- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ШУВУУНЫ ЗАЛГИУР МӨГӨӨРСӨН ХООЛОЙН ҮРЭВСЭЛТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР AVIAN INFECTIOUS LARYNGOTRAHEITIS-ЛАРИНГОТРАХЕЙТ
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2018 оны А/59 дугаар тушаалын наймдугаар хавсралт
ШУВУУНЫ ЗАЛГИУР МӨГӨӨРСӨН ХООЛОЙН ҮРЭВСЭЛТ ӨВЧИНТЭЙ ТЭМЦЭХ ЗААВАР
AVIAN INFECTIOUS LARYNGOTRAHEITIS-ЛАРИНГОТРАХЕЙТ
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго: Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэлөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэлөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэлт(Ларинготрахейт) өвчин нь зэрлэг ба тэжээвэр шувууны амьсгалын замын гол эрхтнүүд болох залгиур, мөгөөрсөн хоолой үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэл өвчнийүүсгэгч нь герпес вирусийн язгуурт хамаарах, ДНХ агуулсан вирус, бүтцэндээ 8 төрлий гликопротейнтэй байдаг. Энэ өвчний үүсгэгч нь вирус саармагжуулах урвал (ВСУ)-аар дотроо 11 бүлэгт хуваагддаг ч ийлдсэн хэвшлээрээ өөр хоорондоо бараг ялгаагүй. Энэ өвчний үүсгэгч 550С-д 10-15 минут, 380С-д 48 цагын дотор идэвхээ алддаг дулаанд тэсвэргүй, эмгэгт материалд байгаа вирус нь -8-100С-д 30 хоног идэвхээ алдахгүй. Мөн шувууны хөлдүү маханд 19 сар идэвхтэй байдаг. Харин дулаанд тэсвэр муутай учир нарны шууд гэрэл болон хэт ягаан туяаны нөлөөнд амархан идэвхээ алдана. Мөн төрөл бүрийн химийн бодист тэсвэргүй. Өвчний үүсгэгч шувууны байр, тоног хэрэгсэл, сангасанд 120 хоног хүртэл хадгалагддаг. Орчны хүчиллэг, шүлтлэг байдал түүний тэсвэрт чанарт нөлөөлдөггүй бөгөөд орчны pH 2.0-11.0-ын хооронд байхад идэвхээ алдахгүй. Эфир, хлорформд нилээд тэсвэртэй бол, 0,5%-ийн формалинд 6 цаг, 0,5%-ийн хлораминд 3 цагийн дотор идэвхээ алдана.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Өвчтэй ба өвчилж эдгэрсэн шувуу халдварын эх үүсвэр болж 2 жил хүртэл хугацаагаар вирус тээгч болно. Өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 7 хоногийн турш уг шувуунаас үүсгэгч гадагшлах төдийгүй цаашид ч вирус тээгч байж үе үе өвчин үүсгэгчийг гадагшлуулсаар байна. Үүсгэгч бэлгийн замаар болон өндөгний шохойн бүрхүүлээр дамжиж болно.Өвчилсөн шувууны амьсгалын замд үүсгэгч ихээр агуулагдах ба элэг, дэлүүнд ховор тохиолдоно. Амьсгалын замаас гарах бүх шүүрлүүд гадаад орчныг бохирдуулна. Мөн өвчилсөн шувууны мөгөөрсөн хоолойноос 2 жилийн турш вирус гадагшилна.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 2-3 хоног байдаг ч энэ хугацаа шувууны биеийн байдал, өвчин үүсгэгчийн идэвхээс шалтгаалан өөр өөр байж болно. Өвчин цахилгаан, цочмог, архаг гэсэн явцтай байна. Мөн хөнгөн ба хэвийн бус хэлбэр гэж байхаас гадна залгиур, мөгөөрсөн хоолойн ба зовхины хэлбэр гэж байна.Шувуу их төлөв цочмог явцтай өвчлөх бөгөөд энэ үед ханиах, амьсгал нь давхцах, амьсгалахад хэрчигнэх чимээ сонсогдоно. Зарим үед өвчилсөн шувууны хамрын салст бүрхүүл зузааран цус харвасан байна. Ингэж өвчилсөн шувууны амны хөндийн салст бүрхүүлд цагаан өнгийн өнгөр тогтсон байдаг. Өвчин үүсгэгч нь шувууны зовхи, хамрын хөндийгөөр биед нь ороод төвөнх мөгөөрсөн хоолойн хучуур эдэд үржиж үрэвсэл үүсгэнэ. Ингэж үржсэн вирус нь 42 цагийн дараа цусанд орж, улмаар амьсгалын замын салст бүрхүүлийг үрэвсүүлж мөгөөрсөн хоолойд цустай салсанд хуримтлагдаж гадагшилна. Үрэвсэл даамжирч амьсгалын зам нь нарийсч, зарим үед бөглөрснөөс амьсгал боогдож үхлийн нэг шалтгаан болно.
