A

A

A

Бүлэг: 1979

               Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны

188 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлав.

БНбД 31-21-18

Барилгын норматив баримт бичгийн тогтолцоо

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ

 

ХҮЛЭМЖ БА ШИЛЭН ДАРАЛГА

БНбД 31-21-18

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

 

1.Энэхүү Барилгын норм ба дүрэм батлагдсантай холбогдуулан Улсын барилгын хорооны 1987 оны 107 дугаар тогтоолоор мөрдөгдөхөөр тусгагдсан “Теплицы и парники” /СНиП 2.10.04-85/баримт бичгийг хүчингүй болсонд тооцов. 

Энэхүү барилгын норм ба дүрмийг Барилгын Хөгжлийн Төвийн зөвшөөрөлгүйгээр бүрэн болон хэсэгчлэн хувилах, олшруулах, тараахыг хориглоно.

БНБД 31-21-18

МОНГОЛ УЛСЫН БАРИЛГЫН НОРМ, ДҮРЭМ

ХҮЛЭМЖ БА ШИЛЭН ДАРАЛГА

Greenhouses and hotbeds

Энэхүү норм, нормативын баримт

                                                                                          бичгийг 2018 оны .... сарын ....-ны

өдрөөс эхлэн мөрдөнө.

                                                                             

1.ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

1.1.Энэхүү барилгын норм ба дүрмийг ногоо тарих, үрсэлгээ суулгах зориулалтын орчин бүхий хүлэмж болон шилэн даралгын байгууламжийг жилийн турш тасралтгүй ашиглахаар шинээр барих, шинэчлэх зураг төсөл боловсруулахад мөрдөнө. 

2.ИШ ТАТСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧИГ

Энэхүү баримт бичигт иш татаж ашигласан норматив баримт бичгийн жагсаалтыг хавсралт А-д үзүүлэв.


3.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

3.1.Хүлэмж, шилэн даралгыг төсөллөхдөө:

-Байгууламж нь бүхэлдээ болон барих ба ашиглах явцад түүний тухайн эд ангийн орон зайн үл өөрчлөгдөх байдал, хөшүүн чанар, бат бэхийн шаардлагуудыг хангахаар бүтээцийн схемүүдийг сонгох;

-Нэгталбайд байрлах байгууламжуудаас ижилтгэж материал хийц эдэлхүүнийг сонговол зохино. Барилгын бүтээцийн тооцоо, төслийг гүйцэтгэхдээ “Ачаалал ба үйлчлэл” /БНбД 20-04-17/, “Барилга байгууламжийн буурь суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм” /БНбД 50-01-16/, “Бетон ба төмөр бетон бүтээц. Ерөнхий журам” /БНбД 52-01-10/, Модон бүтээц (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм) /БНбД 54-01-07/ баримт бичгүүдийг шаардлагуудыг хангах;

Барилгын бүтээц нь шууд болон сарнисан гэрэл бүрэн нэвтэрч, байрны температур нь огцом хэлбэлзэхгүй тогтмол байхаас гадна дулааны алдагдалгүй, температур-чийгшилийн горимыг тохируулах ердийн агаар солилцоотой байж, үйлдвэрлэлийн үйл явцыг механикжуулах нөхцлийг хангах ёстой.

3.2.Хүлэмж ба шилэн даралга нь гал гарах бага эрсдэлтэй (хийн халаагууртай хүлэмжээс бусад нь) байгууламж буюу Д зэрэглэл, галд тэсвэртэй байх V шатлалд хамаарна.

3.2.1.Хүнсний ногооны хүлэмжийн цогцолбор болон хүнсний ногооны үрслүүрийн хүлэмжийн цогцолборын бүрэлдэхүүнд багтах хүлэмж, шилэн даралга болон бусад барилга байгууламжуудын галын аюул анги, гал тэсвэршлийн зэрэглэлийг “Барилга байгууламж, өрөө тасалгааны  тэсрэх, шатах галын аюулын ангиллыг тодорхойлох дүрэм” /БД 21-101-12/-ээртодорхойлно.

3.2.2.СО ангиллын байгууламжид тавигддаг шаардлагын дагуу галын аюулын КО(45) ангиллын хүлэмжийн ган каркасан бүтээцтэй байгууламжид хүлэмжийн галын тархалтын хаалтын талбайг “Үйлдвэрийн газрын байгууламж” /БНбД 31-16-11/ барилгын норм ба дүрмийн нөхцлийг мөрдөхөд хязгаар тогтоохгүй.

3.3.Хүлэмжийн нийт талбайг “Үйлдвэрийн барилга” /БНбД 31-11-09/ барилгын норм ба дүрмийн (4.11) шаардлагын дагуу тодорхойлно.

3.4.Хүнсний ногооны хүлэмжийн цогцолбор болон хүнсний ногооны үрслүүрийн хүлэмжийн цогцолборын  бүрэлдэхүүнд багтдаг өвлийн хүлэмжүүдийн хоорондох зай нь 6 метрээс багагүй, улирлын хүлэмжүүдийн хоорондох зай нь 1.5 метрээс багагүй байна.

3.5.Хүлэмж ба шилэн даралгын үйлдвэрлэл эрхлэх бүс ба хүн амьдрах суурьшилын  бүсийн хоорондох зайг эрүүл ахуйн үүднээс ”Үйлдвэрийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн эрүүл ахуйн норм” /БНбД 2.09.12-87/шаардлагын дагуу тогтооно.

Хүлэмж ба шилэн даралгын үйлдвэрлэл эрхлэх бүс ба амьтан үржүүлэх болон шувуун фермийн байгууламжийн хоорондох зай нь 150 метрээс багагүй байна.

Хүлэмж ба шилэн даралгын үйлдвэрлэл эрхлэх бүс нь мал аж ахуйн дараахь барилга байгууламж:

-мал эмнэлгийн эмийн сангаас - 150 метрээс багагүй;

-амьтан үржүүлдэг байр, амьтны үс ноос хяргах газраас - 300 метрээс багагүй;

-тэжээвэр амьтан булшлах газраас - 400 метрээс багагүй;

-мал эмнэлгийн газраас - 600 метрээс багагүй зайтай байна.  

3.7.Хүлэмж ба шилэн даралгын байгууламжийн бүтээц, ул хөрсний найдваржилт нь барилга угсралтын бат бэх чанараар “Бүтээцийн найдваршлыг хангах ерөнхий зарчим. Эквивалент нэр томьёоны жагсаалт” MNS ISO 8930:2001 стандартын шаардлагыгхангасанбайна.

3.8.Хүлэмж ба шилэн даралгын талбай нь “Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө” /БНбД30-02-07/ барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангасан байна. Байгууламжийн шалны түвшин нь орчны талбайн өндөржилтийн түвшнээс 0.1 метрээс багагүй өндөрт байна.

