- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ИЖ БАЛНАДӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР (ГАХАЙ, ГҮҮНИЙ ИЖ БАЛНАД) (САЛЬМОНЕЛЛЁЗ, SALMONELLOSIS)
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/48дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ИЖ БАЛНАДӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
(ГАХАЙ, ГҮҮНИЙ ИЖ БАЛНАД) (САЛЬМОНЕЛЛЁЗ, SALMONELLOSIS)
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд оршино.
1.2.Хамрах хүрээ: Иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд мөрдөнө.
1.3.Өвчний тодорхойлолт: Иж балнад нь Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгдэн мал амьтны бие махбодийг үжилт-хордлого хэлбэрээр эмгэгшүүлдэг халдварт өвчин. Иж балнад нь олон төрлийн мал амьтан, хүн болон шувуу өвчлүүлдэг. Үхэр, гахай, адуу, хонь болон бүх төрлийн мал амьтан өвчилнө. Өвчин үүсгэгч сальмонелл нь байгаль дээр өргөн тархсан бөгөөд хүн, малын гэдсэнд байрладаг, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнд хамгийн элбэг тохиолддог, нөхцөлт эмгэгтөрүүлэгч нян юм. Мал амьтны биеийн эсэргүүцэл, дархлаа сулрах үед үүсгэгчийн эмгэг төрүүлэх чанар идэвхжин хоруу чанар нь нэмэгдэнэ. Уушиг, тэжээл боловсруулах замын үрэвсэл, хээлтэй мал амьтан хээл хаях шинж тэмдгэ эрилэрнэ. Хүн хоолны хордлого хэлбэрээр өвчилнө. Гахайн сальмолнеллёз нь ихэвчлэн мялзан, цусан халдварын үед хоёрдогч халдвар болон өвчлүүлснээр үхлийн хувь нь ихэсдэг. Гүүний иж балнад нь гүү олноор хээл хаях, амьгүй юм уу амьдрах чадваргүй унага төрөх, нялх унаганы үе хавдах шинж тэмдгээр илэрдэг.
1.4.Үүсгэгчийн онцлог: Иж балнадыг сальмонелл үүсгэх бөгөөд энэ нян нь Enterobacteriaсеае овгийн Salmonella төрлийн эмгэг төрүүлэгч. Сальмонелл нь ийлдсийн хэвшлийн хувьд болон хоруу чанараараа бие биенээсээ ялгаатай боловч морфологийн хувьд нэг нь нөгөөгөөсөө ялгагдахгүй бөгөөд сальмонелл нь зөвхөн дасан зохицсон тодорхой зүйлийн эзэн амьтдаа өвчлүүлдгээрээ ялгагдана. Тухайлбал: S.dublin, S.enteritidis-үхрийг, S Typhimurium, S.choleara suis, S.typhi suis-гахайг, S.abortus ovis-хонь, ямааг, S.abortus equi-адууг, S.gallinarium-усны шувууг (нугас, хун), S.pullorium-тахиа, дэгдээхэйг, S.typhi, S.paratyphi A,S,C хэвшил нь голчлон хүнийг өвчлүүлдэг.
Сальмонелл нь аналины будгаар сайн будагддаг Грам сөрөг, 2-4 мкмурттай, 0.5 мкм орчим өргөнтэй, хоёр зах нь мохоо ирмэгтэй, перитрих шилбүүртэй хөдөлгөөнтэй богино савханцар. Энгийн орчинд сайн ургадаг. Бага зэрэг шүлтлэг буюу (рН7.2-7.6)-тай тэжээлт орчинд 370С хэмдхамгийн сайн өсгөвөрлөгдөнө.
Сальмонелл нь үрэнцэр (спор) үүсгэдэггүй. Сүүлийн үед микро капсултай гэж үзэж байгаа ба эсийн дотор паразитлан макрофагийн дотор үрждэг гэж үздэг. Салмонелл нь липополисахарид ихтэй учир түүнийг макрофагийн ферментүүд хайлуулж чаддаггүй байна.