Эмгэг бие бүтцийн өөрчлөлт: Үхсэн шувууны төвөнх, мөгөөрсөн хоолойд голлох эмгэг өөрчлөлт ажиглагдана. Төвөнх ээдэм мэт зүйлээр бөглөрснөөс шувууны амьсгал нь боогдож үхэх нь элбэг. Амны хөндийн салст бүрхүүлд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй өнгөр тогтсон байна. Төвөнхөд үүссэн бөглөөг авахад салст бүрхүүл нь улайж зузаарсан байна. Бас мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл улайсан, цус харвасан, цус, салстай шингэн ихээр хуралдсан байна. Нарийн гэдэс, хам сүв, хэтэвчийн салст бүрхүүл үрэвсэнэ. Мөн зарим шувууны уушиг үрэвсэж гуурсанд нь бөглөө үүссэн байна.
2.2.Лабораторийн оношлогоо: Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэл өвчний үед эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн өөрчлөлтөд үндэслэн урьдчилсан онош тогтоож, вирус ба ийлдэс судлалын аргуудаар лабораторид шинжлэн баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид вирус ялгах болон ПГУ, НТУ, ЭЛИЗА, ВСУ, эмгэг эд судлалын арга зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ.
2.3.Ялгаварлан оношлох: Уг өвчинтэй төстэй шинж тэмдэг үзүүлдэг Ньюкаслийн өвчин, шувууны цэцэг, цусан халдвар, томуу, амьсгалын замын микоплазмоз зэргээс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.4.Эмчилгээ: Байхгүй.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Шувууны аж ахуйн хашаа байр, шувууны аж ахуйн тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэл өвчний тархалтыг хязгаарлах, халдварлалтын хувийг бууруулахад чиглэгдсэн тархвар зүйн судалгаа хамаарна.
3.3.Тандалт: Тандах шинжилгээнд амьд шувуунаас баасны сорьц авна. Шувуудын төрөл, зүйлийг тогтоосны дараа тухайн шувууг байгаа газраас нь үргээж баасны шинэхэн сорьц авна. Бааснаас бойтуураар авч тээвэрлэх орчинтой цодонд хийгээд ишийг нь хугалж хийгээд таглаж хаяглана. Хаягийг сорьцийн бүртгэлд бичигдсэн дугаараар тэмдэглэнэ. Шинжилгээнд үхсэн болон өвчний сэжигтэй шувуунаас багалзуур, төвөнхийн арчдас, хам сүвний арчдас, сангас, цус авч ийлдэсийг ялган авах, төвөнх, мөгөөрсөн хоолойн хэсэг, уушиг, тархи, дэлүү, гэдэсний эмгэг хувиралтай хэсгээс сорьц авна. Сорьц бүртгэх хуудсыг нягт, нямбай нэг загвараар хөтлөхөд онцгой анхаарна. Цуглуулах дээжийн хэрэгцээ шаардлагад тохируулан вирус тээвэрлэх орчинтой ба орчингүй хоосон цодонг хүрэлцэхүйц хэмжээгээр авна. Шинжилгээний сорьцийн бүртгэлд сорьц авсан аж ахуйн хаяг, шувууны төрөл, сорьцны нэр, огноог бичнэ. Сорьцны нэр, дугаарыг дээж хийсэн цодонгийн гадна тэмдэглэж өгнө. Сорьцны дагавар бичигт тухайн аж ахуй буюу нутаг, орчинд ямар төрөл зүйлийн хэдэн шувуу байгаа, хоногт өвчилсөн болон үхсэн тоо, өвчний илрэх шинж тэмдэг, эмгэг хувиралт, анхны оношийн талаар тодорхой бичнэ. Дараах аргачлалаар авсан эмгэгт сорьцийг тээвэрлэх орчинтой болон орчингүй цодонд тус тус савлаж адилхан хаяглаж, битүүмжлэн лабораторид илгээнэ. Үхсэн шувуунд шууд хүрхээс зайлсхийх хэрэгтэй. Шувууг гялгар уутанд углан аваад амыг нь сайн зангидаж өгнө. Гялгар уутыг урагдах, бохирдохоос сэргийлэн давхарлаж өгнө. Уутны дээр хаяг, байршил, төрөл зүйл, огноог тэмдэглэж өгнө. Аль болох шинэ шувууг мал эмнэлэг, эмгэг судлалын лабораторид түргэн хүргэж шинжилгээнд өгч шинжлүүлэх нь оношыг зөв тогтооход нөлөөлнө.
