- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САНСРЫН ХОЛБООНЫ “КЭЙ ЮҮ” (KU) ЗУРВАСЫН ТЕХНОЛОГИ АШИГЛАН ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВГИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ОРОН ДАЯАР ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Засгийн газрын 2018 оны 310 дугаар
тогтоолын хавсралт
САНСРЫН ХОЛБООНЫ “КЭЙ ЮҮ” (KU) ЗУРВАСЫН ТЕХНОЛОГИ АШИГЛАН
ТЕЛЕВИЗИЙН ОЛОН СУВГИЙН НЭВТРҮҮЛГИЙГ ОРОН ДАЯАР ДАМЖУУЛАХ
ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ТАВИХ ЕРӨНХИЙ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
1. Радио давтамж ашиглах болон Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
2. Газрын болон дахин дамжуулах станцыг өөрийн хөрөнгөөр иж бүрэн байгуулах, ашиглалт үйлчилгээ болон урсгал зардлыг хариуцах санхүүгийн чадвартай байх;
3. Тухайн жилд батлагдсан хиймэл дагуулын түрээсийн болон үйлчилгээний төлбөрт багтаан телевизийн 20 (хорь) хүртэлх сувгийг эцсийн хэрэглэгчид дамжуулах үйлчилгээг үнэ төлбөргүй, чанартай, тогтвортой, тасралтгүй хүргэх боломжтой байх;
4. Сансрын холбооны “Кэй юү” (Ku) зурвасын технологи ашиглан телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг дамжуулах, сэргээх үйлчилгээг тасралтгүй арваас доошгүй жилийн хугацаанд хэвийн явуулах техникийн нөхцөлийг хангасан байх;
5. Газрын болон дахин дамжуулах станц, техник технологи нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагын стандартын шаардлагыг хангаж, тоон системийн “DVB” стандартад нийцсэн байх;
6. Хиймэл дагуулын "Кэй юү" (Ku) зурвасын хамрах хүрээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүрэн хамарсан байх;
7. Гамшгийн болон онцгой байдал үүссэн тохиолдолд өөрийн техник тоног төхөөрөмж, сүлжээг үнэ төлбөргүй холбогдох байгууллага, хувь хүнд ашиглуулах, харилцаа холбооны сүлжээний гэмтэл саатлыг сэргээн засварлах болон гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хүн амыг сургах, бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой байх;
8. Сансрын холбоогоор өндөр хурдны өргөн зурвасын интернетийн үйлчилгээг эцсийн хэрэглэгчид хүргэх нөөц боломжийг бүрдүүлэх;
9. Хиймэл дагуул, газрын болон дахин дамжуулах станцад үүсэх аливаа эрсдэл, гэмтэл, саатлыг илрүүлэх, засварлах ажлыг хариуцах, хохирлыг шуурхай арилгах, шаардлагатай тохиолдолд бусад үйлчилгээ эрхлэгчийн хиймэл дагуулд сэлгэн ажиллуулах, үйлчилгээний найдвартай, тасралтгүй байдлыг ханган ажиллах боломжтой байх;
10. Хиймэл дагуул, газрын болон дахин дамжуулах станцын техник, технологийг сайжруулах, шинэчлэх, шилжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалт болон холбогдох бусад зардлыг бүрэн хариуцах чадвартай байх.
Текст томруулах
A
A
A