A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/59 дугаар тушаалын есдүгээр хавсралт

 

ШУВУУНЫ НЬЮКАСЛИЙН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

AVIAN NEWCASTLE DISEASE-ПТИЦЫ ЧУМА

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Шувууны Ньюкаслийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Шувууны Ньюкаслийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Ньюкаслийн өвчин нь тахианы багийн шувуу голдуу өвчилдөг, амьсгалын ба тэжээл боловсруулах эрхтэн, төв мэдрэлийн системийн гэмтлээр илэрдэг гоц халдварт өвчин юм.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Парамиксо вирусийн төрөлд хамаардаг, РНХ агуулсан, 150-300 нм хэмжээтэй вирус юм. Шувууны парамиксовирус нь 9 ийлдсэн хэвшилтэй (олон улсын нэршилээр АPMV1–АPMV9), эдгээрээс АPMV1 нь шувууны аж ахуйд аюултай гэж үздэг бөгөөд вакцин таригдаагүй аж ахуйд үхлийн хувь 100%-д хүрдэг. Ньюкаслийн өвчний вирус нь өвлийн улиралд шувууны байрны агаар, тоног төхөөрөмжинд 140 хоног, дулааны улиралд 7 хоног идэвхээ хадгалдаг бөгөөд гадаад орчинд нилээд тэсвэртэй. Үхсэн шувуу ба түүний ялзарч, муудсан сэг зэмд вирус 3 долоо хоног, сангасанд  20 хоног хүртэл идэвхээ хадгалдаг бол +560С-д 6 цаг, хөлдүү нөхцөлд 2 жил хүртэл идэвхээ хадгална. Хүчиллэг, шүлтлэг орчинд pH 2-10  орчинд идэвхээ бараг алдахгүй ч хэт авианы үйлчлэлд тэсвэр муутай. Ньюкаслийн өвчний вирус нь химийн бодисуудын нөлөөнд формалины 1-2%, хлорын шохойн 3%, идэмхий натрийн 2%-ийн уусмалд богино хугацаанд идэвхээ алддаг.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Ердийн нөхцөлд Ньюкаслийн өвчнөөр тахианы багийн шувуу, түүний дотор тахиа, цацагт хяруул, гургалдай, тогос илүү мэдрэг ба өсвөр насны шувуу илүү өртөмтгий байдаг. Тухайлбал, 1-7 хоногийн настай өсвөр дэгдээхэй олноор өвчилнө. Өвчний үүсгэгч нь халдвар авснаас хойш 24 цаг болоод гадагшилж эхэлдэг бөгөөд шувууны биед 2-4 сар хадгалагдана. Энэ өвчин шувууны аж ахуйд тохиолдвол бүх шувуу өвчлөх ба үхэл өндөртэй байдаг. Ньюкаслийн өвчний халдварын эх үүсвэр нь өвчтэй шувууд (вирус тээгчид) юм. Өвчтэй шувууны өндөг, мах, өд, шувууны байрны тоног хэрэгсэл, өвчний үүсгэгчээр бохирлогдсон ус, тэжээл нь халдвар дамжуулах хүчин зүйлс болдог. Инкубаторт дарж байгаа өндөг халдвартай тохиолдолд хөврөлийн шатандаа үхнэ. Мөн шувууны байрны хачиг Argus Persicus нь вирус тээгч, дамжуулагчын үүрэг гүйцэтгэдэг.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг:Өвчний нууц үе 3-7 хоног үргэлжилнэ. Вирус өвчлөмтгий шувууны биед агаар дусал, амьсгалын замаар орсны дараа эд, эсэд сонгомолоор үрждэг онцлогтой. Ньюкаслийн вирус нь улаан эсийг наалдуулах идэвхтэй тул биед орсон үүсгэгч улаан эсэд наалдан цусаар дамжин богино хугацаанд биеэр тархан нэвтэрснээс хойш 20-оод цагийн дараа  шувууны цусанд илэрч эхэлдэг. Ингээд цааш төв мэдрэл, амьсгал, тэжээл боловсруулах эрхтэнүүдэд дамжиж хор ялгаруулан эд, эсийг гэмтээж эхэлдэг. Эд, эсийн хордлогын улмаас гэмтсэн дотор эрхтэн, системүүдэд цус харвалт, үхжлийн голомтууд үүсч, өвчний клиникийн шинж тэмдэгүүд илрэн гарна. Биед үүсэх эмнэлзүйн шинж тэмдэг нь тухайн вирус ямар эрхтэнд давамгайлан үржиж байгаагаас шалтгаалан хэд хэд хувааж үздэг. Амьсгалын замын шинж тэмдэг нь найтаах, ханиах, хамраас гоождос гарах, амьсгал давчдах байдлаар илэрнэ. Ходоод гэдэсний үрэвслийн үед хөөсөрхөг ногоовтор өнгөтэй чацга алдана. Мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа алдагдсан үед толгой салганах, хүзүүгээ нугалах, мушгирах, хөл далавч саажин, хүзүү толгой орчим хавдана. Үржлийн замын шинж тэмдэг нь өндөглөлт буурах, хальсгүй өндөг гарах шинжүүдээрээ хоорондоо ялгаатай байна. Эмнэлзүйн шинж тэмдэг нь үүсгэгчийн хоруу чанартай ихээхэн холбоотой. Үүсгэгчийг хоруу чанарын хувьд хэд хэд хуваана.