Ихэнх сальмонеллын хэвшлүүд лактоз, сахароз, адонит, салицин зэрэг нүүрс-усыг задалдаггүй, желатин шингэрүүлдэггүй, индол, ацетил-метил-карбинола үүсгэдэггүй. Харин глюкоз, галактоз, манноз, фруктоз, арабиноз, ксилоз, рамноз, маннит, мальтоз, глицерин, дульцит, сорбит зэрэг нуурс-усыг хүчил, хий үүсгэн задална.
1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Сальмонелл нь гадаад орчинд тэсвэртэй бөгөөд амьд биетийн гадна үржих чадвартай,тохироо бүрдсэн нөхцөлд газар сайгүй амьдардаг ба 7–450С-т өсгөвөржинө. Сальмонелл нь мах, махан бүтээгдэхүүнээс бэлтгэсэн хоол хүнсэнд 8 сар хүртэл хадгалагдах ба гахайн мах, махан бүтээгдэхүүнийг давслах, утахад идэвхээ алдахгүй 80 хоног, хөлдөөсөн болон хатаасан нөхцөлд болон газрын хөрсний тохиромжтой рН бүхий нөхцөлд 7 сар, хүүрэнд 160 хоног хүртэл хугацаагаар хадгалагдана. Гадаад орчинд тэсвэртэй. Газрын хөрс, ус, өтөг бууцанд 9-10 сар, хөлдүү зүйлд 4-5 сар амьд хадгалагдана. Үүсгэгч нь ариутгагч бодисуудын үйлчлэлд мэдрэмтгий. Химийн бодис болох 1%-ийн карболын хүчил, сулемагийн 1:1000 шингэлэлт бүхий уусмал, 1%-н шохойн уусмал зэргийн үйлчлэлд тэсвэргүй 3 минутын дотор үхдэг байна. 700 С-д 30 мин, 800 C-д 10 мин амьд байна.
1.6.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчилсөн буюу өвчлөөд эдгэрсэн нянтээгч, тэдгээрийн ялгадсаар бохирдсон гадаад орчин нь халдварын эх булаг болно.
Гахайд: Өвчтэй ба өвчлөөд эдгэрсэн мэгжний зулбадас, хаг, буртаг, гахайн ялгадас зэрэг нь сальмонеллыг агуулж гахайн байр, хэвтэр, гахай маллагчийн хувцас, тэжээл, усаар дамжин халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ.Иж балнадаар өвчилсөн гахайнаас бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн, сальмонеллээр бохирдсон задгай ус, хөрс зэрэг нь халдвар тархах, хүн өвчлөх үндсэн шалтгаан болно. Үхсэн гахай, торойн хүүр сэг, түүнийг идсэн нохой, шувуу нь завсрын дамжуулагч бөгөөд тэдгээрийн ялгадас нь халдвар тараах аюултай. Өвчтэй төлийн баас, шээс хамар амны гоождостой цуг өвчний үүсгэгчийг гаргаж гадаад орчныг бохирдуулна. Иймээс мал ихэвчлэн тэжээлтэй хамт амаар халдвар авна. Мэрэгчид, ялаа, жоом халдвар тараана. Мөн агаар дуслын замаар малын шар өтөг бууцнаас халдаж уушгийг өвчлүүлнэ.
