- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ
Засгийн газрын 2018 оны 380 дугаар
тогтоолын хавсралт
ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД |
АЛБАН АЖЛЫН ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛ ОЛГОХ
ЖУРАМ
1. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.
2. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алба хаах хугацаанд нь албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгоно.
3. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 30 хувиар тооцож, сар бүр олгоно. (Энэ заалтад Засгийн газрын 2020 оны 166 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон)
4. Албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг Онцгой байдлын байгууллага жил бүрийн төсөвтөө тусгана.
------о0о-----
Текст томруулах
A
A
A