3.9.Өвөлдөө 200м3/м-ээс их хэмжээтэй хур тунадас унадаг бүс нутагт хүлэмж барихаар төсөллөхдөө ”Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” /БНбД 23-01-09/ барилгын норм ба дүрэмд нийцүүлж, салхины хамгаалалт ба хашаа бүхий цаснаас хамгаалагч хиймэл байгууламж тусгана.

3.10.Хүлэмж ба шилэн даралгын байгууламжийн уламжлалт бус эрчим хүчний үүсгүүр болох газрын гүний дулаан, бага хүчин чадлын дулаан үүсгүүр зэрэг хосолмол эх үүсвэртэй төлөвлөх нь зүйтэй.

3.11.Хүлэмж ба шилэн даралгын байгууламжийн эзэлхүүн төлөвлөлт, бүтээцийн шийдэл нь “Мэрэгч амьтадтай тэмцэх арга хэмжээний тухай мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн дүрэм”-ийн шаардлагыг хангасан байх ёстой.

3.12.Хүлэмжийн технологийн тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх, түүнчлэн шилэн гадаргууд дотор ба гадна талаас нь цэвэрлэгээ хийхэд“Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-04-06/ барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг ашиглан, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сахиж ажиллах.

3.13.Үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлс (цахилгаан сүлжээний хүчдэлийн аюултай түвшин, агаарын хэт их чийгшил ба урсгал хөдөлгөөн, технологийн төхөөрөмжүүдийн гадаргуугийн өндөр хэм, унасан болон хагарсан шил,  тод гэрэл, хиймэл гэрэлтүүлгийн хэт ягаан цацраг туяаны түвшин, агаар дахь эсийн хуваагдлын тоо, хортон шавьж устгах ба агрохимийн бодисууд, ургамлыг нүүрсхүчлийн хийгээр бордох явцад агаар бохирдох, хүний биед хортой бичил биет гэх мэт)-ийг “Дуу чимээ тусгаарлалт”/БНбД 23-05-10/ барилгын норм ба дүрэм, “Хэт өндөр дуу. Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага”MNS 0012-1-016:1988, “Ажлын байрны агаар. Ажлын байрны агаарын урсгалын хурдыг хэмжих арга”MNS 5077:2001 стандартуудын шаардлагад нийцүүлэн, хүний биед хортой үйлчлэлийг багасгах арга хэмжээг тусгах шаардлагатай.

3.14.Ургамалд зөгийгөөр тоос хүртээхэд хүлэмжийн 1000м2 талбайд зөгийн 2 үүр байхаар тооцно.

3.15.Хүлэмж барих шийдлийн харьцуулсан үнэлгээг хийхэд дараахь үзүүлэлтүүдийг ашиглах нь зүйтэй. Үүнд:

-Ногоо тарьсан болон ногооны хоорондын ажлын зурвасын зайг оролцуулсан үйлдвэрлэлийн буюу нийт хамрагдах талбай;

- үйлдвэрлэлийн ба туслах талбайг нийлүүлсэн ашигтай талбай;

Барилгын даацын бүтээцээс хүлэмжийг сүүдэрлэх илтгэлцүүрийг уг бүтээц 200, 450, 700-ын өнцгөөр сүүдэрлэх талбайг хүлэмжийн нийт талбайд харьцуулж тодорхойлно.

Хашлага бүтээцийн талбайг үйлдвэрлэлийн талбайд харьцуулж хашилтын илтгэлцүүрийг тодорхойлно.

Байгалийн гэрэлтүүлгийн илтгэлцүүр бас нэг гол үзүүлэлт байх ёстой.

3.16.Хүлэмж, үрслүүрийн гадна эзэмшлийн талбай 1.6 метрээс багагүй өндөртэй торон хашаатай байна.

3.17.Хүлэмж ба шилэн даралгын байгууламжид ажиллахад хялбар байх, хэрэв хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах тохиолдолд тэдний ажлын байранд орж гарах ажиллах нөхцлийг“Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага” /БД 31-101-04/ баримт бичигт заасны дагуу хангуулах хэрэгтэй.

А ба Б ангиллын барилга, байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахыг хориглоно.

4.ЭЗЭЛХҮҮН ТӨЛӨВЛӨЛТ БА ХИЙЦ БҮТЭЭЦИЙН ШИЙДЭЛ

4.1.Хүлэмжийг зориулалт, хийцийн шийдэл ба тариалалтын арга (ногоо, үрсэлгээ, хөрсөнд, хиймэл үе давхарга гэх мэт)-аар ангилна. Хүлэмжийн хөрсөнд ургамал ногоог нэг үеэр, хиймэл үе давхаргатай бол хэд хэдэн давхаргат үеэр суулгаж болно.

4.2.Хүлэмжийн эзэлхүүн төлөвлөлтийн шийдэл нь “Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм” /БНбД 21-01-02/шаардлагуудыг хангах ёстой.

4.3.Хүлэмжийг нэг ба олон алгаслалтай төсөллөнө. Шилэн даралгын хучилтын налууг нэг буюу хоёр налуутай хийнэ.

4.4.Хамгаалагдсан хөрстэй байгууламжийн бүрэлдэхүүнд орох захиргаа аж ахуйн барилгыг “Захиргаа ба аж ахуйн барилга” /БНбД 31-04-03/ барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцүүлж төсөллөх хэрэгтэй.

4.5.Хүлэмж ба шилэн даралгын геометрын хэмжээг төслийн технологийн шийдлээр тогтооно. Нэг алгаслалт хүлэмжийн алгаслал нь 21 метрээс ихгүй, олон алгаслалт хүлэмжийн алгаслал нь 9 метрээс ихгүй байна. Шалны түвшингээс хучилтын бүтээцийн  доод ирмэг буюу дүүжин тоноглол, шугам хоолой хүртэлх зайг төсөлд тусгасан машин механизм чөлөөтэй орж гарах нөхцлийг ханган, 2.4 метрээс багагүй өндөртэй хийнэ. Шилэн даралгын алгаслалын өргөн 1.5 метрээс багагүй байна.

 Дагуу ба хашлага ханын өндөр хөрсний үржил шимт давхаргаас, эсвэл хүлэмжийн шалнаас дээш нэг алгаслалт хүлэмжинд 1.8 метрээс багагүй, олон алгаслалт холбоостхүлэмжинд 2.4 метрээс багагүй байна.

4.6.Хүлэмжийг “Ган бүтээц” (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм) /БНбД 53-03-07/,“Модон бүтээц”(Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм)/БНбД 54-01-07/ барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцүүлэн төмөр болон модон каркастай, улирлын хүлэмжийг хуванцар каркастай төсөллөнө.

Шилэн даралгыг модон ба төмөрбетон каркастай төсөллөх нь зохимжтой.

Хүлэмж, шилэн даралгын каркасыг ямар материалаар хийхийг төслийн даалгавраар тогтооно.