2.1.1.Өндөр хоруу чанартайд веложеник (Velogenic) омог хамаардаг бөгөөд энэ нь дотроо 2 хуваагддаг. Гэдэсний хэв шинж (Visceriotropic velogenic) маш өндөр хоруу чанартай, шувууны дотор эрхтэнүүдэд цус ихдэх ба өвчний явц маш цочмог, өвчлөл хүнд, үхэл ихтэй. Мэдрэлийн хэв шинж (Neurotropic velogenic)-ээр өвчилсөн шувуунд амьсгал, мэдрэлийн хавсарсан шинжүүд илэрнэ. Үхэл ихтэй, бараг 100% хүрнэ.

2.1.2.Хоруу чанар дунд зэрэг месоженик (Mesogenic) омгоор халдвар авсан шувуу хөнгөн өвчилж, амьсгалын эрхтэнд бага зэргийн эмгэг хувиралт ажиглагдана. Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг нилээд сулхан илрэх бөгөөд үхлийн хувь бага ч өндөглөлт 2–3 долоо хоногийн туршид 50 хүртэл хувиар буурна.

2.1.3.Хоруу чанар султай лентоженик (Lentogenic) омгоор халдвар авсан шувуу эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг үзүүлэхгүй, үхэл хорогдол бараг ажиглагдахгүй эмнэлзүйн шинж тэмдэг сул илэрнэ. Өсвөр шувууны биеийн өсөлт хөгжил зогсоно. Өндөглөгч шувууны өндөглөх чадвар эрс буурна. Өвчлөөд 3-5 хоносон шувууны нүд үрэвсэн нуухтана. Өсвөр шувуунд өвчний гаж буюу хэвийн бус байдал хүзүү мушгиран нугарах, хөл саажин мэдээгүй болох, далавч саажин унжих, бүх бие татвалзан татах шинжүүд ажиглагдана. 

