A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2018 оны А/64 дугаар тушаалын тавдугаар хавсралт

МАЛЫН ХҮРДТЭХ  ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР.

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Малын хүрдтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Малын хүрдтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт: Малд шимэгчлэгч хүрд хорхой нь Siphonaptera багийн Vermipsyllidae овгийн Dorcadia, Vermipsylla төрөлд хамрагдана. Манайорны малд 3 зүйлхүрд Vermipsylla (Dorcadia) ioffi–алагхүрд, V. alacurt–цоохорхүрд, Dorcadia dorcadia-хөх хүрд шимэгчилнэ.

Хүрд хоёр хажуугаасаа хавчигдсан хэлбэртэй, жижигхэн биетэй, маш жижигхэн толгойтой, богино, өргөн сахалтай. Энгийн хос нүдтэй маш жижигхэн толботой, богино, өргөн сахалтай. Зарим нь нүдгүй. Хатгаж сорох амны эрхтэнтэй. Хэвлийн эхний найман цагираг харагдаж, ес дэх нь үгүй болж, арав дахь нь нурууны мэдрэх хавтгай синсилээс тогтоно. Биеийн бүрхүүл нягт, хатуурсан, янз бүрийн сэртэнгүүдтэй. Толгой, цээжний хажуугаар эгнэж байрласан нягт босоо шүдлэгүүдтэй. Хөлний сарвуу таван үетэй, үзүүртээ хоёр хумстай. Бие цайвар шараас хар хүртэл янз бүрийн өнгөтэй. Хүрд нь гол төлөв өвөлжөө, хаваржааны бууц, түүний орчмын газарт олноороо байдаг. Хонь ялангуяа төл мал, мөн үхэр, сарлаг, ямаа нэрвэгдэнэ. Цоохор хүрд малын сүүл хондлой, ууц, сэрвээг дагаж шимэгчлэдэг бол алаг болон хөх хүрд омруу, хэнхдэг, хүзүүний хоёр тал, чихний уг, эрүүний орчимд шимэгчилнэ. Хүрд 9 дүгээр сарын сүүлч, 10 дугаар сарын эхнээс дараа жилийн 4 дүгээр сар хүртэл мал дасч 6 дугаар сар хүртэл шимэгчилнэ. Хүрд өндөг, авгалдай, хүүхэлдэй, бие гүйцсэн шатыг дамжин үржиж хөгжинө. Бие гүйцсэн эмэгчин малд шимэгчилж 12-13 хоногтоо өндөглөж эхлэнэ. Өвөл, намар, хаврын улиралд хүрд хорхой нь урт хүчирхэг хошуугаараа малын арьсыг цоолон цус сорж амьдардаг тул малын үс ноос унах, арьс үрэвсэх, загатнах, цус багасаж турах, тамирдах зэргээр ужиг хэлбэрээр өвчилж сул дорой, давжаа болох шалтгаан болно. Мөн өвөл, хаврын улиралд өсвөр насны мал хорогдох шалтгаан болно. Хүрдэтсэн мал тайван бус болж хад, чулуу, мод шөргөөж үрснээс үс ноос нь халцарч шархлана.

ХОЁР. ОНОШЛОГОО

2.1.Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг /загатнах, үс халцрах, арьс хогжруутах, үрэвсэх/-ийг үндэслэн онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид хүрдийг 70 хувийн спиртэнд хадгалан цаасан дээр балын харандаагаар хаяг бичиж дотор нь хийж хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн дээжид дурандах шинжилгээ хийж төрөл, зүйлийг тодорхойлно.

2.2.Ялгаварлан оношлох: Хүрдтэх өвчнийг гадаад үзэгдэх шинж тэмдгийн хувьд таних нь амар боловч хамуу, арьсны элдэв эмгэгээс ялгаварлах шаардлагатай.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Хүрдтэх өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дараах арга хэмжээг авч ажиллана.

3.1.1.Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийх,

3.1.2.Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулах,

3.1.3.Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх боловсруулалт хийлгэх,

3.1.4.Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.

ДӨРӨВ. ЭМЧИЛГЭЭ,ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Хүрдэтсэн малд малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч бэлдмэлийг ашиглаж эмчилгээ хийнэ. Хүрдтэх өвчин гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах эмчлэх, тэмцэхарга хэмжээг хэрэгжүүлнэ. Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавж устгагч эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

4.2.Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулна. Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэн өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлнэ.

4.3.Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгана.

4.4.Өвчтэй малын арчилгаа, маллагаа, хужир шүү, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, 11, 12–р сараас өмнө бууцлахгүй.

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.