A

A

A

Бүлэг: 1979

Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 дүгээр тушаалын арваннэгдүгээр хавсралт

 

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧИЙН ДААТГАЛ

 

А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

303.1.Зорилго

Энэ дүрмээр Иргэний нисэхийн тухай болон Даатгалын тухай Монгол Улсын хуулийн дагуу агаарын тээвэрлэгчид /цаашид Тээвэрлэгч гэх/ хамаарах даатгалтай холбогдсон үйл ажиллагааг зохицуулна.

303.2.Тодорхойлолт

Агаарын тээвэрлэгч гэж ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн аж ахуйн нэгж, байгууллагыг;

Агаарын хөлгийн даатгал гэж агаарын хөлгийг ашиглалтын явцад учирч болзошгүй эрсдпээс даатгах үйл ажиллагааг;

Варшавын конвенци гэж Варшав хотноо 1929 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гарын үсэг зурсан, олон улсын агаарын тээвэрт хамаарах зарим журмыг нэг мөр болгох тухай олон улсын гэрээ, түүний нэмэлт протоколыг;

Гуравдагч этгээд гэж даатгалын гэрээнд оролцоогүй боловч даатгалын тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг;

Даатгалын баталгаа гэж даатгуулагчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын нөхцлийг тусгасан албан ёсны баримт бичгийг;

Даатгалын гэрээ гэж Тээвэрлэгч нь эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй эрсдэлээс учирч болох хохирлыг даатгалын компаниар нөхөн төлүүлэхээр хийсэн хэлцлийг;

Даатгалын нөхөн олговор гэж даатгалын тохиолдпоор даатгагчаас даатгуулагчид олгох мөнгийг;

Даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг;

Даатгалын үнэлгээ гэж даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг;

Өөрийн хүлээх хариуцлага гэж Тэзвзрлэгч нь даатгалын гэрзэнд тусгасан, тодорхой хэмжээний хохирлыг өөрөө хариуцахаар, даатгалын компанитай тохирч хийсэн хэлцлийг;

Тээвэрлэгчийн хариуцлагын даатгал гэж Тээвэрлэгч нь агаарын хөлгөөр зорчигчийн амь нас, эрүүл мэнд болон гуравдагч этгээд, тээшийг учирч болзошгүй эрсдпээс даатгах үйл ажиллагааг;

Хариуцлагын хязгаар гэж олон улсын эрх зүйн баримт бичиг болон тухайн улсын хуулиар тогтоосон, Агаарын тээвэрлэгчийн хариуцлагыг даатгуулах хэмжээг;

Б БҮЛЭГ.ДААТГАЛЫН БИЧИГ БАРИМТ

303.3.Даатгалын үндсэн бичиг баримт

Даатгалын гэрээ болон Даатгалын баталгааг даатгалын үндсэн бичиг баримтад тооцно.

303.4.Даатгалын гэрээ

(а)Тээвэрлэгч нь Иргэний нисэхийн тухай хуулийн 16.4, 37.1, 38.1-д заасан даатгалын төрлөөр даатгалын компанитай гэрээ хийсэн байна.

(б)Даатгалын гэрээний хугацаа 365 хоногоос илүүгүй байна.

(в)Даатгалтай агаарын хөлөг өөр Тээвэрлэгчид шилжих тохиолдолд Даатгалын гэрээнд энэ тухай онцлон заагаагүй бол тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

303.5.Даатгалын тухай мэдээлэх

(а)Тээвэрлэгч нь дараахь тохиолдолд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад албан ёсоор мэдэгдэж, холбогдох бичиг баримтыг ирүүлнэ:

1/даатгалын гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас 10-аас доошгүй хоногийн өмнө шинээр байгуулах Даатгалын гэрээний төслийг;

2/Даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал;

3/даатгалын тохиолдол болсон тухай бүр ажлын 3 хоногийн дотор.

(б)Иргэний нисэхийн ерөнхий газар нь Даатгалын гэрээний төсөл, гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар холбогдох зөвлөмж, шийдвэрийг Тээвэрлэгчид хүргүүлнэ.

(в)Энэ дүрмийн шаардлагыг хангаагүй Тээвэрлэгчид агаарын хөлгөөр тээвэрлэлт хийх зөвшөөрөл Иргэний нисэхийн ерөнхий газраас олгохгүй.

В БҮЛЭГ.АГААРЫН ХӨЛГИЙН ДААТГАЛ

303.6.Агаарын хөлгийг даатгуулах

(а)Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Тээвэрлэгч нь нислэгийн үйл ажиллагаандаа ашиглаж буй агаарын хөлгийг гарч болзошгүй эрсдлээс даатгуулах үүрэгтэй.

(б)Тээврлэгч нь агаарын хөлгийн нэмэлт даатгалд (эд ангийн, тоног төхөөрөмжийн, дайны эрсдлийн гэх мэт) даатгуулж болно.