2.2.Эмгэг бие бүтцийн өөрчлөлт:Өвчний гол өөрчлөлт нь тэжээл боловсруулах эрхтэнд хамгийн их ажиглагдана. Цочмог явцтай өвчилж үхсэн тохиолдолд шувууны булчирхайлаг ходоодны салст бүрхүүлд цус харвалт хүчтэй явагдаж энэ хэсэгт улаан өнгөтэй цагираг үүссэн байна. Нарийн, бүдүүн гэдэсний хана нимгэрч, салст бүрхүүлээр нь цус харвалт тод илэрсэн байна. Нарийн гэдсэнд үхжлийн голомтууд ажиглагдана. Дэлүү томорч цайвар толбо үүссэн, өндгөвч цусаар дүүрч, хөхөнцрүүд тэлж томорсон байх ба зүрхний булчин, тархинд цус харваж хавагнасан байна. Амьсгалын эрхтэний үрэвсэл илэрсэн үед толгой хавдах, төвөнх, цагаан мөгөөрсөн хоолой салслаг шингэнээр дүүрэх, салст бүрхүүл, уушиг, агаарын уут нь үрэвссэн шинж ажиглагдана. Тэжээл боловсруулах эрхтэний үрэвсэл илэрсэн үед элгэнд эмгэг хувиралтууд ажиглагдахаас гадна, хэвлийн хөндийд шаргал өнгөтэй шингэн хуримтлагдсан байна.

2.3.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн өөрчлөлтөд үндэслэн урьдчилсан онош тогтоож, вирус ба ийлдэс судлалын аргуудаар лабораторид шинжлэн баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт сорьцноос вирус илрүүлэхийн тулд үр хөврөлт өндгөнд халдвар хийн хураан авсан өндөгний шингэнийг цус наалдуулах урвал (ЦНУ), буцаан хувиргах полимеразын гинжин урвал (БХ-ПГУ)-аар шинжлэнэ. Ийлдсийн сорьцонд цус наалдалтыг саатуулах урвал (ЦНСУ), фермент холбоот эсрэгбиемийн урвал (ФХЭБУ-ELISA)-аар эсрэгбием илрүүлэх шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. Өвчин гарсан тохиолдолд үхсэн шувуунаас хамар залгиурын арчдас, тархи, бөөр, дэлүү, уушиг, элэг, зүрх, гэдсийг авч хүргүүлэх ба ЦНСУ-д ийлдсийн хос сорьц явуулна. Амьд шувуунаас мөгөөрсөн хоолой ба хам сүвний арчдас, баасны сорьц авч хүргүүлнэ.

2.4.Ялгаварлан оношлох: Шувууны томуу, бронхит, өндөглөлт буурах синдром, цусан халдвар, салмонеллёз, төрөл бүрийн хордлого, кальцийн дутагдал зэрэг халдвартай ба халдваргүй өвчнүүдээс ялган оношлох шаардлагатай.     

2.5.Эмчилгээ: Үхэл хорогдол ихтэй, халдвар өндөртэй гоц халдварт өвчин тул эмчилгээ хийхгүй.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Урьдчилан сэргийлэх: Шувууны аж ахуйн хашаа байр, шувууны аж ахуйн тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна. Энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга нь амьд ба идэвхигүйжүүлсэн вакциныг тарих ба уух усанд уусгаж уулгах, нүдэнд дусаах зэргээр үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу хэрэглэнэ. Вакциныг хадгалахдаа хөргөгчинд, тээвэрлэхдээ хөргөлттэй тээврийн хэрэгслээр, хэрэглэхээр авч явахдаа зөөврийн хөргөлттэй сав ашиглан температурыг бүх түвшинд хэмжиж тэмдэглэл хийн, хүйтэн хэлхээний шаардлагыг мөрдөж ажиллана. Манай улсын хувьд шувууны тахлын вакциныг Биокомбинат-д үйлдвэрлэдэг. 2012 оноос БНХАУ-д үйлдвэрлэсэн шувууны Ньюкаслийн идэвхигүйжүүлсэн тосон вакцин, шувууны Ньюкасли ба халдварт бронхит өвчний (La Sota+H120 омог) хам вакцин, шувууны Ньюкасли, бронхит, өндөг буурах синдромын идэвхигүйжүүлсэн вакцин (La Sota+М41+АV127 омог)-уудыг хэрэглэж байна. Вакцинд эрсдэл өндөртэй өсвөр насны дэгдээхэйг хамруулахаар жил бүрийн төлөвлөлтийг хийнэ. Вакцинжуулалтын арга хэмжээг дэгдээхэйг 3 хоногтой байхаас эхлэн товлолын дагуу хийж гүйцэтгэж, тайлагнахдаа хот, дүүрэг, аймаг, сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гүйцэтгэлийг гаргах ба төрөл, тоо толгой мэдээлэл, хүлээн авсан болон зарцуулсан вакцин, вакцинжуулалтыг хэрэгжүүлсэн огноог багтаасан байна. Халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор шинээр бүртгэгдсэн голомтын гадна талаар 10 км-ийн радиуст хамгаалалтын бүс үүсгэн дотогшоо буюу голомтын чиглэлд вакцинжуулна.

