- Нүүр
- Сайдын тушаал
- ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТҮҮНИЙ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын
2018 оны А/208 дугаар тушаалын хавсралт
ХУУЛИЙН ЭТГЭЭД, ТҮҮНИЙ САЛБАР, ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫН УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газрыг шинээр байгуулах, татан буулгах, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт, хуулийн этгээдийг өөрчлөн байгуулсныг хуулийн этгээдийн улсын бүртгэл /цаашид “улсын бүртгэл” гэх/-д хөтлөхөд энэ журмыг баримтална.
1.2.Улсын бүртгэлийн байгууллага Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газар, 7.2 дахь хэсэгт заасан гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газрыгулсын бүртгэлд бүртгэнэ.
1.3.Олон улсын гэрээ, хэлэлцээрээр байгуулагдсан Засгийн газар хоорондын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж бүртгэнэ.
1.4.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрыг тухайн хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэрийг харьяалах улсын бүртгэлийн байгууллагад бүртгэнэ./ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
Хоёр.Улсын бүртгэл хөтлөх
2.1.Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэл хөтлөхөд дараах дарааллыг баримтална:
2.1.1.улсын бүртгэгч иргэн, хуулийн этгээдээсцаасан болон цахим хэлбэрээр ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг нягталж, хүлээн авах;
2.1.2.хүлээн авсан өргөдөл, баримт бичгийг улсын ахлах бүртгэгч улсын бүртгэгчид хуваарилах;
2.1.3.улсын бүртгэгч шаардлагатай тохиолдолд өргөдөл, баримт бичгийн үнэн зөвийг нотлох баримтыг холбогдох иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах;
2.1.4.улсын бүртгэгч шаардлагатай тохиолдолд баримт бичгийг эх хувиас хуулбарлан авч болох бөгөөд хуулбарт “Эх хувиас хуулбарлав” тэмдэг дарж хувийн хэрэгт хавсаргах;
2.1.5.улсын бүртгэгч улсын бүртгэлийн мэдээллийн сангаас тухайн бүртгэл хөтлөхөд шаардагдах мэдээллийг нягтлан шалгаж, холбогдох лавлагаа, баримтыг хэвлэн хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулж, хуульд заасны дагуу бүрдүүлэх баримт бичигт хавсаргах;
2.1.6.иргэн, хуулийн этгээд цаасан хэлбэрээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэгч өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл, мэдээллийг хянаж, шийдвэр гаргах;
2.1.7.иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэх эсэх хариу мэдэгдлийг өргөдөл гаргагчид илгээх, улсын бүртгэлд бүртгэх мэдэгдэл хүлээн авсан өргөдөл гаргагч өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн эх хувийг улсын бүртгэлийн байгууллагад ирүүлэх;
2.1.8.улсын бүртгэгч тухайн хуулийн этгээдийн мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтлөх;
2.1.9.улсын бүртгэгч хуулийн этгээдийн дүрэм /гэрээ/-ийн эхний хуудасны баруун дээд хэсэгт улсын бүртгэлийн баталгааны тэмдэг дарж, бусад хуудасны баруун доод хэсэгт хувийн дугаар бүхий тэмдгээр баталгаажуулах;
2.1.10.улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлийн цахим гэрчилгээг өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн мэдээллийн санд байршуулж болох бөгөөд өргөдөл гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн гэрчилгээг хэвлэж, баталгаажуулах;
2.1.11.улсын бүртгэгч баталгаажуулсан болон хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг тусгасан улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивт шилжүүлэх /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
2.2.Улсын бүртгэгч өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээд, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлт, хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хуулийн этгээдийн цахим хувийн хэрэгтэй, шаардлагатай бол архивын эх нотлох баримттай тулган нягталж, бүртгэх эсэх шийдвэр гаргана.
2.3.Улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэгдсэн баримт бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээг баримт бичиг олголт хариуцсан ажилтанд, тухайн хуулийн этгээдийн хувийн хэргийг архивт шилжүүлнэ.
2.4.Улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр, баримт бичгийг баримт бичиг олголт хариуцсан ажилтанд шилжүүлнэ.
