- Нүүр
- Сайдын тушаал
- АЯЛАЛ ЖУУЛЧЛАПЫН БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАП ТОГТООХ ЖУРАМ
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2006 оны
119 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт
АЯЛАЛ ЖУУЛЧЛАПЫН БАЙГУУЛЛАГЫН АНГИЛАП ТОГТООХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Монгол орны нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжид ангилал тогтооход энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Ангиллыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Зам, тээвэр, аялал жуулчлалын яам / тогтооно.
1.3.Аялал жуулчлалын ажиллагаанд:
1.3.1.Гадаад орноос жуулчин хүлээн авах (inbound) үйл ажиллагаа
1.3.2.Гадаад орон руу жуулчин илгээх (outbound) үйл ажиллагаа
1.3.3.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр дотоодын болон байнга ба түр оршин сууж буй гадаадын иргэдийг аялуулах (domestic) үйл ажиллагааг үзүүлэхтэй холбогдсон үйлчилгээ хамаарна.
Хоёр.Аялал жуулчлалын ажил үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, ангиллын төрлүүд
2.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага доорхи нөхцөлийг хангасан байна.Үүнд:
2.1.1.Хуулийн этгээд байх
2.1.2.Үйл ажиллагаагаа эрхлэн явуулахад шаардагдах албан байр, олон улсын болон дотоодын холбоо мэдээллийн сүлжээнд холбогдсон утас, факс, вэб сайт, электрон шуудан, компьютерээр хангагдсан байх,
2.1.3.Аялал жуулчлалын мэргэжилтэй буюу тухайн мэргэжпээр ажилласан дадлага туршлагатай, мэргэшсэн, гадаад хэлний зохих мэдлэгтэй, удирдах болон гүйцэтгэх ажилтнуудтай байх,
2.1.4.Бүтээгдэхүүн, үйлчилгээний баталгаат байдлыг хангахад шаардагдах санхүү, эдийн засгийн чадавхитай байх
2.1.5.Тур агент нь энэ хуулийн 2.1.1-д заасан шаардлагыг хангана.
2.2.Аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран тур-оператор болон тур-агент гэсэн ерөнхий ангилалтай байх ба үйл ажиллагааны онцлогоос хамааран гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор (inbound tour operator), гадаад орон руу жуулчин илгээх тур оператор (outbound tour operator), гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагааг зуучлагч тур агент (outbound tour agency), дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор (domestic tour operator), дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент (domestic tour agency) ангиллын дагуу үйл ажиллагаа эрхэлнэ. Үүнд:
2.2.1.Гадаад орноос жуулчин хүлээн авах тур оператор (inbound tour operator) нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, аялагч жуулчдад шаардлагатай Монгол Улсын болон Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх жуулчдад гуравдагч орны виз авахтай холбогдсон үйлчилгээ, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх ба аялал жуулчлалын байгууллагад удирдах албан тушаал 5-аас доошгүй жил эрхэлсэн боловсон хүчинтэй байна.
2.2.2.Гадаад орон руу жуулчин илгээх тур оператор (outbound tour operator) бусад улс орнуудад аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төлевлөх, бүрдүүлэх, дотоодод сурталчлах, багц болон хэсэгчлэн худалдах, аялал зохион байгуулах, аялагч жуулчдад шаардлагатай визийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлэх ба дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- бүтээгдэхүүн үйлчилгээний баталгаат байдлыг хангах, жуулчдын эрх ашгийг хамгаалах үүднээс хэрэглэгчидтэй гэрээ байгуулсан байх
- аялал жуулчлалын байгууллагад удирдах албан тушаал 3-аас доошгүй жил эрхэлсэн боловсон хүчинтэй байх
- даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан байх
- билет борлуулагч агентуудтай билетийн захиалга хийх гэрээ байгуулсан байх
2.2.3.Гадаад орон руу жуулчин илгээх үйл ажиллагааг зуучлагч тур агент (outbound tour agency) нь гадаад орон руу жуулчин илгээх тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн олон нийтэд зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.4.Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх (domestic tour operator) нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, үйлчилгээг төлөвлөх, бүрдүүлэх, сурталчлах, багц болон хэсзгчлзн худалдах, аялал зохион байгуулах, тээврийн хэрэгслийн тийз, байр үзвэрийн захиалга, аяллын бичиг баримтын бүрдүүлэлт хийх зэрэг үйлчилгээ үзүүлнэ.
2.2.5.Дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагааг зуучлагч тур агент (domestic tour agency) нь дотоодын аялал жуулчлалын тур операторын бүтээгдэхүүнийг гэрээний үндсэн дээр бүхэлд нь болон хэсэгчлэн олон нийтэд зуучлан худалдаалахтай холбогдсон үйлчилгээ үзүүлнэ.
