A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, НОЦТОЙ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын есдүгээр хавсралт

 

НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ОСОЛ, НОЦТОЙ ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ

 

А БҮЛЭГ.ЕРӨНХИИ ЗҮИЛ

203.1.Зорилго

Нислэг-техникийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.

203.2.Тодорхойлолт

Агаарын тээвэрлэгч гэдгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.23-т зааснаар ойлгоно;

Ашиглагч улс гэж Агаарын тээвэрлэгч үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг, эсхүл байнга байрладаг улсыг;

Аюулгүй ажиллагааны зөвлөмж гэж нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах явцад олж авсан мэдээлэлд үндэслэн тухайн төрлийн осол, зөрчил давтан гаргуулахгүй байх зорилгоор Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албанаас гаргасан баримт бичгийг;

Агаарын хөлгийн бодит хяналтын төхөөрөмж гэж нислэг-техникийн осол, зөрчлийн талаар нэмэлт мэдээлэл олж авах зорилгоор агаарын хөлгийн бүхээгт байрлуулсан хэрэгслийг;

Бүртгэгч улс гэж агаарын хөлгийг бүртгэлд авч дугаар олгосон улсыг;

Зохион бүтээгч улс гэж агаарын хөлгийн маягийг зохион бүтээх хууль зүйн эрх эдэлж, хариуцлага хүлээсэн улсыг;

Нислэг-техникийн осол (accident) гэж аливаа этгээд нислэг үйлдэх зорилгоор агаарын хөлөгт орсон үеэс эхпэн агаарын хөлөгт байгаа бүх хүн хөлгийн бүхээгийг бүрэн орхих хүртэлх хугацаанд:

а/хэн нэгэн этгээд

  • тухайн агаарын хөлөгт байх үедээ, эсхүл
  • агаарын хөлөгтэй шууд буюу агаарын хөлгөөс салсан хэсэгтэй харьцсаны улмаас, эсхүл
  • сэнс болон тийрэлтэт хөдөлгүүрийн хийн урсгалын шууд нөлөөлөлд орсны улмаас хүнд гэмтэл авах буюу хүнд гэмтлийн улмаас амь насаа алдах (биед ердийн шалтгаанаар үүссэн гэмтэл, өөрөө өөрийгөө гэмтээх буюу өрөөл бусдаас гэмтэл авах, мөн тийзгүй зорчигч агаарын хөлөгт нуугдаж байрласнаас гэмтэл авах зэрэг тохиолдлууд үүнд хамаарахгүй);

б/агаарын хөлөг гэмтэх буюу түүний хийцэд эвдрэл гарсны улмаас:

  • агаарын хөлгийн үндсэн хийцийн бөх бат чанар болон нислэг, техникийн үзүүлэлтүүд алдагдах ба,
  • гэмтсэн хэсгийг солих, эсхүл томоохон хэмжээний засвар шаардагдах;

в/агаарын хөлөг сураггүй алга болох, эсхүлтүүнд хүрэх боломжгүй газарт байхыг.

Нислэг-техникийн ноцтой зөрчил (serious incident) гэж осолд хүрэхэд дөхсөн аливаа зөрчлийг (ноцтой зөрчлийн жишээг Чикагогийн конвенцийн Хавсралт 13-ын нэмэлт "D" болон ИКАО-ын Dос 9156-д заасан бөгөөд осол ба ноцтой зөрчил нь зөвхөн үр дагавараараа ялгагдана);

Үйлдвэрлэгч улс гэж агаарын хөлгийг эцсийн бүтээгдэхүүн болгон угсрах үйл ажиллагаанд хууль зүйн эрх эдэлж, хариуцлага хүлээх улсыг;

Үйл явдал болсон улс-гэж нутаг дэвсгэрт нь нислэг-техникийн осол, ноцтой зөрчил тохиолдсон улсыг;

Шалтгаан гэж нислэг-техникийн осол, ноцтой зөрчилд хүргэсэн үйлдэл, эс үйлдэл болон нөхцөл байдпыг;

Шинжлэн шалгах гэдгийг Иргэний нисэхийн тухай хуулийн 3.1.21-д зааснаар тус тус ойлгоно.

