- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 319 дүгээр
тогтоолын хавсралт
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД
ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэ журмаар Барилгын тухай хуулийн 42.1-д заасан чиглэлээр барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоож, тэдгээрийг бүртгэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Хуулиар төрийн нууцад хамааруулсан, эсхүл үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд энэ журамд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.
1.3. Хөрөнгө оруулагч, захиалагч Барилгын тухай хуулийн 42.2-т заасны дагуу өндөр болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ авахад энэ журамд заасны дагуу бүртгүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.
1.4. Хөрөнгө оруулагч, захиалагч Барилгын тухай хуулийн 10.1.1-10.1.3-т заасан ангиллын барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд энэ журамд заасны дагуу бүртгүүлж, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх авсан иргэн, хуулийн этгээдээс сонгоно.
1.5. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн чиг үүргийг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээд энэ журамд заасны дагуу бүртгүүлэхгүй.
Хоёр. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдэд тавих шаардлага
2.1. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн дараахь шаардлагыг хангасан байна:
2.1.1. тухайн чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зохих мэргэжил эзэмшсэн;
2.1.2. барилгын салбарын зөвлөх, тэргүүлэх мэргэшлийн зэрэгтэй;
2.1.3. зөвлөх болон тэргүүлэх зэрэгтэйгээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
2.1.4. энэ журмын 5 дугаар хавсралтад заасан зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн багийн ахлагчид тавигдах шаардлагыг хангасан.
2.2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн байх;
2.2.2. энэ журмын 4 дүгээр хавсралтад заасан бүрэлдэхүүнтэй байх;
2.2.3. хуулийн этгээдийн багийн ахлагч энэ журмын 5 дугаар хавсралтад заасан шаардлагыг хангасан байх;
2.2.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл, ажлын хүрээнд хамаарах программ хангамж, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй байх;
2.2.5. үйл ажиллагаандаа ашиглах холбогдох норм, нормативын баримт бичгээр хангагдсан байх.
2.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн мэргэжилтэн энэ журмын 2.1.1, 2.1.2-т заасан шаардлагыг хангасан байна.
2.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь энэ журмаар тогтоосон шаардлагыг хангаж, бүртгүүлж гэрчилгээ авснаар барилгын салбарын мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.
2.5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээд нь хөрөнгө оруулагч, захиалагчтай Барилгын тухай хуулийн 33.1.20-д заасан гэрээ (цаашид “гэрээ” гэх)-г байгуулсны үндсэн дээр зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.
2.6. Энэ журмын 2.5-д заасан гэрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл, түүний хүрээнд гүйцэтгэх ажил, үйлчилгээг нарийвчлан тусгасан ажлын даалгаврыг хавсаргана.
2.7. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь ажлын хэмжээ, онцлог, төвөгшлөөс шалтгаалан энэ журамд заасан багийн ахлагч, мэргэжилтнээс гадна тухайн чиглэлийн шаардлагатай бусад этгээдийг ажиллуулж болно.
2.8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн 3 хүртэлх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд бүртгэлтэй байж болно.
Гурав. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдийн нэгдсэн бүртгэл
3.1. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэнэ.
3.2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг Барилгын тухай хуулийн 42.1-д заасан чиглэлээр, иргэнийг тухайн чиглэл бүрт хамаарах дор дурдсан ажлын хүрээгээр бүртгэнэ:
3.2.1. инженер-хайгуулын судалгааны чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.1.1. барилга барих талбайн инженер-геологийн ажлын даалгавар бэлдэх, зөвшилцөх;
3.2.1.2. инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус, цаг уурын нөхцөлийг тогтоосон судалгаа хийх, түвшин тогтоох, зөвлөмж гаргах;
3.2.1.3. орчны архитектур төлөвлөлт, газрын төлөв байдал, тохижилтын нөхцөл байдлын судалгаа хийх;
3.2.1.4. шаардлагатай бол энэ журмын 3.2.1.2-т заасан ажлын хүрээгээр барилгын үе шатны ажилд үзлэг хийх, зөвлөмж, дүгнэлт гаргах;
3.2.1.5. инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төлөв байдал, түүгээр хангах боломжийг судлах, тогтоох.