в/Шувууг задлах: Шувуутай харьцах хүн өөрийн хувийн бэлтгэлийг сайн хангаж халдвар авахаас сэргийлнэ. Дараа нь задлангийн үед хэрэглэх бүртгэлийн хуудас, харандаа, хулдаасан хавтас, камер зайны хамт, иртэй үзүүртэй зүйл ба бусад хог хаягдал хийх сав, задлангийн багаж, ариутгалын уусмал, сорьц хийх сав гм-г бэлтгэсэн байна. Үхсэн шувуунд гадна ба дотор үзлэг хийх замаар шувууны үхлийн шалтгааныг тогтооно. Агаар дуслын замаар халдвар тархахаас сэргийлж шингэлсэн угаалгын бодист үхсэн шувууг дүрэх ба шүршинэ. Задланг хийх дарааллын дагуу хийнэ. Бүх эрхтэнд үүссэн өөрчлөлтийг тэмдэглэн авч шинжилгээнд мөгөөрсөн хоолой, уушиг, зүрх, элэг, дэлүү, тархи, гэдэснээс дээж аван тус бүрт нь хаяг, шошго, дугаар, огноог бичиж хөлдөөж хадгална.
3.3.1.Эдийн сорьц авах:Үхсэн буюу нядалсан шувууны тархи, дэлүү, уушиг, мөгөөрсөн хоолой, гэдэсний хэсгээс авч тээвэрлэх орчинд хийлгүйгээр шууд хөлдөөн тээвэрлэнэ. Хөлдөөх боломжгүй бол хоёр хоногийн дотор лабораторид хүргэнэ.
3.3.2.Оношилгооны ба тандан шинжилгээний ийлдэс цуглуулах: Вирусээр халдварласан шувууг илрүүлэх зорилгоор тандах шинжилгээнд зориулж тэжээвэр шувууны далавчны хураагуур судас, гүрээний хураагуур судас, хөлийн хураагуур судаснаас 3 мл-ийн тариураар цус аваад, цусаа 2500 эргэлтэнд 15 минут центрфугдэн ийлдсийг ялгаж авна. Ийлдсийн цодон дээр аж ахуйн нэр, сорьцны дугаар, огноог бичиж өгнө. Ийлдсийг -200С-ын хөлдөөгчид хадгална.
3.3.3.Сорьц савлахдаа “Нэг дээж нэг сав” гэдэг зарчмыг баримтлана. Сорьцийг гурван давхар савлана. Анхдагч сав: Сорьцийг шууд хийх сав бөгөөд эргэдэг тагтай, үл хагарах буюу бат бөх зүйл (зузаан ханатай шил, пластик цодон)-ээр хийсэн байна. Хоёрдогч сав: анхдагч сав чөлөөтэй багтах зайтай, нягт таглагдах тагтай, зөөлөвч бүхий хуванцар буюу шахмал цаасаар хийсэн байна. Гуравдагч сав: хоёр дахь сав чөлөөтэй багтах зайтай бөгөөд гадна талд нь хаяг, дээжийн дагалдах бичиг, дээд талыг заасан тэмдэг ↑, ХАЛДВАРТАЙ гэсэн үг наасан хатуу картон буюу хөөсөнцөрөөр хийсэн байна. Гадна хайрцгийн дотор хөлдөөсөн гель хийнэ. Гадна хайрцгийг төмөр дотортой хоолны халуун саваар орлуулж болно.
г/ Сорьцийг хадгалах, тээвэрлэх:Сорьцийг цуглуулаад лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 0°-4°С-д хадгалах ба бусад тохиолдолд лабораторид хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -70°С хүйтэн нөхцөлд хадгална. “Сорьц савлах” аргачлалын дагуу бэлтгэсэн сорьцийг аль болох богино хугацаанд тээвэрлэж лабораторид хүргэнэ. Сорьцийг олон дахин хөлдөж, гэсэхээс хамгаалах хэрэгтэй. Ийлдсийг -200С-д хөлдөөж хадгалах ба тээвэрлэнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Хорио цээр тогтоох: Өвчний онош батлагдсан тохиолдолд аж ахуйд хорио цээрийн дэглэм тогтооно.
4.2.Хязгаарлалт тогтоох: Халдвартыг бүрэн устгасны дараа холбогдох журмад заасны дагуу хязгаарлалтын дэглэм тогтооно.
