- Нүүр
- Хадгаламжийн даатгалын үндэсний хороо
- Даатгалын нөхөн төлбөр олгох журам
Хадгаламжийн даатгалын Үндэсний
хорооны 2018 оны 69 дүгээр тогтоолын хавсралт
Даатгалын нөхөн төлбөр олгох журам
Нэгдүгээр бүлэг. нийтлэг үндэслэл
Нэг. Зорилго, нэр томьёоны тодорхойлолт
1.1.Энэхүү журмын зорилго нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан даатгалын тохиолдол бий болоход даатгалын нөхөн төлбөрийг олгох болон түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Энэ журамд хэрэглэсэн нэр томьёог Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан утгаар ойлгоно.
1.3.Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
1.3.1.“Хадгаламжийн даатгалын корпораци” (цаашид “Корпораци” гэх)гэж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад заасан хуулийн этгээдийг;
1.3.2.“Хадгаламжийн даатгалын Үндэсний хороо”(цаашид "Үндэсний хороо“ гэх) гэжБанкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан, Корпорацийн удирдах дээд байгууллагыг;
1.3.3.“Хадгаламжийн даатгалын сан” гэж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад заасан хөрөнгийг;
1.3.4.“Банк” гэж Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад заасан хуулийн этгээдийг;
1.3.5.“Хадгаламж” гэж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад заасан мөнгөн хөрөнгийг;
1.3.6.“Албадан татан буулгах” гэж Монголбанк нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан шийдвэр гаргахыг;
1.3.7.“Банкны эрх хүлээн авагч” гэжБанкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан этгээдийг;
1.3.8.“Нэг Харилцагчийн Зарчим” (”Single Customer View”) гэж Үндэсний хорооноос баталсан банкны харилцагч бүрийн мэдээллийг хадгалах нэгдсэн загварыг (цаашид “SCV” гэх).
Хоёр. Даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа
2.1.Корпораци нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасны дагуу банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны шийдвэрийг хүлээн авсан даруй нөхөн төлбөр олгоход бэлтгэх ажиллагааг эхлүүлнэ.
2.2.Корпораци нь банкийг албадан татан буулгах нь болзошгүй болсон тухай Монголбанкнаас мэдэгдсэн даруй нөхөн төлбөр олгох бэлтгэл ажиллагааг эхлүүлнэ. Бэлтгэл ажиллагааг гүйцэтгэхэд Монголбанк Корпорацитай хамтран ажиллана.
2.3.Корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу Үндэсний хорооны шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор даатгалын нөхөн төлбөрийг нөхөн төлбөр олгох банкаар дамжуулан олгож эхэлнэ.
2.4.Хадгаламжийн данс болон хадгаламж эзэмшигчтэй[1]холбоотой дараахь тохиолдолд нөхөн төлбөр олгохыг дор дурьдсан хугацаагаар түдгэлзүүлнэ. Үүнд:
2.4.1.Эрх бүхий байгууллагаас эрх зүйн аливаа хэрэг, маргаан үүсгэсэн тохиолдолд тухайн эрх зүйн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар;
2.4.2.Хадгаламжийн өв нээгдээгүй бол өв нээгдэх хүртэл хугацаагаар;
2.4.3.Хадгаламж эзэмшигч эрх зүйн чадамжгүй болсон, эрх зүйн чадамжийг хязгаарласан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бол шүүхийн шийдвэр хүчингүй болох хүртэл хугацаагаар;
2.4.4.Иргэнийг сураггүй алга болсон гэж тооцсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан бол шүүхийн шийдвэр хүчингүй болох хүртэл хугацаагаар;
2.4.5.Гадаад улсад удаан хугацаагаар зорчсон бол Монгол Улсад ирэх хүртэл хугацаагаар;
2.4.6.Хуульд заасан бусад түдгэлзүүлэх шаардлагатай үндэслэл байвал тухайн хуульд заасан нөхцөл арилах хүртэл хугацаагаар, (онц байдал зарлах, нийтийг хамарсан өвчин, байгалийн гамшиг, дайн, бусад давагдашгүй нөхцөл байдал гэх мэт бусад хуульд заасан нөхцлүүд хамаарна);
2.4.7.Түдгэлзүүлсэн хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгийн 20 сая хүртэлх төгрөгийн дүнг нөхөн төлбөр олгох банкинд шилжүүлнэ.
2.5.Корпораци нь даатгалын тохиолдол бий болоход даатгагдсан хадгаламж[2] эзэмшигчийн дараахь баримт бичгүүдэд үндэслэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно: Үүнд:
2.5.1.Хэрэв хадгаламж эзэмшигч иргэн бол иргэнийүнэмлэх, гадаадын иргэн харьяалалгүйхүнбол гадаад паспорт, эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх;
2.5.2.Хэрэв хадгаламж эзэмшигч хуулийн этгээд бол:
2.5.2.1.Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм, эцсийн өмчлөгчийн мэдээлэл, гэрчилгээний эх хувь;
2.5.2.2.Хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний хүчин төгөлдөр иргэнийүнэмлэх, харьяалалгүй хүн бол гадаад паспорт, эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх;
2.5.2.3.Хуулийн этгээдийн эзэмшдэг дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон эрх бүхий этгээдийн итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр.
2.5.3.Хадгаламж эзэмшигч өв залгамжлагч бол хууль ёсны өв залгамжлагч мөн болохоо нотлох баримт, гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ;
2.5.4.Хадгаламж эзэмшигч нас барсан бол нас барсан этгээдийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохоо нотлох баримт, өвлөх эрхийн гэрчилгээ;
2.5.5.Хадгаламж эзэмшигч итгэлцлийн дансны үйлчилгээ ашигладаг бол талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, талуудын хооронд байгуулсан хэлцлийн гэрээ, тухайн банктай байгуулсан итгэлцлийн үйлчилгээний гэрээ;
2.5.6.Хамтарсан данстай тохиолдолд хамтран данс эзэмшигч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол энэ журмын 2.5.2.1-т заасан баримт бичгийг авчирна.
2.6.Даатгагдсан хадгаламж эзэмшигч[3] энэ журмын 2.5-д зааснаас гадна Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, бичгээр гаргасан итгэмжлэлээр бусад этгээдэд өөрийн нэрийн өмнөөс нөхөн төлбөр хүлээн авах эрх олгож болно.
2.7.Итгэмжлэгдсэн этгээд нь энэ журмын 2.5-т заасан биеийн байцаалтыг үзүүлэх үүрэгтэй.
2.8.Банкийгалбадан татан буулгах шийдвэр гарсны дараахь бүрэн хийгдэж дуусаагүй шилжүүлгийн асуудлыг түргэн зохистой шийдвэрлэх талаарх зохицуулалтыг Банкны эрх хүлээн авагчтай байгуулах гэрээ, Монголбанктай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгасан байна.
2.9.Корпораци даатгалын нөхөн төлбөрийг нөхөн төлбөр олгох банкаар[4] дамжуулан олгоно.