3.2.2. хөрөнгө оруулалтын судалгааны чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.2.1. хөрөнгө оруулалтын судалгаа, шинжилгээ хийх;
3.2.2.2. төслийг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг тогтоох;
3.2.2.3. төслийн техник-эдийн засгийн үндэслэл, төсвийн төслийг боловсруулах;
3.2.2.4. орчны архитектур төлөвлөлт, газрын төлөв байдал, тохижилтын нөхцөл байдлын судалгааны ажил гүйцэтгэх;
3.2.2.5. инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төлөв байдал, түүгээр хангах боломжийг судлах, тогтоох;
3.2.2.6. төслийн даалгавар боловсруулах;
3.2.2.7. төсөл хэрэгжүүлэх байгууллагын талаар санал боловсруулах.
3.2.3. барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, норм, нормативын баримт бичгийн боловсруулалтын түвшин тогтоох чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.3.1. Барилгын тухай хуулийн 5.1-д заасан норм, нормативын баримт бичгийн техникийн даалгавар болон боловсруулалтын түвшин тогтоох;
3.2.3.2. Барилгын тухай хуулийн 4.1.26, 4.1.27, 4.1.43-т заасан болон барилга байгууламжийн техникийн болон ажлын зураг төслийн түвшин тогтоох;
3.2.3.3. эдийн засгийн үндэслэл, архитектур төлөвлөлт, техникийн болон ажлын зураг төслийн даалгаврын түвшин тогтоох;
3.2.3.4. барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийн түвшин тогтоох;
3.2.3.5. барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, инженерийн тооцоо, техникийн шийдлийн түвшин тогтоох;
3.2.3.6. барилгын ажлын тоо хэмжээ, төсөвт өртгийн түвшин тогтоох;
3.2.3.7. норм, нормативын баримт бичиг, зураг төсөл боловсруулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, тендерийн баримт бичгийн түвшин тогтоох;
3.2.3.8. технологи, инженерийн шийдлийн хувилбаруудыг судалж, өртөг, хугацаа хэмнэх оновчтой шийдлийг боловсруулах;
3.2.3.9. барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах.
3.2.4. барилгын материалын үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн үндэслэл, түүхий эд болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, технологийн хяналт, зөвлөгөө, дүгнэлт гаргах, тоног төхөөрөмжийн угсралт, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.4.1. барилгын материалын үйлдвэрийн технологийн тохируулга, зүгшрүүлэлт хийх;
3.2.4.2. тоног төхөөрөмжийн ашиглалт, төлөвлөгөөт засвар, техникийн үйлчилгээний систем, технологийн зааврыг мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
3.2.4.3. тухайн барилгын ажилд шаардагдах материалын зах зээлийн эрэлт хэрэгцээ, үйлдвэрлэлийн технологийн дэвшил, аюулгүй ажиллагаа, хийц бүтээц, эдлэхүүний нэр төрөл, чанар, стандарт, ашиглалтын үеийн аюулгүй байдлын баталгаажуулалт хийх, эрдэс түүхий эд, материалын ашиглалт, боловсруулах технологи, бүтээгдэхүүн, түүхий эд, материалын орцын нормыг тодорхойлох;
3.2.4.4. үйлдвэрлэлийн технологийн заавар, бүтээгдэхүүний стандарт, бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэх аргачилсан заавар, үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах, туршилт, тохируулга хийх зааварчилгаа боловсруулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн турших, сонгох.
3.2.5. барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх ажлын технологи, аргачлал тогтоох чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.5.1. машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааны норм, нормативын баримт бичгийн төсөл боловсруулах;
3.2.5.2. машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, түүний эд ангийн үйлдвэрлэлийн техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах;
3.2.5.3. инженерийн зураг төсөл боловсруулах, төслийн ажлын тоо хэмжээг тодорхойлох, өртгийн тооцоо хийлгэх;
3.2.5.4. машин механизм, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношилгоо, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлэх, техникийн хяналт тавих;
3.2.5.5. норм, нормативын баримт бичиг боловсруулах, түүний түвшин тогтоох.
3.2.6. барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.6.1. барилгын ажил гүйцэтгэхэд тавигдах техникийн шаардлага боловсруулах;
3.2.6.2. барилгын үе шатны ажлын чанар, технологид үнэлэлт дүгнэлт өгөх, тухайн барилга байгууламж батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, технологийн картын дагуу баригдаж байгаа эсэхэд хяналт тавьж, үнэлэлт дүгнэлт өгөх;
3.2.6.3. барилга байгууламжийг ашиглалтад оруулахад тавигдах техникийн шаардлага боловсруулах;
3.2.6.4. технологийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо, зүгшрүүлэлтийн ажиллагаа үйлдвэрлэгчийн заавар болон барилга байгууламжийн норматив баримт бичгийн шаардлагын дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих;
3.2.6.5. барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;
3.2.6.6. барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон эрүүл ахуйн шаардлага хангагдаж байгаад хяналт тавих.
