- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2004 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ГЭГЭЭРЛИЙН ЯАМНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /2004 оны 250 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 178
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Гэгээрлийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а/Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар:
-Бодлого, төлөвлөлтийн хэлтэс;
-Хөтөлбөр, төслийн хэлтэс;
2.Гэгээрлийн яамны бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан "Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаар тогтоолоор баталсан хавсралтын "3.2.Үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар" гэсэн хэсгийг 1 дүгээр хавсралт ёсоор өөрчлөн найруулж, мөн яамны орон тоог 2 дугаар хавсралтын ёсоор баталсугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гэгээрлийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1997 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 142 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, "Яамдын орон тоо, цалингийн санг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Гэгээрлийн яамтай холбоотой 4 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A