2.10.Корпораци нь Үндэсний хорооноос баталсан “Нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу хураангуй жагсаалтад багтсан банкны санхүүгийн байдлын талаарх шаардлагатай мэдээллийг сүүлийн үеийн байдлаар Монголбанкнаас хагас жил тутам авна.
2.11.Корпораци хураангуй жагсаалтад багтсан банкнаас нөхөн төлбөр олгох салбар, тооцооны төвийн тоо, хаяг, байршил зэрэг шаардлагатай мэдээллийг сүүлийн үеийн байдлаар хагас жил тутам авна.
2.12.Хураангуй жагсаалтад багтсан банк нь Корпорацийн шаардлагын дагуу дараахь мэдээллийг ажилтнууддаа тухай бүрд нь өгнө. Үүнд:
2.12.1.Нөхөн төлбөр олгох ажиллагаанд баримтлах Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, тогтоомж;
2.12.2.Корпораци шаардлагатай тохиолдолд нөхөн төлбөр олгоход зайлшгүй шаардлагатай аргачлал, зааварчилгааг өгөх.
2.13.Хураангуй жагсаалтад багтсан банк нь энэ журмын 2.10, 2.11-т заасан мэдээллийн шаардлагыг хангаагүй тохиолдолд нөхөн төлбөр олгох банкаар сонгон шалгарахгүй.
2.14.Корпораци даатгалын нөхөн төлбөрийг нөхөн төлбөр олгох банкиндмөнгөн хөрөнгөөр эсхүл албадан татан буугдаж буй банкны актив хөрөнгөөр шилжүүлжболно.
2.15.Хэрэв хадгаламж эзэмшигчийн аль нэг данс нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт хамаарсан тохиолдолд тухайн хадгаламж эзэмшигчид даатгалын нөхөн төлбөр олгохгүй.
2.16.Хамтарсан данс хамтран эзэмшигчид заавал хамт ирж нөхөн төлбөрөө авах бөгөөд эзэмшлийн хувийг хүлээн зөвшөөрсөн тухай Корпорацийн боловсруулсан “Хамтарсан данс хамтран эзэмшигчид нөхөн төлбөр авах өргөдөл”-ийг бөглөн нөхөн төлбөрөө авна.
2.17.Хамтарсан дансхамтран эзэмшигчдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хамтран данс эзэмшигчдийн тооноос үл хамааран Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаас илүүгүй байна.
2.18.Хадгаламж эзэмшигчийн дангаараа болон хамтран эзэмшдэг хадгаламжийн нөхөн төлбөрийн хэмжээ нь нийлээд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаас илүүгүй байна.Хадгаламж эзэмшигч нь насанд хүрээгүй болон өв залгамжлагчийн даатгалын нөхөн төлбөрийг тус тусад нь олгоно.
2.19.Хэрэв хамтарсан данс хамтран эзэмшигч нь ирэх боломжгүй тохиолдолд тухайн этгээдийн хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлийг үндэслэн нөхөн төлбөр олгоно.
2.20.Хамтарсан данс хамтран эзэмшигчид нь хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь тэнцүү биш гэдгийг нотлохбаримт, хувь эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтад үндэслэн нөхөн төлбөр олгоно.
2.21.Хэрэв хадгаламж эзэмшигчийн аль нэг данс нь “түдгэлзсэн” жагсаалтад орсон тохиолдолд тухайн дансанд ноогдох нөхөн төлбөрийг олгохгүй бөгөөд тухайн хадгаламж эзэмшигч бусад хадгаламжийн нөхөн төлбөрөө авч болно.
2.22.Хадгаламж эзэмшигчийн хадгаламж нь “түдгэлзсэн” жагсаалтад орсон эсэхээс үл хамааран нөхөн төлбөрийн нийт хэмжээ Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаас илүүгүй байна.
Гурав. Банктай хамтран ажиллах
3.1.Банкууд Корпорацийн нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, даатгалын тохиолдолд нөхөн төлбөрийг түргэн шуурхай, үнэн зөв олгох, бэлэн байдлыг хангах зорилгоор хадгаламж болон түүнтэй холбогдох бусад мэдээллийгКорпорацийн заасан загвар, нөхцөл болон техникийн шаардлагындагуу хадгалах үүрэгтэй.
3.2.Банк нь Корпорацид ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
3.3.Банк нь даатгалын тохиолдол бий болсон үед Корпорацийн нөхөн төлбөр олгох програм хангамжтай харилцан ажиллах боломжтой програмыг урьдчилан бэлтгэсэн байна.
3.4.Банк нь Корпорацийн нөхөн төлбөр олгох програм хангамжтай холбогдох, мэдээлэл солилцох програмын хэвийн, найдвартай ажиллагааг хангана.
Дөрөв. Банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах
4.1.Банкны эрх хүлээн авагч нь хадгаламжийн хэмжээг тодорхойлоходшаардлагатай хадгаламж болон түүнтэй холбогдох бусад мэдээллийг Корпорацийн заасан, шаардлагын дагуу боловсруулж ирүүлнэ.
4.2.Банкны эрх хүлээн авагч Корпорацийн тавьсан шаардлагын дагуу мэдээлэлд нэвтрэх, мэдээллийг шилжүүлэн авахад шаардагдах мэргэжлийн боловсон хүчнийг гаргаж өгнө.
4.3.Банкны эрх хүлээн авагчийн хүлээх үүргийг Корпораци болон Банкны эрх хүлээн авагчийн хооронд байгуулсан гэрээнд тусгана.
4.4.Банкны эрх хүлээн авагч нь Корпорацид ирүүлсэн мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцна.
4.5.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 3848 дугаарт бүртгэгдсэн Монголбанк, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 тоот “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.2 дахь хэсэгт заасан Монголбанк болон банкнаас бусад хадгаламжийн дансны мэдээллийг гаргаж өгнө.
Тав. Монголбанктай хамтран ажиллах
5.1.Корпораци нь хадгаламжийн даатгалын үйл ажиллагаатай холбоотой, эсхүл шаардлагатай гэж үзвэл банкинд хяналт шалгалт хийлгэх болон албадан татан буугдаж буй банкны эрх хүлээн авах ажиллагаанд корпорацийн төлөөллийг оролцуулах хүсэлтийг Монголбанкинд тавьж, гүйцэтгүүлнэ.
5.2.Даатгалын тохиолдол бий болсон үедКорпораци шаардлагатай мэргэжлийн боловсон хүчний дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монголбанкинд тавьж болно.
5.3.Монголбанк болон Корпорацийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт мэдээлэл солилцох, банкинд хяналт шалгалт хийх, банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллах талаар тусгана.
5.4.Корпораци нь нөхөн төлбөрийн жагсаалт[5] боловсруулахад шаардлагатай Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.6 дахь заалтадзаасан хадгаламж эзэмшигчийн мэдээллийг Монголбанкаас гаргуулж авна.
Зургаа. Бусад байгууллагатай хамтран ажиллах
6.1.Корпораци төрийн болон бусад байгууллагатай харилцан ойлголцлын санамж бичиг, эсхүл гэрээ байгуулсны үндсэн дээр хамтран ажиллаж болно.
6.2.Корпораци нь олон улсын санхүүгийн байгууллага болон ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж болно.
