- Нүүр
- Сайдын тушаал
- ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 12 сарын 14-ний өдрийн
208 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Газрын тухай хуулийн 33.1.2-т заасан газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход энэхүү аргачлалыг дагаж мөрдөнө.
1.2. Энэ аргачлал нь “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ” хавсралтаас бүрдэнэ.
1.3. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлоход Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний тойрог,зэрэглэл (бүс), суурь үнэлгээг үндэслэл болгоно. Үүнд:
1.3.1. Газрын үнэлгээний тойрог /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт/;
1.3.2. Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт/;
1.3.3. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт/;
1.3.4. “Аймгийн төвийн сум, нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт/;
1.3.5. Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт/;
1.3.6. Бусад сумын төв (хот, тосгон, бусад суурины газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс), 1 га газрын суурь үнэлгээ /Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралт/;.
1.4. Газар ашиглах зориулалтыг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавсралт, түүний тайлбарт тусгасаны дагуу ойлгоно.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын хавсралт “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ бодох жишээ”-ний дагуу бодно.
2.2. Энэхүү аргачлалын дагуу тооцсон газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах газрын эрх борлуулсны анхны үнэлгээ болно.
Гурав. Хот, тосгон бусад суурин газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох
3.1. Хот, тосгон, бусад суурины газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 1.3.3, 1.3.4, 1.3.5, 1.3.6-д заасныг үндэслэнэ.
3.2. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг хэрэглэх газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн хил зааг нь Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн хил заагтай адил байна.
3.3. Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 1-ээс сонгоно.
3.4. Нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг, 21 аймгийн 330 суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 2-оос сонгоно.
3.5. Чөлөөт бүсийн газрын газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох итгэлцүүрийг Хүснэгт 3-аас сонгоно.
Дөрөв. Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох
4.1.Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо энэхүү аргачлалын 1.3.1, 1.3.2-д заасныг үндэслэнэ.
4.2. Тухайн тариалангийн газар нь газрын үнэлгээний аль тойрогт хамаарагдаж байгааг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын дагуу тогтооно.
4.3.Тухайн тойрогт хамаарах 1 га тариалангийн газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тогтооход хэрэглэх итгэлцүүрийг тариалах таримлын төрлөөс нь хамааруулан Хүснэгт 4-өөс сонгоно.
4.4.Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлохдоо 0-500 га хүртэл болон 1001 га-аас дээш газарт энэхүү аргачлалын 4.1-4.3-т заасны дагуу, 501-800 га хүртэл газарт 4.1-4.3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д, 801-1000 га хүртэл газарт 60%-д тус тус бодож, тооцно.
-----оОо----
Текст томруулах
A
A
A