A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ БОДОХ ЖИШЭЭ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны

12 дугаар сарын 14 -ны өдрийн 

208 дугаар mушаалын 2 дугаар хавсралт

 

ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ БОДОХ ЖИШЭЭ

 

Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар,

Хан-Уул дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

Жишээ 1. Нийслэлийн газрын үнэлгээний 2 дугаар зэрэглэл (бүс)-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 500 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу нийслэлийн 1 м2 газрын суурь үнэлгээ 121600 төгрөг болохыг тогтооно.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 1-ийн “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсний 2 дугаар зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр “1.115”-ыг сонгоно.

в/ 500 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

121600 төг/м2 х 1.115х 500 м2 = 67792000 төгрөг болж байна.

Аймгийн төвийн суманд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

Жишээ 1. Төв аймгийн Зуун мод хотын 3 дугаар зэрэглэл (бүс)-д малын тэжээлийн үйлдвэр барих зориулалтаар эзэмшүүлэх 2000 м2  газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу Төв аймгийн Зуунмод хот нь аймгийн зэрэглэлтэй хотод хамаарах бөгөөд түүнд харгалзах 1 м2 газрын суурь үнэлгээ нь 3000 төгрөг болно.

б/ Малын тэжээлийн үйлдвэр нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хамаарах бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” гэсний 3 дугаар зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр “0.2”-ыг сонгоно.

в/ 2000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийн доод хэмжээ нь:

3000 төг/м2 х 0.2 х 2000 м2 = 1200000 төгрөг болж байна.

            Жишээ 2. Дархан-Уул аймгийн газрын үнэлгээний 1 дүгээр зэрэглэл (бүс)-д доороо үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар эзэмшүүлэх 1000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтад заасны дагуу Дархан хотын 1 м2 газрын суурь үнэлгээ 50000 төгрөг болохыг тогтооно.

б/ Тухайн газар нь 1 дүгээр зэрэглэл (бүс)-д байрлаж байгаа бөгөөд энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ” гэсэн баганы 1 дүгээр зэрэглэл (бүс)-д харгалзах итгэлцүүр “0.6”-г сонгоно.

в/ 1000 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

50000 төг/м2 х 0.6 х 1000 м2 = 30000000 төгрөг болж байна.

Сумын төв, баг, тосгон, суурин үүсэх газарт газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

            Жишээ 1. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800 м2  газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтад заасны дагуу Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 1 м2 газрын суурь үнэлгээ нь 2000 төгрөг болно.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 2-ын “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсэн баганад харгалзах итгэлцүүр “0.4”-ийг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

2000 төг/м2 х 0.4 х 800 м2 = 640000 төгрөг болж байна.

Чөлөөт бүсэд газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ

Жишээ1. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх 800м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу Алтанбулагийн чөлөөт бүсийн худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалтаар ашиглах 1 га газрын суурь үнэлгээ 120 000 000 төгрөг болно /1м2 газрын суурь үнэлгээ 12 000 төгрөг/.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 3-ын “Худалдаа бүх төрлийн үйлчилгээ” гэсэн баганад харгалзах “0.2” гэсэн итгэлцүүрийг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

12 000 төг/м2 х 0.2 х 800 м2 = 1 920 000 төгрөг болж байна.

Жишээ 2. Алтанбулагийн чөлөөт бүсэд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэх 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Энэ тохиолдолд Засгийн газрын  2018 оны 182 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу Алтанбулагийн чөлөөт бүсийн хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах 1 га газрын суурь үнэлгээ 80000000 төгрөг болно /1м2 газрын суурь үнэлгээ 8000 төгрөг/.

б/ Энэхүү аргачлалын Хүснэгт 3-ын “Үйлдвэрлэл” гэсэн баганад харгалзах итгэлцүүр“0.08”-ыг сонгоно.

в/ 800 м2 газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

8000 төг/м2 х 0.08 х 800 м2 = 512000 төгрөг болж байна.

Тариалангийн газрын эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох жишээ                       

Жишээ 1. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 100 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё.

а/ Сэлэнгэ аймгийн Цагаануур сум нь газрын үнэлгээний тойргийн Х-7, Х-3, Х-6 тойрогт хамаарах бөгөөд тухайн газар нь Х-7 тойрогт хамрагдаж байгаа гэж үзье.

б/ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ний Х-7 тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээ 4000000 төгрөг байна.

в/ Энэхүү аргачлалын Хүснэгт 4-ийн “Үр тариа” гэсэн баганад харгалзах итгэлцүүр “0.02”-ыг сонгоно.

г/ 100 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнэ нь:

4000000 төг/га х 0.02 х 100 га = 8 000000 төгрөг болж байна /Аргачлалын 4.4-ийг харах/.

            Жишээ 2. Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх 700 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг тодорхойльё:

а/ Сэлэнгэ аймгийн Цагаануур сум нь газрын үнэлгээний тойргийн Х-7, Х-3, Х-6 тойрогт хамаарах бөгөөд тухайн газар нь Х-7 тойрогт хамрагдаж байгаа гэж үзье.

б/ Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойргийн 1 га газрын суурь үнэлгээ”-ний Х-7 тойргийн тариалангийн 1 га газрын суурь үнэлгээ 4000000 төгрөг байна.

в/ Энэхүү аргачлалын Хүснэгт 4-ийн “Үр тариа” гэсэн баганад харгалзах итгэлцүүр “0.02”-ыг сонгоно.

г/ 700 га газрын эзэмших эрхийн дуудлага худалдааны анхны үнийг энэхүү аргачлалын 4.1, 4.2, 4.3-т заасны дагуу бодсон үнийн дүнгийн 80%-д тооцох бөгөөд анхны үнэ нь:

 

(4000000 төг/га х 0.02 х 700 га) x 80% = 44800000 төгрөг болж байна /Аргачлалын 4.4-ийг харах/.

 

 

---- о0о ----