Долоо. Мэдээллийн технологи
7.1.Корпораци нь хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг үнэн зөв боловсруулах, нөхөн төлбөрийг алдаагүй, түргэн шуурхай олгох нөхцлийг бүрдүүлэх чадвар бүхий өөрийн гэсэн програм хангамжтай байна.
7.2.Корпораци нь нөхөн төлбөрийн ажиллагаатай холбоотой мэдээллийг хадгалах нөөц мэдээллийн сантай байна.
7.3.Нөхөн төлбөр олгох програм хангамж нь дараахь үндсэн шаардлагыг хангана. Үүнд:
7.3.1.Нөхөн төлбөр олгох програм хангамж нь нэгэн зэрэг олон тооны даатгалын тохиолдол дээр ажиллах боломжтой байна.
7.3.2.Корпораци нь даатгалын тохиолдол бий болох тухай бүр програм хангамжид даатгалын тохиолдлын шинэ бүртгэл үүсгэнэ.
7.3.3.Нөхөн төлбөрийн програм хангамжид нэвтрэх, мэдээлэл дээр ажиллах ажилчдын системд хандах эрхийг тодорхойлно.
Найм. Онцгой нөхцлийн санхүүжилт
8.1.Корпораци өөрийн хөрвөх чадварыг хангах, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь шаардлагатай гэж үзвэл Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль болон Корпорацийн үндэсний хорооноос баталсан “Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-ын дагуу нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлнэ.
Ес. Хамтран ажиллах байгууллагыг сонгох
9.1.Даатгалын нөхөн төлбөрийг түргэн шуурхай олгох, харилцагчдад хүрч үйлчлэх зорилгоор Корпораци нөхөн төлбөр олгох банк, лавлах утасны төв, хамтран ажиллах шаардлагатай бусад байгууллагыг урьдчилан сонгоно.
9.2.Нөхөн төлбөр олгох банкийг Корпорацийн Үндэсний хорооноос баталсан “Нөхөн төлбөр олгох банкийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна.
Арав. Боловсон хүчин
10.1.Корпораци нь даатгалын нөхөн төлбөрийг үнэн зөв,түргэн шуурхай олгох зорилгоор хангалттай боловсон хүчний болон бусад нөөцтэй байна.
10.2.Корпорацидаатгалын тохиолдол бий болоход боловсон хүчний нэмэлт нөөц шаардлагатай үед хэрэгжүүлэх арга хэмжээг онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан байна.
10.3.Корпораци боловсон хүчний хэрэгцээ шаардлагаас хамааран Монголбанк, албадан татан буугдаж буй банк, нөхөн төлбөр олгох банкны ажилтнуудтай гэрээ байгуулж ажиллаж болно.
10.4.Монголбанкнаас боловсон хүчний дэмжлэг хүсэх асуудлыг Корпораци болон Монголбанкны хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгах ба бусад ажилтан нэмж авч ажиллуулах асуудлыг Банкны эрх хүлээн авагч болон нөхөн төлбөр олгох банктай урьдчилан байгуулсан гэрээнд тусгана.
Арван нэг. Даатгалын тохиолдол бий болсон үед хадгаламж эзэмшигч болон олон нийттэй харилцах
11.1.Корпораци санхүүгийн тогтвортой байдлыг хамгаалах,даатгалын тохиолдол бий болсон үед олон нийтийн бодол санаа, хүлээлтийг зохистой удирдах зорилгоор хадгаламж эзэмшигчдэд зориулан нөхөн төлбөр олгох ажиллагаа явагдаж эхлэх, үргэлжлэх хугацаа, нөхцөл, нөхөн төлбөрийн дээд хэмжээний тухай мэдээллийг Корпорацийн Үндэсний хорооноос баталсан“Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ын дагуу хүргэнэ.
11.2.Корпораци нөхөн төлбөр олголтын явцын талаар Корпорацийн Үндэсний хорооноос баталсан “Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ын дагуу мэдээлнэ.
Арван хоёр. Онцгой байдлын төлөвлөгөө болон дадлага туршилтаар үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах
12.1.Даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөрийг зөв тооцоолж шуурхай олгох зорилгоор Корпорационцгой байдлын төлөвлөлт,дадлага туршилтыг банкуудтай хамтран хэрэгжүүлж үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах арга хэмжээг тогтмол авна.
12.2.Корпораци нөхөн төлбөр олгох ажиллагааны үед хамтран ажиллах байгууллагуудын ажилтнуудад урьдчилан боловсруулсан гарын авлага өгч, сургалтын агуулгын дагуу сургалт зохион байгуулна.
Хоёрдугаар бүлэг. Нөхөн төлбөр олгох ажиллагаанд бэлтгэх
Арван гурав. Нөхөн төлбөр олгох ажиллагааны үе шат
13.1.Нөхөн төлбөр олгох ажиллагааг дараахь гурван үндсэн хэсгээр гүйцэтгэнэ. Үүнд:
13.1.1.Нөхөн төлбөр олгох ажиллагаанд бэлтгэх;
13.1.2.Нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэх;
13.1.3.Нөхөн төлбөр олгох ажиллагааг дуусгавар болгох.
13.2.Нөхөн төлбөр олгох ажиллагаанд дараахь этгээдүүд оролцоно. Үүнд:
13.2.1.Корпораци;
13.2.2.Монголбанк;
13.2.3.Монголбанкнаас томилсон Бүрэн эрхт төлөөлөгч, эсхүлБанкныэрх хүлээн авагч;
13.2.4.Албадан татан буугдаж буй банк;
13.2.5.Нөхөн төлбөр олгох банк;
13.2.6.Лавлах утасны төв;
13.2.7.Холбогдох бусад байгууллага.
Арван дөрөв. Бэлтгэл ажиллагаа
14.1.Монголбанк ньхяналт шалгалтын явцад банкинд учирсан аливаа хүндрэлийн талаар харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Корпорацийг мэдээллээр урьдчилан хангана.
14.2.Корпорациэнэ журмын 14.1-д заасан мэдээллийг хүлээн авснаар дараахь урьдчилсан арга хэмжээг авна. Үүнд:
14.2.1.Өндөржүүлсэн бэлэн байдал тогтоох;
14.2.2.Хадгаламжийн мэдээллийг газар дээр нь шалгах,програм хангамжийн ажиллагааг шалгах зорилгоор хадгаламжийн мэдээллийг шилжүүлж турших;
14.2.3.Нөхөн төлбөр олгохтой холбоотой бүх журам, бичиг баримтыг шалгажнягтлах, шаардлагатай бол тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах;
14.2.4.Нөхөн төлбөр олгох банк, лавлах утасны төв болон бусад хамтран ажиллах байгууллагын ажил үүргийн хуваарийг эцэслэн батлах;
14.2.5.Корпорацийн санхүүгийн нөхцөл байдлыг нягтлах;
14.2.6.Боловсон хүчний хүрэлцээ хангалттай эсэхийг нягтлах, нөхөн төлбөр олгох ажиллагааны явцад Даатгалын нөхөн төлбөр олгох ажлын төлөвлөгөөний дагуу ажиллах дотоод ажлын хэсгүүдийг байгуулах.
