A

A

A

Бүлэг: 1979

Хадгаламжийн даатгалын Үндэсний

хорооны 2018 оны 68 дугаар тогтоолын хавсралт

Банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмын зорилго нь банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор“Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд Хадгаламжийн даатгалын корпораци (цаашид “Корпораци” гэх)-аасбанкинд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ журмаар банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь заалтын дагуу банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивын зөрүүг нөхөх, эсхүл тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах зорилгоор Корпорациас мөнгөн хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөл, шаардлага

2.1.Монголбанкнаас банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан тохиолдолд банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасны дагуу Корпорациас санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

2.2.Банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх тохиолдолд Корпораци нь банкны тухай хуулийн 55.1-д заасан арга хэрэгслээс зөвхөн55.1.1-д заасан банкны актив, пассивыг шилжүүлэх болон 55.1.2-т заасан тусгай зориулалтын банк байгуулах арга хэрэгслийг ашиглах үед оролцоно.

2.3.Корпорациас санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхэд дараах зарчмыг баримтална.Үүнд:

2.3.1.Актив, пассивын зөрүүг нөхөхөднийт даатгагдсан хадгаламжийг шилжүүлэх;

2.3.2.Тусгай зориулалтын банк байгуулах тохиолдолд өөрийн хөрөнгийн 33 хувиас ихгүй хэсэгт давуу эрхийн саналын эрхгүй хувьцаа эзэмших;

2.3.3.Албадан татан буугдаж буй банкинд хийгдсэн Корпорацийн хяналт, шалгалтын үр дүнг харгалзан үзэх;

2.3.4.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банк нь тусгай зориулалтын банк байж болох;

2.3.5.Тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгийн дутагдалд хөрөнгө оруулснаас хойш энэ журмын 2.4-т зааснаас бусад нөхцөлд тус банкинд дахин нэмэлт санхүүжилт хийж болох бөгөөд нийт санхүүжилтийн хэмжээ нь нийт даатгагдсан хадгаламжийн хэмжээнээс илүүгүй байх.

2.4.Дараах тохиолдолд Корпорациас санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхгүй болно. Үүнд:

2.4.1. Энэ журмын хавсралт 3-т заасан санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэр нь даатгалын нөхөн төлбөр олгоход шаардагдах хөрөнгө, түүнтэй холбоотой гарах зардлын нийлбэрээс их байх тохиолдолд; /Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

2.4.2.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкны өөрийн хөрөнгийн дутагдалд;

2.4.3.Тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулсан бол тус банкинд шилжүүлсэнактив, пассивын зөрүүнд.

2.5.Энэ журмын 2.4.1-д заасан нөхцөлд банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнд Корпорациас оролцох оролцоо дуусгавар болно.

2.6.Бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд шилжүүлж буй актив нь нийт даатгагдсан хадгаламжаас их буюу тэнцүү байх тохиолдолд Корпорацийг санхүүгийн дэмжлэг үзүүлсэнд тооцож болно.

2.7.Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үед сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд Үндэсний хорооноос баталсан “Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-ын дагуу шийдвэрлэнэ.

2.8.Корпораци санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөрийг олгосонд тооцно.

2.9.Корпорацинь актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тохиолдолд банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуухадгаламж эзэмшигчийн Корпорациас даатгалын нөхөн төлбөр шаардах эрх Корпорацид шилжиж,банкны эрх хүлээн авагчаас шаардах эрх үүснэ.

2.10.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банк нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.10.1.Төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг тухайн банкинд шилжүүлэхээр Монголбанкнаас гаргасан шийдвэрийг, дүгнэлтийн хамтаар Корпорацидирүүлсэн байх;

2.10.2.Мөнгөн хадгаламж татах тусгай зөвшөөрөлтэй байх;

2.10.3.Актив, пассивыг шилжүүлэн авсны дараа өөрийн хөрөнгийн зохистой харьцааны үзүүлэлтийг хангах боломжтой талаарх Монголбанкны дүгнэлт;

2.10.4.Монголбанкнаасхамгийн сүүлд хийгдсэн газар дээрх иж бүрэн шалгалтын CAMELS үнэлгээ, үүний дагуу өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт;

2.10.5.Сүүлийн 12 сарын хугацаанд Монголбанкнаас тогтоосон шалгуур үзүүлэлтүүдийг хэрхэнханган ажилласан талаарх мэдээлэл болон Монголбанкнаас хүргүүлсэн тайлангийн хариуны хуулбарыг Корпорацид ирүүлэх;

2.10.6.Санхүүгийн зуучлал, банкны хэвийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэн ажиллахыг нотолсон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажсан албан тоот бичгийг Корпорацид ирүүлнэ.