3.2.Тандалт: Тандах шинжилгээнд амьд шувуунаас баасны сорьц авна. Шувуудын төрөл, зүйлийг тогтоосны дараа тухайн шувууг байгаа газраас нь үргээж баасны шинэхэн сорьц авна. Бааснаас бойтуураар авч тээвэрлэх орчинтой цодонд хийгээд ишийг нь хугалж хийгээд таглаж хаяглана. Хаягийг сорьцийн бүртгэлд бичигдсэн дугаараар тэмдэглэнэ. Тандах шинжилгээнд үхсэн болон өвчний сэжигтэй шувуунаас багалзуур, төвөнхийн арчдас, хам сүвний арчдас, сангас, цус авч ийлдэсийг ялган авах, төвөнх, мөгөөрсөн хоолойн хэсэг, уушиг, тархи, дэлүү, гэдэсний эмгэгхувиралтай хэсгээссорьц авна. Сорьц бүртгэх хуудсыг хөтлөнө.

3.2.1.Сорьц авахад бэлтгэх:Цуглуулах дээжийн хэрэгцээ шаардлагад тохируулан вирус тээвэрлэх орчинтой ба орчингүй хоосон цодонг хүрэлцэхүйц хэмжээгээр авна. Шинжилгээний сорьцийн бүртгэлд сорьц авсан аж ахуйн хаяг, шувууны төрөл, сорьцны нэр, огноог бичнэ. Сорьцны нэр, дугаарыг дээж хийсэн цодонгийн гадна тэмдэглэж өгнө. Сорьцны дагавар бичигт тухайн аж ахуй буюу нутаг, орчинд ямар төрөл зүйлийн хэдэн шувуу байгаа, хоногт өвчилсөн болон үхсэн тоо, өвчний илрэх шинж тэмдэг, эмгэг хувиралт, анхны оношийн талаар тодорхой бичнэ. Дараах аргачлалаар авсан эмгэгт сорьцийг тээвэрлэх орчинтой болон орчингүй цодонд тус тус савлаж адилхан хаяглаж, битүүмжлэн лабораторид илгээнэ.

3.2.2.Үхсэн шувуу цуглуулах:Үхсэн шувуунд шууд хүрхээс зайлсхийх хэрэгтэй. Шувууг гялгар уутанд углан аваад амыг нь сайн зангидаж өгнө. Гялгар уутыг урагдах, бохирдохоос сэргийлэн давхарлаж өгнө. Уутны дээр хаяг, байршил, төрөл зүйл, огноог тэмдэглэж өгнө. Аль болох шинэ шувууг мал эмнэлэг, эмгэг судлалын лабораторид түргэн хүргэж шинжилгээнд өгч шинжлүүлэх нь оношыг зөв тогтооход нөлөөлнө. 

3.2.3.Шувууг задлах:шувуутай харьцах хүн өөрийн хувийн бэлтгэлийг сайн хангаж халдвар авахаас сэргийлнэ. Дараа нь задлангийн үед хэрэглэх бүртгэлийн хуудас, харандаа, хулдаасан хавтас, камер зайны хамт, иртэй үзүүртэй зүйл ба бусад хог хаягдал хийх сав, задлангийн багаж, ариутгалын уусмал, сорьц хийх сав гм-г бэлтгэсэн байна. Үхсэн шувуунд гадна ба дотор үзлэг хийх замаар шувууны үхлийн шалтгааныг тогтооно. Агаар дуслын замаар халдвар тархахаас сэргийлж шингэлсэн угаалгын бодист үхсэн шувууг дүрэх ба шүршинэ. Задланг хийх дарааллын дагуу хийнэ. Бүх эрхтэнд үүссэн өөрчлөлтийг тэмдэглэн авч шинжилгээнд мөгөөрсөн хоолой, уушиг, зүрх, элэг, дэлүү, тархи, гэдэснээс дээж аван тус бүрт нь хаяг, шошго, дугаар, огноог бичиж хөлдөөж хадгална. 