14.3.Бэлтгэл ажиллагааны үедКорпорациМонголбанктай хамтран хадгаламж болон хадгаламж эзэмшигчдийн мэдээллийн бүрэн, зөвийг шалган баталгаажуулахгазар дээрх ажлыг гүйцэтгэж, шаардлагатай бол залруулга хийх арга хэмжээ авна.
Арван тав. Нөхөн төлбөр олгох ажиллагаан дахь Үндэсний хороо, Корпорацийн эрх
15.1.Корпораци энэ журмын 2.1-т заасны дагуу банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны шийдвэрийг хүлээн авсан даруй даатгалын нөхөн төлбөр олгох ажиллагааг эхлүүлнэ.
15.2.Энэ журмын 15.1-т заасан шийдвэрийг хүлээн авсан даруйд Үндэсний хороо хуралдаж дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд:
15.2.1.Хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргах;
15.2.2.Шаардлагатай тохиолдолд дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээрбатлах;
15.2.3.Нөхөн төлбөр олгох банктай гэрээ байгуулах эрхийг Гүйцэтгэх захиралд олгох;
15.2.4.Нөхөн төлбөр олгох нийт төсвийг батлах;
15.2.5.Нөхөн төлбөр олгох банкийг эцэслэн сонгох;
15.2.6.Шаардлагатай тохиолдолд Корпорацийн Үндэсний хорооноос баталсан “Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-н дагуу шийдвэр гаргах;
15.2.7.Шаардлагатай тохиолдолд Корпорацийн авах зээл, тусламж, бусад санхүүжилтийн дүнг батлах;
15.3.Энэ журмын 15.2-т заасан Үндэсний хорооны шийдвэр гарсан даруйдКорпорацидараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Үүнд:
15.3.1.Онцгой байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, түүний дагуу бэлэн байдлын түвшинг тогтоох;
15.3.2.Олон нийтэд хүргэх албан ёсны мэдэгдлийн агуулгыг батлах;
15.3.3.Боловсон хүчний нэмэлтийг батлах;
15.3.4.Олон нийтэд хандаж албан ёсны мэдэгдэл гаргах;
15.3.5.Мэдээлэл, бичиг баримтыг авахаар Банкны эрх хүлээн авагчид албан ёсоор хүсэлт хүргүүлэх;
15.3.6.Үндэсний хорооноос олгосон эрхийн дагуу нөхөн төлбөр олгох банктай гэрээ байгуулах;
15.3.7.Банкны эрх хүлээн авагч, лавлах утасны төв болон бусад шаардлагатай байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах;
15.3.8.Нөхөн төлбөр олголтын явцад нөхөн төлбөр олгох хадгаламж эзэмшигчдийн тоо буурсан, эсхүл нөхөн төлбөр олгох ажиллагаа хуульд заасан эцсийн хугацаанаас өмнө хийгдсэн бол нөхөн төлбөр олгох салбар, тооцооны төвийн тоог цөөрүүлж болно;
15.3.9.Нөхөн төлбөрийн жагсаалтыг бэлтгэхтэй холбоотой шаардлагатай арга хэмжээ авах;
15.3.10.Нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай санхүүгийн нөөцийг тооцоолох;
15.3.11.Нөхөн төлбөр олгоход ашиглах данс нээх, мөнгөн хөрөнгийг шилжүүлэх;
15.3.12.Корпораци нь нөхөн төлбөр олгох банкны өдөр бүр илгээсэн нөхөн төлбөрийн хэмжээтэй холбоотой мэдээллийг Корпорацийн Үндэсний хорооноос баталсан “Даатгалын тохиолдолд нягтлан бодох бүртгэлийн журам”-ын дагуу өдөр бүр хөтөлнө.
Арван зургаа. Банкны эрх хүлээн авагчаас Корпорацид мэдээлэл хүргүүлэх, хамтран ажиллах
16.1.Даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан Корпораци ньБанкны эрх хүлээн авагчтай Хамтран ажиллах гэрээ байгуулна.
16.2.Банкны эрх хүлээн авагч даатгалын тохиолдол бий болсонөдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолоход шаардлагатай мэдээлэл, бичиг баримтыг цахим хэлбэрээр Корпорацийн тавьсан шаардлагын дагуу боловсруулж хүргүүлнэ.
16.3.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 3848 дугаарт бүртгэгдсэн Монголбанк, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 тоот “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.2 дахь хэсэгт заасан Монголбанк болон банкнаас бусад хадгаламжийн дансны мэдээллийг гаргаж өгнө.
16.4.Банкны эрх хүлээн авагч нь хадгаламж эзэмшигчдийн мэдээллийг дараахь 2 төрлөөр Корпорацид хүргүүлнэ. Үүнд:
16.4.1.Албадан татан буугдаж буй банкны “эх мэдээлэл” буюу тухайн банкин дахь өгөгдлийн сандахь бүхий л мэдээлэл болон өгөгдлийн сангийн бүтцийг хүргүүлнэ.
16.4.2.Корпорацид даатгагдсан хадгаламжийн хэмжээг тодорхойлоходшаардлагатай мэдээллийг дараахь байдлаар Корпорацийн заасанНэг харилцагчийн зарчим(SCV загвар), шаардлагын дагуу бэлтгэж өгнө. Үүнд:
16.4.2.1.Хадгаламж эзэмшигч тус бүрийн бүх хадгаламжийн дансны дүн, хуримтлагдсан хүү, гадаад валютын хөрвүүлэлт, шаардлагатай татварын суутгал зэргийг тооцсон мэдээлэл;
16.4.2.2.Банкны эрх хүлээн авагч нь гадаад валютын хадгаламжийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн Монголбанкнаас зарласан ханшаар тооцно.
16.4.2.3.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан даатгалд хамаарахгүй хадгаламж, хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл;
16.4.2.4.Зээлтэй холбоотой хадгаламж эзэмшигчийн мэдээллийг дараахь байдлаар ангилан хүргүүлнэ:
16.4.2.4.1.Зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүүгийн мэдээлэл;
16.4.2.4.2.Цэвэршүүлэлт хийх зорилгоор 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүү, шаардлагатай татварын суутгал зэргийг тооцон суутгасан мэдээлэл;
16.4.2.4.3.Хадгаламж барьцаалсан зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүү, шаардлагатай татварын суутгал зэргийг тооцон суутгасан мэдээлэл;
16.4.2.4.4.Барьцаагүй зээл, орлогоор баталгаажсан зээлтэй хадгаламж эзэмшигчийн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хүүгийн мэдээлэл;
16.4.2.5.Шаардлагатай бусад мэдээлэл.
16.5.Банкны эрх хүлээн авагч дээрх мэдээллийг энэ журмын 19.1 болон 19.2-д заасан шаардлагад нийцүүлэн хүргүүлнэ.
16.6.Банкны эрх хүлээн авагч нь Корпорацид энэ журмын 16.4-т заасан мэдээллийг саадгүй, үнэн зөв гаргаж авахад шаардлагатай бүхий л дэмжлэг туслалцаа үзүүлнэ.