2.11.Тусгай зориулалтын банк нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

2.11.1.Төлбөрийн чадварын хүндрэлд орсон банкны хадгаламжийг шилжүүлэх зорилгоор байгуулагдаж байгаа Тусгай зориулалтын банк байгуулах тухай Монголбанкнаас гаргасан шийдвэрийг, дүгнэлтийн хамтаар Корпорацид ирүүлсэн байх;

2.11.2.Мөнгөн хадгаламж татах тусгай зөвшөөрөлтэй байх;

2.11.3.Зээлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;

2.11.4.Төлбөр тооцооны үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй байх;

2.11.5.Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах тусгай зөвшөөрөлтэй байна.

2.12.Шаардлагатай тохиолдолд актив, пассивыг хэд хэдэн банкинд шилжүүлж болно.

2.13.Санхүүгийн дэмжлэгийг хэд хэдэн банкинд үзүүлэх тохиолдолд нийт санхүүгийн дэмжлэгийн хэмжээ нь нийт даатгагдсан хадгаламжийн хэмжээгээр хязгаарлагдана.

2.14.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банк нь Корпорациас олгох санхүүгийн дэмжлэгийн үр дүнд Монголбанкнаас тавьдаг шалгуур үзүүлэлтүүдийг ханган ажиллах боломжтой болох талаарх төлөвлөгөөг Монголбанкаар дамжуулан Корпорацид ирүүлнэ.

Гурав. Санхүүгийн дэмжлэгийн хэлбэр, хэмжээ

3.1.Корпораци нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэр, хэмжээг энэ журмын хавсралт 1 болон хавсралт 2-т заасан зарчим, аргачлалыг баримтлан тооцоолно. /Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

3.2.Монголбанк нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээг тооцоолоход  шаардлагатай мэдээллээр Корпорацийг хангана. /Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/

3.3.Корпораци нь өөрийн тооцооллыг Монголбанкнаас ирүүлсэн банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхтэй холбоотой тооцоололтой харьцуулж үзсэнээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэр, хэмжээг тодорхойлно.

3.4.Корпорацийн Гүйцэтгэх захирал нь энэ журмын 3.3-т тодорхойлсон санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэлбэр, хэмжээгҮндэсний хороонд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

3.5.Санхүүгийн дэмжлэг нь дараах хэлбэртэй байна. Үүнд:

3.5.1.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкиндактив, пассивын зөрүүг нөхөх;

3.5.2.Тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах.

3.6.Санхүүгийн дэмжлэгийг банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан хадгаламжийн даатгалын сангаас үзүүлнэ.

3.7.Санхүүгийн дэмжлэгийгмөнгө болон үнэт цаас хэлбэрээр олгож болно.

3.8.Санхүүгийн дэмжлэгийг тусгай төлөөлөгчтэй хамтран актив хэлбэрээр олгож болно.

3.9. Монголбанкнаас тооцоолсон актив, пассивыг шилжүүлэх үйл ажиллагаа нь Корпорацийн санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцоолох аргачлалаас зөрүүтэй гарсан тохиолдолд энэхүү журмын хавсралт 1-д заасан зарчмыг баримтлан Монголбанк болон Корпораци харилцан тохиролцож шийдвэрлэнэ. /Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэв/

Дөрөв. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцаа

4.1.Монголбанктай хамтран ажиллах

4.1.1.Монголбанк болон Корпорацийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу хамтран ажиллана.

4.1.2.Банкны тухай хуулийн 48.4-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш тогтмол мэдээлэл солилцон хамтран ажиллана.

4.1.3.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тусгай төлөөлөгчийг томилох үед Корпорациастусгай төлөөлөгчийн ажлын хэсэгт өөрийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, шийдвэрлүүлнэ.

4.1.4.Банкинд бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гарсан даруйд санхүүгийн дэмжлэг хүлээн авч буй банк нь энэ журмын 2.10 дахьхэсэгт заасан шаардлагыг хангасанталаархалбан бичгийг Монголбанкнаасгаргаж өгнө.