3.2.7. төслийн удирдлага, зохион байгуулалт, технологийн түвшингийн чиглэлд хамаарах ажлын хүрээ:
3.2.7.1. төслийн баримт бичгийн боловсруулалт, түүний хэрэгжилтийг үе шат бүрээр хянаж, баталгаажуулах, үйл ажиллагааны горим дарааллыг тодорхойлох, мөрдүүлэх;
3.2.7.2. зураг төслийн болон барилгын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил, гүйцэтгэлийн чанар технологийн хяналтыг хэрэгжүүлэх;
3.2.7.3. төслийн багийн бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийг тодорхойлсон удирдамжийг боловсруулж, хэрэгжүүлэх явцад зөвлөгөө өгөх;
3.2.7.4. төслийн ажил, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн процессын үйл ажиллагааны биелэлтийг хянах;
3.2.7.5. техник технологийн сонголт, шийдлийн талаар санал боловсруулах;
3.2.7.6. төслийн техникийн шаардлагын баримт бичгийг нэгтгэн боловсруулах, ажлын цар хүрээ, ажлын багц, түүний задаргааг нарийвчлан гаргах;
3.2.7.7. ажилбаруудын горим дарааллыг тодорхойлох, тэдгээрийн ханган нийлүүлэлт, гүйцэтгэлийн хугацааг тооцоолон нэгдсэн хөтөлбөр гаргах, барилгын ажлын үе шат бүрийн зорилтот огноог тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.7.8. урьдчилсан төсөв, мөнгөн урсгалын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.7.9. чанарын удирдлага, чанарын хяналт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын төлөвлөгөөг гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.7.10. төслийн харилцаа холбооны төлөвлөгөө гаргах, төслийн мэдээлэл тайлан, баримт бичгийг цаг хугацаанд нь боловсруулах, бүрдүүлэх, хүргүүлэх, дамжуулах болон хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах;
3.2.7.11. эрсдэлийг тодорхойлох, чанарын эрсдэл, үнийн эрсдэл, хугацааны нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бууруулах эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.7.12. төслийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
3.2.7.13. сонгон шалгаруулалтын багцыг нэгтгэн боловсруулах, сонгон шалгаруулалтын төлөвлөгөө боловсруулах, зураг төсөл зохиогч, барилгын ажлын гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч нарыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, зөвлөмж боловсруулахад зөвлөгөө өгөх, тайлан зөвлөмж гаргах;
3.2.7.14. барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих;
3.2.7.15. барилгын ажлын гүйцэтгэгчийн боловсруулсан аргачлал, технологийн карт, горимын схемийг шалгаж баталгаажуулах;
3.2.7.16. төслийн хэрэгжилтийн явцад гарсан өөрчлөлтүүдийг хянах, түүнтэй холбоотой гарах өртөг, хугацааны нөлөөллийг үнэлэх, зохицуулалт хийх;
3.2.7.17. төслийг эхлүүлэх, хаах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх ажлыг удирдан зохион байгуулах, үе шатны болон хаалтын тайлан гаргах, өгөөжийг дүгнэх;
3.2.7.18. Барилгын тухай хуулийн 4.1.4-т заасан барилга байгууламжийн баримт бичгийн боловсруулалт, түүний хэрэгжилтийг үе шат бүрээр хянаж баталгаажуулах.
3.2.8. Барилгын тухай хуулийн 37.1-д заасны дагуу захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэл.
3.3. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн энэ журмын 1, 2 дугаар хавсралт маягтын дагуу хүсэлт гаргаж, бүртгүүлнэ.
3.4. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэнийг энэ журмын 3.2-т заасан ажлын хүрээнд хамаарах мэргэжлийн дагуу бүртгэнэ.