4.3.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа Шувууны залгиур мөгөөрсөн хоолойн үрэвсэл өвчний халдвар авсан шувууны байрны шувууг ялган тусгаарлах ба тархвар зүйн судалгааг хийнэ. Өвчингарсан айл, өрх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, хот, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоох эсэхийг шийдвэрлэнэ.
4.4.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны код”-ын 6.5, 10.3 дахь хэсэгт заасныг баримтлана.
4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.
4.6.Халдваргүйтгэлийн арга хэмжээ:
Халдваргүйжүүлэх зүйл |
Халдваргүйжүүлэх арга |
Халдваргүйжүүлэгч бодис |
Хэлбэр, эцсийн төвшрүүлэг |
Үйлчлүүлэх хугацаа, анхааруулга |
Үхсэн шувуу |
Булах эсвэл шатаах |
|
|
|
Байр, багаж, тоног төхөөрөмж |
|
Саван, гаалгын нунтаг |
|
10 минут |
Исэлдүүлэгч бодис.Гипохлорит натри |
2-3%-н шингэн байхаар шингэлнэ. |
10-30 минут, органик материалд тохиромжгүй |
||
Гипохлорит кальци
|
2-3%-н идэвхт хлор байхаар бодно. (20г/л нунтаг, 30г/л хатуу) |
10-30 минут |
||
Виркон® |
2% (20г/л) |
10 минут |
||
Вироцид® |
1:400 шингэлэх |
10 минут, барзгар гадаргуу дээр туршаагүй |
||
Идэмхий натри (NaOH) |
2% (20г/л) |
10 минут, органик материалд хэрэглэнэ. |
||
Цахилгаан багаж |
Уураар ариутгах |
Формалины уур |
Тусгай хэрэгсэл шаардагдана |
Битүү орчинд 15-24 цаг үйлчлүүлнэ. |
Тэжээл, шавхай, сангас |
Булах эсвэл шатаах |
|
|
|
Машин |
Угаах, шүрших |
Саван, гаалгын нунтаг |
|
10 минут |
Naтрийн карбонат усгүй (Na2CO3) Угаалгын сод (NaCO3.10H2O) |
Нутгаас 4% (40г/л) талстаас 100г/л |
Усгүй 10 минут, угаалгын сод 30 минут, органик материалд усгүй 10 минут,угаалгын сод 30 минут |
||
Хувцас |
Угаах |
Саван, гаалгын нунтаг |
|
10 минут |
Исэлдүүлэгч бодис.Гипохлорит натри |
2-3%-н шингэн байхаар шингэлнэ. |
10-30 минут, органик материалд тохиромжгүй |
||
Гипохлорит кальци
|
2-3%-н идэвхт хлор байхаар бодно. (20г/л нунтаг, 30г/л хатуу) |
10-30 минут |
||
Виркон® |
2% (20г/л) |
10 минут |
||
Вироцид® |
1:400 шингэлэх |
10 минут, барзгар гадаргуу дээр туршаагүй |
||
Идэмхий натри (NaOH) |
2% (20г/л) |
10 минут, органик материалд хэрэглэнэ. |
Хүснэгт 1. Тандах шинжилгээнд сорьц цуглуулах
д/д |
Аймаг,сумын нэр |
Сорьц авсан газрын нэр |
Сорьц авсан газарзүйн байршил /GPS/ |
Шувууны нэр, төрөл, зүйл |
Нас/хүйс |
Эрүүл мэндийн байдал /э-эрүүл, с-сэжигтэй, ө-өвчтэй, ү-үхсэн |
Нүүдлийн |
Суурин |
Тэжээвэр |
Сорьцийн нэр, бүртгэлийн дугаар |
Дээж авсан он.сар.өдөр |
Тайлбар |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Хүснэгт 2. Цуглуулсан сорьцны бүртгэлийн хуудас (Жишээгээр)
Төрөл |
Байршил |
Амьд/үхсэнмуужруулсан арга |
Хүүр сэг шинэ/хөлдүү |
Ийлдэс, сийвэн |
Арчдас сорьц Мөгөөрсөн хоолой, Хам сүв |
Эдийн дээж шинэ бэхжүүлсэн |
Гэрэл зураг Тийм / үгүй |
Дээж авсан хүн |
Тайлбар |
Болжмор |
Туул гол |
Үхсэн |
Шинэ |
Ийлдэс |
√ √ |
МХ,тархи, дэлүү+ тээвэрлэх |
Тийм |
Туяа |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Текст томруулах
A
A
A