2.5.Баримт бичиг олголт хариуцсан ажилтан энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу шилжүүлсэн баримт бичиг, улсын бүртгэлийн гэрчилгээг олгоход тэмдэглэл үйлдэж, хүлээн авсан этгээдээр гарын үсэг зуруулна.
Гурав.Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргах
3.1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхийэтгээд гаргана.
3.2.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын Долоо, Найм, Ес, Аравт заасан улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг эрх бүхий этгээдийн тамга, тэмдэг, гарын үсгээр баталгаажуулсан байна.
3.3.Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад хэлээр үйлдэгдсэн бол монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсанхувийг хавсаргана.
3.4.Өргөдөлд хавсаргасан баримт бичиг гадаад улсад үйлдэгдсэн бол “Апостиль” гэрчилгээ, нотариатч, эсхүл нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн байна.
3.5.Иргэн, хуулийн этгээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт заасны дагуу шинээр болон өөрчлөн байгуулах хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш 30 хоногийн дотор, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийг ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана.
Дөрөв.Улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл хүлээн авах
4.1.Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдийн мөн хуулийн 14, 16, 19, 20, 22, 24 дүгээр зүйлд заасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг хянаж, холбогдох хууль, журамд заасан шаардлага хангасан бол хүлээн авч, хуудсыг дугаарлан, хүлээн авсан тухай хуудсыг өргөдөл гаргагчид өгч, улсын бүртгэлд бүртгэх эсэхийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэнэ.
4.2.Иргэн, хуулийн этгээд цахим хэлбэрээр өргөдөл гаргасан тохиолдолд улсын бүртгэгч өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл, мэдээллийг хянаж, хуульд заасан шаардлага хангасан бол улсын бүртгэлд бүртгэх боломжтой талаарх мэдэгдлийг ажлын 2 өдрийн дотор илгээж, уг мэдэгдлийг хүлээн авсан иргэн, хуулийн этгээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн эх хувийг ажлын 5 өдрийн дотор ирүүлж бүртгүүлнэ.
Тав.Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах
5.1.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзахад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 18 дугаар зүйлийг тус тус баримтална.
5.2.Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ:
5.2.1.ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;
5.2.2.ирүүлсэн баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;
5.2.3.хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн.
5.3.Улсын бүртгэгч энэ журмын 5.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивт шилжүүлнэ./ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
Зургаа.Шинээр байгуулсан хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх
6.1.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийг баримтална.
6.2.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд иргэн, хуулийн этгээд дараах баримт бичгийг бүрдүүлэн, өргөдөлд хавсаргана:
6.2.1.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;
6.2.2.үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулсан шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;
6.2.3.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
6.2.4.улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт;
6.2.5.хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тохиолдолд холбогдох нотлох баримт;
6.2.6.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;
6.2.7.хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл;
6.2.8.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, эрх бүхий этгээд гадаадын иргэн бол паспортын хуулбар.
6.2.9. хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /маягт-12/. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
6.3.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ журмын 6.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
6.3.1.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар бүртгүүлэх бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий этгээдийн шийдвэр;
6.3.2.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулсан бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;
6.3.3.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм болон түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбар;
6.3.4.гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг нотлох дараах баримт бичиг:
6.3.4.1.мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулгын хамт;
6.3.4.2.бэлэн мөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд дансны хуулга, шаардлага хангасан гаалийн мэдүүлэг, паспортын улсын хилээр нэвтэрсэн тэмдэглэгээтэй хуудасны хуулбар, эх үүсвэрийг нотлох баримт;
6.3.4.3.хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гаалийн мэдүүлэг, холбогдох нотлох баримт;
6.3.4.4.оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт бичиг.
6.4.Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл энэ журмын 6.2-т зааснаас гадна Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан баримт бичгийгбүрдүүлнэ.
Зургаа1.Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийн улсын бүртгэл хөтлөх
61.1.Улсын бүртгэгч Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч /цаашид “эцсийн өмчлөгч” гэх/-ийн мэдээллийн улсын бүртгэл хөтлөхөд энэ журмын Зургаа1 дугаар зүйлд заасныг баримтална.