2.2.6.Олон улсын аялал жуулчлалын үйл ажиллагааг эрхлэх тур оператор (international tour operator) нь гадаад орноос жуулчин хүлээн авах болон гадаад орон руу жуулчин илгэзхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлнэ
2.2.7.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгжүүд нь Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас үзүүлж буй аливаа хөнгөлөлтөд хамрагдана.
Гурав.Ангилал тогтоох
3.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж нь ангиллаа тогтоолгох бөгөөд зөвхөн тухайн ангилалд зевшөөрөгдсөн үйл ажиллагаа явуулна.
3.2.Аж ахуйн нэгж нь ангилал тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлэн Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ. Үүнд:
- Ангилал тогтоолгох хүсэлт гаргасан албан тоот
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
- Өмнөх жилд үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт /үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын тухайд/
- Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө
- Аялал жуулчлалын мэргэжлийн боловсон хүчний хангамж, үйл ажиллагааны туршлага, анкет, диплом, сертификатны баталгаажсан хуулбар, хөдөлмөрийн гэрээ
- Ажлын байрны түрээсийн гэрээ эсвэл өөрийн өмчийн ажлын байр бол түүний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
3.3.Орон нутагт харъяалалтай аж ахуйн нэгж нь тухайн аймгийн ЗДТГ-аас дээрхи бичиг баримтыг бүрдүүлэн дүгнэлтийн хамт Зам, тззвэр, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ.
3.4.Зам. тээвэр, аялал жуулчлалын яам тухайн байгууллагын хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 21 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэнэ. Хэрвээ өргөдөлд хавсаргасан материал шаардлага хангаагүй бол дахин тодруулах буюу нэмэгдэл материал гаргуулахаар хүсэлт гаргагчид буцаана.
3.5.Шаардлагатай гэж үзвэл Зам. тээвэр, аялал жуулчлалын яамнаас холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж баримт, бичигт магадлан шинжилгэз хийлгэнэ.
3.6.Хэрэв аж ахуйн нэгж нь тухайн аль нэг ангиллын шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих ангилал тогтоохоос татгалзсан үндэслэлийг зааж хариуг албан бичгээр хүргүүлнэ.
3.7.Ангилал тогтоохтой холбогдон гарах зардлыг аж ахуйн нэгж байгууллага өөрсдөө хариуцна.
3.8.Ангилал тогтоосны баталгаа болгож Зам, тзэвэр аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга тус журмын 2.2-т заасны дагуу гэрчилгзэ олгоно. Гэрчилгээг нэг жилийн хугацаатай олгох ба гэрчилгээнд ангилал олгосон он, сар, өдөр, бүртгэлийн дугаарыг тусгана. Ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлэх, хуулбарлах болон засварлахыг хориглоно.
Дөрөв.Ангилалд өөрчлөлт оруулах, ангиллыг сунгах, хүчингүй болгох тухай
4.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж нь үйл ажиллагааны чиглэлээ өөрчилсөн тохиолдолд ангиллаа шинэчлэн тогтоолгох талаар зохих байгууллагад хүсзлт гаргана. Ангилал өөрчлох үйл явц нь шинээр ангилал авахтай ижил журмаар явагдана.
4.2.Аж ахуйн нэгж нь ангиллын гэрчилгээгээ сунгуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
- Хүсэлт гаргасан албан тоот
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Үйлчилсэн жуулчдын тоо, санхүү, эдийн засгийн үзүүлэлт
4.3.Аж ахуйн нэгж нь дараах зөрчил гаргасан тохиолдолд Зам, тээвэр. аялал жуулчлалын яам ангиллыг хүчингүй болгох эрхтэй. Үүнд:
- Хуулийн этгээд татан буугдсан
- Тухайн ангилалд нийцээгүй үйл ажиллагаа эрхэлсэн
- Өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас жуулчдад хохирол учруулсан эсвэл уг байгууллагын талаар жуулчдаас удаа дараа гомдол гаргасан нь зохих мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалтаар нотлогдсон
- Ангиллын гэрчилгээг эрхийн хугацаа дууссанаас хойш 3 сарын дотор сунгуулаагүй
4.4.Ангиллыг хүчингүй болгох тухай шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтзй.
Тав.Хариуцлэга
5.1.Ангилал тогтоолгосон аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа хэрхэн явуулж байгаад мэргэжлийн улсын хяналтын албаны байцаагч хяналт тавьж, илэрсэн зерчил дутагдалд Монгол Улсын Аялал жуулчлалын тухай болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A