3.2.4.Эдийн сорьц авах:Үхсэн буюу нядалсан шувууны тархи, дэлүү, уушиг, мөгөөрсөн хоолой, гэдэсний хэсгээс авч тээвэрлэх орчинд хийлгүйгээр шууд хөлдөөн тээвэрлэнэ. Хөлдөөх боломжгүй бол хоёр хоногийн дотор лабораторид хүргэнэ. Вирусээр халдварласан шувууг илрүүлэх зорилгоор тандах шинжилгээнд зориулж тэжээвэр шувууны далавчны хураагуур судас, гүрээний хураагуур судас, хөлийн хураагуур судаснаас 3 мл-ийн тариураар цус аваад, цусаа 2500 эргэлтэнд 15 минут центрфугдэн ийлдсийг ялгаж авна. Ийлдсийн цодон дээр аж ахуйн нэр, сорьцны дугаар, огноог бичиж өгнө. Ийлдсийг -200С-ын хөлдөөгчид хадгална. Сорьц савлахдаа “Нэг дээж нэг сав” гэдэг зарчмыг баримтлана. Сорьцийг гурван давхар савлана. Анхдагч сав: Сорьцийг шууд хийх сав бөгөөд эргэдэг тагтай, үл хагарах буюу бат бөх зүйл (зузаан ханатай шил, пластик цодон)-ээр хийсэн байна. Хоёрдогч сав: анхдагч сав чөлөөтэй багтах зайтай, нягт таглагдах тагтай, зөөлөвч бүхий хуванцар буюу шахмал цаасаар хийсэн байна. Гуравдагч сав: хоёр дахь сав чөлөөтэй багтах зайтай бөгөөд гадна талд нь хаяг, дээжийн дагалдах бичиг, дээд талыг заасан тэмдэг ↑, ХАЛДВАРТАЙ гэсэн үг наасан хатуу картон буюу хөөсөнцөрөөр хийсэн байна. Гадна хайрцгийн дотор хөлдөөсөн гель хийнэ. Гадна хайрцгийг төмөр дотортой хоолны халуун саваар орлуулж болно. Сорьцийг цуглуулаад лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 0°-4°С-д хадгалах ба бусад тохиолдолд лабораторид хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -70°С хүйтэн нөхцөлд хадгална. “Сорьц савлах” аргачлалын дагуу бэлтгэсэн сорьцийг аль болох богино хугацаанд тээвэрлэж лабораторид хүргэнэ. Сорьцийг олон дахин хөлдөж, гэсэхээс хамгаалах хэрэгтэй. Ийлдсийг хасах 200С-д хөлдөөж хадгалах ба тээвэрлэнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Шувууны Ньюкаслийн өвчний халдвар авсан шувууны байрны бохир агаар салхины урсгалаар байрнаас 3-5 км-ийн эргэн тойронд халдварыг тараах аюултай. Шувуу халдварыг агаар дусал, амьсгалын зам, тэжээл боловсруулах замаар ус, тэжээл, байрны агаараас авдаг тул халдварлалт, өвчлөлийн хувь өндөр байдаг. Тархвар зүйн судалгааг “Мал, амьтны эрүүл мэндийн хууль”-н 8 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.

4.2.Хорио цээр, хязгаарлалт тогтоох: Шувууны Ньюкаслийн өвчин гарсан тохиолдолд“Мал, амьтны эрүүл мэндийн хууль”-н 17, 18 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2-р хавсралт “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-д заасны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.3.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:Дэлхийн мал, маьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны код”-ын 6.5, 10.9 дахь хэсэгт заасныг баримтлана.