61.2.Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагын улсын бүртгэл хөтлөхөд энэ журмын Зургаа1 дугаар зүйл хамаарахгүй.
61.3.Улсын бүртгэгч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдээс гаргасан эцсийн өмчлөгчийн мэдээллийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын баталсан маягтын дагуу хүлээн авна.
61.4.Энэ журмын 61.3-т заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
61.4.1.эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар;
61.4.2.үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий гадаадын хуулийн этгээд бол тухайн улсын эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, түүний орчуулгын баталгаажуулсан хувь.
61.5.Улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ нөхөн бүртгүүлэхэд энэ журмын 61.3-т заасан өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:
61.5.1.энэ журмын 61.4-т заасан баримт бичиг;
61.5.2.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
61.6.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд шинээр бүртгүүлэхэд энэ журмын Зургаа, Долоо, хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ журмын Наймд заасан өргөдлийн хамт мөн журмын 61.3-т заасан маягтыг үнэн зөв бөглөн тус тус хавсаргаж, эцсийн өмчлөгчийн мэдээллээ улсын бүртгэлд бүртгүүлнэ.
61.7.Улсын бүртгэгч хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран шууд болон шууд бусаар өмчилж байгаа этгээдийг улсын бүртгэлийн мэдээллийн санд эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ.
61.8.Хуулийн этгээд энэ журмын 61.7-д заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд дор дурдсан этгээдийг эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ:
61.8.1.хуулийн этгээдийн үйл ажиллагааг шууд бусаар удирдаж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа;
61.8.2.өөрийн үйлдлийг бусдаар төлөөлүүлэн хийлгэж, тухайн хуулийн этгээдийн үр шим, ашиг орлогыг хүртэж байгаа;
61.8.3.энэ журмын 61.8.1, 61.8.2-т заасан эцсийн өмчлөгчгүй тохиолдолд тухайн хуулийн этгээдийн удирдлагыг хэрэгжүүлж эсхүл хяналт тавьж байгаа.
61.9.Энэ журмын 61.7-д заасан “хөрөнгийн дийлэнх хэсэг” гэж Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан тухайн компанийн нийт хувьцааны гуравны нэг буюу түүнээс дээш хэмжээний хувьцаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-26 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”-ын 4.3-т заасан тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 33, түүнээс дээш хувийг ойлгоно.
61.10.Эцсийн өмчлөгчийн доор дурдсан мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө:
61.10.1.эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр;
61.10.2.регистрийн дугаар;
61.10.3.иргэний харьяалал;
61.10.4.эзэмшиж байгаа хувьцааны хувь, хэмжээ.
61.11.Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн доор дурдсан мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд хөтөлнө:
61.11.1.хуулийн этгээдийн нэр;
61.11.2.регистрийн дугаар;
61.11.3.харьяалах улсын нэр;
61.11.4.эзэмшиж байгаа хувьцааны хувь, хэмжээ.
61.12.Энэ журмын 61.11-т заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийг энэ журмын 61.7-61.10-т заасан эцсийн өмчлөгч хувь хүн хүртэл задлан бүртгэнэ.
61.13.Хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтөө Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлж, бүртгүүлнэ.
61.14.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг хуулиар тусгайлан эрх олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны хүсэлтийн дагуу гаргаж өгнө. /61 дэх заалтыг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
Долоо.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх
7.1.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон хэлбэр өөрчлөгдсөн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19, 20, 21 дүгээр зүйлийг баримтална./ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
7.2.Өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдсан болон хэлбэр өөрчлөгдсөн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
7.2.1.өөрчлөн байгуулах тухай шийдвэр /тогтоол/;
7.2.2.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
7.2.1.өөрчлөн байгуулах, хэлбэр өөрчлөх тухай шийдвэр /тогтоол/;
7.2.2.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт, үйлчилгээний хөлс төлсөн баримт;
7.2.3.улсын бүртгэлийн гэрчилгээ;
7.2.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
7.2.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
7.2.6.үйлчилгээний хөлс төлсөн баримт;
7.2.7.хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрөл.
