээ ижил, эсхүл тэднээс дээгүүр байна;

2/мэргэжпээрээ 5-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай;

3/иргэний нисэхийн хууль дүрмийг нарийн чанд мөрдөж биелүүлдэг;

4/хариуцлагатай, идэвх санаачлагатай, шударга, харилцааны соёлтой.

183.3.Итгэмжлэгдсэн шалгагчийг гэрчилгээжүүлэх

ИНЕГ-аас энэ дүрмийн 183.2-ын дагуу томилогдсон итгэмжлэгдсэн эмч, шалгагч нарт Эрхийн гэрчилгээ олгох бөгөөд гэрчилгээнд тухайн итгэмжпэгдсэн эмч, шалгагчийн эрх, үүргийг тодорхойлж, томилолт дуусах хугацааг заасан байна.

183.4.Томилолтын хугацаа

(а)Итгэмжлэгдсэн эмчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (г)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд томилогдсон өдрөөс хойш 1 жил байна. ИНЕГ-ын даргын шийдвэрээр энэ хугацааг сунгаж болно.

(б)Итгэмжлэгдсэн шалгагч нисэгч болон үйлдвэрлэлийн итгэмжлэгдсэн шалгагчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (д)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд томилдгдсон өдрөөс хойш 1 жил байна. ИНЕГ-ын даргын шийдвэрээр энэ хугацааг сунгаж болно.

(в)Нислэгт тэнцэх чадварын итгэмжлэгдсэн шалгагчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (д)-д заасны дагуу хугацаанаас өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд Эрхийн гэрчилгээнд заасан хугацааны турш хүчинтэй байна.

(г)Нислэгийн хөдөлгөөний итгэмжпэгдсэн шалгагчийн томилолтын хугацаа энэ зүйлийн (д)-д заасны дагуу хугацаанаасаа өмнө дуусгавар болсноос бусад тохиолдолд томилогдсон өдрөөс хойш 1 жил байна. ИНЕГ-ын даргын шийдвэрээр энэ хугацааг сунгаж болно.

(д)Энэ дүрмийн дагуу томилогдогсдын үүрэг гүйцэтгэх хугацаа дараах тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгавар болно:

1/чөлөөлөгдөх тухай хүсэлтээ бичгээр гаргасан;

2/шалгагчаар томилоход ажил олгогч /ашиглагч/-ийн саналыг үндэслэнэ гэж заасан тохиолдолд ажил олгогч шалгагчийн томилолтын хугацааг дуусгавар болгох тухай хүсэлтээ бичгээр илэрхийлсэн;

3/ажил олгогчийн саналаар томилогдсон шалгагч тухайн ажлаас халагдсан бол;

4/шалгагч томилолтын дагуу хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж чадахгүй байна гэж ИНЕГ-аас тогтоовол;

5/шалгагчийн гүйцэтгэж буй ажил цаашид шаардпагагүй гэж ИНЕГ-аас тогтоовол;

6/ИНЕГ-аас тогтоосон бусад үндэслэл, шалтгаан байгаа бол.

183.5.Тайлан

Энэ дүрмийн дагуу томилогдсон аливаа этгээд ИНЕГ-аас тогтоосон журмын дагуу тайлан гаргана.

В БҮЛЭГ.ТОМИЛОЛТЫН ТӨРЛҮҮД

183.6.Итгэмжлэгдсэн эмч,

Итгэмжлэгдсэн эмч нь дараах эрхийг эдэлнэ:

1/ИНЕГ-ын эрүүл мэндийн мэргэжилтний удирдлага дор эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ хийх;

2/ИНД-67-д заасан эрүүл мэндийн гэрчилгээ олгохтой холбогдсон дүгнэлт гаргах;

3/шаардлагатай үед агаарын хөлгийн осол сүйрлийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд оролцох.

183.7.Итгэмжлэгдсэн шалгагч нисэгч

(а)Итгэмжлэгдсэн шалгагч нисэгч нь энэ дүрмийн 183.2-ын (б)-д заасан ерөнхий шалгуураас гадна дараах шаардлагыг хангасан байна:

1/тухайн агаарын хөлөг дээр багшлах эрхтэй;

2/онгоцны даргаар 3000-аас доошгүй цаг ниссэн;

3/агаарын хөлөг болон нислэгийн дадлагажуур дээр сургалт явуулах, үзүүлэн материал ашиглан зааварчлага өгөх туршлагатай.

(б)Итгэмжпэгдсэн шалгагч нисэгч нь ИНЕГ-ын нислэгийн хяналтын байцаагчийн удирдпага дор нисэгчийн үнэмлэх олгох, зэрэглэл ахиулах нислэгийн шалгалт авна.