16.7.Дээр дурдсан мэдээллийг газар дээр нь очиж хүлээн авах бөгөөд Банкны эрх хүлээн авагч болон Корпорацийн ажилтнууд акт үйлдэж баталгаажуулна.
16.8.Хэрэв энэ журмын 16.4-т заасан мэдээлэлд багтаагүй мэдээлэл байвал үүнийгНэг харилцагчийн зарчим (SCV загвар), шаардлагын дагуу бэлтгэн гаргаж өгнө.
16.9.Корпораци нь Банкны эрх хүлээн авагчтай байгуулсан гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрт олгосон мөнгөн хөрөнгийн хэмжээний талаар тогтмол мэдээлэл хүргүүлэх бөгөөд нөхөн төлбөр олгож дууссаны дараа нөхөн төлбөрт олгосон нийт дүнг мэдэгдэнэ.
16.10.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг болон Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу Корпораци нь даатгалын нөхөн төлбөр олгосны дараа хадгаламж эзэмшигчийн шаардах эрхийг шилжүүлэн авах бөгөөд шаардах эрхийн нийт дүн нөхөн төлбөрийн нийт дүнтэй тэнцүү байна.
16.11.Корпораци нь Банкны эрх хүлээн авагчийн Нэг харилцагчийн зарчим (SCV загвар)-ын дагуу боловсруулан хүргүүлсэн мэдээллийн чанарт анхан шатны чанарын үнэлгээхийх бөгөөд уг үнэлгээгээр мэдээлэл нь дутуу, буруу, алдаатай, нөхөн төлбөрийн хэмжээг тооцоход чанар хангахгүй байгаа тохиолдолд мэдээллийг засуулахаарБанкны эрх хүлээн авагчид хүргүүлнэ.
16.12.Банкны эрх хүлээн авагч нь энэ журмын 16.10-т заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 2 өдөрт багтаан мэдээллийг дахин боловсруулж Корпорацид хүргүүлнэ.
16.13.Банкны эрх хүлээн авагч нь албадан татан буугдаж буй банкны хадгаламж эзэмшигчдийн хувийн хэрэгт хавсаргасан зураг болон баталгаат гарын үсгийн маягийг Корпорацид хүргүүлнэ.
Арван долоо. Хадгаламжийн даатгалын. сангийн хүрэлцээ,хөрвөх чадвар
17.1.Бэлтгэл ажиллагааны үед Корпораци дараахь арга хэмжээг авна. Үүнд:
17.1.1.Нөхөн төлбөр олгох даатгагдсан хадгаламжийн нийт дүнг тодорхойлох;
17.1.2.Нөхөн төлбөр олгоход Хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийн хүрэлцээг үнэлэх;
17.1.3.Хуулийн дагуу нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай хөрвөх чадварыг тооцоолох.
17.2.Хөрвөх чадвар, санхүүгийн нөөцийн үр дүнтэй удирдлага, эрсдэл болон нөхөн төлбөрийн зохистой түвшинг хангах зорилгоор Корпораци өөрийн эзэмшиж буй үнэт цаасыг худалдана.
17.3.Энэ журмын 17.2-т заасан арга хэмжээг авсан ч даатгагдсан хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох сангийн хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Корпорацийн Үндэсний хорооноос баталсан “Сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд санхүүжилт авах журам”-ын дагуу нэмэлт эх үүсвэр бүрдүүлнэ.
Арван найм.Олон нийтэд мэдээлэх
18.1.Корпораци нь хэвлэлийн мэдэгдлээр дамжуулан олон нийтэд албадан татан буугдаж буй банк, нөхөн төлбөр олгох ажиллагааны журам, нөхөн төлбөр олгох банк, түүний салбар, тооцооны төвүүдийн талаар болон нөхөн төлбөр олгох ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай бусад мэдээллийг цаг алдалгүй хүргэж байна.
18.2.Корпорацийн олон нийтэд хүргэх мэдээлэл нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах бусад байгууллагуудын мэдээллийн агуулга, мэдээлэл хүргэх давтамжтай уялдсан байна.
18.3.Корпораци нь олон нийтэд мэдээлэл хүргэхдээ Корпорацийн Үндэсний хорооноос баталсан“Даатгалын тохиолдолд олон нийтэд мэдээлэл хүргэх журам”-ыг баримтална.
18.4.Корпораци олон нийтэд мэдээллийг хүргэхдээ дараахь мэдээллийн суваг, хэрэгслийг ашиглана. Үүнд:
18.4.1.Хэвлэлийн бага хурал;
18.4.2.Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз;
18.4.3.Өдөр тутмынсонин;
18.4.4.Корпорацийн веб хуудас;
18.4.5.Нөхөн төлбөр олгох банкны лавлах утасны төв;
18.4.6.Бусад.
Гуравдугаар бүлэг. Нөхөн төлбөр олгох ажиллагааг гүйцэтгэх
Арван ес. Хадгаламж, хадгаламж эзэмшигчдийн мэдээг шилжүүлэн авах,нэгтгэх, даатгагдсан хадгаламжийн жагсаалт гаргах
19.1.Банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан мэдээллийг дараахь байдлаар програм хангамжид оруулна. Үүнд:
19.1.1.Банкны эрх хүлээн авагчаас цахим хэлбэрээр шилжүүлэн авах хадгаламж эзэмшигчдийн бүхий л мэдээллийг Корпорацийн заасан загвар, шаардлагын дагуу нөхөн төлбөрийн програм хангамжид нээсэн түр файлд Корпорацийн мэдээллийн технологийн мэргэжилтэн болон Банкны эрх хүлээн авагчийн төлөөлөгч 2 хамтран оруулна.
19.1.2.Банкны эрх хүлээн авагчаас хүлээн авсан“эх мэдээлэл” буюу тухайн банкин дахь өгөгдлийн сан болон өгөгдлийн сангийн бүтцийг нөхөн төлбөрийн програм хангамжид засвар хийх боломжгүй байдлаар оруулна.
19.1.3.Банкны эрх хүлээн авагчаас Нэг харилцагчийн зарчим (SCV загвар)-аар хүлээн авсан мэдээлэл дутуу, алдаатай байгаа тохиолдолд Корпораци нь “эх мэдээлэл”-тэй харьцуулан шалгах бөгөөд мэдээллийг нөхөж оруулна.
19.1.4.Корпораци мэдээллийг нөхөж гараар оруулахдаа шаардлагатай тохиолдолд Банкны эрх хүлээн авагчаар шалгуулж, баталгаажуулна.
19.1.5.Хэрэв нөхөн төлбөрийн жагсаалтад багтаагүй хадгаламж эзэмшигч тухайн банкинд данс эзэмшигч гэдгээ нотлох баримттай тохиолдолд Корпораци нь Банкны эрх хүлээн авагч руу шилжүүлж шалгуулах бөгөөд Банкны эрх хүлээн авагч баталгаажуулсны дараа Гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр нөхөн төлбөр хариуцсан мэргэжилтэн програм хангамжид гараар шивж оруулна.
