- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТЭМЭЭНИЙ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР CAMEL INFLUENZA, ГРИПП ВЕРБЛЮДОВ
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2018 оны
А/65 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ТЭМЭЭНИЙ ТОМУУ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР
CAMEL INFLUENZA, ГРИПП ВЕРБЛЮДОВ
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Тэмээний томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Тэмээний томууөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт: Тэмээний томуу нь хүчтэй ханиах, халуурах, чичэрч зогсох, тэжээлийн дуршил муудах зэрэг шинж тэмдгээр илэрдэг, хавьтал халдвар өндөртэй, томуугийн А хүрээний вирусээр үүсгэгддэг халдварт өвчин юм. Уг өвчин нь нэг ба хоёр бөхт тэмээ үржүүлдэг Ойрхдорнод, Африкийн улсууд болон Төв Азийн орнуудад үе үе тохиолддог халдварт өвчин юм. Монгол улс 1970- аад оны сүүл гэхэд 500 мянган гаруй тэмээтэй байсан бөгөөд тэр үед ард түмний дунд болон манай мал эмнэлгийн халдварт өвчний мэдээлэлд “тэмээний ханиад” гэх нэр томъёотой өвчин цөөнгүй тохиолдож сүргийн үхэл хорогдолд багагүй нөлөөтэй байсан тул түүнд томуугийн вирусийн гүйцэтгэх үүргийг судлах судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Энэхүү судалгааны ажлын үр дүнд томуу өвчин нь томуугийн А хэв шинжийн Н1N1 хувилбартай маш ойролцоо вирусээр үүсгэгдсэн болохыг тогтоож А/тэмээ/Монгол/1/80 гэсэн омгийг олон улсад бүртгүүлсэн байна.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Томуугийн вирус нь бүтцийн болон бүтцийн бус 2 уургаас тогтоно. Энэ 2 уургийн сэртэнгийн эсрэгтөрөгчийн төрх дээр үндэслэн томуугийн А вирусийг хемагглютинины 16(H1-16), нейраминидаза 9(N1-9) дэд хэвшлүүдэд хуваадаг. Тэмээний томуу нь А хэвшлийн вирус үүсгэгддэг өвчин юм. Томуугийн вирус гадаад орчинд ерөнхийдөө тэсвэр муутай. Нарны гэрэл, хэт ягаан туяаны нөлөөнд амархан идэвхээ алдана. Судалгаанаас үзэхэд 4 хэмтэй усанд халдварлах идэвхээ 50%-иар удаан хугацаанд хадгалдаг бол хөлдсөн үед нуур, гол гэсэх хүртэл хадгалагдах боломжтой гэж үздэг. Томуугийн вирус нь физик, химийн хүчин зүйлд тэсвэр муутай бөгөөд тасалгааны дулаанд нэг хоногт, хэт ягаан туяаны нөлөөнд хэдхэн минутанд идэвхээ алдана. Мөн + 40С–д хэдэн долоо хоног, 550С–д нэг цаг, 60-750С–д 2-5 минут, - 20 0С–д хэдэн сар, -70-аас дээш хэмд хэдэн жил идэвхтэй байна. Эфир, хлороформ, дезоксихолат натри, додецилсульфат натри болон тодорхой төвшрүүлэгтэй халдваргүйжүүлэх уусмалуудад амархан идэвхээ алддаг боловч төрөл бүрийн антибиотикт тэсвэртэй байдаг.