203.3.Шинжлэн шалгах ажиллагааны зорилго

Нислэг-техникийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах ажиллагааны зорилго нь тэдгээрийг цаашид давтагдахаас урьдчилан сэргийлэхэд оршино.

Осол, ноцтой зөрчлийн тухай мэдэгдэх

(а)Монгол Улсын нутаг дэвсгэрт тохиолдсон нислэг-техникийн осол болон ноцтой зөрчлийн тухай:

1/агаарын хөлгийг бүртгэгч улс;

2/агаарын хөлгийг ашиглагч улс;

3/агаарын хөлгийг зохион бүтээгч улс;

4/агаарын хөлгийг үйлдвэрлэгч улс болон;

5/2250кг-аас дээш хүндийн жинтэй агаарын хөлгийн хувьд Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-д тус тус мэдэгдэнэ.

(б)Мэдэгдэл нь ИКАО-гийн албан ёсны аль нэг хэл дээр, энгийн бөгөөд аль болох их мэдээлэл өгөхүйцээр бичигдсэн байна.

Б БҮЛЭГ.ШИНЖЛЭН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Ерөнхий зүйл

(а)Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжпэн шалгах алба нь осол, ноцтой зөрчлийг шинжпэн шалгах үйл ажиллагааг Чикагогийн конвенцийн 13 дугаар Хавсралт болон шинжпэн шалгах үйл ажиллагааны зааварт заасны дагуу бие даан явуулна.

(б)Шинжпэн шалгах ажиллагаа нь дараах үе шаттай байна:

1/нислэг-техникийн осол, ноцтой зөрчлийн талаарх бүх мэдээллийг цуглуулах, бүртгэх, дүн шинжилгээ хийх;

2/зайлшгүй шаардлагатай тохиолдолд аюулгүй ажиллагааг хангахад чиглэсэн зөвлөмж гаргах;

3/хэрэв боломжтой бол тухайн осол, ноцтой зөрчлийн шалтгааныг тогтоох;

4/тайлан гаргах.

203.6.Шинжлэн шалгах бүрэлдэхүүнийг томилох

(а)Осол, ноцтой зөрчлийг шинжпэн шалгах ажиллагааг Нислэг-техникийн осол, зөрчлийн Ерөнхий шинжээч зохион байгуулж, хяналт тавина.

(б)Шаардлагатай гэж үзвэл осол, ноцтой зөрчлийг шинжпэн шалгах үйл ажиллагаанд Монгол Улсын болон гадаад улсын мэргэжлийн байгууллага, шинжээч, зөвлөх, итгэмжпэгдсэн шинжээч нарыг Ерөнхий шинжээчийн шийдвэрээр оролцуулж болно.

203.7.Ослын газарт нэвтрэх, хяналт тавих

Нислэг-техникийн ослын газарт зөвхөн Ерөнхий шинжээч чөлөөтэй нэвтэрч өөрийн бүрэн хяналтыг тогтоох ба шинжпэн шалгах бүрэлдэхүүнийг осолд холбогдох материалууд (агаарын хөлгийн эвдэрч гэмтсэн хэсгүүд, бүхээгийн бичигч хэрэгсэл г.м)-д нарийвчилсан үзлэг хийх бололцоогоор хангана.

203.8.Агаарын хөлгийн бодит хяналтын төхөөрөмж

Нислэг-техникийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагаанд тухайн агаарын хөлгийн бодит хяналтын төхөөрөмжийг ашиглах нь чухал бөгөөд холбогдох байгууллага нь бодит хяналтын төхөөрөмжийн бичлэгийг нэн даруй унших бололцоогоор хангах үүрэгтэй.

203.9.Шинжлэн шалгах үйл ажиллагаанд шинжээч эмч оролцуулах

(а)Нислэг-техникийн осол, ноцтой зөрчлийн улмаас хүний амь нас хохирсон, эсхүл хүнд гэмтэл авсан тохиолдолд шинжлэн шалгах үйл ажиллагаанд дадпага туршлага бүхий шинжээч эмч нарыг оролцуулна.

(б)Шинжээч эмч нар нь үйл ажиллагаандаа ИКАО-гийн Dос 8984, 6920-ыг мөрдөж ажиллана.