7.2.8. хууль, дүрэмд заасан тохиолдолд гэрээ. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
7.3.Хуулийн этгээдийг нийлүүлэх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ журмын 7.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
7.3.1.нийлүүлэх, нэгтгэх тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлт;
7.3.2.нийлүүлэх тохиолдолд шинээр байгуулсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;
7.3.3.нэгтгэх тохиолдолд нэгтгэсэн хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
7.3.4.өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн дүрэм;
7.3.5.өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайлан;
7.3.6.сангийн хувьд Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасны дагуу эд хөрөнгийг шилжүүлсэн тухай холбогдох байгууллагын шийдвэр;
7.3.7.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт.
7.3.8.улсын бүртгэлээс хасагдаж буй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувиар/; /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
7.3.9.улсын бүртгэлээс хасагдаж буй хуулийн этгээдийн хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
7.4.Хуулийн этгээдийг хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд энэ журмын 7.2-т зааснаас гадна дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
7.4.1.өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн дүрэм;
7.4.2.өөрчлөн байгуулагдах үеийн санхүүгийн тайлан;
7.4.3.өөрчлөн байгуулсан хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;
7.4.4.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт.
7.5 дахь хэсгийг /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
7.5.1.хуулийн этгээдийн дүрэм, хуульд заасан тохиолдолд гэрээ.
Найм.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл хөтлөх
8.1.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтална.
8.2.Хуулийн этгээдийн дараах мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг хуульд өөрөөр заагаагүй бол ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгүүлнэ:
8.2.1.хуулийн этгээдийн нэр, төрөл, хэлбэр;
8.2.2.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гишүүн; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./
8.2.3.хувь нийлүүлсэн хөрөнгө;
8.2.4.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн хувь, гишүүний хувь хөрөнгийн хэмжээ; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
8.2.5.төлөөлөн удирдах зөвлөл, удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий этгээд;
8.2.6.хаяг;
8.2.7.үйл ажиллагааны чиглэл;
8.2.8.үйл ажиллагаа явуулах хугацаа;
8.2.9.дүрэм, гэрээ;
8.2.10.салбар, төлөөлөгчийн газар, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлт;
8.2.11.хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч болон түүний хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийн талаарх мэдээлэл. /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
8.3.Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
8.3.1.хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд шинээр олгосон нэрийн баталгаажуулалт, нэр өөрчилсөн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар; ./ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
8.3.2.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;
8.3.3.дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хуульд заасан тохиолдолд гэрээний нэмэлт, өөрчлөлт, эсхүл шинэчилсэн дүрэм /гэрээ/;
8.3.4.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, удирдах зөвлөл, төлөөлөн удирдах зөвлөл, эрх бүхий этгээдийг бүртгүүлэх тохиолдолд тэдгээрийг сонгосон, өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;
8.3.5.үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт;
8.3.6.эрх шилжүүлэх тохиолдолд Иргэний хуульд заасан нотариатаар гэрчлүүлсэн холбогдох гэрээ, гэрээслэл эсхүл өв залгамжлах эрхийн гэрчилгээ; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./
8.3.7.хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан;
8.3.8.хаяг өөрчлөгдөх тохиолдолд хаягийн нотлох баримт;
8.3.9.улсын бүртгэлийн гэрчилгээ;
8.3.10.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
8.3.11.үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бүртгүүлэх тохиолдолд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ;
8.3.12.тухайн хуулийн этгээдийн харьяалагдах татварын албаны тодорхойлолт; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
8.3.13.улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс төлсөн баримт; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./
8.3.14.хууль, журамд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.
8.4.Иргэн, хуулийн этгээд энэ журмын 8.2-т заасан хугацаанд баримт бичгээ ирүүлсэн боловч улсын бүртгэгч энэ журмын Тавд зааснаар улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан бол хуулийн хугацаанд баримт бичгийг ирүүлсэнд тооцно.