Гүүнд: Гүү хээл хаях үедээ болон хээл хаяснаасаа хойш 3 сар ба түүнээс удаан хугацаагаар Salmonella abortus equi-г ялгаруулна. Хээл хаясан гүүний баас болон цуллагийн эрхтнүүдэд үүсгэгч удаан хугацаагаар тээгдэнэ.Salmonella abortus equi элэг, цөсний сувагт байнга байх бөгөөд дэлүү, өндгөвч, савны хана, хээлийн шингэн, ихэс, хүй, буртганд хэдэн арван тэрбумаар агуулагдаж малын хашаа байр, хэвтэр бууц, малчны хувцас, өвс тэжээл, бэлчээр усыг бохирдуулан халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ. Өвчтэй малын хэрэглэж байсан тэжээл, усны үлдэгдэл зэрэг нь мөн халдварын эх булагт тооцогдоно. Иж балнадаар хээл хаясан гүүний савны буртгаар үүсгэгч нь 2-3 сар турш гадагшилна. Иж балнадаар өвчилсөн юм уу нян тээгч гүү болон адууны мах, сүү нь хүн иж балнадаар өвчлөх, хүнд хоолны хордлого үүсгэх шалтгаан болно.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчин үүсгэгч нян ихэвчлэн тэжээлийн замаар халдварлах боловч амьсгалаар халдах боломжтой гэж үздэг. Өвчний нууц үе нь халдварласан зам, үүсгэгчийн олон цөөн, хоруу чанар, малын биеийн эсэргүүцэл, арчилгаа тэжээллэг, хэвтэр байрны нөхцөл зэргээс хамааран янз бүрийн хугацаанд (3-10 хоног) үргэлжилнэ. Иж балнадаар өвчилсөн мал амьтад 40-41 хэм хүртэл халуурах, түгших, тэжээлд дургүй болж ноомойрох, хээлтэй мал зулбах, чацга алдах шинж тэмдэг үзүүлж зарим нь 3-4 хоноод үхдэг байна.
а/ Гахайн иж балнад : Энэ өвчинд 2-3 долоо хоногоос 4-6 сарын бойжилттой торой
мэдрэг бөгөөд ходоод гэдэсний замын архаг үрэвсэл, үжил үүсгэх ба гэдэсний салст бүрхүүл шархлах, хүндэрсэн үед уушигны үрэвсэл, үжил хэлбэрээр илэрнэ. Гахай цочмог, цочмогдуу, архаг явцтай өвчлөх ба торойн үхэл 10-90% хувьд хүрдэг бол нас гүйцсэн гахайд бага байна. Хөхүүл торойд цочмог явцтай, тэжээлд орсон торойд архаг явцтай илэрнэ. Өвчний нууц үе 10-20 хоног үргэлжилнэ. Хөхүүл торойд нууц үе богино байна.Цочмог явцын үед биеийн халуун 41-420 С хүртэл нэмэгдэж хөхөх рефлекс алдагдаж зарим үед чацга алдана. Мөн бөөлжих, нүд үрэвсэж улайх шинж тэмдэг үзүүлнэ. Гахайн чих, цавь, гэдэс, хэвлий орчмын арьс хэсэгчлэн улайна. Нийт торойн 50-80% нь 3-7 хоногийн дотор үхнэ. Цочмогдуу явцтай үед цочмог явцтай адил шинж тэмдэг сулавтар илэрч өвчний явц 15-20 хоногийн турш үргэлжилнэ. Зарим гахай үе үе чацга алдана. Өвчтэй гахай турж арьс нь саарал өнгөтэй болж нугалаа үүснэ. Зарим нь уушигны үрэвсэлээр хүндрэх ба үхэл, хорогдол 40%-д хүрэх бөгөөд амьд үлдсэн торойн биеийн өсөлт хөгжилт зогсож давжаа болно. Архаг явцтай үед эмнэлзүйн шинж тэмдэг сул илрэх бөгөөд 3 долоо хоногоос сар хүртэл хугацаанд үргэлжилнэ. Өвчтэй гахай чацга алдах, богино хугацаагаар халуурах, уушиг үрэвсэх, турах, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг үзүүлнэ. Архаг явцын үед байнга хоёрдогч халдвараар хүндэрнэ. Энэ тохиолдолд гахай үхэх бөгөөд амьд үлдсэнийх нь өсөлт хөгжилт зогсоно. Нас гүйцсэн гахай ихэвчлэн тодорхой эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхгүй архаг явцтай өвчилж улмаар нян тээгч болж үлдэнэ.