4.7.Өвлийн хүлэмжийн гэрэл нэвтрүүлэх гадаргууг шил, эсвэл нийлэгхальсан материалаар нэг буюу хоёр давхар, шаардлагатай тохиолдолд эвхэгддэг хөшиг, дулаан хадгалах дэлгэц нэмж хийнэ. Улирлын чанартай хүлэмжийн гэрэл нэвтрүүлэх  халхавч, дулаан хадгалах дэлгэцтэй хийх, улирлын хүлэмжийн гэрэл нэвтрүүлэх гадаргууг өвөл хуулж авдаг нийлэг полимер синтетик материалаар хийх хэрэгтэй.

4.8.Хүлэмжийн хаяавчийн өндөр 0.3 метрээс багагүй байна. Ил хөрсөнд үрсэлгээ суулгах зориулалттай хүлэмжийн хананд агааржуулах нүх гаргах хэрэгтэй.

4.9.Каркасын тулгуурын доорхи суурийн ирмэгийн дээд түвшин нь хөрсний түвшнээс 0.3 метрээс багагүй өндөрт байна. Налуу талбайд байрлуулах олон алгаслалт хүлэмжийн тухайн суурийн ирмэгийн түвшинг газрын налууд тохируулан төсөллөхдөө дор дурдсанаас их байж болохгүй.

-Дээврийн дагуу шиллэсэн тохиолдолд-2%,

-дээвэрт хөндлөн чиглэлд тохиолдолд-1.5%-иас илүүгүй;

-Нийлэг хальсан гадаргуутай тохиолдолд: хоёр чиглэлд хоёуланд нь-3%-иас илүүгүй байна.

4.10.Хүлэмжийн бүрхүүл нь шулуун шугаман хэлбэртэй бол налуу нь 45%-иас багагүй байна. Муруй болон хагас дугуй хэлбэртэй бол 20%-иас багагүй байна.

Олон алгаслалт хүлэмжийн дээврийн хоёр өөр налуугийн залгаасын өнцгийг 0.5%-иас багагүй налуу бүхий, 0.2 метрээс багагүй өргөнтэй ховил хэлбэрээр хийнэ. 2.1 метр өргөн алгаслалтайхүлэмжинд ховилын өргөн нь 0.15 метрээс багагүй байна. 

Шилэн даралгын бүрхүүлийн налуу 6%-иас багагүй байх ёстой.

4.11.Шилэн дээвэртэй хүлэмжийнгэрэл үл нэвтрүүлэх бүтээцүүдийн талбайн нийлбэр хүлэмжийн талбайн 15%-иас ихгүй, нийлэг хальсан дээвэртэй хүлэмжинд гэрэл үл нэвтрүүлэх бүтээцүүдийн талбай хүлэмжийн талбайн 10%-иас ихгүй байх ёстой.

4.12.Дээврийн ховилд шилийг тусгай хавчаараар тогтооно. Шилэн гадаргууг нийлүүлж битүүмжлэхэд жийргэвч, эсвэл агаар чийг үл нэвтрүүлэгч уян давирхай ашиглана.

4.13.Барилгын бүтээц эдэлхүүнийг зэврэлтээс хамгаалах арга хэмжээг “Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах”/БНбД 20-02-11/барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцүүлж төлөвлөх хэрэгтэй. Үүнд:хүлэмжийн доторорчинд  ган бүтээцэд сулавтар идэмхий чанар, мод ба хөнгөн цагаан материалд үл зэврүүлэх орчин бүрдүүлбэл зохино.

4.14.Хүлэмж ба шилэн даралгын бүтээцийн даацыг “Ачаалал ба үйлчлэл” /БНбД 20-04-17/ барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцүүлж, дараахь байдлаар тооцно. Үүнд:

а)Хүлэмжийн хучилтын норматив ачаалалд газрын гадаргын 1м2 талбайд унасан цасан бүрхүүлийн жин хучилтын байдалд тохируулан“Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” /БНбД 23-01-09/ барилгын норм ба дүрэмдзаасны дагуу тодорхойлно.Хүлэмжийн цасны норматив ачааг хэт ачааллын илтгэлцүүр 1,4-өөр үржүүлж тооцоот ачааг тогтооно.

б)Салхины хүчийг тооцохдоо дараахь илтгэлцүүрийг хэрэглэнэ. Үүнд:

10 метрийн өндөрт1, 2 метр ба түүнээс бага өндөрт 0.6гэж авна. Завсрын утгуудад илтгэлцүүрийг шугаман интерполяцийн аргаар тодорхойлно. Нийлэг хальсан  гадаргуутай хүлэмжинд дээрхи илтгэлцүүрийг 20%-иар бууруулж тооцно.

в)Мөлхөө ургамал өлгөсөн торноос даацат бүтээцэд дарах тооцоот ачааллыг 150Па (15 кгс/м2)-тай тэнцүү гэж авна, 1,3 илтгэлцүүрээр үржүүлэнтүр зуурын ачаалал гэж үзнэ.

г)Олон алгаслалт өвлийн хүлэмжийн гадаргуугийн ус зайлуулах ховил (төмөр, модон)-ыг багаж хэрэгсэл бүхий хүний жингийн ачаалалд тооцно. Нийлэг хальсан гадаргуутай улирлын хүлэмжийн ус зайлуулах ховилыг багаж хэрэгсэл барьсан 2 хүний (хоорондоо 1 метрийн зайтай) жингийн ачаалалд1,2 илтгэлцүүрээр үржүүлж тооцно;

д)Тоног төхөөрөмжийн (цахилгаан гэрэлтүүлэг, шугам хоолой гэх мэт) ачааллыг төслийн өгөгдлүүдээр тооцох хэрэгтэй.

4.15.Түр зуурын тооцоот ачааллын хэмжээ, эсвэл түүний тохирох хүчлэлийг “Ачаалал ба үйлчлэл” /БНбД 20-04-17/барилгын норм ба дүрмийн шаардлагаар тодорхойлно.

4.16.Газар хөдлөлттэй бүсэд барих хүлэмжийг газар хөдлөлтийн үйлчлэлд тооцохгүй.

4.17.Хүлэмжийн хашлага бүтээцүүдийг тогтоох матмал ган бүтээцийг тооцоогоор тодорхойлох  бөгөөд матмал нугалмал төмрийн (профиль) зузаан 1 мм-ээс багагүй, шил ба нийлэг хальсан бүрхүүл тогтоох хийц нь 0.4мм-ээс багагүй зузаантай байна.

4.18.Хүлэмжийн каркасын шахалттай элементийн туян чанар 180-аас илүүгүй, суналтын элемент ба холбоосуудын туян чанар “Ган бүтээц” (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм) /БНбД 53-03-07/ барилгын норм ба дүрэмд заасан хэмжээнээс хэтрэхгүй байх ёстой.