19.2.Даатгагдсан хадгаламж эзэмшигчдийн жагсаалтыг гаргахаас өмнө нөхөн төлбөр олгох програм хангамж нь дараахь мэдээллийг ангилан боловсруулахаар тохиргоо хийгдсэн байна. Үүнд:
19.2.1.Даатгагдах болон даатгагдсан хадгаламж, хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл;
19.2.2.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан даатгалд хамаарахгүй хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл:
19.2.2.1.Банкны мэдээлэл;
19.2.2.2.Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын мэдээлэл;
19.2.2.3.Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сангийн мэдээлэл;
19.2.2.4.Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээдийн мэдээлэл;
19.2.2.5.Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудитор болон аудитын байгууллагын мэдээлэл;
19.2.2.6.Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.3.Төгрөгийн болон гадаад валютын хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.4.Эрх бүхий байгууллагаас битүүмжлэлтэй, гүйлгээг түдгэлзүүлсэн хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.5.Тухайн өдрийн Монголбанкны гадаад валютын ханшийн мэдээлэл;
19.2.6.Өв залгамжлагч хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.7.Хадгаламжийн сертификаттай хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.8.Нас барсан хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.9.Хамтарсан данс хамтран эзэмшигчдийн мэдээлэл;
19.2.10.Итгэлцлийн данс, данс эзэмшигчдийн мэдээлэл;
19.2.11.Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.12.Гадаадын иргэн, харьяалалгүй хүний хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.13.90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлтэй хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.14.Хадгаламж барьцаалсан зээлтэй хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.15.Энэ журамд заасан түдгэлзүүлэх нөхцөл байдал бий болсон хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл;
19.2.16.Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 3848 дугаарт бүртгэгдсэн Монголбанк, Сангийн сайдын хамтарсан 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А-294/340 тоот “Нягтлан бодох бүртгэлийн багц материалыг шинэчлэн батлах тухай” тушаалаар баталсан “Банкны нягтлан бодох бүртгэлийн заавар”-ын 5 дугаар зүйлийн 5.1 болон 5.2 дахь хэсэгт заасан Монголбанк болон банкнаас бусад хадгаламжийн дансны мэдээлэл:
19.3.Түр файлд оруулсан мэдээллийн чанарын хувьд давхардал, үг үсгийнболон бусад алдааг хянан нягталж, шаардлагатай цэвэрлэгээ, засварыг хийнэ.
19.4.Цэвэрлэсэнмэдээллийг түр файлаас Корпорацийн нөхөн төлбөрийн системд шилжүүлж, эхний тайланг гаргах ба гарсан тайлангийн 10 хувийг эх мэдээлэлтэй тулган шалгана.
19.5.Корпораци нөхөн төлбөрийн програм хангамж ашиглан дараахь байдлаар хадгаламж эзэмшигч тус бүрийнмэдээллийг боловсруулна.
19.5.1.Шаардлагатай тохиолдолд гадаад валютын хөрвүүлэлтийг шалгана;
19.5.2.Хадгаламж эзэмшигчийн хамтарсан болон итгэлцлийн данс зэрэг бүх хадгаламжийн дансыг дараахьдарааллын дагуу нэгтгэнэ.
19.5.2.1.Хадгаламж эзэмшигчийн дангаараа эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.1.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.1.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5. 2.2.Хадгаламж эзэмшигчийн хамтран эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.2.1.Гэр бүлийн гишүүдтэй хамтран эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.2.1.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.1.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.2.Бусад этгээдтэй хамтран эзэмшдэг дансны мэдээлэл:
19.5.2.2.2.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.2.2.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.3.Хадгаламж эзэмшигчийн итгэлцлийн дансны мэдээлэл:
19.5.2.3.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.4.Дараахь хадгаламжийг тусад нь тооцож олгох:
19.5.2.4.1.Насанд хүрээгүй хамтарсан данс хамтран эзэмшигчийн хадгаламж, хадгаламж эзэмшигчийн мэдээлэл (төгрөг, гадаад валют);
19.5.2.4.2.Өв залгамжлагч хадгаламж эзэмшигчийн мэдээлэл (төгрөг, гадаад валют);
19.5.2.5.Хуулийн этгээдийн дансыг дараахь байдлаар нэгтгэх:
19.5.2.5.1.Харилцах (төгрөг, гадаад валют);
19.5.2.5.2.Хадгаламж (төгрөг, гадаад валют);
19.5.2.5.3.Хамтарсан данс (төгрөг, гадаад валют).
19.5.3.Хуримтлагдсан хүүг шалгахдаа тухайн банкны хадгаламж эзэмшигчдийн 10-аас доошгүй хувийн мэдээлэлтэй түүврийн аргаар тулгана;
19.5.4.Даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч болон хадгаламжийг шалгаж, хасна;
19.5.5.Хадгаламж эзэмшигчийн зээлийг дараахь дарааллын дагуу хасч тооцно. Үүнд:
19.5.5.1.Банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ, үлдэгдэл, хуримтлагдсан хүүгийн хамт шалгаж, хасч тооцох;
19.5.5.2.Хэрэв хадгаламж эзэмшигч 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн хэд хэдэн зээлтэй бол хамгийн өндөр хүүтэй зээлээс нь эхлэн хасч тооцох;
19.5.6.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг шалгана;
19.5.7.Нөхөн төлбөрийн хэмжээг дараахь аргын дагуу тооцно. Үүнд:
19.5.7.1.Тухайн хадгаламж эзэмшигчийн нийт хадгаламжийн дансны нийлбэр;
19.5.7.2.Тухайн хадгаламжийн данснуудад гэрээний дагуу бодогдсон хүүгийн нийлбэр;
19.5.7.3.Хадгаламжийн дансны нийт үндсэн дүн болон хуримтлагдсан хүүгийн нийлбэр.
19.5.7.4.Энэ журмын 19.5.7.3-т заасан нийлбэрээс зээл хасах дарааллын дагуу зээл, хүүгийн хамт хасч тооцох;
19.5.8.Хадгаламж эзэмшигчтус бүрээрмэдээллийг нэгтгэсний дараа Корпорацийн нөхөн төлбөрийн системээс нөхөн төлбөрийн жагсаалтыг гаргана. Жагсаалтад дараахь мэдээлэл орсон байна.
19.5.8.1.Даатгагдсан хадгаламж эзэмшигчдийн талаарх мэдээлэл болон тэдгээрт олгох нөхөн төлбөрийн дүн,даатгагдсан хадгаламж эзэмшигчдийн даатгалын хязгаараас давсан буюунөхөн төлбөр олгогдохгүй хадгаламжийн дүн, тодорхой үндэслэлүүдийн улмаас нөхөн төлбөр олгогдохгүй нь тогтоогдсон болон түдгэлзүүлсэн хадгаламжийн дүн;
19.5.8.2.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан даатгалд хамаарахгүй хадгаламжболон хадгаламж эзэмшигчдийн мэдээлэл, даатгалд хамаарахгүй болсон тайлбар.
19.6.Нөхөн төлбөр олгох жагсаалтыг нөхөн төлбөр олгох ажлын хэсгийн дарга, Гүйцэтгэх захирал гэсэн дарааллаар баталгаажуулна.