3.5. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлт гаргасан хуулийн этгээдийг дор дурдсан баримт бичгийг үндэслэн бүртгэнэ:
3.5.1. энэ журмын 1 дүгээр хавсралт маягтын дагуу гаргасан хүсэлт;
3.5.2. хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний баталгаажуулсан хуулбар;
3.5.3. энэ журмын 3 дугаар хавсралтад заасан хуулийн этгээдийн мэдээлэл;
3.5.4. энэ журмын 4 дүгээр хавсралтад заасан хүний нөөцийн талаарх мэдээлэл;
3.5.5. зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн мэргэжилтний иргэний үнэмлэхийн хуулбар болон Барилгын тухай хуулийн 8.3-т заасны дагуу мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан баримт;
3.5.6. татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй талаарх лавлагаа.
3.6. Энэ журмын 3.1-д заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч дараахь журмын дагуу бүртгэнэ:
3.6.1. энэ журамд заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэхийг хянах;
3.6.2. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн мэргэжилтний холбогдох мэдээллийг Барилгын салбарын ажилтны нэгдсэн бүртгэлтэй тулгаж хянах;
3.6.3. гаргасан хүсэлт нь энэ журамд заасан шаардлагыг хангасан тохиолдолд нэгдсэн бүртгэлд бүртгэх шийдвэр гаргаж, гэрчилгээ олгон хувийн хэрэг үүсгэх;
3.6.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэсэн талаарх мэдээллийг цахим хэлбэрээр нийтэд мэдээлэх.
3.7. Энэ журмын 3.1-д заасан байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг бүртгэх үйл ажиллагааг ажлын 7 хоногт багтаан явуулах бөгөөд бүртгэсэн, эсхүл татгалзсан тухай хариуг хүсэлт гаргагчид албан бичгээр мэдэгдэнэ.
3.8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг эхний удаа 5 жилийн хугацаагаар бүртгэх бөгөөд мөн хугацаагаар тус тус сунгана.
3.9. Хуулийн этгээд энэ журмаар тогтоосон нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр хүсэлт гаргасан чиглэл бүрээр нь бүртгэж болно.
3.10. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн гэрчилгээ, нэгдсэн бүртгэлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл, мэргэжлийн үйл ажиллагааны хүрээг зааж өгнө.
3.11. Нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд иргэн, хуулийн этгээд энэ журмын 3.5-д заасан холбогдох материалыг бүрдүүлж хүсэлт гаргана.
3.12. Энэ журмын 3.1-д заасан байгууллага дараахь тохиолдолд зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг нэгдсэн бүртгэлээс хасч, зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хүчингүй болгоно:
3.12.1. өөрөө хүсэлт гаргасан;
3.12.2. зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлийн хугацаа дууссан бөгөөд түүнийг сунгуулах тухай хүсэлт гаргаагүй;
3.12.3. хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
3.12.4. Барилгын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;
3.12.5. хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан;
3.12.6. зөвлөх үйлчилгээ үзүүлэх холбогдох чиглэл, ажлын хүрээнд хамаарах программ хангамж, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгсэл болон үйл ажиллагаандаа ашиглах норм, нормативын баримт бичгээр хангагдаагүй;
3.12.7. гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх тайланг тогтоосон хугацаанд ирүүлээгүй.
3.13. Энэ журмын 3.12.1-3.12.4, 3.12.7-д заасан болон зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн нас барсан тохиолдолд нэгдсэн бүртгэлээс хасч, иргэний зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хүчингүй болгоно.
3.14. Энэ журмын 3.12.3, 3.12.4-т заасан үндэслэлээр нэгдсэн бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн талаар бүртгэл хөтөлж, мэдээллийг тухай бүр нийтэд мэдээлнэ.
Дөрөв. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдийн мэдээллийн сан
4.1. Энэ журмын 3.1-д заасан байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл, мэдээллийн санг хөтлөх бөгөөд сан дараахь мэдээллийг агуулна:
4.1.1. зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэр;
4.1.2. зөвлөх үйлчилгээний чиглэл, ажлын хүрээ;
4.1.3. зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн хувьд багийн ахлагч болон мэргэжилтнүүдийн мэдээлэл, ажлын туршлага;
4.1.4. зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх мэдээлэл;
4.1.5. зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн талаарх мэдээлэл;
4.1.6. Барилгын тухай хуулийн 8.3-д заасан мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан талаарх мэдээлэл.
4.2. Энэ журмын 3.1-д заасан байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх мэдээллийг Барилгын тухай хуулийн 33.1.5-д заасан Барилгын салбарын нэгдсэн мэдээллийн санд байршуулна.