4.19.Хүлэмжийн ган бүтээцийн хотойлтыг “Ган бүтээц” (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм) /БНбД 53-03-07/ барилгын норм ба дүрэмд нийцүүлж тодорхойлно. Шилэн хүлэмжийн хийцийн босоо чиглэлийн харьцангуй хотойлтнь шилний ховилд 1/150, гол нуруунд1/200, ус зайлуулах ховилд 1/300, туслах дам нуруунд1/250, тоног төхөөрөмжийн даацынтатангид 1/400, тоног төхөөрөмжийн даацын бус татангид 1/250 алгаслалтай байна.

Нийлэг хальсан хүлэмжийн гулзайлттай бүтээцийн хийцийн харьцангуй хотойлт нь 1/75 (алгаслал)-аас хэтрэхгүй байна.

4.20.Хүлэмжийн 3мм ба түүнээс нимгэн ханатай, хөндлөн огтлолдоо 2 буюу түүнээс олон нугалаатай матмал нугалмал төмрийг(профиль)ган бүтээцийн тооцоонд, нугалмал төмрийн ханын өндөр буюу полконы өргөнийг нугалаасны радиусд харьцуулсан харьцаа 30-аас бага байвал гангийн суналт, шахалт, гулзайлтын тооцоот эсэргүүцлийг 10%-иар ихэсгэж авна.

4.21.Хүлэмжийн модон бүтээцийг “Модон бүтээц” (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм) /БНбД 54-01-07/ барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу төсөллөнө.

4.22.Хүлэмжийн нийлэг хальсан бүрхүүлийн салхины ачаалалд хальсны эсэргүүцлийг “Нийлэг хальс ба хуудас материалын урагдалтын (цуурах урагдалт) эсэргүүцлийг тодорхойлох стандарт туршилтын арга” MNS ASTM D1004:2011, суналтанд5МПа (50 кгс/см2), уян харимхайн модулийг 75МПА (750 кгс/см2) гэж авна. Харин цасны ачаалал эсвэл цас, салхины ачаалал нэгэн зэрэг үйлчилбэл тооцоот эсэргүүцэл ба уян харимхайн модулийг 1,5 илтгэлцүүрээр үржүүлж тооцно.

4.23.Хүлэмжийн шилийг (“Барилгын шил олон үет аюулгүй шил.”MNS ISO 12543:2006) ижилтгэсэн хэмжээтэй, 4мм-ээс ихгүйзузаантайг сонгоно. Шил тогтоох ховил хоорондын зай 500мм бол шилний зузаан 2мм, харин 750мм бол 4мм байж болно.

4.24.Хүлэмжийн хашлага бүтээцийн шилний гулзайлтын эсэргүүцлийг 12,5МПа (125кгс/см2), уян харимхайн модулийг 7,3·104МПа(7,3·105кгс/см2) гэж авах ба хөндлөн хэв гажилтын илтгэлцүүр 0,22 байна.Гэхдээ шилний тооцоот эсэргүүцлийг дараахьажлын нөхцлийн илтгэлцүүрээр үржүүлнэ. Үүнд: бүх ирмэгээр нь шилийг завсаргүй бэхлэхэд-1; ирмэгийн тусгай цэгүүдэд шил бэхлэхэд - 0,8. Босоо хашлаганы шилний тооцоот эсэргүүцлийг ажлын нөхцлийн илтгэлцүүр1,2-оор үржүүлэх шаардлагатай.

4.25.Мөнх цэвдэг бүхий бүс нутагт хүлэмж барихдаа салхи нэвтрүүлэх суурин дээр хаяавчийн хучилт хийх хэрэгтэй.Энэхүү хучилт нь хүлэмжийн шалны дулааны шаардлагыг хангаж байх ёстой.

Хаяавчийн хучилт ньдараахь бүтэцтэй байна. Үүнд:

-Даацат бүтээцийн тооцоот ачааллыг даах;

-Хаяавчийн хучилтанд гадна агаар нэвтрэхээс хамгаалсан агаар тусгаарлагч давхаргатай байх;

-Дулаан тусгаарлах давхаргатай байх;

-Хучилтын дээр хатуу бус бусад сэвсгэр элементтэй өнгөлгөөтэй байх;

-Уур ус үл нэвтрүүлэх тусгаарлагчийг хийсэн байх;

-Тэгшилгээт үе;

-Шалныматериал

Булангийн хананд дулаан үл дамжуулах материал хэрэглэнэ. Дээврийн гэрэл нэвтрүүлэх давхаргыг хоёр давхар шилээр хийж, дулаан хадгалах эвхдэг  дэлгэцээр төхөөрөмжлөх хэрэгтэй.

Хүлэмжийг салхины голлох чиглэлийн дагуу уртааш  нь барих нь зүйтэй.

4.26.Хүлэмжийн шиллэгээ, битүүмжлэлийг “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага” MNS OHSAS 18001:2012ба “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм” /БНбД 12-04-06/ барилгын норм ба дүрмийн шаардлагуудыг баримталж ажиллах

5. УС ХАНГАМЖ, ГАДАРГУУГИЙН УС ЗАЙЛУУЛАХ БА ХӨРСНИЙ УСЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ

5.1.Хүлэмжийн усны хэрэглээний норм, горим, усалгааны ба бусад технологийн хэрэгцээний усны чанар ба температур,технологийн төлөвлөлтийг барилгын норм ба дүрмээр тогтооно.

5.2.Хүлэмж ба шилэн даралгын ус хангамжийн системийг төсөллөхдөө “Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга” /БНбД 40-03-16/ ба “Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж” /БНбД 40-02-16/ шаардлагуудыг үндэслэн, энэхүү бүлгийн дүрмийг баримтална.

5.3.Хүлэмжийн усалгаа болон үйлдвэрлэлийн бусад зорилгоор ашиглах ус нь “Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээг хангасанундны ус” MNS0900:2016 шаардлагыг хангасан байна. Үйлдвэрлэлийн усны хоолойгоор бордоо буюу бусад бодис дамжуулдаг тохиолдолд ахуйн ундны усны шугамд холболт хийхдээ:

-оролтын шугамны хоолойноос доор нөөцийн сав байрлуулах бөгөөд түүнд байх усны түвшингээс 50мм доор мөн байрлуулах шаардлагатай.

5.4.Хүлэмж ба шилэн даралгын дотор ба гадна гал унтраах системийн хэрэгслийг салангид төсөллөнө.

5.5.Хүлэмжийн ус дамжуулах хоолой нь хөрс услах зориулалттай шүршиж буюу дуслын усалгааны төхөөрөмж, агаар чийгшүүлэх шүршүүр, усалгааны ба бусад зориулалтын тоноглолуудтай байна.

Хиймэл үе давхаргад (субстратад) ногоо тарих хүлэмжинд ус дамжуулах хоолой нь техникийн даалгаварт тусгасан төхөөрөмжөөр тоноглогдоно.

Шилэн даралгын ус дамжуулах хоолой нь усалгааны тоноглолуудтай байх ёстой.