б/ Гүүний иж балнад : Гүү хээл хаях шинж тэмдгээр илэрнэ. Хээл хаялт нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Гүү ямар ч шинж тэмдэггүйгээр хээл хаядаг бол зарим тохиолдолд үтрээнээс цусархаг шингэн гарах, тайван бус болох, хөлрөх, чичрэх, биеийн халуун нэмэгдэх, дэлэн томрох, үхсэн төл гаргах шинж тэмдэг илэрнэ. Унага ихсээр дамжин халдвар авдаг тул иж балнадаар тайван бус адуун сүрэгт нялх унага цочмог явцтай өвчлөх ба амьдрах чадваргүй унага гарч үхэх эрсдэл цөөнгүй тохиолдоно. Өвчилсөн гүү 40-41оС хүртэл халуурах, чичрэх, тэжээлээс гарч номойрох, цангаг болох, өнгө зүсээ алдах, хээл хаях зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Цочмог явцтай өвчилсөн гүү эдгэрдэг ч нян тээгч болж халдвар тараагч эх уурхай болно. Халдварын эх булаг болсон өвчтэй, нян тээгч адуунаас үүсгэгч эрүүл адуунд дамжин халдварлаж шинэ голомт үүсгэн олон адуу өвчлүүлж хүрээгээ тэлнэ.
Salmonella abortus equi нь халуунд тэсвэртэй дотор хор үүсгэх бөгөөд ходоод гэдэсний салст бүрхүүлийг цочроож чацга алдуулах, цусанд нэвчин хялгасан судсуудыг гэмтээх, төв мэдрэлийн тогтолцоог саажуулах, эд, эрхтнийг хордуулж мөхөөх үйлчилгээ үзүүлнэ.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Амьтан бүрд тодорхой онцлогтойгоор илэрнэ. Бие бүтцийн эмгэг хувиралтуудаас ходоод гэдэс үрэвсэж улайсан, зарим тохиолдолд гэдэс чихэлдэн түгжирсэн, чацархайн булчирхай, дэлүү томорсон, цуллаг эрхтнүүдэд цэгэн болон зураас маягийн цус харвасан шинж тэмдэг тодорхой илрэх ба хээл хаясан малын сав үрэвсэнэ.
а/Гахайд: Гахайн нас, өвчний явцаас хамаарна. Цочмог явцтай үед тэжээл боловсруулах болон амьсгал, судасны тогтолцоонд эмгэг хувиралт тод илэрнэ. Ходоод, гэдсэнд салст, заримдаа салст цусархаг үрэвсэл үүсч цутгалан, өлөн гэдсэнд өвөрмөц хувиралт ажиглагдана. Тунгалгийн зангилаанд усан заримдаа цусархаг үрэвсэл үүснэ. Дэлүү томорсон байх ба тэжээл боловсруулах зам, үнхэлцэг, бөөр, цээжний гялтанд цэгэн цус харвалт ажиглагдана. Цуллагийн эрхтнүүдэд мөхлөгт сөнөрөл болсон байдаг бол уушгинд салст идээт үрэвсэл, гялтан, үнхэлцэгний ширхэнцэрт үрэвсэл тохиолдоно. Хоншоор, чих, хөл, гэдэс, хэвлийн арьсанд хураагуур судасны цочмог цус харвалт тохиолдоно. Цочмогдуу явцын үед олгой болон гэдсэнд өвөрмөц хувиралт ажиглагдахын дээр цуллагийн эрхтнүүдэд сөнөрлийн явц хүчтэй илэрч уушигны үрэвсэлийн өөрчлөлт илэрнэ. Нарийн болон бүдүүн гэдсэнд яршилт гүвдрүү үүсэх ба тунгалгийн зангилаа, дэлүү үрэвсэж бөөр, элгэнд сөнөрөл болсон байна.Архаг явцтай үед бүдүүн гэдсэнд голомтлосон юм уу түгмэл үрэвсэл болж өнгөрөөр хучигдсан яршил үүссэн байна. Ходоод, гэдэс, тунгалгийн зангилаа үрэвссэн байна. Сальмонеллийн эс нь баганат хучуур эсэд бэхлэгдэн олширч цааш нэвтэрч М эсийн гадаргуу дээрхи Пейерийн товгорт хүрч үрэвсүүлнэ.