(в)Итгэмжлэгдсэн шалгагч нисэгч нь мэргэжлийн ур чадвараа хадгалахын тулд хуваарьт дадлагажуурын шалгалт (онолын мэдлэг, хөлгийн дарга, багшлах болон шалгах зэрэглэлийн)-д тогтоосон хугацаанд хамрагдаж, дүгнэлтийг нислэгийн дэвтэртээ бичүүлсэн байна.

183.8.Итгэмжлэгдсэн шалгагч инженер

(а)Инженер техникийн бүрэлдэхүүний итгэмжлэгдсэн шалгагч нь дараах эрхийг эдэлнэ:

1/агаарын хөлгийн их бие, цахилгааны системийн итгэмжлэгдсэн шалгагч нь ИНД-66-д заасны дагуу мэргэжлийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагчаас мэргэжпийн онолын ам шалгалт болон дадлагын шалгалт авах;

2/итгэмжпэгдсэн шалгагч нисэх инженер нь нисэх инженерийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагчаас мэргэжлийн онолын ам шалгалт болон дадлагын шалгалт авах;

3/итгэмжлэгдсэн шалгагч нисэн хянагч нь нисэн хянагчийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагчаас мэргэжлийн онолын ам шалгалт болон дадлагын шалгалт авах;

183.9.Үйлдвэрлэлийн итгэмжпэгдсэн инженер

(а)Агаарын хөлгийн их биеийн бүтцийн өөрчлөлт нь холбогдох дүрмийн заалтад нийцэж байна гэж үзвэл итгэмжлэгдсэн инженер нь ИНЕГ-аас тогтоосон хүрээнд бүтцийн өөрчлөлтийг батлах эрхтэй.

(б)Итгэмжлэгдсэн йнженер, хүчний төхөөрөмж /хөдөлгүүр, сэнс/-ийн инженерийн еерчлелт холбогдох дүрмийн заалтад нийцэж байна гэж үзвэл түүнийг ИНЕГ-аас тогтоосон хүрээнд батлах эрхтэй.

(в)Систем, тоног төхөөрөмж /радио, цахилгаан/-ийн өөрчлөлт нь холбогдох дүрмийн заалтад нийцэж байна гэж итгэмжлэгдсэн инженер үзвэл ИНЕГ-аас тогтоосон хүрээнд систем, тоног төхөөрөмжийн өөрчлөлтийг батлах эрхтэй.

(г)Холбогдох дүрмийн заалтад нийцэж байна гэж итгэмжлэгдсэн шалгагч- нисэгч үзвэл ИНЕГ-аас тогтоосон хүрээнд шалгалтын нислэгийг батлах эрхтэй.

(д)Дуу чимээний хэмжилт, түүний үзүүлэлт болон холбогдох бүх дүгнэлт, шинжилгээ нь дүрмийн заалтад нийцэж байна гэж итгэмжлэгдсэн акустик инженер үзвэл ИНЕГ-аас тогтоосон хүрээнд агаарын хөлгийн дуу чимээний түвшин тогтоох шалгалтад байлцах, хязгаарлалтыг батлах, түүнчлэн дуу чимээний хэмжилтийн үзүүлэлт, энэ үзүүлэлтэд хийсэн шинжилгээний дүгнэлтийг батлах эрхтэй. Зөвхөн итгэмжлэгдсэн акустик инженер л тухайн бүтцийн өөрчлөлт нь дуу чимээний үзүүлэлтэд нөлөөлөх эсэхийг тогтоох, дуу чимээний холбогдолтой стандарт, горимд заасан жишгийг батлах эрхтэй.

183.10.Нислэгт тэнцэх чадварын итгэмжпэгдсэн шалгагч

(а)Нислэгт тэнцэх чадварын итгэмжлэгдсэн шалгагч нь ИНЕГ-аас тогтоосон хүрээнд дараах эрхийг эдэлнэ;

1/агаарын хөлгийн гэрчилгээжүүлэлт хариуцсан ажилтны зөвшөөрснөөр үйлдвэрлэл, инженерийн үйл ажиллагаа явуулдаг газарт, мөн нислэгийн хяналтын удирдах ажилтны зөвшөөрснөөр засвар, үйлчилгээний газарт гэрчилгээ олгохтой холбогдсон үзлэг, шалгалт хийх;

2/дээрх газруудаас хийсэн үйлчилгээнийхээ хураамжийг гаргуулж авах;

3/зөвшөөрсөн газруудад, олгосон эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.

183.11.Нислэгийн хөдөлгөөний итгэмжлэгдсэн шалгагч

Нислэгийн хөдөлгөөний итгэмжлэгдсэн шалгагч нь дараах эрхийг эдэлнэ:

1/нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх хүсэж өргөдөл гаргагчаас мэргэжлийн онолын шалгалтыг бичгээр, мөн дадлагын шалгалт авах;

2/нислэгийн хөдөлгөөний үййчилгээний зэрэглэл авахаар хүсэлт гаргагчаас мэргэжлийн онолын шалгалтыг бичгээр, мөн ур чадварын шалгалт авах.