A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт
Бүлэг: 1979

Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд,Сангийн сайдын хамтарсан

2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А-429/257 дугаар тушаалын хавсралт

Үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалт

Дараах үйл ажиллагаа эрхлэгч нь бүтээгдэхүүний хаягдал, тэдгээрийн сав баглаа боодлоос үүсэх хог хаягдлыг эргүүлэн цуглуулах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, булшлах үйл ажиллагааг хариуцна.Үүнд:

1.Хуванцар сав суулга, түүхий эд;

2.Нийлэг уут түүний түүхий эд;

3.Бүх төрлийн зай хураагуур, аккумлятор;

4.Хими цэвэрлэгээний бодис;

5.Шилэн лонх сав;  

6.Өндөр даралтат сав;

7.Химийн хорт болон аюултай бодисын сав баглаа боодол;

8.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн сэлбэг хэрэгсэл, дугуй;

9.Бүх төрлийн машин механизмын тос, тосолгооний бүтээгдэхүүн;

10.Мөнгөн ус агуулсан бараа бүтээгдэхүүн;

11.Аюултай хог хаягдал.