б/Адуу, гүүнд: Адууны ходоод гэдэсний салст болон усан бүрхүүл, давсаг, бөөр зэрэгт цус харвалт үүснэ. Хээл хаясан гүүний хагны гадаргуу цусархагболж судас нь өргөсөн 2.5-3.0 см хэмжээтэй үхжлийн голомтууд илэрнэ. Элэг, дэлүү цусаар дүүрч ирмэг нь мохоо болон томорно. Эмгэг бие бүтцийн шинжилгээгээр элгэнд гистоцит эсийн нэвчрэл, үхжил, салст цусархаг үрэвсэл, хагны судас цусаар хэт дүүрсэн, зарим хэсэгтээ цус харвалт үүссэн, дэлүүний бүрхүүл болон ширхгэнцэрт шүүрдэс хуримтлагдан саармаг эсийн нэвчрэл бий болно.
2.3.Лабораторийн оношлогоо : Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжийг эмгэг бие бүтцийн хувирал, нян судлалын болон ийлдэс судлалын аргаар оношлох бөгөөд шинжилгээнд наалдуулах урвал, нэвчин тунадасжих урвал, Элиза, латекс наалдуулах урвал, Полимеразийн гинжин урвал зэргийг ашиглаж оношийг баталгаажуулна. Зайлшгүй тохиолдолд лабораторийн амьтдад биопроб тавина.
2.4.Ялгаварлан оношлох:Иж балнад өвчний үед илэрдэг шинж тэмдгүүд болох хээл хаях, хаг саатах, нялх төл хорогдох, чацга алдах шинж тэмдгүүд нь бруцеллёз, листериоз, колибактериоз, цусан халдвар, кампилобактериоз, хламидоз, кокцидоз, стрептококкийн үед ажиглагддаг тул ялгаварлан оношлох шаардлагатай. Гол нь иж балнадын үед мал хээлийнхээ сүүлийн сард ихэвчлэн зулбадагийг анхааран онош тавих хэрэгтэй.
а/ Гахайд: Гахайн бусад гэдэсний халдварууд, колибактериоз, цусан суулга болон ротовирус, коронавирус, мялзан, энтеровирусийн гастроэнтерит, паразитийн гаралтай коккцидоз зэрэг суулгалт хэлбэрээр илэрдэг өвчнүүд, халдварын бус чацга алдалтаас ялгаварлан оношлох шаардлагатай.
б/ Гүүнд: Вирусын халдварт хээл хаялт, тэжээллэг, арчилгаа маллагаанаас хамаарах механик гэмтэл болон халдваргүй хээл хаялтаас ялгаварлан оношлох шаардлагатай.
2.5.Эмчилгээ: Грам сөрөг нянд үйлчилдэг тетрациклины бүлгийн антибиотикууд, сульфаниламид банитрофурины бэлдмэл (фуразолидон, фурацилин, фуроген, фурадонин) зэргийг хэрэглэнэ. Хамгийн сонгодог үйлчилгээтэй эм нь фуразолидон юм. Мөн гентамицин, неомицин, апрамицин, сефтиофур зэрэг антибиотикууд нь маш сайн үр дүнтэй боловч сүүлийн үед нянгийн антибиотикт тэсвэржих чанар нэмэгдэж байгаа тул лабораторит онош тодруулахын хамт антибиотикт мэдрэг чанарыг шалгаж эмчилгээнд хэрэглэх антибиотикийг сонгон хэрэглэх шаардлагатай. Гүү хээл хаясны дараа үржлийн эрхтнээр дамжин хоёрдогч халдвар авах, савны буртгаар халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хээл хаясан гүүний гадна бэлэг эрхтнийг өдөрт 2 удаа, 2-3 хоног туршид халдваргүйжүүлэх бүлээн уусмалаар угаана.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Иж балнад (сальмонеллёз) өвчний тухай ерөнхий мэдээлэл, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа мах, махан бүтээгдэхүүнээр дамжин халдварлах зам, өвчний мал амьтан, хүнд илрэх гол шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний тухай мэдлэгийг малын эмч бүр нарийн мэддэг байх ба малчдад зориулан тодорхой сургалт зохион байгуулснаар өвчинтэй тэмцэх арга хэмжээг хурдан шуурхай зөв явуулна. Иж балнадаас сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх үзлэг, диспансерчилсан үзлэг, өдөр тутмын ажиглалт, түүвэр шинжилгээ, сүргийг амин дэмээр тэтгэх, зохистой арчилгаа маллагааны технологийг баримтлах нь чухал. Мал амьтанд тарга хүч сайн авахуулах, байр хашаа хороо хэвтэр, тэжээл ус нь мал эмнэлэг ариун цэврийн нөхцөл хангасан байхаас гадна гол нь вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх үзлэг юм. Эдгээр арга хэмжээг зөв хослуулан хэрэглэвэл үр дүнтэй. Иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг төлөвлөгөөт болон яаралтай арга хэмжээний үед зааврын дагуу хэрэглэнэ. Иж балнадаар тайван бус бүс нутаг аж ахуйд үхүүлсэн вакциныг жилд 2 удаа тарина.