4.3. Зөвлөх үйлчилгээний бүртгэлд бүртгэгдсэн иргэн, хуулийн этгээд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний талаарх тайланг зохих маягтын дагуу гаргаж, тухайн жилийн 1 дүгээр улиралд багтаан энэ журмын 3.1-д заасан байгууллагад хүргүүлнэ.
Тав. Бусад
5.1. Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлтэй холбогдон гарсан санал, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, нэгдсэн бүртгэлийн талаар нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад тайлагнах, мэдээлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлнэ.
5.2. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хууль, холбогдох бусад хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
----о0о----
“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдэд тавих шаардлага, бүртгэх
журам”-ын 1 дүгээр хавсралт
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн
бүртгүүлэх (бүртгэлд өөрчлөлт оруулах)-д гаргах
өргөдлийн маягт
1. ..........................................(иргэн, эсхүл хуулийн этгээдийн нэр) нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд хамрагдах (сунгах) хүсэлтээ илэрхийлж байна.
2. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл (ажлын хүрээ):
2.1……………………………………….............................................................................................................................................................................................
2.2...................................................................................................................................................................................................................................................
3. Баталгаа: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх нэгдсэн бүртгэлд хамрагдахаар бүрдүүлсэн баримт бичиг нь үнэн зөв бөгөөд шаардлагатай тохиолдолд программ хангамж, багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шалгуулахад бэлэн байна. Зөвлөх үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.
4. Бүртгүүлэх иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл:
Хаяг: …………………………….аймаг (нийслэл),…………………..............сум (дүүрэг),
………………………………….баг (хороо),…………………………...гудамж (хороолол),
…………………байр (хашаа, хаалга)-ны дугаар,...........................холбоо барих утас.
......................................... (...............................)
Тэмдэг Гарын үсэг Нэр
20... оны ….. сарын …..-ны өдөр
“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдэд тавих шаардлага, бүртгэх
журам”-ын 2 дугаар хавсралт
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛ
Овог, нэр |
Регистрийн дугаар |
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл |
Мэргэжил |
Ажилласан жил |
Эрдмийн зэрэг |
Мэргэшлийн зэрэг авсан огноо, дугаар |
Боловсруулсан, хянан тохиолдуулсан, эсхүл гүйцэтгэсэн ажлын тоо |
Гадаад хэлний түвшин |
||
норм, нормативын баримт бичиг |
зураг төсөл |
барилгын ажил |
||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
............................................ (..................................)
Тэмдэг Гарын үсэг Нэр
20….. оны ….. сарын …..-ны өдөр
Тайлбар: Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэний мэдээлэлд холбогдох баримт бичгийг болон боловсруулсан, хянан тохиолдуулсан, эсхүл гүйцэтгэсэн ажлын талаарх тодорхойлолтыг хавсаргана.
“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдэд тавих шаардлага, бүртгэх
журам”-ын 3 дугаар хавсралт
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МЭДЭЭЛЭЛ
Хуулийн этгээдийн нэр |
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар |
Хуулийн этгээдийн регистрийн дугаар |
Хаяг, утас, факс, и-мэйл хаяг |
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэл |
Хүний нөөц, мэргэжилтний тоо |
Программ хангамж, багаж тоног төхөөрөмж, техник хэрэгслийн жагсаалт |
Шаардлагатай норматив баримт бичгийн жагсаалт |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
......................................... (...............................)
Тэмдэг Гарын үсэг Нэр
20... оны ….. сарын …..-ны өдөр
Тайлбар: Хуулийн этгээдийн мэргэжилтний мэдээллийг энэ журмын 2 дугаар хавсралтад заасан хүснэгтийн дагуу бүрдүүлж, хавсаргана.