203.10.Багаж хэрэгсэл

Ослын газарт ажиллах шинжээч нь:

1/ажлын болон хувийн хэрэгцээний багаж хэрэгслийг урьдчилан бэлдсэн байна;

2/урьдчилан сэргийлэх тарилга болон титаны эсрэг вакцин хийлгэсэн байна;

3/энэ дүрмийн Хавсралтад заасан хувцас, багаж хэрэгслээр бүрэн хангагдсан байна.

203.11.Осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тухай тайлан

(а)Осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааг явуулж дуусмагц энэ тухай эцсийн тайлангийн төслийг дараах улсуудад нэн даруй хүргүүлнэ:

1/агаарын хөлгийг бүртгэсэн улс;

2/агаарын хөлгийг ашиглагч улс;

3/агаарын хөлгийг зохион бүтээгч болон үйлдвэрлэгч улс.

(б)Энэ зүйлийн (а)-д дурьдсан тайлангийн төслийн талаар 60 хоногийн дотор ямар нэг санал ирээгүй бол осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тухай эцсийн тайланг Чикагогийн конвенцийн 13 дугаар Хавсралтад заасны дагуу гаргана.

(в)5700кг-аас дээш хөөрөлтийн жинтэй агаарын хөлгийн осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгасан тохиолдолд энэ тухай эцсийн тайлангийн нэг хувийг ИКАО:д хүргүүлнэ.

203.12.Аюулгүй ажиллагааны зөвлөмж

Нислэг-техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах алба нь нислэгийн аюулгүй ажиллагааг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг яаралтай авахуулах зорилгоор осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах үйл ажиллагааны аль ч шатанд өөрийн орны болон гадаад улсын холбогдох байгууллагад Зөвлөмж хүргүүлж болно.

ХАВСРАЛТ. ШИНЖЭЭЧИЙН ХУВЦАС, БАГАЖ ХЭРЭГСЭЛ

Нэг.Ерөнхий зориулалтын зүйлс:

1/биеийн байцаалт, шинжээчийн тусгай таних тэмдэг;

2/шинжпэн шалгах үйл ажиллагаанд удирдлага болгох бичиг баримтууд;

3/холбогдох удирдамж, гарын авлага.

Хоёр.Ослын газарт узлэг хийхэд зориулагдсан багаж хэрэгсэл:

1/Ослын газрын /районы/дэлгэмэл зураг;

2/Соронзон луужин;

3/GPS;

4/Зураг авахад зориулсан лазерын төхөөрөмж;

5/Клинометр;

6/навигацийн тооцоолон бодогч, транспортир, циркул;

7/20-иос доошгүй м-ийн урттай эвхмэл метр, ЗОсм-ийн урттай шугам;

8/ 50-300м-ийн урттай нарийн ороомог олс.

Гурав.Тэмдэглэл хийхэд зориулагдсан зуйлс:

1/шошго, зүүдэг болон наадаг зүүлт;

2/туг, дарцаг, тэмдэгт;

3/бичгийн цаас, миллиметрийн цаас, тэмдэглэлийн дэвтэр /ус нэвтэрдэггүй хавтастай/, бичгийн хавтас;

4/үзэг, хортой харандаа, тэмдэглэгч /арилдаггүй/, логарифм шугам;

Дөрөв.Дээж авахад зориулагдсан зүйлс:

1/иж бүрдэл багаж;

2/усны хамгаалалттай гар чийдэн /нөөц чийдэн, зайны хамт/;

3/соронзонгийн хэсэг;

4/олон зориулалттай хутга;

5/техник узлэг хийх толь;

6/10 дахин есгөгч шил;

7/цүнх, тааран болон полизтилен уут;

8/сифон;

9/онгоцны түлш, тос, шингэний дээж авахад зориулагдсан ариутгасан шил.

Тав.Бусад зүйлс:

1/нягт материалаар хийсэн бээлий, хамгаалалтын комбинезон болон бусад хамгаалах хэрэгсэл (төмөр малгай, нүдний шил, маск);

2/фото зургийн хэрэгсэл ;

3/дүрс болон дуу бичлэгийн хэрэгсэл;

4/дуран