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварын эх үүсвэр нь өвчилсөн тэмээ болно. Томуугийн вирус нь өвчилсөн тэмээний амьсгалын замын салст бүрхүүл болон мөгөөрсөн хоолой, уушигны цулцан, хучуур эсүүдэд хуримтлагдаж үржих бөгөөдөвчтэй тэмээ ханиах, тургих үед амнаас гарч байгаа шингэн, нулимс мөн шээс, баастай гадаад орчинд цацагдаж агаар дуслын замаар халдвар тархах нөхцөл бүрдэхээс гадна өвчтэй малтай харьцаж байгаа хүний хувцас, тоног хэрэгсэл, хашаа байр, өвс тэжээлийн үлдэгдэл, ус ба тэжээлийн онгоц зэргээр дамжина.Иймээс томуугаар өвчилсөн тэмээ бэлчээрээр нийлэх, тэмээний уралдаан, үзэсгэлэн худалдаа зэргээр нэг дор олноор бөөгнөрүүлэх, тэмээг харилцан солилцох, худалдаалах, хүйтний улиралд хүний хөдөлгөөн ихсэх үед богино хугацаанд дамжин халдвар тархана. Тэмээний томуу нь 2 өөр хэлбэртэй явагддаг бөгөөд нэг нь маш удаан явцтай, их төлөв 5-8 насны тэмээ өвчилдөг байна. Үүнийг бактерийн гаралтай тэмээний халдварт ханиад гэдэг. Нөгөө нэг хэлбэр нь ихэвчлэн намар, хавар өвлийн улиралд олон аймаг, сумын тэмээг хамран гардаг боловч хөнгөн хэлбэртэй байдаг байна. Үүнийг тэмээний томуу өвчин гэнэ. Өвчлөмтгий малын хамрын салст бүрхүүлд вирус үржээд, цааш амьсгалын замын салст бүрхүүл, гэдэсний дотор хана, эндотелийг хамран тархсан байдгаар барахгүй тархины эсүүдэд хүртэл тархсан байдаг.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэл зүйн шинж тэмдэг: Томуугаар өвчилсөн тэмээний биеийн байдал доройтож, 39,30С хүртэл халуурах ба нилээд зовиуртай ханиаж нус, нулимс гарах нь ихсэж, 4-7 хоног, тэжээлдээ дургүйцэн хэвтдэг байна. Томуугаар өвчилсөн тэмээ хөлрөх ба богино хугацаанд турдаг. Зарим аж ахуйд өвчилсөн тэмээний 9,1% нь үхэж, 3,6% нь хээл хаядаг байна. Хоёрдогч халдвар авсан үед хамраас шар ногоон нус гоожих, тэжээл, усандаа дуршилгүй болж номойрч зогсох зэрэг шинж ажиглагдана. Цаг агаарын тааламжтай нөхцөлд тарга хүч сайтай тэмээний эдгэрэлт түргэн байна. Цаг агаар хүйтэрч тэмээ тарга хүч муудсан үед өвчний явц хүндэрч ингэ хээл хаях, өвчтэй тэмээ эдлэхэд амархан цуцах, сүргээс хоцрох, гэдсээ татах зэрэг шинж тэмдэг үзүүлнэ. Мөн хоёрдогч халдвараар өвчилсөн тохиолдолд антибиотикийн эмчилгээг сайн хийхгүй л бол амархан хүндэрч олноор хорогдох шалтгаан болно.
2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт:Эмгэг бие бүтцийн хувьд өвөрмөц онцлог хувиралт тод илэрдэггүй учир харьцангуй ач холбогдол багатай байдаг. Өвчилсөн тэмээний амьсгалын замын эрхтэнүүдэд эмгэг хувирал үүснэ. Зовхи, хамрын хөндий, мөгөөрсөн хоолойн салст бүрхүүл цусархаг, хавантай байх ба нилээд хүндэрсэн үед цэг маягийн цусан харвалт үүснэ. Уушиг нь голомтолсон үрэвсэл үүсч, өнгө нь өөрчлөгдсөн байх ба огтолход хөөстэй шингэн хуримлагдсан байдаг.
2.3.Лабораторийн оношлогоо: Тэмээний томууны гол шинж тэмдэг болох агаар дуслын замаар маш богино хугацаанд өргөн газар орныг хамран тархах байдал болон эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралт зэргийг үндэслэн урьдчилан оношилно.