19.7.Энэ бүлэгт заасан үйл ажиллагааг гүйцэтгэх явцад алдаатай, дутуу, буруу, хуурамч мэдээллийг шалган илрүүлж, засах зорилгоорКорпораци ньБанкны эрх хүлээн авагчаас холбогдох тодруулгыгавч болох бөгөөд алдаа дутагдал илрүүлэх бүрдэнэ талаар Корпораци Банкны эрх хүлээн авагчид мэдэгдэнэ.
Хорь. Даатгагдсан хадгаламж эзэмшигчид нөхөн төлбөр олгох
20.1.Нөхөн төлбөрийн жагсаалт баталгаажсан даруйдбичгээр болон цахим хэлбэрээр нөхөн төлбөр олгох банкинд хүргүүлнэ.
20.2.Тус хүргүүлсэн жагсаалтыг Корпорацийн ажилтан болон нөхөн төлбөр олгох банкны эрх бүхий төлөөлөгч гарын үсэг зурж хүлээн авсан акт үйлдэж баталгаажуулна.
20.3.Корпораци нь нөхөн төлбөр олгох банкнаас тодорхой давтамжтайгаар өдөр бүр, эсхүл бодит цагийн горимоор дараахь мэдээллийг хүлээн авна.
20.3.1.Нөхөн төлбөр олгосон хадгаламж эзэмшигчид болон хадгаламж эзэмшигч тус бүрд олгосон нөхөн төлбөрийн дүнгийн жагсаалт
20.3.2.Нөхөн төлбөр олгогдоогүй байгаа хадгаламж эзэмшигчдийн жагсаалт;
20.3.3.Нөхөн төлбөр олголтын талаар гомдол гаргасан хадгаламж эзэмшигчдийн жагсаалт;
20.3.4.“Нөхөн төлбөр олгох банктай байгуулах гэрээ”-нд заасны дагуу шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.
20.4.Дээр дурдсан мэдээллийг “Нөхөн төлбөр олгох банктай байгуулах гэрээ”-нд тодорхойлсон хэлбэр, загвараар бэлтгэсэн байна.
20.5.Хадгаламж эзэмшигчийн даатгагдсан мөнгөн хөрөнгийгшуурхай олгох зорилгоор нөхөн төлбөр олгох банкхадгаламж эзэмшигчиднөхөн төлбөрийг нэг удаагийн хандалтаар[6] олгоно.
20.6.Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөрийг хүлээн авахын тулд нөхөн төлбөр олгох банкны ажилтанд (цаашид “банкны ажилтан” гэх)энэ журмын 2.5-д заасан холбогдох бичиг баримт болон өргөдөл, гомдол гаргаж байгаа тохиолдолд данс эзэмшигч мөн болохыг нотолсон бичиг баримтыг бүрдүүлж өгнө.
20.7.Хадгаламж эзэмшигч өргөдөл, гомдол гаргах хүсэлтэй байгаа тохиолдолд тухайн хадгаламж эзэмшигчийн өмчлөх эрхийг нотлох баримт (албадан татан буугдаж буй банкнаас олгосон төлбөрийн карт, хадгаламжийн дэвтэр, хадгаламжийн гэрээ)-ыг банкны ажилтанд өгнө.
20.8.Банкны ажилтан Корпорацийн бэлтгэсэн нөхөн төлбөрийн жагсаалтад багтсан этгээд мөн эсэхийг шалгах бөгөөд мэдээллийг шалгаж нягталсны дараа банкны ажилтан Корпорацийн боловсруулсан нөхөн төлбөр олгох нэхэмжлэлийн маягтыг[7] дараах байдлаар хэвлэж өгнө.
20.8.1.Хэрэв тухайн хадгаламж эзэмшигчийн аль нэг данс “Түдгэлзсэн” жагсаалтад ороогүй бол нэхэмжлэлийн маягтыг шууд хэвлэж өгөх бөгөөд энэ журмын 20.13-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгоно.
20.8.2.Хэрэв хадгаламж эзэмшигчийн аль нэг данс“Түдгэлзсэн” жагсаалтад орсон тохиолдолд банкны ажилтан “Хадгаламж эзэмшигчийн мэдээлэл”[8]-ийг хэвлэж өгөх бөгөөд тухайн үед авах нөхөн төлбөрийн төрөл болон хэмжээг (дангаараа эзэмшдэг эсхүл хамтарсан данс,түдгэлзсэн г.м) системд тэмдэглэнэ.
20.9.Нэхэмжлэлийн маягт нь тухайн хадгаламж эзэмшигчийн мэдээлэл болон албадан татан буугдаж буй банкинд эзэмшдэг нийт хадгаламжийн мэдээлэл, 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлийн мэдээлэл, нөхөн төлбөрийн хэмжээ, хадгаламж эзэмшигчийн мэдүүлэг зэрэг мэдээллийг агуулна.
20.10.Хадгаламж эзэмшигч нь нэхэмжлэлийн маягт дээр дурдсан мэдээллийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд баталгаажуулж гарын үсэг зурна.
20.11.Хадгаламж эзэмшигч нэхэмжлэхийнмаягтад гарын үсэг зурсны дараа банкны ажилтан нөхөн төлбөрийг олгоно. Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөрийгбэлнээр, бусад банкин дахь өөрийн данс, эсхүл нөхөн төлбөр олгох банкин дахь өөрийн дансанд шилжүүлгээр хүлээн авч болно.
20.12.Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөрийн хэмжээтэй санал нийлэхгүй болон бусад маргаантай асуудал үүссэн тохиолдолд Корпораци дахин шалгах ба энэ тохиолдолд хадгаламж эзэмшигч олон удаагийн хандалтаар[9] нөхөн төлбөрийг авна.
20.13.Даатгагдсан хадгаламж эзэмшигч нь дансны үлдэгдэл зөрүүтэй болон бусад алдаа зөрчлийн талаар гомдол гаргасан тохиолдолд нөхөн төлбөр олгох банкны ажилтан дараахь бичиг баримтыг хавсарган цаасан хэлбэрээр Корпорацид хүргүүлнэ. Үүнд:
20.13.1.Хадгаламж эзэмшигчийн биеийн байцаалт(хуулбар);
20.13.2.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол гадаад паспорт, эсхүл Монгол улсад оршин суух үнэмлэх(хуулбар);
20.13.3.Нотлох баримт (хуулбар);
20.13.4.Хадгаламж эзэмшигчийн гомдол (эх хувь);
20.13.5.Бусад.
20.14.Шаардлагатай тохиолдолд зарим гомдлыг Банкны эрх хүлээн авагч шалган шийдвэрлэх бөгөөд ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэсэн тоо мэдээллийг Корпорацид хүргүүлнэ. Энэ тохиолдолд нөхөн төлбөрийг гагцхүү Банкны эрх хүлээн авагчаас хариу ирсний дараа олгоно.
20.15.КорпорациБанкны эрх хүлээн авагчаас холбогдох шийдвэр, бичиг баримтыг хүлээн авсан даруйд шаардлагатай бол өөрийн нөхөн төлбөрийн прoграм хангамжийн мэдээллийн санд засвар оруулж, нөхөн төлбөр олгох банкинд бичгээр болон цахим шуудангаар мэдэгдэнэ.
