- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ХАРХОРИН ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 11 дугаар сарын 6-ны өдрийн
02 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт
ХАРХОРИН ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАДНА ЗАР СУРТАЛЧИЛГАА БАЙРЛУУЛАХАД ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Сумын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зорчиж буй иргэд, үйлчлүүлэгчдэд хандан зар сурталчилгаа, мэдээлэл хүргэх зорилгоор нийтийн болон хувийн эзэмшил, өмчлөлийн барилга байгууламж, газар дээр зар сурталчилгаа нийтлэх, мэдээлэл түгээх үед Хотын захирагчийн алба, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад журмын зорилго оршино.
1.2.Энэхүү журам нь сумын барилга байгууламжийн өнгө үзэмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангана.
1.3.Энэхүү журам нь Монгол улсын Үндсэн хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Газрын тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжид үндэслэнэ.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт
2.1.Энэхүү журам нь сумын нутаг дэвсгэрт хэрэгжинэ.
2.2.Сумын Засаг дарга нь гадна зар сурталчилгааны талаар ерөнхий бодлогын чиг үүргийг тодорхойлох, тавигдах шаардлага, тоо хэмжээ, загварыг тогтоох, хяналт тавих “Гадна зар сурталчилгааны Зөвлөл”-тэй /цаашид “Зөвлөл” гэх/ байна.
2.3.Гадна зар сурталчилгааг байрлуулах зөвшөөрлийг “Зөвлөл”-өөс гаргасан дүгнэлт, зөвлөмжийн дагуу хуульд нийцүүлэн 2 жил хүртэлх хугацаагаар Засаг даргын Тамгын газар олгоно.
2.4.Гадна зар сурталчилгааг зөвхөн байгууллага, аж ахуйн нэгжийн оффис, үйлчилгээний газар, орон сууцны хорооллын доторх зориулалтын самбарт түүний эзэмшигчийн зөвшөөрлөөр байрлуулна.
Гурав. Гадна зар сурталчилгааны зөвлөл
3.1.Гадна зар сурталчилгааны талаарх үйл ажиллагааг сумын түвшинд “Зөвлөл” удирдан зохион байгуулж, журмын хэрэгжилтэнд хяналт тавина.
3.2.Зөвлөлийн дарга нь Хотын захирагчийн албаны ахлах мэргэжилтэн байна.
3.3.Зөвлөл нь дараах бүрэлдэхүүнтэй байна.
- Хотын Захирагчийн албаны ахлах мэргэжилтэн
- Хотын ерөнхий архитектор
- Газрын даамал
- Цагдаагийн хэлтсийн ажилтан
- Иргэний төлөөлөл
3.4.Зөвлөлийн хурлаар дараах асуудлыг шийдвэрлэнэ.
3.4.1.Гадна зар сурталчилгааны байгууламжийг байрлуулах байршлыг тогтоох
3.4.2.Сумын гудамж, талбайд байрлуулах сурталчилгааны байгууламжийн ерөнхий загвар, хэм хэмжээг тогтооно.
3.4.3.Гадна зар сурталчилгааны байгууламжид тавигдах шаардлагыг хэрэгжүүлэх, хяналт тавих ажлыг удирдах, холбогдох газруудад үүрэг чиглэл өгөх
3.4.4.Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийн талаар Засаг даргын Тамгын газарт дүгнэлт, зөвлөмж хүргүүлнэ.
Дөрөв. Гадна сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл олгох, цуцлах үйл ажиллагаа
4.1.Сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг Зар сурталчилгааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасны дагуу олгоно. Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана.
4.2.Дараах тохиолдолд гадна сурталчилгааны байгууламжийн зөвшөөрөл, гэрээг цуцалж, буулгах ажлыг зохион байгуулна.
4.2.1.Зөвшөөрөл олгосноос хойш 3 сарын дотор сурталчилгаа байрлуулаагүй;
4.2.2.Гадна зар сурталчилгааны байгууламжийн ашиглалт, тэдгээрийн техник аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй, холбогдох албан тушаалтны шаардлагыг удаа дараа биелүүлээгүй;
4.2.3.Гадна зар сурталчилгааны байгууламжийн байршил хот тохижилт, бүтээн байгуулалтын ажлын талбайд орсон;
4.2.4.Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гэрээний хугацаа сунгах хүсэлтээ гаргаагүй;
4.2.5.Төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй;
4.3.Зөвшөөрөл нь цуцлагдсан сурталчилгааны байгууламжийг эзэмшигч өөрийн зардлаар буулгаж, орчны тохижилт, нөхөн сэргээлтийг хийнэ.
4.4.Энэхүү журмын 4.2.3-т зааснаас бусад тохиолдолд зөвшөөрөл нь хүчингүй болсон сурталчилгааны байгууламжийг эзэмшигч байгууллага нь Засаг даргын Тамгын газраас заасан хугацаанд буулгаагүй тохиолдолд албадан буулгах арга хэмжээ авч, холбогдох зардлыг эзэмшигчээр нөхөн төлүүлнэ.
Тав.Засаг даргын Тамгын газрын эрх, үүрэг
5.1.Засаг даргын Тамгын газар нь гадна зар сурталчилгааны талаар дараах эрхтэй.
5.1.1.Зар сурталчилгааны байгууламжийн талаар гарсан хууль, тогтоомж, дүрэм, журам, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах;
5.1.2.Энэхүү журмын хэрэгжилтэнд нь хяналт тавьж, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт хийх, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгуулах;
5.1.3.Энэхүү журмын 4.1-т заасны дагуу зөвшөөрөл авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай ашиглалтын гэрээ байгуулж, зохих төлбөрийг төвлөрүүлэн ажиллах.
5.1.4.Зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжийг албадан буулгах бөгөөд байгууламжийг буулгасан зардлыг тухайн байгууллагаар нөхөн төлүүлэх арга хэмжээг авна.
5.1.5. Хууль тогтоомжид заасан бусад
Зургаа. Байгууллага, аж ахуйн нэгжийн эрх, үүрэг
6.1.Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн гадна сурталчилгааны байгууламжийн талаар дараах эрхтэй.
6.1.1.Энэхүү журмын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд зөвшөөрөл авах;
6.1.2.Гадна сурталчилгааны байгууламж дээрээ өөрийн болон бусдын зар сурталчилгааг байрлуулах;
6.1.3.Гадна зар сурталчилгааны байгууламжаа бусдын буруутай үйл ажиллагааны улмаас гэмтээсэн, үрэгдүүлсэнтохиолдолд Засаг даргын Тамгын газартгомдол гаргаж, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулан, буруутай этгээдээс нөхөн төлбөр авах;
6.1.4.Зар сурталчилгааны төрөлд дэвшилтэт технологи ашигласан аж ахуйн нэгж, байгууллага эхний 1 жилд хураамжаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ Засаг даргын Тамгын газарт гаргаж, шийдвэрлүүлнэ;
6.2.Байгууллага, ажахуйннэгж гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар дараах үүрэг хүлээнэ.
6.2.1.Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гадна сурталчилгааны байгууламж байрлуулсны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх
6.2.2.Орон нутгаас хүсэлт тавьсан тохиолдолд иргэд олон нийтэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэх зорилгоор зар сурталчилгааны байгууламжааүнэ төлбөргүй ашиглуулах.
6.2.3.Түүх соёлын дурсгалт газар, дархан цаазат газар, улсын онцгой обьектын бүрэн бүтэн байдал, утгат чанарыг алдагдуулахгүй байх
Долоо. Журам зөрчигчид хүлээлгэх хариуцлага
7.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A