2.4.Ялгаварлан оношлох:Өвчний эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмэг бие бүтцийн хувиралт болон лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Лабораторид эмгэгт материалыг “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журмын” 5.2.5-д заасны дагуу буюу тэмээний томуу өвчний үед өвчтэй тэмээний хамрын хөндийн арчдас, мөн цусны дээжийг тээвэрлэх орчинд хийж хүргүүлэх ба хүүрнээс уушиг, цагаан хоолой буюу уушигны гуурсны шингэнийг илгээнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжид үр хөврөлт өндгөнд юм уу эсийн өсгөвөрт халдварлуулж вирус ялган авах, Н ба N дэд хэв шинжийг тодорхойлох болон БХ-ПГУ, ЦНУ, ЦНСУ, ЭЛИЗА зэргийг ашиглаж шинжилгээ хийнэ. Энэхүү өвчнийг хээл хаядаг өвчин болон амьсгалын замын өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай
2.5.Эмчилгээ: Томуугаар өвчилсөн тэмээнд эхний ээлжинд халуун бууруулах, цэр ховхлох эмүүд олгох нь чухал боловч хоёрдогч халдвараас сэргийлэх зорилгоор нян эсэргүүцэх, бие махбодын эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээ бүхий эм бэлдмэлийг ашиглан эмчилгээ хийнэ. Халдвар даамжирч тэмээ тарга хүчээ алдаж хүндэрсэн үед кальци хлоридын 10%-ийн уусмалыг насны онцлогоос хамааруулан хоногт нэг удаа 50-150 мл-ийг дангаар буюу глюкозын 40%-ийн уусмалтай нийлүүлэн гүрээний судсаар 100-200 мл-ийг тарина. Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн аломициныг 10 кг амьдын жин тутамд нэг мл, пенстрепыг15 мл, фармазин 50-ыг 0.1-0.2 мл/кг тооцож өдөрт нэг удаа 3-5 хоногийн турш тарьж хэрэглэнэ. Мөнардын эмчилгээний уламжлалт аргуудыг хэрэглэж болно. Тарваган шийр өвсний нунтаг 15-20 гр, чихэр өвс 100-150 гр, лидэр 25-30 гр–аар аль нэгийг нь сонгож ханд бэлтгэн өдөрт 3 удаа амаар олгоно. Мөн дэгд, хар шаваг, алтан гагнуур, арц, ганга, царван зэргийг 15-20 гр-аар хандалж өдөрт 1-2 удаа амаар олгоно. Өвчний явц, хоёрдогч халдвар авсан эсэхийг харгалзан дангаар нь буюу хослуулан өвчний шинж тэмдэг арилан ханиах нь зогсож биеийн халуун буурч, тэжээлийн дуршил сэргэтэл хэрэглэнэ.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ:
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ: Малчин нь мал амьтан маллах, ашиглах, эдлэх, тээвэрлэхдээ хашаа байр, тоног төхөөрөмж, тээвэрийн хэрэгсэл зэргийг ариутгаж халдваргүйжүүлэлт хийхэд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуулгын дарга батласан зааврын дагуу авч хэрэгжүүлнэ. Адууны томуу өвчин гарсан үед түүний үүсгэгчээр бохирлогдсон хашаа байр, газар нутаг, хэвтэр бууц, хэрэглэж байсан тоног хэрэгсэл, түүхий эд, бүтээгдэхүүн, хог хаягдал, тэнд ажиллагсдын хувцсыг халдвар дамжуулах эрсдлээс бүрэн сэргийлж аюулгүй болгоно. Халдваргүйжүүлэх бодисуудын доторхи үйлчлэгч бодисууд нь чанарын шаардлага хангасан, баталгаатай, вирусийг үхүүлэх хэмжээ /хувиар/ найруулагдан бэлтгэгдсэн, хүнд хоргүй, харьцангуй богино хугацаанд үйлчлэх шинж чанартай, халдваргйжүүлж байгаа материалыг гэмтээхгүй байх шаардлагыг хангасан байна. Тэмээний хэвтэр, хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг 1–2%-ийн кальцжуулсан содын халуун уусмалаар сойздож угааж дараа хана таазыг 2%-ийн формальдегидын уусмал, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлнэ.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ:Манай улс 1985 оноос хойш одоог хүртэл адууны томуугаас сэргийлэх 3-4 вирусийн омгийг оруулсан үр хөврөлт өндгөнд өсгөвөрлөсөн идэвхгүйжүүлсэн вакциныг Биокомбинатад үйлдвэрлэн хэрэглэдэг. Томуугийн вирус нь маш хурдан хувьсан өөрчлөгдөж байдаг тул вакциныг байнга шинэчлэн өөрчилж байх хэрэгтэй.