20.16.Мэдээллийн санд зохих засварыг оруулсны дараа Корпораци нь хадгаламж эзэмшигчид гомдлыг эцэслэн шийдвэрлэсэн үндэслэлийг бичгээр хүргүүлж, нөхөн төлбөрийн зөв дүнг хүлээн авахыг санал болгоно.
20.17.Корпораци хадгаламж эзэмшигчийн гаргасан гомдлыг “Гомдол хүлээн авах, шийдвэрлэх заавар”-ын дагуу хүлээн авч, шийдвэрлэнэ.
20.18.Банкны ажилтан нөхөн төлбөр олгохдоо тухайн хадгаламж эзэмшигчийн хувийн хэрэгт хавсаргасан зураг болон баталгаат гарын маягтийг тулгаж үзнэ.
20.19.Хадгаламж эзэмшигчийн зураг болон баталгаат гарын үсэг зөрсөн тохиолдолд нөхөн төлбөр олгох банкны дотоод журмын дагуу шийдвэрлэнэ.
Хорин нэг. Үндэсний хороонд тайлан, мэдээ хүргүүлэх
21.1.Нөхөн төлбөр олгох ажиллагааны туршид Корпорацинөхөн төлбөр олголтын явцын талаар Үндэсний хороонд дараахь мэдээллийг тогтмол тайлагнаж байна. Үүнд:
21.1.1.Нөхөн төлбөр олгосон хадгаламж эзэмшигчийн тоо, мөнгөний дүн;
21.1.2.Нөхөн төлбөр олгохоор үлдэж буй хадгаламж эзэмшигчийн тоо, мөнгөний дүн;
21.1.3.Нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой гарч буй зардал;
21.2.Нөхөн төлбөр олгох явцад гарсан Үндэсний хороогоор шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлыг танилцуулна.
21.3.Сангийн хөрвөх чадвар болон нөхөн төлбөр олгоход шаардлагатай хөрөнгийн хэмжээг тооцоолон танилцуулна.
Дөрөвдүгээр бүлэг. Нөхөн төлбөр олгох ажиллагааг дуусгавар болгох
Хорин хоёр. Нөхөн төлбөр олгох ажиллагааг дуусгавар болгох
22.1.Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасны дагуу нөхөн төлбөр олгох ажиллагааг Үндэсний хорооны шийдвэрээр дуусгавар болно.
22.2.Нөхөн төлбөр олгох банк нь эцсийн тайланг нөхөн төлбөр олгох ажиллагаа дууссан өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан Корпорацид хүргүүлнэ.
Хорин гурав. Эцсийн тайлан гаргах
23.1.Корпорацийн нөхөн төлбөр олгох ажлын хэсэг нөхөн төлбөр олгох ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн ажлыг нэгтгэн, гэрээ байгуулан хамтран ажилласан байгууллага бүрийн гүйцэтгэлийн үнэлгээ болонажиллагааны явцад хуримтлуулсан туршлага, боловсронгуй болгох саналын хамт бэлтгэн эцсийн дэлгэрэнгүй тайлан гаргана.
23.2.Корпорацийн ажлын хэсэг нөхөн төлбөр олгох ажиллагааны явцад хийж гүйцэтгэсэн ажлын дараахь төрлийн тайлангуудыг нэгтгэн Үндэсний хороонд хүргүүлнэ. Үүнд:
23.2.1.Нөхөн төлбөр олгосон жагсаалт, дүн;
23.2.2.Нөхөн төлбөр олгогдоогүй хадгаламжийн жагсаалт, дүн;
23.2.3.Нөхөн төлбөр олгох ажиллагаатай холбоотой зарцуулагдсан хөрөнгийн хэмжээ;
23.2.4.Ашигласан зээл (хэрэв байгаа бол);
23.2.5.Ашиглагдаагүй санхүүгийн нөөц;
23.2.6.Гомдол шийдвэрлэсэн байдал
23.2.7.Дүн шинжилгээ, сайжруулах санал.
23.3.Корпораци нөхөн төлбөр олголтыг гүйцэтгэж дууссаны дараа тайланг холбогдох баримт бичгийн хамт нөхөн төлбөр олгох банкнаас хүлээн авахдаа гарын үсэг зурж актаар баталгаажуулан Корпорацийн Үндэсний хорооноос баталсан “Даатгалын тохиолдолд архив хөтлөх журам”-ын дагуу архивлан хадгална.
Хорин дөрөв. Журам хүчин төгөлдөр болох
24.1.Энэхүү журам Үндэсний хороо баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
[1]“Хадгаламж эзэмшигч” гэж банкинд мөнгөн хадгаламжийн гэрээ, харилцах данс эзэмших гэрээгээр мөнгөн хөрөнгө захиран зарцуулах эрх бүхий этгээдийг;
[2]“Даатгагдсан хадгаламж” гэж Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 хэсэгт зааснаас бусад хадгаламж эзэмшигчийн тухайн банкинд эзэмшиж буй нийт хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгөөс банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хассан дүн нь төгрөг ба гадаад валютын 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн нийлбэр дүнг;
[3]“Даатгагдсан хадгаламж эзэмшигч” гэж тухайн банкинд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт зааснаас бусад хадгаламж эзэмшдэг эрх бүхий этгээдийг;
[4]“Нөхөн төлбөр олгох банк” гэжМонголбанктай зөвшилцсөнөөр даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг Корпорацийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэхээр Үндэсний хорооноос сонгогдож, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулсан банкийг;
[5]“Нөхөн төлбөрийн жагсаалт” гэжБанкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан даатгалд хамаарах шалгуурын дагуу нөхөн төлбөр олгогдох хадгаламж эзэмшигч тус бүрийн даатгагдсан хадгаламжийн мөнгөн дүнгийн талаарх мэдээллийг Корпорациас тодорхойлсон баримт бичгийг;
[6]“Нэг удаагийн хандалт” гэж хадгаламж эзэмшигч нөхөн төлбөр олгох банкны салбар, тооцооны төвд хандаж хадгаламж эзэмшигч мөн болохыг нотолсон биеийн байцаалт, хадгаламжийн баримт бичгийг үзүүлэн “Нэхэмжлэлийн маягт”-д заасан дүнг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нөхөн төлбөр олгох ажиллагааг;
[7]“Нэхэмжлэлийн маягт” гэждаатгагдсан хадгаламж эзэмшигчийн нөхөн төлбөр хүссэн мөнгөн дүнг баталгаажуулах зорилгоор Корпорацийн бэлтгэсэн загварыг;
[8]“Хадгаламж эзэмшигчийн мэдээлэл” гэж албадан татан буугдаж буй банкин дахь тухайн хадгаламж эзэмшигчийн бүх хадгаламж, зээлийн мэдээлэл болон даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг агуулсан мэдээллийг;
[9]“Олон удаагийн хандалт” гэж хадгаламж эзэмшигч нөхөн төлбөр олгох (албадан татан буугдаж буй) банкны салбар, тооцооны төвд хандан “Нэхэмжлэлийн маягт”-д заасан дүнг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд дахин хандаж нөхөн төлбөр олгох ажиллагааг;
Текст томруулах
A
A
A