5.6.Шүршиж ба дуслын усалгааны төхөөрөмжийн ус дамжуулах хоолой дахь ус нь байнгын чөлөөт түрэлт болон төсөллөлтөд зайлшгүй шаардлагатай усалгааны зурвас зэрэгбусад үзүүлэлтүүдийг үйлдвэрлэсэн газрын өгөгдлөөр авна.

5.7.Услах краны хаалтын голч25мм байх ёстой. Услах хоолой залгасан нэг гоожуурын усалгааны хамрах хүрээний диаметр 45 метрээс ихгүй байна.

5.8.Хүлэмжийн доторхи ус дамжуулах болонборооны ус зайлуулах хоолойг металл бус эдэлхүүнээр хийж болох бөгөөд шүүр, тэдгээрийн холбох хэрэгсэл, хүлэмж ба хонгилын гол шугамыг зохих үндэслэлээр металл хийцээр хийхээр төсөллөнө.

5.9.Хүлэмжийн ус дамжуулах хоолой, ус зайлуулах хоолойг газар дээр буюу газар доогуур төсөллөж болно.

Ус дамжуулах хоолой нь ус юүлэх төхөөрөмжтэй байна.

5.10.Хүлэмжийн ус хангамжийн оролт дээр  усны тоолуур байрлуулна. Хэсэг буюу блокчилсон хүлэмжүүдийн дунднэг ус хэмжигчийг байрлуулж болно.

5.11.Хүлэмж ба шилэн даралгын төв шугам салбар болон хүлэмжийн оролт дээр заавал хаалт тавина.

5.12.Усалгаанд өгөгдсөн программтай удирдлагын хэрэгсэл төсөллөнө.

5.13.Хүлэмжийн ус хангамжийн сүлжээний найдвартай ажиллагааны хувьд “Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж” /БНбД 40-02-16/ шаардлагын дагуу II ангиллаас доошгүй, шилэн даралгын ус хангамжийн сүлжээ ньIII ангиллаас доошгүй байна.

5.14.Олон алгасалт өвлийн хүлэмжийн борооны усыг тусгай ховилоор дамжуулан дотуур зайлуулах хоолой байхаар төлөвлөнө. Каркасын тулгуур багана (60 мк-аас нимгэнгүй цайрдаж бүрсэн)-ыг ашиглан уг дотуур усны хоолойг бэхэлж болно.Улирлын чанартай ашиглах олон алгасалт ба нэг алгасалт хүлэмж болон өвлийн хүлэмжийг дотуур ус зайлуулах хоолойгүй төсөллөж болно.

5.15.Хүлэмжийн дээврийн ховил ба дотуур усны хоолойн сүлжээнд ирэх борооны усны гидравлик тооцоот зарцуулалтыг борооны эрчимшилтийн хязгаарын аргачлалаар тодорхойлно. Дотор ус зайлуулах хоолойн тооцоонд нэг удаагийн борооны эрчимшилтийн дээжлэлтийг 0,5 жилийнхтэй тэнцүүгээр тооцно.

5.16.Барилгын талбайн гидрогеологийн нөхцлөөс хамааруулан, хаврын хүлэмжийн үрсэлгээний тасалгаа ба өвлийн хүлэмжинд хөрсний ус доошлуулах далд дернаж тусгах хэрэгтэй. Төлөвлөж буй хөрсний түвшнээс дернажийн хоолойн дээд тал хүртэл 0.7 метрээс багагүй байх шаардлагатай.

Шилэн даралгад дренаж хийхийг зөвшөөрөхгүй.

Гидропон хүлэмжинд тавиурт дүүжин ховилоос ус цуглуулахад коллектор ба дернажин сувгууд тусгаж хүлээн авах усан сангаас усыг дахин ашиглахаар төлөвлөвөл зохино.

5.17.Ус дамжуулах дренаж нь хөрсний үржил шимт давхаргын агаар-чийгшлийн хамгийн тохиромжтой нөхцлийг хангахаас гаднахөрсний усыг хортон шавьж, агрохимийн бодисоос хамгаалах үүрэг гүйцэтгэх ёстой. Хөрсний үржил шимт давхаргын агаар-чийгшлийн хамгийн тохиромжтой нөхцөл ба ус зайлуулах дернажийн тухай мэдээллийг технологийн төлөвлөлтийн нормативаас авна.

5.18.Хиймэл  үе давхаргад (субстратад)ургамал тарих гидропон хүлэмжийн ногоо, тэжээллэг уусмал бэлтгэх усны зарцуулалтыг технологийн төлөвлөлтийн нормд заасан.

5.19.Ус дамжуулах хоолой, бохир усны татуурга нь гидропон байгууламж ба  сүлжээнд ажиллагсдын аюулгүй байдлыг хангахадMNS ISO 24511:2012 “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ” стандартын шаардлагыг хангавал зохино.

6. ХАЛААЛТ, АГААРЖУУЛАЛТ

6.1.Хүлэмж ба шилэн даралгын халаалт, агааржуулалтыг “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер” /БНбД 40-01-11/ барилгын норм ба дүрмийн шаардлага болон энэ баримт бичигт нийцүүлэн төсөллөнө.

6.2.Хүлэмж ба шилэн даралгынхалаалт, агааржуулалт нь бусад системийн хамтбичил цаг агаарын зайлшгүй шаардагдах үзүүлэлтүүд (агаарын ба хөрс, эсвэл хиймэл давхарга /субстрат/-ын температур, харьцангуй чийгшил дотор орчны агаарын хөдөлгөөний хурд)-ийг хангах ёстой.

Халаалт нь нарны (нараар халах), биологийн (био түлшээр халах), эсвэл халаалтын тогоо болон төвлөрсөн эх үүсвэр байж болно.

Хүлэмж нь агааржуулалтын системээр тоноглогдсон байна. Хүлэмж ба шилэн даралгын халаалтын системийн шаардагдах хүчин чадлыг тооцоогоор тодорхойлно.

6.3.Хүлэмж ба шилэн даралгын дулааны эх үүсвэрийг дулааны цахилгаан станц, дулаан цахилгааны төв, бусад өөрийн дулааны эх үүсгүүргүй тохиолдолд хоёрдогч эрчим хүчний нөөц,газрын гүний дулааны усан халаагуурыг шийдэхийг бодолцох хэрэгтэй. Хүлэмжид зайлшгүй хий шатаах бол “Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер” /БНбД 40-01-11/, хийн түлшээр ажиллах зуухыг төлөвлөхдөө “Хийн хангамж” /БНбД 42-01-04/, “Хийн хангамжийн угсралт” /БНбД 42-02-04/ барилгын норм ба дүрмийн шаардлагыг хангавал зохино.

6.4.Хоёрдогч эрчим хүчний нөөцөөр хүлэмжийг халаасан тохиолдолд оргил ачааллын үед нэмэлт зуух ашиглахыг зөвшөөрнө.

6.5.Доторх орчны агаарын тооцоот үзүүлэлт, хөрсний ба хиймэл үе давхаргын /субстратын/ хэмийг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийн дагуу тодорхойлно.