3.3.Тандалт:Сүүлийн үед манай орны тэмээн сүргийн тоо толгой нэмэгдсэн мөн тэмээний уралдаан, шилжилт хөдөлгөөн хараа хяналтгүй болсон нь халдварт өвчний гаралт, тархалтанд нөлөөлж байна. Иймээс тэмээг сэжигтэй бүс нутагт шилжүүлэн отор нүүдэл хийхгүй байх мөн тухайн бүсээс сүрэг сэлбэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ зайлшгүй шаардлагатай үед 30 хоног хориулд байж эрүүл гэдгийг баталж байж сүрэгт нийлүүлэх шаардлагатай.Бусад аж ахуйгаасирсэн тэмээг 30 хоног хориулд байлгаж эрүүл эсэхийг нь шалгах, өөрийн тэмээтэй гадны тэмээг хамт нэг ус бэлчээрт маллахгүй. Отор нүүдэл хийхдээ тухайн газар орон уг өвчнөөр тайван эсэхийг магадлан шалгах шаардлагатай.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт томуу өвчтэй тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно.
4.2.Хязгаарлалт тогтоох:Тэмээний томуу өвчин гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, малчин өрхөд мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамжаар өвчний хязгаарлалтыг тогтооно.Хязгаарлалт гэдэг нь халдвартай бүстэй шууд хил залгаа орших, халдвар дамжих эрсдэлтэй газрыг хамруулна. Энэ бүсэд голомтоос 5-10 км зайд орших газар нутгийг хамруулах ба тархвар судлал, орон нутгийн нөхцөл байдал, тандалт шинжилгээний дүнгээс шалтгаалан хязгаарлалтын бүсэд хамруулах газар нутгийн хэмжээг өөрчилж болно. Өвчилсөн тэмээг 15 хоногийн турш тусгай байр, бэлчээрт байлгаж, эдгэрснээс хойш 7-10 хоногийн дараа аажмаар эдэлгээнд оруулна. Сүүлчийн тэмээ өвчилснөөс хойш 15 хоногийн турш дахин шинээр тэмээ өвчлөхгүй бол зохих зааврын дагуу халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтыг татан буулгаж аж ахуй тайван гэж үзэж болно.
4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Халдваргүйтгэлийнзорилго нь вирусээр бохирлогдсон байр, шал, хана, тааз, арчилгаа маллагааны төрөл бүрийн тоног хэрэгсэл, тээврийн хэрэгсэлд байгаа вирусыг устгахад чиглэнэ. Сүрэг нөхөн сэлбэх хүртэлх хугацаанд вирусыг устгах, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг тодорхой графикын дагуу авч хэрэгжүүлнэ. Цаг агаар дулаан бол вирус нэн богино хугацаанд идэвхгүй болдог бол хүйтний улиралд томуугийн вирус ихээхэн тэсвэртэй.Халдваргүйжүүлэх бодисуудын доторхи үйлчлэгч бодисууд нь чанарын шаардлага хангасан, баталгаатай, вирусийг үхүүлэх хэмжээ /хувиар/ найруулагдан бэлтгэгдсэн, хүнд хоргүй, харьцангуй богино хугацаанд үйлчлэх шинж чанартай, халдваргүйтгэж байгаа материалыг гэмтээхгүй байх шаардлагыг хангасан байна. Тэмээний томуу өвчин гарсан үед түүний үүсгэгчээр бохирлогдсон хашаа байр, газар нутаг, хэвтэр бууц, хэрэглэж байсан тоног хэрэгсэл, түүхий эд, бүтээгдэхүүн, хог хаягдал, тэнд ажиллагсдын хувцсыг халдвар дамжуулах эрсдлээс бүрэн сэргийлж, 1–2%-ийн кальцжуулсан содын халуун уусмалаар сойздож угааж дараа хана таазыг 2%-ийн формальдегидын уусмал, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлор бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйтгэж аюулгүй болгоно.Нядалсан тэмээний арьс ширийг давслан, гадна хэсгийг нь халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж 14 хоногийн дараа зах зээлд нийлүүлнэ.Өвчтэй тэмээг ялган тусгаарласан, байсан хашаа, байр, тоног хэрэгслийг хязгаарлалтын дэглэм буутал өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