4.2.Тусгай төлөөлөгчтэй хамтран ажиллах

4.2.1.Корпораци нь тусгай төлөөлөгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд тусгасан эрх, үүргийн дагуу хамтран ажиллана.

4.2.2.Корпорацийн төлөөлөл нь энэ журмын 4.1.3-т заасны дагуу Тусгай төлөөлөгчийн ажлын хэсэгт орж ажиллаж болно.

4.3.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банктай хамтран ажиллах

4.3.1.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банктай хамтран ажиллахгэрээ байгуулж, гэрээнд тусгасан эрх, үүргийн дагуу хамтран ажиллана.

4.3.2.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивыг шилжүүлэх болон актив, пассивын зөрүүг нөхсөний дараагаар үүсч болзошгүй маргааныг тухайн санхүүгийн дэмжлэг хүлээн авсан банк хариуцна.

4.3.3.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банк нь энэ журмын 2.10 дахь хэсэгт заасан мэдээллээс гаднашаардлагатай санхүүгийн тайлан, холбогдох бичиг баримтыг гаргаж өгнө.

4.3.4.Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банк нь Корпорацид ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.

4.4.Тусгай зориулалтын банктай хамтран ажиллах

4.4.1.Корпорациас санхүүгийн дэмжлэг үзүүлэх тохиолдолд тусгай зориулалтын банк нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн хамтарч ажиллана. Үүнд:

4.4.1.1.Давуу эрхийн хувьцаа гаргах тухай саналын эрхтэй энгийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

4.4.1.2.Корпорациас хүссэн хөрөнгийн хэмжээ, холбогдох тооцоолуур;

4.4.1.3.Банкны тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт заасны дагуу тусгай зориулалтын банк нь 3 жилийн хугацаатайгаар байгуулагдах бөгөөд ажиллах хугацааны бүтэц, зохион байгуулалт болон бизнес төлөвлөгөө;

4.4.1.4.Энэ журмын 2.11-т заасан шаардлагууд.

4.4.2.Санхүүгийн дэмжлэг үзүүлэх тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгийн дутагдалд хөрөнгө орууланхамтран ажиллахгэрээ байгуулж, гэрээнд тусгасан эрх үүргийн дагуу хамтран ажиллана.

4.4.3.Корпораци нь Тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд оруулсан хөрөнгийн хэмжээнд ногдох хувьцаа эзэмшигч болно.

4.5.Банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах

4.5.1.Корпораци нь банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээнд тусгасан эрх, үүргийн дагуу хамтран ажиллана.

4.5.2.Энэ журмын 2.9-д заасан шаардах эрхийн дагуу гаргах нэхэмжлэлийн шаардлагыг богино хугацаанд барагдуулах чиглэлээр Монголбанк, банкны эрх хүлээн авагчтай нягт хамтран ажиллана.

4.5.3.Даатгагдсан хадгаламжтай холбоотой олон нийтэд хүргэх мэдээллийг хамтран бэлтгэнэ.

Тав. Бусад

5.1.Корпораци ньхадгаламжийн даатгалын Үндэсний хорооноос шийдвэрлэсэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэрийгМонголбанкинд хүргүүлнэ.

5.2.Үндэсний Хорооноос санхүүгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гараагүй бол Корпораци нь Засгийн газар, Монголбанк, Олон улсын байгууллагаас тухайн банкинд олгосон зээл, тусламж, бусад санхүүжилтийг эргүүлэн төлөх үүрэг хүлээхгүй.

5.3.Корпораци нь Тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгийн дутагдалд хөрөнгө оруулалт хийх тохиолдолд банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6.3-т заасан шаардах эрх үүсэхгүй болно.

5.4.Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаатай холбоотой бүх бичиг баримтыг Корпорацийн архивт архивлана.

“Банкинд санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ын хавсралт -1

 

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАС САНХҮҮГИЙН

ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ХЭМЖЭЭГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛЫН ЗАРЧИМ

 

Актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкны актив, пассивын зөрүүг нөхөх үед -P&A

 

Тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах үед -ГҮҮР БАНК

A = Даатгагдсан хадгаламжийн хэмжээ*

A = Даатгагдсан хадгаламжийн хэмжээ*

В = Өр, төлбөр бусад үүргийн дүн*** - Шилжүүлэхээр төлөвлөсөн активын үнэлгээ**

B = Тусгай зориулалтын банкинд шаардлагатай хөрөнгө оруулалт**

C = Хадгаламжийн даатгалын корпорациас оролцох хэмжээ***

Хэрэв B>A бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй.