4.4.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

Халдваргүйтгэлийн арга хэмжээ:

Халдваргүйжүү-лэх зүйл

Халдваргүйжүү-лэх арга

Халдваргүйжүүлэгч бодис

Хэлбэр, эцсийн төвшрүүлэг

Үйлчлүүлэх хугацаа, анхааруулга

Үхсэн шувуу

Булах эсвэл шатаах

 

 

 

 

 

 

 

Байр, багаж, тоног төхөөрөмж

 

Саван, угаалгын нунтаг

 

10 минут

Исэлдүүлэгч бодис.

Гипохлорит натри

2-3%-н шингэн байхаар шингэлнэ.

10-30 минут, органик материалд тохиромжгүй

Гипохлорит кальци

 

2-3%-н идэвхт хлор байхаар бодно. (20г/л нунтаг, 30г/л хатуу)

10-30 минут

Виркон®    

2% (20г/л)

10 минут

Вироцид®       

1:400 шингэлэх

10 минут, барзгар гадаргуу дээр туршаагүй

Идэмхий натри (NaOH)

2% (20г/л)

10 минут, органик материалд хэрэглэнэ.

Цахилгаан багаж

Уураар ариутгах

Формалины уур

Тусгай хэрэгсэл шаардагдана

Битүү орчинд 15-24 цаг үйлчлүүлнэ.

Тэжээл, шавхай, сангас

Булах эсвэл шатаах

 

 

 

 

 

 

Машин

 

 

 

Угаах, шүрших

Саван, угаалгын нунтаг

 

10 минут

Naтрийн карбонат усгүй (Na2CO3) Угаалгын сод

(NaCO3.10H2O)

 

Нутгаас 4% (40г/л)

талстаас 100г/л

Усгүй 10 минут, угаалгын сод 30 минут, органик материалд усгүй 10 минут,угаалгын сод 30 минут  

 

 

 

 

Хувцас

 

 

 

 

Угаах

Саван, угаалгын нунтаг

 

10 минут

Исэлдүүлэгч бодис.

Гипохлорит натри

2-3%-н шингэн байхаар шингэлнэ.

10-30 минут, органик материалд тохиромжгүй

Гипохлорит кальци

 

2-3%-н идэвхт хлор байхаар бодно.  (20г/л нунтаг, 30г/л хатуу)

10-30 минут

Виркон®    

2% (20г/л)

10 минут

Вироцид®       

1:400 шингэлэх

10 минут, барзгар гадаргуу дээр туршаагүй

Идэмхий натри (NaOH)

2% (20г/л)

10 минут, органик материалд хэрэглэнэ.

 

Хүснэгт 1. Тандах шинжилгээнд сорьц цуглуулах

дд

Аймаг,

сумын нэр

Сорьц авсан газрын нэр

Сорьц авсан газарзүйн байршил /GPS/

Шувууны нэр, төрөл, зүйл

Нас/

хүйс

Эрүүл мэндийн байдал /э-эрүүл, с-сэжигтэй, ө-өвчтэй, ү-үхсэн

Нүүдлийн

Суурин

Тэжээвэр

Сорьцийн нэр, бүртгэлийн дугаар

Дээж авсан он.сар.өдөр

Тайлбар

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хүснэгт 2. Цуглуулсан сорьцны бүртгэлийн хуудас (Жишээгээр)

Төрөл

Байршил

Амьд/үхсэнмуужруулсан арга

Хүүр сэг

шинэ/

хөлдүү

 

 

Ийлдэс, сийвэн

Арчдас сорьц Мөгөөрсөн

хоолой, Хам сүв

Эдийн дээж

шинэ

бэхжүүлсэн

Гэрэл зураг

Тийм / үгүй

Дээж авсан

хүн

Тайлбар

Болжмор

Туул гол

Үхсэн

Шинэ

Ийлдэс

   √          √

МХ,тархи, дэлүү+

тээвэрлэх

Тийм

Туяа