6.6.Гадна орчны агаарын тооцоот үзүүлэлтийг “Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт” /БНбД 23-01-09/ барилгын норм ба дүрмийг үндэслэж сонгож авна.

6.7.Хүлэмж ба шилэн даралгын халаалт, агааржуулалтыг төсөллөхөд хүйтний улиралд өдрийн цагт газрын гүний дулаанаас, дулааны улиралд нарны цацраг туяанаас үүсэх дулааныг бодолцох хэрэгтэй.

Усан халаалтандхалаах хэрэгслэлийн (хоолойн) дулаан ялгаруулах цацрагийг уртаас нь хамааруулан дулааны өөрчлөлтийг тооцож үзэх хэрэгтэй.

6.8.Өвлийн хүлэмжид усан халаалт, эсвэл усан ба агаарын хосолсон халаалт болон газрын гүний дулааны усан халаагуурыг тусгана. Халаалтын хосолсон системийг гадна агаарын тооцооны температур - 200 ба түүнээс хүйтэнбайх бүс нутагт зайлшгүй төлөвлөх бөгөөд зохих үндэслэлтэй болбусад бүс нутагт хосолсон систем төлөвлөж болно.Хосолсон системд  агаарын халаалтын дулааны хэмжээ нэг алгасалт хүлэмжинд нийт дулаан зарцуулалтын 35-50%, олон алгасалт хүлэмжид 20-40% байхаар төлөвлөнө.

Улирлын ажиллагаатай хүлэмжинд агаарын халаалтыг калорифер буюу дулааны генератораар. Харин зохих үндэслэлтэй бол агаарын халаалт төлөвлөнө.

6.9.Хүлэмжийн халаалтын системийн дулаан дамжуулагчийн усны температурыг 1500С-аас ихгүй байхаар тооцно.

6.10.Хүлэмжинд халаалтын хэрэгслийг байруулахдаа:

дээд бүсэд–дээврийн бүрхүүл эсвэлкарниз ба ус зайлуулах ховил доор;

дунд бүсэд–гадна хананд (хажуугийн халаалт), каркасны дундах тулгуурт, татангындоод бүс, ургамлын мөр хооронд тус тус байрлаж болно.

доод бусэд–гидропонон хүлэмжний хөрсөнд түүнчлэн шалан дээр, ургамлын мөр хооронд, гадна ханындагуу 0,05-0,1м гүнд, хөрс халаах бол хөрсний дээд түвшнээс 0.4 метрээс багагүй гүнд.

6.11.Хөрс халаах хоолойг дулаан техникийн тооцоогоор тодорхойлж,  хүлэмжийн талбайд жигд зайтай байрлуулна.

6.12.Хүлэмжийн усан халаалтын хэрэгсэлд (дулаан гаргагчийн хэмээс шалтгаалж) хуванцар, зэвэрдэггүй гөлгөр ган материал хэрэглэнэ. Хөрсөн доорх халаагуурт зэвэрдэг ган хоолой хэрэглэхийг хориглоно.

6.13.Хүлэмжийн доторх агаарыгжигд халаахын тулд: хөрснөөс 1 метр өндөрт (хөрсний асгаасыг оролцуулан нийт дулааны 40%-иас багагүй хувийг) үлдэж буй халаах хэрэгслээс өгөх хувийн дулааныг (хашлага ханын 1м2-д оногдох) босоо ханануудад байрлуулна. Харин налуу хашлага бүтээцэд (хучилтанд) хэрэглэлээс түгээх дулааны хэмжээ 25%-иас доошгүй байвал зохино.

6.14.Хүлэмжийн дээд, дунд, доод бүсэд байрлах халаах хэрэгслэлийн дулааны тохируулга, унтраах асаах хаалтуудыг тус тусад нь тусгах хэрэгтэй.

6.15.Хүлэмжийн агааржуулалтын тооцоонд дулааны улиралд нарны цацраг туяанаас ялгарах илүүдэл дулааныг авч үзэх хэрэгтэй.

6.16.Хүлэмжид ердийн агаар сэлгэлтийн систем төлөвлөнө. Ердийн агаар сэлгэлтийн систем нь доторагаарын шаардлагатай үзүүлэлтийг хангахгүй бол хосолмол систем (ердийн ба механик өдөөлттэй) ба хөргөлтийн систем ашиглаж болно.

6.17.Ердийн агаар сэлгэлтийн системийннүх нээлхий (агаар оруулах ба гаргах) нь дараах байрлалтай байна. Үүнд:

Олоналгасалт хүлэмжийн хучилтанд–агаар зайлуулах нээлхий нь ховилын дагуу, агаар оруулах нь гадна хананд дээвэртэй нэгтгэсэн агаар оруулах нээлхий байна. Олон алгасалт хүлэмжинд харин гадна хананд агааржуулах хоолой тусгахгүй байж болно.

Нэг алгасалт хүлэмжинд–агаар оруулах нүхийг гадна хананд, агаар зайлуулах нүхийг хучилтанд гаргана.

Агааржуулах нээлхийг хаах ба нээх үйлдлийг механикжуулсан байх ёстой.

Агаарын халаалттай хүлэмжинд дулааны улиралд халаалтын системийн сэнсийг агааржуулалтад ашиглах хэрэгтэй.

Шилэн даралгыг агааржуулахад нийлэг хальс буюу шилэн гэгээвчийг нээнэ.

6.18.Нэг алгасалт хүлэмжийн агаар оруулах ба гаргах нээлхийн талбайг тооцоогоор тодорхойлно.

Ногоо тарих зориулалттай олон алгасалт хүлэмжийн байгалийн агааржуулалтын хоолойн нийт талбайг: хойд өргөргийн 60 градусаас хойш орших бүс нутагт хүлэмжийн гадаргуун нийт талбайн – 10%-иас багагүй, бусад бүс нутагт – 20%-иас багагүй байхаар тооцно.

Үрсэлгээ суулгах (ил хөрсөнд) зориулалттай хүлэмжийн байгалийн агааржуулалтын нүхний нийт талбайг технологийн шаадлагад нийцүүлж тодорхойлно.

6.19.Техник эдийн засгийн үндэслэлийн дагуу хийн хангамжтайхалаалтын систем хэрэглэж болно.

6.20.Халуун усаар байгууламжийг халаах тохиолдолдусны температур ба давсархаг чанар, хүлэмж халаахад хүрэлцэх хэмжээтэй эсэхийг харгалзан техник эдийн засгийн үндэслэлд тулгуурлаж шийдэх хэрэгтэй.