Хэрэв B<=A бол санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.

Хэрэв C/B>33% бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй.

Хэрэв C/B<=33% хэдий ч C>A бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй.

Хэрэв C/B<=33% хэдий ч C<=A бол санхүүгийн дэмжлэг үзүүлж болно.


*- Хадгаламжийн даатгалын корпораци тогтооно.

**- Монголбанк тогтооно.

***- Монголбанк болон Хадгаламжийн даатгалын корпора

“Банкинд санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ын хавсралт-2

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАС ҮЗҮҮЛЭХ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭГ ТООЦООЛОХ АРГАЧЛАЛ

 

Банкны актив, пассив шилжүүлэг

I.АКТИВ[1]

A+B+C+D+E-F

       A.МӨНГӨН ХӨРӨНГӨ

 

             Бэлэн мөнгө

+

             Банк, санхүүгийн байгууллагад байршуулсан хөрөнгө

+

      B.ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

 

             Засгийн газрын үнэт цаас

+

             Төвбанкны үнэт цаас

+

             Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас

+

             Вексель, Өрийн бичиг

+

       C.ЗЭЭЛИЙН ӨРИЙН ҮЛДЭГДЭЛ

 

             Хэвийн зээл

+

             Анхаарал хандуулах зээл

+

       D.БУСАД ХӨРӨНГӨ

+

       E.ҮНДСЭН ХӨРӨНГӨ

+

       F.ХЯМДРУУЛСАН АКТИВЫН ДҮН*

+

II.ПАССИВ

G - H

      G.НИЙТ ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖ[2]

+

      H.ШИЛЖҮҮЛСЭН ХАДГАЛАМЖИЙН ТӨЛБӨР**

+

 

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГИЙН ХЭМЖЭЭ

 

II - I

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэв/
 

“Банкинд санхүүгийн дэмжлэг

үзүүлэх журам”-ын хавсралт-3

 

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХ БОЛОН САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭД

ГАРАХ ЗАРДЛЫН ХАРЬЦУУЛАЛТ

 

 

А = Нөхөн төлбөр, түүнтэй холбоотой гарах зардлын дүн

 

B = Санхүүгийн дэмжлэг, түүнтэй холбоотой гарах зардлын дүн

 

1.Нөхөн төлбөрийн дүн

2.Банкны эрх хүлээн авагчтай холбоотой гарах зардал

3.Захиргааны зардал

4.Аутсурсинг компанийн зардал

5.Олон нийтэд чиглэсэн ажилтай холбоотой зардал

6.Нөхөн төлбөр олгох банктай холбоотой зардал

 

 

1.Санхүүгийн дэмжлэгийн хэмжээ

2.Тусгай төлөөлөгчтэй холбоотой гарах зардал

3.Захиргааны зардал

4.Актив, пассивыг хүлээн авагч банктай холбоотой гарах зардал.

 

Хэрэв A>B тохиолдолд ХДК-аас санхүүгийн дэмжлэгийг үзүүлнэ.

Хэрэв A тохиолдолд ХДК-аас нөхөн төлбөрийг олгоно.

 

 

Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны 2020 оны 109 дүгээр тогтоолоор нэмэв/

[1]- Монголбанкнаас ирүүлсэн тайлан мэдээнд үндэслэн ХДК шилжүүлэхээр төлөвлөсөн активын дүнг бэлтгэнэ.   

[2]- Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу ХДК-аар даатгагдсан нийт хадгаламжийн дүн.

*- Хямдруулсан актив-Шилжүүлгийг амжилттай гүйцэтгэхийн тулд эрх бүхий байгууллага нь шилжүүлэхээр төлөвлөсөн активын үнэлгээнээс эсхүл хэсэг бүлэг активын үнэлгээнээс тодорхой хувиар тооцон хямдруулж өгч болно. 

 **- Шилжүүлсэн хадгаламжийн төлбөр- Актив, пассивыг хүлээн авч байгаа банк нь нэг шилжүүлгээр их хэмжээний харилцагчид болон хадгаламжийг өөртөө байршуулж байгаа тул татан байршуулж байгаа хадгаламжийн дүнгээс тодорхой хувиар төлбөр төлөх саналыг тавьж, хүлээн авах банкаар сонгогдохоор өрсөлдөж болно.