“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдэд тавих шаардлага, бүртгэх
журам”-ын 4 дүгээр хавсралт
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД БАЙВАЛ ЗОХИХ ХҮНИЙ НӨӨЦ
Зөвлөх үйлчилгээний чиглэл |
Зөвлөх үйлчилгээний чиглэлд хамаарах ажлын хүрээ |
Шаардлагатай багийн ахлагч, мэргэжилтэн |
1 |
2 |
3 |
3.2.1. |
3.2.1.1 3.2.1.2 3.2.1.3 3.2.1.4 3.2.1.5 |
-Инженер-геологийн инженер -Гидро-геологи инженер -Хот төлөвлөлтийн архитектор -Геодезийн инженер -Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн инженер -Ус хангамж, ариутгах татуургын инженер -Цахилгаан эсхүл автоматикийн инженер -Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер |
3.2.2. |
3.2.2.1 3.2.2.2 3.2.2.3 3.2.2.4 3.2.2.5 3.2.2.6 3.2.2.7 |
-Барилга хөрөнгө оруулалтын төслийн менежментийн мэргэжилтэн -Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн засагч -Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн инженер -Үнэлгээ, төсөв, тооцоо, хөрөнгө оруулалтын мэргэжилтэн |
3.2.3. |
3.2.3.1 3.2.3.2 3.2.3.3 3.2.3.4 3.2.3.5 3.2.3.6 3.2.3.7 3.2.3.8 3.2.3.9 |
-Архитектор -Барилгын инженер -Үйлдвэрлэлийн технологич -Механик инженер -Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн инженер -Ус хангамж, ариутгах татуургын инженер -Цахилгаан эсхүл автоматикийн инженер -Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер -Инженер-геологийн инженер -Геодезийн инженер -Барилгын эдийн засагч-төсөвчин |
3.2.4. |
3.2.4.1 3.2.4.2 3.2.4.3 3.2.4.4 |
-Барилгын материалын үйлдвэрийн технологич инженер -Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн механик инженер -Цахилгаан эсхүл автоматикийн инженер -Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн инженер -Ус хангамж, ариутгах татуургын инженер |
3.2.5. |
3.2.5.1 3.2.5.2 3.2.5.3 3.2.5.4 3.2.5.5 |
-Механик инженер -Цахилгаан эсхүл автоматикийн инженер |
3.2.6. |
3.2.6.1 3.2.6.2 3.2.6.3 3.2.6.4 3.2.6.5 3.2.6.6 |
-Архитектор -Барилгын инженер -Механик инженер -Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн инженер -Ус хангамж, ариутгах татуургын инженер -Цахилгаан эсхүл автоматикийн инженер -Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер -Геодезийн инженер -Барилгын эдийн засагч-төсөвчин -Барилгын инженер -Барилгын материалын технологи инженер -Барилгын салбарын инженер (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтад хамрагдаж, сертификат авсан байна.) -Галын инженер |
3.2.7. |
3.2.7.1 3.2.7.2 3.2.7.3 3.2.7.4 3.2.7.5 3.2.7.6 3.2.7.7 3.2.7.8 3.2.7.9 3.2.7.10 3.2.7.11 3.2.7.12 3.2.7.13 3.2.7.14 3.2.7.15 3.2.7.16 3.2.7.17 |
-Архитектор -Барилгын инженер -Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн засагч -Тухайн төслийн чиглэлийн технологич инженер -Барилгын эдийн засагч-төсөвчин |
3.2.8. |
- |
-Архитектор -Барилгын инженер -Инженер-геологийн инженер -Геодезийн инженер -Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн инженер -Цахилгаан эсхүл автоматикийн инженер -Ус хангамж, ариутгах татуургын инженер -Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер -Барилгын эдийн засагч-төсөвчин -Барилгын материалын үйлдвэрийн технологич инженер -Барилгын салбарын инженер (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх сургалтад хамрагдаж, сертификат авсан байна.) |
“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн
этгээдэд тавих шаардлага, бүртгэх
журам”-ын 5 дугаар хавсралт
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН
БАГИЙН АХЛАГЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Зөвлөх үйлчилгээний чиглэл |
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн багийн ахлагчид тавих шаардлага |
1 |
2 |
Зөвлөх үйлчилгээний чиглэл бүрт хамаарна.
|
-Тухайн мэргэжлийн чиглэлээр 20-ooс доошгүй жил ажилласан байх; -Зөвлөх зэрэгтэй бөгөөд тухайн мэргэжлийн чиглэлээр магистр, эсхүл түүнээс дээш дээд боловсролын зэрэгтэй байх; -Мэргэжлийн чиглэлийн 3-аас доошгүй норм, нормативын баримт бичиг боловсруулахад оролцсон байх; -мөн мэргэжлийн чиглэлийн 5-аас доошгүй норм, нормативын баримт бичиг хянан тохиолдуулахад оролцсон байх; -3-аас доошгүй салбарын дүрэм, журам, норм, нормативын баримт бичигт судалгаа хийж, холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулсан байх; -мөн мэргэжлийн чиглэлээр 10-аас доошгүй бүтээл гаргаж, зохиогчоор ажилласан, эсхүл мөн тэр хэмжээний барилгын ажил гүйцэтгэсэн байх. |
Текст томруулах
A
A
A