4.4.Өвчин гарсан үед мал, амьтан, бүтээгдэхүүнд тавих шаардлага, ашиглах арга, зориулалт:Тэмээний аж ахуй эрхлэгчид нь сүрэг нөхөн сэлбэлтийн талаарх албан ёсны хүсэлтээ мал эмнэлгийн байгууллагад гаргах ба энэхүү баримт бичигт устгагдсан гахайны төрөл, нас, хүйс, тоог тодорхой бичсэн албан ёсны устгалын актыг хавсаргасан байна. Өвчнийг устгасан, хорио цээрийг цуцласнаас хойш 21 хоногийн дараа сүрэг нөхөн бүрдүүлэлт хийх төлөвлөгөөг гаргана. Зөвшөөрөгдсөн газраас нөхөн сэлбэлтийг хийх ба халдваргүйжүүлэлтийн стандартыг дагаж мөрдөнө. Орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж мөрдөн, сүрэг нөхөн сэлбэлт хийсэн тухай бүртгэлийн хуулбарыг хадгалах шаардалагатай.
4.5. Хязгаарлалтын дэглэм цуцалсан үед мал амьтан, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх тавих шаардлага, ашиглах арга, зориулалт:Хязгаарлалт цуцлагдсанаас хойш 14 хоногт тэмээг зарж борлуулах, бүтээгдэхүүнийг худалдаалахгүй. Түүнээс илүү хугацаанд тэмээг идэшний зориулалтаар нийтийн хэрэгцээнд зориулан төхөөрөх бол мал эмнэлгийн улсын байцаагчийн үзлэг шинжилгээг хийлгэж, нядалгаа хийх байр, орчинд халдваргүйтгэл хийх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан орчинд хийж гүйцэтгэнэ. Үзлэг хийсэн албан тушаалтан нь “Мал амьтны эрүүл мэндийн тухай хуул”-ийн 27.1-д заасан үйл ажилгааны үр дүн, 7.4.2-т заасан баримт нотолгоог үндэслэн түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлгийн гэрчилгээ олгоно. Иргэн болон аж ахуйч нь хадгалалт, тээвэрлэлтийн явцад бүтээгдэхүүнд гарсан өөрчлөлт орж гаднах байдал нь өөрчлөгдөн шинэлэг байдлаа алдсан, эсхул бохирдсон бол худалдахаас өмнө лабораторид өгч магадлан шинжилгээ хийлгэнэ.Магадлан шинжилгээгээр эрүүл гэсэн нь тогтоогдвол хүнсний бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн лаборатори нь магадлан шинжилгээний бичиг олгоно. Хувь хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй худалдааны төв, хүнсний дэлгүүр, битүүмжллэгүй, хөргүүргүй тээврийн хэрэгсэл, лангуу, мухлаг, ил задгай худалдаалагдаж байгаа газраас бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байх хэрэгтэй.
4.6.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага: Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг нийслэлийн тухайн шатны мал эмнэлгийн байгууллага, сум дүүрэгт мал эмнэлгийн улсын байцаагч нармал амьтан болон тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажилгаанд хяналт тавьж ажиллана. Монгол улсын хилээр нэвтрүүлэх түүхий эд бүтээгдэхүүнд эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл байдал, шаардлагыг хангасан эсэхийг улсын хэмжээнд мал эмнэлгийн ерөнхий байцаагч, аймаг нийслэлд салбарын ерөнхий байцаагчийн зөвшөөрснөөр баталгаажуулан олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг олгоно. Мал амьтны халдварт өвчин тараах, хүний амь насанд эрсдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд зах зээлд гаргахыг хориглож татан авч халдваргүйжүүлэх буюу устгалд оруулна.
4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A