- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ (Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Засгийн газрын 2019 оны 12 дугаар
тогтоолын хавсралт
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ
(Засгийн газрын 2020 оны 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсад мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн болон төрийн бус өмчийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ын суралцагчид тэтгэлэг олгоход энэ журмыг баримтална.
1.2. Сургалтын байгууллагын мэргэжлийн боловсролын түвшний 2.5 жил, 1 жилийн өдрийн анги, техникийн боловсролын түвшний 3 жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцаж байгаа суралцагчид тэтгэлгийг олгоно.
Хоёр. Тэтгэлэг олгох нөхцөл
2.1. Сургалтын байгууллага нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.1.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
2.1.2. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан элсэлтийн хяналтын тоо, мэргэжлийн чиглэлийн дагуу элсэлт зохион байгуулсан байх;
2.1.3. сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулсан байх.
2.2. Суралцагч нь дараахь шаардлагыг хангасан байна:
2.2.1. мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичигтэй байх;
2.2.2. мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын нэгдсэн цахим системд бүртгэгдсэн байх;
2.2.3. сургалтын байгууллагын дотоод журам, суралцагчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй, хичээлийн хуваарийн дагуу тухайн сарын онолын болон дадлагын сургалтад 75-аас дээш хувийн ирцтэй хамрагдсан байх;
2.2.4. хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэндийн болон ар гэрийн гачигдал гэх мэт)-ы улмаас сургалтад хамрагдаагүй нь чөлөөний хуудас, эмнэлгийн магадлагаагаар тодорхойлогдсон байх.
Гурав. Санхүүжилт
3.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1.2-т заасны дагуу суралцагчид олгох тэтгэлгийг Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас санхүүжүүлнэ.
3.2. Сургалтын байгууллага нь суралцагчийн тухайн сарын үнэлгээ, ирцийн мэдээллийг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын нэгдсэн цахим системд бүртгэх буюу дараа сарын 5-ны өдрийн дотор Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд цаасан хэлбэрээр баталгаажуулан хүргүүлнэ.
3.3. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан нь энэ журмын 3.2-т заасан мэдээллийг хянан баталгаажуулж, суралцагчийн банкин дахь харилцах дансанд сар бүрийн 15-ны өдрийн дотор тэтгэлгийг шилжүүлнэ.
3.4. Суралцагч сургалтын байгууллагаас албан ёсны чөлөө авсан, сургуулиа орхисон тохиолдолд тэтгэлгийг зогсооно. Энэ тохиолдолд сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан албан ёсны шийдвэр гаргасан байна.
3.5. Тэтгэлгийг нэг хичээлийн жилд 10 хүртэл сарын хугацаанд олгоно.
Дөрөв. Хяналт баталгаажуулалт
4.1. Сургалтын байгууллага суралцагчийн ирцийн мэдээллийг бодитой бус үнэлсэн, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, тэтгэлэгтэй холбоотой мэдээллийг буруу гаргасан, удаа дараа хугацаа хоцроож ирүүлсэн бол сургалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэж буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлнэ.
4.2. Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тэтгэлэг олголтын явцад хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж, зохих дүгнэлт гаргана.
Тав. Бусад
5.1. Сургалтын байгууллага нь дараахь баримт бичгийг дор дурдсан хугацаанд Мэргэжлийн боловсрол, сургалтын дэмжих санд хүргүүлнэ:
5.1.1. сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг хүчинтэй байх хавсралт хуудсын хамт хичээлийн шинэ жилийн эхэнд;
5.1.2. суралцагчдыг шинээр элсүүлсэн, төгсгөсөн болон анги дэвшүүлсэн, чөлөөлсөн, хасагдсан зэрэг шилжилт хөдөлгөөний тухай захирлын тушаалын хуулбарыг тухай бүр.
-----о0о-----
“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын
суралцагчдад тэтгэлэг олгох журам”-ын хавсралт
……………….. (байгууллагын нэр) СУРАЛЦАГЧДЫН
2019 ОНЫ …-Р САРЫН ТЭТГЭЛГИЙН ТООЦОО
. . . он. . .сар . . .өдөр
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|||||||||||||||
|
|
|
Танилцсан:
Сургуулийн захирал: . . . . . . . . . . . . . . . / . . . . . . . . . . . . . . . . . . . /
(Гарын үсэг) Нэр
Хянасан:
Сургалтын менежер: . . . . . . . . . . . . . . . / . . . . . . . . . . . . . . . . . . /
(Гарын үсэг) Нэр
Тооцооллыг хийж гүйцэтгэсэн:
Нягтлан бодогч: . . . . . . . . . . . . . . . / . . . . . . . . . . . . . . . . . . . /
(Гарын үсэг) Нэр
Текст томруулах
A
A
A