8.5.Хуулийн этгээдийн эрх өөр этгээдэд шилжиж байгаа тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэр, гэрээгээр эрх нь бүрэн шилжиж буй этгээдэд хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын маягтыг олгоно. /энэ хэсгийг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
Ес.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн улсын бүртгэл хөтлөх
9.1.Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар, мөн зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан гадаадын хуулийн этгээд /компани, нөхөрлөл/-ийн төлөөлөгчийн газар, түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17, 22 дугаар зүйлийг баримтална. /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
9.2.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
9.2.1 дэх заалтыг /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
9.2.2.үүсгэн байгуулагч нь гадаадын хуулийн этгээд бол дүрмийн хуулбар;
9.2.3.үүсгэн байгуулах эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;
9.2.4 дэх заалтыг /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
9.2.5.хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;
9.2.6.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
9.2.7.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
9.2.8.хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын бичгээр олгосон зөвшөөрөл.
9.3.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
9.3.1.өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;
9.3.2.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ;
9.3.3.хаяг, холбогдох өөрчлөлтийг нотлох баримт;
9.3.4.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;
9.3.5.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
9.3.6.хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрөл.
9.4.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгахад дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
9.4.1.эрх бүхий этгээдийн шийдвэр;
9.4.2.улсын бүртгэлийн гэрчилгээ;
9.4.3.татварын байгууллагын тодорхойлолт;
9.4.4.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
Ес1 дүгээр зүйл:
Ес1.Улсын бүртгэлийн гэрчилгээ олгох
91.1.Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолсон улсын бүртгэлийн гэрчилгээг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 17.5 дахь хэсэгт заасны дагуу олгоно.
91.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/ дараах төрөлтэй байна:
91.2.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн цаасан болон цахим гэрчилгээ;
91.2.2.хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын цаасан болон цахим гэрчилгээ.
91.3.Гэрчилгээнд дараах мэдээллийг тусгана:
91.3.1.улсын бүртгэлд бүртгэсэн огноо, хувийн хэргийн болон регистрийн дугаар;
91.3.2.хуулийн этгээдийн нэр, хэлбэр, үүсгэн байгуулах баримт бичгийн нэр, үүсгэн байгуулсан шийдвэрийн нэр, дугаар, огноо;
91.3.3.хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, хоршооны дарга гэх мэт холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдийн албан тушаалын нэр, овог, нэр, бүртгэсэн огноо;
91.3.4.улсын бүртгэлд бүртгүүлсэн эцсийн өмчлөгчийн тоо, бүртгэсэн огноо;
91.3.5.үйл ажиллагааны код, чиглэл;
91.3.6.үйл ажиллагаа эрхлэх хугацаа, үүсгэн байгуулагчийн тоо, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ (мян.төг);
91.3.7.хуулийн этгээдийн хууль ёсны хаяг;
91.3.8.улсын бүртгэлд бүртгэсэн байгууллагын нэр, улсын бүртгэгчийн овог, нэр, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг.
91.4.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ/цаашид “гэрчилгээ” гэх/-нд дараахь мэдээллийг тусгана:
91.4.1.Иргэний хуульд заасан салбар, төлөөлөгчийн газрын тодорхойлолт, тухайн хуулийн этгээдийн хувийн хэргийн болон регистрийн дугаар, салбар, төлөөлөгчийн газрын нэр;
91.4.2.Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар бол Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрын тодорхойлолт, хувийн хэргийн болон регистрийн дугаар, нэр
91.4.3.салбар, төлөөлөгчийн газар байгуулсан эрх бүхий этгээдийн нэр, шийдвэрийн нэр, дугаар, огноо;
91.4.4.салбар, төлөөлөгчийн газрын захирал, дарга, эрхлэгч гэх мэт холбогдох хуульд заасан эрх бүхий этгээдийн албан тушаалын нэр, овог, нэр, бүртгэсэн огноо;
91.4.5.үйл ажиллагааны код, чиглэл;
91.4.6.үйл ажиллагаа эрхлэх хугацаа;
91.4.7.салбар, төлөөлөгчийн газрын хууль ёсны хаяг;
91.4.8.улсын бүртгэлд бүртгэсэн байгууллагын нэр, улсын бүртгэгчийн овог, нэр, гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг;
91.4.9.улсын бүртгэлд бүртгэсэн огноо.
