- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ БОЛОН БИЧМЭЛ АНХААРУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГАЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ БОЛОН БИЧМЭЛ АНХААРУУЛГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/09 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗУРАГТ БОЛОН БИЧМЭЛ АНХААРУУЛГАД
ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Тамхин бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа боодол дээр энэхүү тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн зурагт болон бичмэл анхааруулга” батлагдсан байдлаараа хэвлэгдсэн байна.
2.Тус тушаалаар батлагдсан эрүүл мэндийн зурагт болон бичмэл анхааруулгыг хооронд нь сольж байрлуулахгүй.
3.Эрүүл мэндийн бичмэл анхааруулгын хэсэг нь эрүүл мэндийн зурагт анхааруулгын эзлэх талбайн хэмжээнд багтаахгүйгээр тусдаа байрлана.
4.Эрүүл мэндийн зурагт болон бичмэл анхааруулгын талбайд ямар нэгэн нэмэлт зураг, бичиглэл хийхгүй.
5.Эрүүл мэндийн зурагт анхааруулгад тавигдах шаардлага:
5.1.Тамхинаас хүний эрүүл мэндэд учруулах хор хөнөөлийг харуулсан эрүүл мэндийн зурагт анхааруулгад зургаан зурган төрөлтэй байна.
5.2.Янжуур тамхины хайрцагны нүүр болон ар талын талбайн хэсгийн дунд хэсгийн 65 хувийг эрүүл мэндийн зурагт анхааруулга эзэлсэн байна.
5.3.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодлын нүүрэн талын гадаргууны талбайн дунд хэсгийн 65 хувийг эрүүл мэндийн зурагт анхааруулга эзэлсэн байна.
5.4.Зурагт анхааруулга нь эх хувьтайгаа адилхан өнгөтэй, тусгал сайтай,
тод харагдахуйц, 300 dpi нягтралтай, 600*800 пиксел хэмжээтэй, JPEG файл байна
5.5.Зурагт анхааруулгын хүрээ нь нэг мм өргөнтэй хар өнгийн хүрээтэй, талбайн суурь өнгө цагаан байна.
6.Эрүүл мэндийн бичмэл анхааруулгад тавигдах шаардлага:
6.1.Эрүүл мэндийн бичмэл анхааруулга 6 төрөлтэй байна.
6.1.1.Тамхи хорт хавдар үүсгэнэ.
6.1.2.Тамхи үхжил үүсгэнэ.
6.1.3.Тамхи бэлгийн сулралд хүргэнэ.
6.1.4.Хүүхэд дам тамхидалтын золиос болдог.
6.1.5.Тамхинд хорт хавдар үүсгэгч 60 химийн хортой бодис байдаг.
6.1.6.Тамхи нь ураг зулбах шалтгаан болдог.
6.2.Янжуур тамхины эрүүл мэндийн бичмэл анхааруулгад тавигдах шаардлага:
6.2.1.Эрүүл мэндийн бичмэл анхааруулга нь эрүүл мэндийн зурагт анхааруулгын дээд хэсэгт буюу тагны онгойх хэсэг дээр байрлана.
6.2.2.Эрүүл мэндийн бичмэл анхааруулгын талбайн хэмжээ уртаараа 5 см, өргөнөөрөө 2 см буюу 10 см.квадратаас доошгүй талбайг эзэлсэн байна.
6.2.3.Эрүүл мэндийн бичмэл анхааруулгын эзлэх талбайн суурь өнгө хар, хүрээ нь 3мм улаан өнгөтөй, бичиглэл нь цагаан өнгөтэй, тодоор бичигдсэн байна.
6.2.4. Эрүүл мэндийн бичмэл анхааруулгын бичиглэл компьютерийн “Arial”-фондын “12” хэмжээтэй, “bold”, том үсгийн хэмжээгээр бичигдсэн байна.
6.3.Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины сав, баглаа боодол дээрх эрүүл мэндийн бичмэл анхааруулгад тавигдах шаардлага:
6.3.1.бичмэл анхааруулга нь эрүүл мэндийн зурагт анхааруулгын дээд хэсэгт байрлана.
6.3.2.бичмэл анхааруулгын талбайн хэмжээ уртаараа 5 см, өргөнөөрөө 2 см буюу 10 см.квадратаас доошгүй талбайг эзэлсэн байна.
6.3.3.бичмэл анхааруулгын эзлэх талбайн суурь өнгө хар, хүрээ нь 3мм улаан өнгөтөй, бичиглэл нь цагаан өнгөтэй, тодоор бичигдсэн байна.
6.3.4.Эрүүл мэндийн бичмэл анхааруулгын бичиглэл компьютерийн “Arial”-фондын “12” хэмжээтэй, “bold”, том үсгийн хэмжээгээр бичигдсэн байна.
Текст томруулах
A
A
A