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Иж балнад өвчин байнга гардаг орон нутаг, эрчимжсэн аж ахуйнууд мал амьтныг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж бүх сүргийн 10% -тай тэнцэх мал амьтнаас цус, арчидас, зулбадас, баасны дээж авч шинжилгээнд хамруулж өвчтэйг эмчлэх болон заазлана. Уг өвчнөөр сэжиг бүхий болон тайван бус аж ахуйд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хавар, намрын улиралд хийнэ. Гахайн аж ахуйн онцлогийг харгалзан эх сүргийг жилд 2 удаа урьчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, иж балнадтай төстэй шинж тэмдэг үзүүлж буй гахайг тусгаарлах, бааснаас дээж авч шинжилгээнд өгөх, гахайг удаан хугацаагаар стресст оруулахгүй байх, урьдчилан сэргийлэх вакцинд бордооны болон эх сүрэг, тооройг графикийн дагуу хамруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Урьдчилан сэргийлэх гол арга нь гахайн арчилгаа маллагаа, байр, тэжээллэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг чанд сахих, мал эмнэлгийн зааврыг баримталж ажиллах, гахайг орц нормын дагуу тэжээх, дархлаа дээшлүүлэх нэмэлт эм бэлдмэл өгөх, гахайн байр хороог графикийн дагуу халдваргүйжүүлж байх явдал юм.
3.3.Тандалт: Малчид, гахайн аж ахуй эрхлэгчид, фермерүүд, хариуцсан малын эмч нар тухайн аж ахуй, бүс нутагт гарсан иж балнадын өвчлөлийн тухай мэдээлэлийг нарийн бүртгэж мал сүрэг, аж ахуйд жил бүр танадан шинжилгээ хийж байна.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааг “ Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль”-д заасны дагуу хийж гүйцэтгэнэ. Батлагдсан “Тархвар зүйн судалгааны хуудасны загвар”-ыг ашиглан, тархвар зүйн судалгааг явуулна. Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт иж балнадтай тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.
4.2.Хязгаарлалт тогтоох: Иж балнад өвчний үед тусгаарлалт, хязгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед мал, амьтны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхгүй, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал амьтан эдгэрсэн юм уу үхснээс хойш 14 хоногийн дараа бүх сүрэгт эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй мал, амьтанд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, хэвтэр, ус, тэжээлийн онгоц зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
4.3. Халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ: Халдваргүйжүүлэлтийг доорхи 3 ерөнхий аргаар хийнэ. а/ Физикийн аргаар: Механик цэвэрлэгээ, гэрлийн туяа, нарны гэрэл, агаар салхиар хатаах, өндөр температурын нөлөөгөөр халдваргүйжүүлэх, б/ Химийн аргаар: Химийн янз бүрийн бодисыг уусмал, хий, аэрозоль байдлаар хэрэглэж халдваргүйжүүлэх. в/ Биологийн аргаар: Өтөг бууцыг био термийн аргаар халдваргүйжүүлнэ. г/ Халааж идэвхгүйжүүлэх: Дээрхи өвчнөөр өвчилсөн малын түүхий эд, мах, сүүг 550 С хэмд 30 минутын дотор халааж халдваргүйжүүлнэ. д/ Хатааж идэвхгүйжүүлэх: Хатаахад нян идэвхгүйждэг. Хоол хүнсний гадаргуу хатахад нян үхнэ. е/ Туяагаар шарах: Гамма туяагаар шарахад нянгаар бохирлогдсон зүйлсийн дотор, гадна талд байгаа нян тодорхой хэмжээгээр үхдэг. ё/ Химийн арга: Химийн бэлдмэлүүд нь нянг хурдан хугацаанд үхүүлнэ.
Урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлтэнд 1 %-ийн глутаральдегид, 2%-ийн формальдегид болон идэмхий натри, кальцижуулсан содын уусмал, 3%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүд 2 хувийн устөрөгчийн хэт исэл хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх хугацаа 3-аас доошгүй цаг байна. Мал, амьтны байр, хэвтэр, нядлагааны газар , хашаа хороо, тэжээл, усны онгоц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мал, амьтан зөөвөрлөж тээвэрлэх хэрэгсэл, түүхий эд хадгалдаг байр,мал, амьтантай шууд ба шууд бус харьцдаг хүмүүсийн гутал, хувцас зэргийг 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүд, 2%-ийн формалины болон 0.3-0.5%-ийн глутаральдегидын уусмал, 4%-ийн идэмхий натрийн халуун уусмал, повидон йодын уусмал зэргийг ашиглан халдваргүйжүүлнэ.
Гахай, үхрийн байрны шал, ус, тэжээлийн онгоц, ханын доод хэсэг, хэвтэр хоорондын тусгаарлагчаас эхлэн халдваргүйжүүлэх бөгөөд халдваргүйжүүлсэн байрыг 3 цаг хаана. Битүү байрыг халдваргүйжүүлэхэд мананцаржуулах ба утах аргыг хэрэглэж болно.
Иж балнадын үүсгэгч нь ариутгах бодисын үйлчлэлд мэдрэмтгий бөгөөд буцалгахад тэр даруй, 70-75o C хэмд 15-20 минутын дараа үхнэ. 3%-ийн NаON, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорын шохой, 2%-ийн формалинд тэсвэргүй 1 цагийн дотор устана. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон хөрс, хэвтэр бууцыг 5%-ийн хлорт бэлдмэл, 4% формалин, 10%-ийн идэмхий натрийн халуун уусмалыг нэг м2 талбайд 10 л уусмал байхаар тооцож хэрэглэнэ.
Төмөр тоног хэрэглэлийг галын дөлөнд халааж болон 30 минут буцалгаж ариутгана. Модон эдлэлийг 5%-ийн хлорт бэлдмэл, 2-4% формалины уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ. Бусад арьс, суран хэрэглэлийг халдваргүйжүүлэх уусмалаар арчиж халдваргүйжүүлнэ. Хөвөн даавуу эдлэлийг халдваргүйжүүлэх уусмалын уураар утах болон шүршиж халдваргүйжүүлнэ.
Халдваргүйжүүлэлтэнд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн химийн бодис, бэлдмэлийг ашиглана.
Хлор агуулсан бэлдмэлийн зөвлөсөн шингэлэлт
|
“Цэвэр” нөхцөла |
“Бохир” нөхцөлb |
Шаардагдах идэвхт хлорын өтгөрүүлэг |
0.1 % (1г/л) |
0.5 % (5г/л) |
Гипохлорит натри (5 %-ийн идэвхт хлортой) |
20 мл/л |
100 мл/л |
Гипохлорит кальци (70 %-ийн идэвхт хлортой) |
1.4 г/л |
7.0 г/л |
Дихлороизоцианурат натрийн нунтаг (60 %-ийн идэвхт хлортой) |
1.7 г/л |
8.5 г/л |
Дихлороизоцианурат натрийн шахмал (шахмал бүрт 1.5 г идэвхт хлортой) |
литрт 1 шахмал |
литрт 4 шахмал |
Хлорамин (25 %-ийн идэвхт хлортой) |
20 г/л |
20 г/л |
a урьдчилсан цэвэрлэгээний дараа
b эмгэгт материал, урьдчилсан цэвэрлэгээний өмнөх уусмалд зориулсан
Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн халдваргүйжүүлэх бодис юм. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр юм уу хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхт хлорын зохих өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ. Ерөнхий зориулалтын халдваргүйжүүлэх бодисын өтгөрүүлэг нь 1 г/л идэвхт хлортой байх ёстой бол 5 г/л идэвхт хлор агуулсан өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Дихлороизоцианурат натри (NaDCC) нь 60 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм.