91.5.Гэрчилгээг дахин олгох тохиолдолд регистрийн дугаар өөрчлөгдөхгүй бөгөөд мэдээлэлд оруулсан өөрчлөлтүүдийг гэрчилгээнд тусгаж, энэ журмын Аравдугаар зүйлд зааснаар улсын бүртгэл хөтөлнө./91 дэх заалтыг ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмсэн./
Арав.Улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох улсын бүртгэл хөтлөх
10.1.Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгоход Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 8.8.3, 8.8.4, 8.8.5, 8.8.6 дахь заалтыг баримтална.
10.2.Хуулийн этгээдэд улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгоход дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:
10.2.1.эрх бүхий этгээдийн шийдвэр /тогтоол/;
10.2.2.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 8.8.3 дахь заалтад заасан тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээ;
10.2.3.хууль хяналтын байгууллагын шийдвэр;
10.2.4.улсын бүртгэлийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
10.2.5.улсын тэмдэгтийн хураамж үйлчилгээний хөлс төлсөн баримт. /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./
Арван нэг.Хуулийн этгээдийг татан буулгасны улсын бүртгэл хөтлөх, улсын бүртгэлээс хасах
11.1.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлийг баримтална.
11.2.Хуулийн этгээдийг татан буулгах тухай шийдвэр гаргасан эрх бүхий этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад бичгээр мэдэгдэж, шийдвэрийн эх хувийг мэдэгдэлд хавсаргана.
11.3.Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд татан буулгах комисс, эсхүл эрх хүлээн авагч нийтэд мэдээлснээс хойш хоёроос зургаан сарын дараа дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргаж, улсын бүртгэлийн байгууллагад ирүүлнэ:
11.3.1.татан буулгах тухай эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/;
11.3.2.дуусгалтын тайлан;
11.3.3.татвар төлөгчийн хасалтын карт;
11.3.4.өртэй эсэх талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын лавлагаа;
11.3.5.татан буулгасан тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
11.3.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
11.3.7.хураалгасан тамга, тэмдгийн тодорхойлолт /маягт-08/; /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
11.3.8.улсын бүртгэлийн гэрчилгээ, хэрэв үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зар;
11.3.9.хуульд заасан бусад.
11.4.Улсын бүртгэгч энэ журмын 11.3-т заасан өргөдөл, баримт бичгийг ажлын 3 өдрийн дотор хянаж, татан буулгасныг болон түүний мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
11.5.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.5 дахь заалт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
11.6.Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зогсоосныг улсын бүртгэлд бүртгэхэд үүсгэн байгуулагч хуулийн этгээдийн шийдвэр /тогтоол/, эсхүл шүүхийн шийдвэрийг үндэслэнэ.
Арван хоёр.Улсын бүртгэлд хориг тавих /түдгэлзүүлэх/, цуцлах
12.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэр, хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг бүхэлд нь эсхүл улсын бүртгэлийн тодорхой төрлийг түдгэлзүүлнэ. /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
12.2.Улсын бүртгэгч энэ журмын 12.1-д заасан үндэслэлээр улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулж, эрх бүхий этгээдийн шийдвэр, дүгнэлтийг цахимжуулан, тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргахаар архивт шилжүүлнэ /ХЗДХС-ын 2021 оны А/278 дугаар тушаалаар өөрчлөн найруулсан./
12.2.Энэ журмын 12.1-д заасан үндэслэлээр улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэж, шийдвэр, дүгнэлт, албан бичгийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргана.
12.3.Энэ журмын 12.1-д заасны дагуу түдгэлзүүлснийг эрх бүхий этгээдийн шийдвэр, дүгнэлтийг үндэслэн цуцална.
Арван гурав.Бусад
13.1.Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон этгээд шүүхээс гардан авсан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон тухай шийдвэр, шүүхэд өгсөн хариу тайлбар зэрэг нотлох баримт, шүүхийн шийдвэрийг холбогдох хувийн хэрэгт хавсаргана.
13.2.Улсын бүртгэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар, өөрчлөлт оруулахад Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасны дагуу гарсан хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасны дагуу гарсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэл болгоно.
13.3.Улсын бүртгэгч энэ журмын 13.2-т заасны дагуу улсын бүртгэлийн мэдээллийн санд засвар,өөрчлөлт оруулахад үндэслэсэн дүгнэлт, шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн хувийн хэрэгт хавсаргана.
Текст томруулах
A
A
A