7. ЦАХИЛГААН ТЕХНИКИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮД

7.1.Цахилгаан техникийн төхөөрөмжүүдийг “220 кВ, түүнээс бага хүчдэлийн цахилгаан тоног төхөөрөмж, тэдгээрийн барилга байгууламжийг аянгаас хамгаалах дүрэм ба бүдүүвч” MNS 1548:1972 стандартын шаардлагад нийцүүлж төсөллөнө. Цахилгаан техникийн төхөөрөмжүүдийг “Орон сууц олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөллөх ба угсрах” /БД 43-102-07/ барилгын дүрэм болон“Цахилгаан байгууламжийн дүрэм” /БД 43-101-03/, “Цахилгаан байгууламжийн дүрэм. Бүлэг 1,6-Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”БД 43-101-03*12 барилгын дүрмийн шаардлагын дагуу төлөвлөнө.

7.2.Хүлэмжийн гэрэлтүүлэг ба хүлэмжийн захиргааны болон туслах байрны гэрэлтүүлэг, хүнсний ногооны хүлэмжийн цогцолборын гэрэлтүүлгийн хэмжээг “Захиргаа ба аж ахуйн барилга” /БНбД 31-04-03/,“Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” /БНбД 23-02-08/ барилгын норм ба дүрмийн дагуу гүйцэтгэнэ.

Намар, өвлийн улиралд хүлэмжинд нэвтрэх байгалийн гэрлийг “Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг” /БНбД 23-02-08/ барилгын норм ба дүрмийн шаардлагын дагуу төлөвлөнө.

7.3.Хүлэмжийн хонгил, дамжих хэсэгт гэрэл үүсгэгчламп бүхий зохиомол гэрэлтүүлгийг байрлуулах бөгөөд шалны түвшний гэрэлтүүлэг 10лк-ээс илүүгүй байна

7.4.Ургамлын гэрэлтүүлэг нь технологийн шаардлагад нйицсэн гэрлийн үзүүлэлт бүхийүр ашигтай төхөөрөмжөөр тоноглогдох ёстой.

Гэрэлтүүлгийн төхөөрөмжүүдийн хоорондох зай, тэдгээрийг өлгөх өндрийн хэмжээг тооцооны дагуу тодорхойлно.

7.5.Цахилгаан хүлээн авагчийн ангилал, хүлэмжийн байрны цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа зэргийг энэ норм ба дүрэмзаасан аргачлалын дагуу тооцно. 8.6.Хүлэмжийн төсөлдтусгасан цахилгаан төхөөрөмжүүд нь “Цахилгаан байгууламжийн дүрэм. Бүлэг 1,6 “Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ” /БД 43-103*12/барилгын дүрмийн шаардлагыг харгалзан үзсэн байвал зохино.

7.7.Хүлэмжийн цахилгаан кабелийн хуванцар хоолойд сүвэлсэн хуваарилах шугамыг задгай байрлуулж бэхэлнэ.

7.8.Галын аюулын А зэрэглэлд хамаарагдах ногоо хатаах өрөөг “Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл” /БНбД 21-04-05/барилгын норм ба дүрмийн шаардлагад нийцүүлж төсөллөх шаардлагатай.

Хавсралт А

(Лавлагааны)

 

ИШ ТАТСАН НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ

БНбД 20-04-17                 Ачаалал ба үйлчлэл

БНбД 50-01-16                 Барилга байгууламжийн буурь, суурийн зураг төсөл зохиох норм ба дүрэм

БНбД 52-01-10                 Бетон ба төмөр бетон бүтээц. Ерөнхий журам

БНбД 54-01-07                 Модон бүтээц (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм)

БНбД 31-16-11                  Үйлдвэрийн газрын байгууламж

БНбД 31-11-09                  Үйлдвэрийн барилга

БНбД 2.09.12-87              Үйлдвэрийн барилга, байгууламжийн төлөвлөлтийн эрүүл ахуйн норм

БНбД 30-02-07                 Үйлдвэрийн газрын барилгажилтын ерөнхий төлөвлөгөө

БНбД 12-04-06                 “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. IIхэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм”

БНбД 21-01-02                 Барилга байгууламжийн зураг төсөл зохиох галын аюулгүйн норм

БНбД 31-04-03                Захиргаа ба аж ахуйн барилга

 

БНбД 53-03-07                Ган бүтээц  (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм)

 

БНбД 20-02-11                 “Барилгын бүтээцийг зэврэлтээс хамгаалах     

 

БНбД 23-02-08                Байгалийн ба зохиомол гэрэлтүүлэг

 

БНбД 54-01-07                Модон бүтээц (Зураг төсөл боловсруулах норм ба дүрэм)

 

БНбД 12-04-06                 Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм. II хэсэг. Техникийн аюулгүй ажиллагааны дүрэм

 

БНбД 40-03-16                 Барилга доторхи ус хангамж, ариутгах татуурга

 

БНбД 40-02-16                 Ус хангамж, гадна сүлжээ ба байгууламж

БНбД 40-01-11                  Халаалт, агаар сэлгэлт ба кондиционер

 

БНбД 23-01-09                 Барилгад хэрэглэх уур амьсгал ба геофизикийн үзүүлэлт

 

БНбД 21-04-05                 Барилга, байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл

БД 21-101-12                    “Барилга байгууламж, өрөө тасалгааны  тэсрэх, шатах галын аюулын ангиллыг тодорхойлох дүрэм”

БД 31-101-04                    Тахир дутуу иргэдэд зориулсан барилгын төлөвлөлтийн гарын авлага

БД 43-101-03                    Цахилгаан байгууламжийн дүрэм

БД 43-101-03*12              Цахилгаан байгууламжийн дүрэм. Бүлэг 1,6 “Газардуулга ба цахилгааны аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээ”

 

MNS ISO 8930:2001        Бүтээцийн найдваршилыг хангах ерөнхий зарчим. Эквивалент нэр томьёоны жагсаалт

 

MNS ASTM D1004:2011 “Нийлэг хальс ба хуудас материалын урагдалтын (цуурах урагдалт) эсэргүүцлийг тодорхойлох стандарт туршилтын арга”

MNS ISO 12543:2006      Барилгын шил олон үет аюулгүй шил

 

MNSOHSAS18001:2012Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага

 

MNS 0900:2016                Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар аюулгүй байдлын үнэлгээг хангасан ундны ус

MNS ISO 24511:2012      Ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ

 

MNS 1548:1972                Орон сууц олон нийтийн барилгын цахилгаан төхөөрөмжийг төсөллөх ба угсрах

MNS 6636:2016                Зуны нийлэг хальсан хүлэмж. Техникийн ерөнхий шаардлага

 

MNS 6637:2016                Өвлийн халаалттай нийлэг хальсан хүлэмж. Техникийн ерөнхий шаардлага

 

Хавсралт Б

(зөвлөмжийн)

Намар, өвлийн улиралд хүлэмжинд нэвтрэх байгалийн гэрлийн тусгалаар нутаг дэвсгэрийг бүсчилж ангилах

Засаг,  захиргааны нэгж                            Байгалийн гэрлийн тусгалын нийлбэр

                                                                        кал/см2

I гэрлийн бүсчлэл

Өлгий

Ховд

Улаангом

Улиастай                                                      

Алтай

Мөрөн

Цэцэрлэг

Баянхонгор

Арвайхээр                                                                            110-220