Дихлороизоцианурат натрийн нунтгаас 1.7 г/л ба 8.5 г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ. Энэ нь 1.0 г/л ба 5 г/л идэвхт хлортой гэсэн үг.
Хлорамин нь ойролцоогоор 25 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм.
Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулдаг учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас “бохир”, “цэвэр” аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө.
Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг (спор ) үхүүлдэг. Формальдегид нь харьцангуй удаан үйлчилдэг ба агаарын харьцангуй чийг 70 % орчим байхыг шаардана.
Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер–параформальдегид эсвэл формалин–усанд ойролцоогоор 370 г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж уусмал байдлаар худалдаанд гаргана. Энэ хоёр хэлбэрийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэрэг битүү орон зайг халдваргүйжүүлэхэд ашиглана.
Формальдегидыг (формалины 5 %-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно.
Спирт этанол (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйжүүлэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй.
Эдгээрийг усанд 70 %-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой.
Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай бөгөөд жишээлбэл 100 г/л формальдегид агуулсан 70 %-ийн спирт, 2 г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70 %-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ионы өтгөн өтгөрүүлэг үүсгэнэ. Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтэнд идэмхий натри, идэмхий кали, сод, поташ зэрэг шүлтийн бодисыг ашиглана. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.
4.4.Өвчилсөн мал, амьтныг устгах арга хэмжээ: Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэйг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өвчний улмаас үхэж хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгана. Өвчин гарсан аж ахуйн нэгж, фермд тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөнд халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг байнга хэрэгжүүлнэ.
Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлж, хашаа, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг халдваргүйжүүлнэ.Нядлагааны газарт нядлаж байгаа малд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байнга хийнэ. Төв суурин газрын хүнсний захад худалдаалж буй сүү, мах, махан бүтээгдэхүүнд үзлэг, салмонеллийн шинжилгээ хийж үүсгэгч илэрсэн хүнсний бүтээгдэхүүн, сүү, мах, махан бүтээгдэхүүнийг устгана. Иж балнадын үүсгэгч нь эрүүл мэндэд шууд эрсдэлтэй ангилалд ба үүсгэгч хор ялгаруулдаг учир дулааны боловсруулалт хийсэн ч нянгийн хор хэвээр үлддэг тул эрүүл мэндэд аюултай.
4.5.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: Монгол Улс 5 оронтой “Мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох, дамжин өнгөрүүлэх, үеийн мал эмнэлэг хорио цээрийн нөхцөл”-ийг тохирч мах махан бүтээгдэхүүн экспортлодог. Үүнд: ОХУ буюу Евро-Ази, БНХАУ, Япон, Вьетнам, Иран бөгөөд эдгээр орон бүр өөрсдийн стандарт шаардлагыг баримталж үйл ажиллагаа явуулдаг. Манай улс гаднаас оруулж ирж буй импортын мал амьтанд дараах шаардлагыг тавьж байна. Импортоор оруулж ирэх мал амьтныг манайхаас очсон малын эмчийн хяналтан дор байлгаж үзлэг шинжилгээ хийх ба зооноз өвчний тандалт шинжилгээг зайлшгүй хийж тухайн бүс нутагт тодорхой цэгт 21-28 хоног хорио хязгаарлалтанд байлгана. Тухайн хугацааны дотор ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд мал амьтныг оруулж ирэхийг зөвшөөрнө. Гаднаас ирсэн мал, амьтныг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрнө.
Импортын мал амьтны гаралтай бүтээгдэхүүнд “Хүнсний импорт, экспортын хяналт, баталгаажуулалтын тогтолцоог төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх болон итгэмжлэх ерөнхий зарчим CAC / GL 26-19978 MNS CAC /GL 26-2006” стандартын шаардлагыг мөрдөж ажиллана.
4.6.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A