A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны

А/52 дугаар тушаалын 2 дугаар хавсралт

ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ХУВЦАС ӨМСӨХ, ТАЙЛАХ ЗААВАР

/PERSONAL PROTECTIVE EQUIPMENT/

1.Зорилго

Халдвартай болон халдварын сэжигтэй эмгэгт материал, мал, амьтантай харьцах, лабораторит ажиллах үед малын эмч, шинжээч, туслах ажилтныг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.

2.Хамрах хүрээ

Халдварт, гоц халдварт өвчний сэжиг бүхий болон хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоосон үед, лабораторийн нөхцөлд бүх шатны мал эмнэлгийн байгууллага, малын эмч, шинжээч, мэргэжилтнүүд мөрдөнө.

3.Халдвар хамгааллын хувцас нь дараах иж бүрдэлтэй байна.

3.1.Комбинзон. Ажиллагч хүний биеийн арьс, ажлын хувцасыг биологийн бохирдолоос хамгаална. Комбинзоныг усанд нэвтэрдэггүй материалаар хийсэн байна. Комбинзоны дотуур лабораторийн зориулалт бүхий ажлын хувцас, гутал өмсөнө.

3.2.Гутлын углааш. Комбинзон өмссөний дараа углаашыг давхар углаж өмсөнө.

3.3.Амны хаалт. Энэ нь амьсгалын замаар халдвар авахаас сэргийлнэ.

3.4.Нүдний шил. Нүдний шил нь эмгэгт материал, шингэн зүйл үсрэх зэргээс нүд, нүүрийг хамгаална. Нүдний шил нь нүдний тойронд нягт сууж яг таарсан байх ёстой. Ердийн нүдний шилийг хамгаалалтын шилний оронд хэрэглэхийг хориглоно. Харааны шилэн дээр давхар зүүж болно.

3.5.Хормогч. Хормогчийг комбинзон дээрээ өмсөх бөгөөд комбинзоныг гадны элдэв бохирдолоос давхар хамгаална.

3.6.Бээлий.Нэг удаа хэрэглэх зориулалттай. Ариутгаагүй, нитрилээр хийсэн 2 хос бээлий байна. Эдгээр бээлийг давхарлаж өмсөнө.

3.7.Нэг удаагийн ариутгалын бодис бүхий алчуур. Гадна талын бээлийг тайлахын өмнө нойтон цаасан алчуураар арчиж бохирдолоос цэвэрлэнэ. Халдваргүйжүүлэх зориулалт бүхий нойтон цаасан алчуур. Эмгэгт материал, шингэнээр бохирдсон байж болох арьс, хувцас тайлсны дараа дотор талын бээлийг халдваргүйжүүлж цэвэрлэхэд ашиглана(этилийн спирт шингээсэн пакетласан байна).

3.8.Аюултай хаягдлын уут. Ашигласан халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг энэ уутанд хийж устгах арга хэмжээ авна.

 

4.Халдвар хамгааллын хувцасыг өмсөх дараалал

4.1.Юуны өмнө тухайн ажилтан нь өөрт тохирох хэмжээний хувцасыг сонгоно. Хувцас таарсан тохиолдолд өмсөхөд чөлөөтэй, ямар нэгэн байдлаар хөдөлгөөнийг хязгаарлахгүй байвал зохино.

6.Халдвар хамгааллын хувцас хэрэглэх үед анхаарах зүйл

6.1.Халдвар хамгааллын нэг удаагийн хувцас, хэрэгслийг зөвхөн нэг удаа хэрэглэнэ. Дахин юм уу угаагаад хэрэглэхгүй.

6.2.Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг хэрэглэхтэй холбоотой зааварчилгааг урьдчилан өгөх ба эрүүл мэндийн хувьд тохирохгүй хүнд хэрэглэхгүй.

6.3.Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг хэрэглэж байгаа үедээ амьсгалын хошуувч, нүдний шил зэргийг тайлахгүй.

6.4.Халдвар хамгааллын хувцас, хэрэгсэл урагдах юм уу, бохирдвол нэн даруй солино. Ажил завсарлаж дараа нь дахин ажиллахаар бол шинэ хувцас өмсөнө.

6.5.Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг өмсөх, тайлах газрыг урьдчилан тогтоосон байвал зохино.

7.Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг устгах, халдваргүй болгох

7.1.Халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг тайлахдаа халдварын аюултай бүсээс гарсан байна.

7.2.Хэрэглэсэн халдвар хамгааллын хувцас, хэрэгслийг шатаах юм уу автоклавдаж устгана.