303.7.Агаарын хөлгийн үнэлгээ

(а)Агаарын хөлгийн даатгалын үнэлгээ нь тухайн маягийн агаарын хөлгийн дэлхийн зах зээл дээрх үнэлгээ болон тухайн агаарын хөлгийн ашиглалтын хугацаанаас хамаарна.

(б)Тээвэрлэгч нь түрээсээр ашиглаж байгаа агаарын хөлгийг түрээсийн гэрээнд заасан үнэлгээг баримтлан даатгуулна.

Г БҮЛЭГ.ТЭЭВЭРЛЭГЧИЙН ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

303.8.Тээвэрлэгч хариуцлагаа даатгуулах

(а)Иргэний нисэхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Тээвэрлэгч нь хариуцлагын даатгалд даатгуулах үүрэгтэй.

(б)Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалд дараахь зүйлүүд багтана:

1/зорчигчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлыг хариуцах даатгал;

2/тээш эзэмшигчид учирч болзошгүй хохирлыг хариуцах даатгал;

3/гуравдагч этгээдэд учирч болзошгүй хохирлыг хариуцах даатгал;

303.9.Зорчигчийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хязгаар

(а)Зорчигчийн өмнө хүлээх Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын хязгаар нь олон улсын тээвэрлэлтэд Варшавын гэрээгээр зохицуулагдана.

(б)Зорчигчийн өмнө хүлээх Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын хязгаар нь орон нутгийн тээвэрлэлтэд:

1/зорчигч тус бүрт 22 сая төгрөг болон түүнээс дээш;

2/зорчигчийн биедээ авч яваа эд зүйлийн хувьд зорчигч тус бүрт 200 000 төгрөг;

3/зорчигчийн тээшний нэг кг тутамд 12 000 төгрөг тус тус байна.

(в)Энэ зүйлийн (б) хэсгийн 2/, 3/, 303.10 зүйлийн (б) хэсэгт заасан үнэлгээ нь нисэхийн осол, зөрчлөөс болж учирсан хохирлыг нахен телехөд хамаарна.

303.10.Ачаа эзэмшигчийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хязгаар

(а)Ачаа эзэмшигчийн өмнө хүлээх Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын хязгаар нь олон улсын тэзвэрлзлтэд Варшавын гэрээгээр зохицуулагдана.

(б)Ачаа эзэмшигчийн өмнө хүлээх Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын хязгаар нь орон нутгийн тээвэрлэлтэд ачааны нэг кг тутамд 12 000 тегрөг байна.

303.11.Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын хязгаар

(а)Гуравдагч этгээдийн өмнө хүлээх Тээвэрлэгчийн хариуцлагын даатгалын доод хязгаар нь агаарын хөлгийн хөерөлтийн хамгийн хүнд жингийн нэг кг түтамд 20000 төгрөг буюу;

1/Хөлгийн хеерөлтийн хамгийн хүнд жин <2000 кг-40 000 000 тегрөг хүртэл;

2/Хөлгийн хөөрөлтийн хамгийн хүнд жин <6000 кг-120 000 000 төгрөг хүртэл;

3/Хөлгийн хөөрөлтийн хамгийн хүнд жин<25000 кг-500 000 000 тегрөг хүртэл;

4/Хөлгийн хөөрөлтийн хамгийн хүнд жин<100000 кг-2 000 000 000 тегрөг хуртэл;

5/Хөлгийн хөөрөлтийн хамгийн хүнд жин>100000 кг-2 000 000 000 төгрөгеес дээш байна.

(б)Гуравдагч зтгээдзд учруулсан хохирлын улмаас тзэврийн гэрээнд оролцоогүй этгээд нас барсан тохиолдолд хохирогчийн өмнө хүлээх хариуцлага хүн тус бүрт 22 сая төгрөг болон түүнээс дээш байна.

303.12.Нисэхийн осол, зөрчилтэй холбогдон гарах зардлыг даатгуулах

(а)Тээвэрлэгч нь Иргэний нисэхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардал болон;

(б)осол зөрчил, сүйрлийг шинжлэн шалгах үйл ажиллагаатай холбогдол бүхий зардлуудыг даатгахгүй байж болно.

(в)Тээвэрлэгч нь энэ зүйлийн (а), (б) хэсэгт зааснаас бусад нисэхийн осол зөрчил, сүйрэлтэй холбогдон гарах зардлыг нөхөн төлүүлэхээр даатгуулах үүрэгтэй.

Д БҮЛЭГ.АГААРЫН ХӨЛГИЙН БАГИЙН ГИШҮҮДИЙН ДААТГАЛ

303.13.Агаарын хөлгийн багийн гишүүдийг даатгуулах

(а)Тээвэрлэгч нь Хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу багийн гишүүдийг албан үүргээ гүйцэтгэж байгаа үед тэдний амь нас, эрүүл мэндийг даатгуулна.

(б)Багийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд учирч болзошгүй хохирлын нөхөн олговрын хэмжээ багийн гишүүн тус бүрийн хувьд 22 сая төгрөг болон түүнээс дээш байна.