Булган

Эрдэнэт

Хөтөл

Сүхбаатар

Дархан

Зүүн хараа

Улаанбаатар

Зуун мод

Чойр

Багануур

Өндөрхаан

Баруун-урт

Чойбалсан

(Дорнод аймгийн Халх гол, Матад, Сүхбаатар аймгийн Асгат, Халзан, Түвшинширээ, Галшир, Дорноговь аймгийн Ихэт, Бор өндөр, Шивээговь, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Эрдэнэдалай, Говь-Алтай аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Хүрээмарал, Дэлгэр, Шарга, Тонхил, Өвөрхангай аймгийн Сант, Өлзийт, Ховд аймгийн Үенч, Булган, хойд өргөргийн 460-аас хойш байрлах газар нутаг)

II гэрлийн бүсчлэл

Мандалговь

Даланзадгад

Сайншанд

Замын-Үүд

Тавантолгой                                                 400-580

Оюутолгой

Ханбогд

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баяндэлгэр, Дорноговь аймгийн Дэлгэр, Даланжаргалан, ГовьСүмбэр аймгийн Шивээговь, Луус, Сайхан Овоо, Өвөрхангай аймгийн Баянгол, Хайрхандулаан, Нарийн тээл, Баянхонгор аймгийн Өлзийт, Баацагаан, ГовьАлтай аймгийн Бигэр, Цээл, Бугат, Ховд аймгийн Алтай, хойд өргөргийн 460-аас урагш байрлах газар нутаг)

 

Хавсралт В

НЭР, ТОМЬЁО БА ТОДОРХОЙЛОЛТ

Энэхүү баримт бичигт дараахь нэр томъёо, тодорхойлолтын хамт ашигласан болно. Үүнд:

Том хэмжээст хүлэмж: Нэг тасалгаатай, нэг алгаслалт байгууламж.

Био түлш: Химийн бүтцээрээ агаартай урвалд орж дулаан ялгаруулах чадвартай, хөрсний давхарга болон байгууламжийн агаарын температурыг  нэмэгдүүлэх өтөг, хүлэр буюу сүрлийн хольц.

Холбоост(олон алгаслалт) хүлэмж: Нэг алгаслалт хүлэмжүүдийг нэгтгэсэн байгууламж.

Улирлын (хаврын) хүлэмж: Ургамлыг хавар намрын хугацаанд ургуулж, ургац авах хүлэмж.

Гидропоникхүлэмж:Гадны цас, бороо, мөндөр, салхи нэвтэрч орох боломжгүй шилэн байгууламжид аквариум шиг орчин бүрдүүлээд, хиймэл хөрсөөр дамжуулан ургамалд шаардлагатай эрдэс бодис, шим тэжээлийг усанд шингээн, дуслын системээр өгөх үйлдвэрлэл бүхий хүлэмж.

Боловсорч гүйцээх арга: Гүйцэд боловсроогүй байхад ньтасалж авсан ногоог биологийн болцоо олж авах хүртэл боловсруулж гүйцээх арга.

Өвлийн хүлэмж: Жилийн турш үйл ажиллагаа явуулах хүлэмж.

Боловсруулалтыг гүйцээх хорго:Температур, чийгшлийн тохируулга бүхий битүүмжилсэн байгууламж.

 Тооцоогоор улаан лооль тарих 1000м2 хүлэмжийн 2,3м2 талбайд энэхүү байгууламжбайхаар тооцно.

Кляммер: Хөнгөн цагаан буюу нимгэн төмрөөр хийсэн шилний даруулга.

Шилэн даралга: Хүнсний ургамлын суулгацыг бойжуулан дараа нь газрын хөрсөнд суулгах зориулалттай хүн дотор нь орж ажиллах боломжгүй  бага овортой, халаалтгүй зөвхөн нарны дулаанаар ургамал бойжуулах зориулалттай газрын хөрсийг ухаж хагас суулгасан шилэн байгууламж.

Шилэн дарлага дотор хүн орж ажиллах боломжгүй намхан, жижиг хэмжээтэй учраас дээвэр эсвэл хажуу талаас нь онгойлгож арчилгааг хийдэг.  Дотор дулааныг нарны тусгал болон хөрсөнд шингээсэн бууцны ялгаруулах дулаанаар шийдвэрлэдэг.

Халаалтын нөөц зуух: Хэт хүйтэн үед төвлөрсөн дулаан хангамжинд нэмэлтээр дулаан өгөх зориулалттай нөөц зуух.

Хүлэмжийн хөрс: Ургамлын үндэс тэжээгдэх давхаргад нь дулаан хөрс буюу хүлэрлэг холимог хөрс.

Хүнсний ногооныүрслүүрийн хүлэмжийн цогцолбор: Хөрсөнд үрсэлгээ суулгах, ногоо тарихад зориулсан үйлдвэрлэлэрхлэхтуслах аж ахуй болон захиргааныбарилга байгууламж.

Хүлэмж: Эрт ургацын хүнсний ургамлуудыг хамгаалан ургуулах зориулалттай шил болон гэрэл сайн нэвтрэх нийлэг хальсан материалаар хийсэн дотор нь хүн явж арчилгаа хийх боломжтой өндөр бүхий (2.5м) агротехникийн зориулалттай  инженерийн байгууламж.

Шилэн хүлэмж дотроо халаалтын шугам, хоолой бүхий системтэй байдаг. Шилэн дарлагатай харьцуулахад гол ялгаа нь ургамал ургуулах бүх үе шатанд ашиглах боломжтой, газар дээр байрласан том байгууламж юм.  Хүлэмжийн доторх дулааныг гадагш алдахаас хана дээвэр хамгаалах үүрэгтэй.

Хүнс ногооны хүлэмжийн цогцолбор: Хүнсний ногоо тарихад зориулсан үйлдвэрлэл эрхлэх туслах аж ахуй болон захиргааны барилга байгууламж..

Дулааны үрнөлөө: Хүлэмж болон шилэн даралгын шилэн гадаргуугаар нэвтэрч орсоннарны богино долгионы цацрагийг хувиргаж, байгууламжийн доторх агаарын температурыг нэмэгдүүлэх бөгөөд гадна орчинд дулаан алдагдахгүй байх нөхцлийг хангана.Харин нийлэг хальсан гадаргуу нь долгионыг удаан хадгалах чадваргүй бөгөөд хүлэмжийг хөргөснөөр хөрсөнд “цацрагийн хөлдөлт” үүсгэх сөрөг талтай.

Фотосинтетик идэвхит цацраг: 380-710нм урттай богино долгионы цацраг. Ногоон навчинд шингэх бөгөөд кал/см2 хэмжигдэхүүнээр хэмжигдэнэ.

Тор: Ороонго, мөлхөө ургамалд зориулсан тор.

Шпрос:Шил тогтоож битүүмжлэх зориулалттай ховилтой төмөр.