A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл (2018-2020 он)
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайдын 2018 оны 10 дүгээр сарын 19-ны өдрийн
А/421 дүгээр тушаалын хавсралт

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл
(2018-2020 он)

Нэг. Нийтлэг зүйл

1.Хүн амын эрүүл мэндийн эрэлт, хэрэгцээг үндэслэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг хангах төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын зохистой бүрдлийг бий болгоход эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл (цаашид “тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл” гэх)-ийн зорилго оршино.

2.Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл нь  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль болон Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Гурван тулгуурт хөгжлийн бодлого, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын зорилго, зорилттой уялдсан байна.

3.Энэхүү тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын тоо, газар зүйн байршил, онцлог, эрүүл мэндийн үзүүлэлтийг үндэслэн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын зохистой бүрдлийг бий болгоход дараах зарчимд тулгуурлана. Үүнд:

3.1 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах;

3.2 Тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүн амд тусламж, үйлчилгээг ойртуулах;

3.3 Тусламж, үйлчилгээний давхардлыг арилгаж, ачаалал хуваалцахад чиглүүлэх;

3.4 Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үйлчилгээ, бүтээгдэхүүний үнийг бууруулах өрсөлдөөнийг дэмжих.

4.Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд тус хуулийн 19.5.1-д заасан тохиолдолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, 19.5.2-19.5.4-т заасан тохиолдол бүрт хэрэгцээний тодорхойлолт гаргаж, тусгай зөвшөөрөл тус тус олгоно.

5.Энэхүү тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийн хүрээнд эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч аж ахуйн нэгж байгууллагууд Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад хүсэлтээ гаргана.

Хоёр. Тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэл

Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлийн хүрээнд 2018-2020 онд баримтлах тусгай зөвшөөрөл олгох тэргүүлэх чиглэлийг дор дурдсанаар тогтоож байна. Үүнд:

2.1 Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх

2.1.1.Сэргээн засах тусламж, үйлчилгээ:

2.1.1.1.дотрын;

2.1.1.2.мэдрэлийн;

2.1.1.3сэтгэцийн;

2.1.1.4.тулгуур эрхтний;

2.1.1.5.хүүхдийн;

2.1.1.6.настны;

2.1.1.7.сүрьеэгийн.

2.1.2.Сувилахуйн дагнасан тусламж, үйлчилгээ:

2.1.2.1.дотрын;

2.1.2.2.мэдрэлийн;

2.1.2.3.хүүхдийн;

2.1.2.4.мэс заслын;

2.1.2.5.гэмтэл согогийн;

2.1.2.6.сэтгэцийн;

2.1.2.7.cүрьеэгийн;

2.1.2.8.настны;

2.1.2.9.хөнгөвчлөх эмчилгээний.

2.1.3.Өрхийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ:

2.1.3.1.хот, суурин газрын хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатлалын тусламж, үйлчилгээ.

2.1.4.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ:

2.1.4.1.Үндсэн мэргэшлийн тусламж, үйлчилгээ

2.1.4.1.1.эх барихын;

2.1.4.1.2.хүүхдийн;

2.1.4.1.3.мэс заслын;

2.1.4.1.4.гэмтэл согогийн;

2.1.4.1.5.халдвартын;

2.1.4.1.6.хавдрын;

2.1.4.1.7.уламжлалт анагаахын;

2.1.4.1.8.сэтгэцийн;

2.1.4.1.9.дүрс оношлогооны;

2.1.4.1.10.нүүр амны;

2.1.4.1.11нүдний;

2.1.4.1.12.чих хамар хоолойн;

2.1.4.1.13.дотрын;

2.1.4.1.14.мэдрэлийн;

2.1.4.1.15.эмэгтэйчүүдийн

2.1.4.1.16.арьсны;

2.1.4.1.17.түргэн тусламжийн;

2.1.4.1.18.зоонозын.

2.1.4.2.Төрөлжсөн мэргэшлийн тусламж, үйлчилгээ

2.1.4.2.1.зүрх судасны;

2.1.4.2.2.мэдрэлийн (харвалт, тархины судасны);

2.1.4.2.3.зүрх, судасны мэс заслын;

2.1.4.2.4.мэдрэлийн мэс заслын;

2.1.4.2.5.нурууны мэс заслын;

2.1.4.2.6.үе бүтээх, солих мэс заслын;

2.1.4.2.7.бөөрний мэс заслын;

2.1.4.2.8.хавдрын хими эмчилгээ;

2.1.4.2.9.хүүхдийн цус, хавдрын;

2.1.4.2.10.нярай, перинаталь;

2.1.4.2.11.хүүхдийн зүрхний;

2.1.4.2.12.хүүхдийн уушиг судлалын;

2.1.4.2.13.хүүхдийн хоол боловсруулах тогтолцооны;

2.1.4.2.14.хүүхдийн нүүр амны;

2.1.4.2.15.хүүхдийн мэдрэлийн;

2.1.4.2.16.хүүхдийн нүдний;

2.1.4.2.17.хүүхдийн өсвөр үеийн сэтгэцийн;

2.1.4.2.18.хүүхдийн мэс заслын;

2.1.4.2.19.хүүхдийн гэмтэл согогийн;

2.1.4.2.20.эх барихын;

2.1.4.2.21.эхийн ураг судлалын;

2.1.4.2.22.эмэгтэйчүүдийн;

2.1.4.2.23.ревматологийн;

2.1.4.2.24.эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн;

2.1.4.2.25.эмнэлзүйн хордлого судлалын;

2.1.4.2.26.настны;

2.1.4.2.27.сэтгэцийн;

2.1.4.2.28.сэтгэл судлалын;

2.1.4.2.29.донтолтын;

2.1.4.2.30.спортын анагаахын.

2.2.Эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, ханган нийлүүлэх:

2.2.1.Уламжлалт эм, тангийн үйлдвэрлэл, эмийн түүхий эд импортлох;

2.2.2.Уламжлалт эм, тан экспортлох;

2.2.3.Импорт орлох эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл;

2.2.4.Оношлогоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа био болон нано технологид суурилсан инновацийн бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл;

2.2.5.Эмийн үйлдвэр өөрийн үйлдвэрлэлд шаардлагатай түүхий эд, туслах бодис импортлох.

2.3.Эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм худалдах:

2.3.1.Эмийн сангийн үйлчилгээ дутагдалтай газар нутгийн хүн амд эм, эмнэлгийн хэрэгсэл, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эмээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа.

2.4.Биологийн идэвхит бүтээгдэхүүн импортлох, экспортлох, ханган нийлүүлэх, үйлдвэрлэх:

2.4.1.Биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

2.4.2.Биологийн идэвхит бүтээгдэхүүн экспортлох.

2.5.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх, түүний засвар үйлчилгээ эрхлэх:

2.5.1.Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ эрхлэх;

2.5.2.Эмнэлгийн багаж, тоног, төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх;

2.5.3.Оношлогоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа био болон нано технологид суурилсан инновацийн бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл.

2.6.Эмнэлгийн протез үйлдвэрлэх, импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ эрхлэх:

2.6.1.Импорт орлох дэвшилтэт технологи бүхий эмнэлгийн протезын үйлдвэрлэл;

2.6.2.Эмнэлгийн протез импортлох, ханган нийлүүлэх, засвар үйлчилгээ.

2.7.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх

2.7.1.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис импортлох, ханган нийлүүлэх.

2.8.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодис худалдах болон үйлчилгээ эрхлэх:

2.8.1.Ахуйн шавж, мэрэгч устгал, халдваргүйтгэлийн үйлчилгээ;

2.8.2.Ариутгалын үйлчилгээ.