- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх дэглэм /Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2019 оны 10/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
/Өвөрхангай аймгийн ИТХ-ын 2019 оны 10/02 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 3
дугаар тогтоолын гуравдугаар хавсралт
Аймгийн тусгай хамгаалалттай газар нутагт
мөрдөх дэглэм
Нэг. Хамгаалалтын дэглэм
Хамгаалалттай газрын хилийн цэс дотор байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр зохих зөвшөөрлийн дагуу дараах үйл ажиллагаа явуулж болно.
1.Ерөнхий үйл ажиллагаа
Байгалийн унаган төрх, түүх соёлын дурсгалт зүйлийн тогтолцоог алдагдуулахгүйгээр уламжлалт аж ахуй эрхлэх, хадлан тэжээл бэлтгэх, отор нүүдэл хийх, Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, өвөлжөө, хаваржаа барих, бэлчээрийг сэлгэн ашиглах үйл ажиллагаа явуулж болно.
2.Зохих зөвшөөрөлтэйгөөр явуулах үйл ажиллагаа
1.Тухайн газар нутаг дахь ан амьтан, ургамал, түүх соёлын дурсгалын байршил, шилжилт тоо толгойн өсөлт хөдөлгөөний судалгааг шинжлэх ухааны батлагдсан аргачлалаар явуулж, хамгаалах, нөхөн сэргээх, арга хэмжээг хэрэгжүүлэх,
2.Түүх соёлын дурсгалууд болон ан амьтан, ургамлын өсөлт, хамгаалалтад хүний зүгээс нөлөөлөх шууд ба дам нөлөөллүүдийг судалж, тогтоон түүнийг багасгах, улмаар арилгах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх,
3.Түүх соёлын дурсгалт зүйл өвөрмөц тогтоц бүхий газар нутгийн хамгаалалтын болон хязгаарлалтын бүсийг тогтоож, нутгийн иргэдээр хамгаалуулах
5.Аялал жуулчлалын зам, маршрут, авто машин техникийн зогсоол зэргийг төлөвлөж, хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах,
6.Элбэг болон түгээмэл тархацтай байгалийн баялгийг иргэд ахуйн зориулалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, тогтоосон хэмжээнд зүй зохистой ашиглах
7.Ургамлын үр, суулгац бэлдэх, ан амьтан нутагшуулах арга хэмжээ авах
8.Ойжуулах, ойг нөхөн сэргээх, цөлжилттэй тэмцэх, хортон устгах үйл ажиллагаа явуулах
Хоёр. Тусгай хамгаалалттай газарт хориглох үйл ажиллагаа
1.Ашигт малтмал эрж, хайх, олборлох, газрын хэвлийг тэсэлж дэлбэлэх, ухах,
2.Зохих зөвшөөрөл эрхийн бичиг, гэрээгүйгээр ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих, ургамал түүх, түгээмэл болон элбэг тархацтай ашигт малтмал ашиглах,
3.Байгалийн унаган төрхийг өөрчлөх, түүх соёлын дурсгалт зүйл, булш, бунхан ухах, нураах, газрын хөрс, хэвлийг эвдэх,
4.Түүх соёлын дурсгалын хязгаарлалтын бүсэд түүний бараа сүрийг хаах байшин барилга, хашаа, хаалт барих,
6.Байгалийн нөөц баялгийг менежментийн төлөвлөгөөнд заагдсан хэмжээнээс хэтрүүлэн ашиглах, хамгаалах , нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэхгүй байх,
Гурав. Бусад зүйл
1. Тусгай хамгаалалттай газар нутагт явуулах үйл ажиллагаа нь аймаг, сумын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хяналт тавих эрх бүхий албан тушаалтны хяналтын дор явагдана.
2. Тусгай хамгаалалтад авсан газраас холбогдох зориулалтын дагуу газрыг хамгаалалтаас хэсэгчлэн чөлөөлөх асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
----оОо-----
Текст томруулах
A
A
A