- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2019 оны А-08 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ, БАТАЛГААНЫ ТЭМДЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэ журмын зорилго нь мал, амьтанд эрүүл мэндийн үзлэг, түүхий эд бүтээгдэхүүнд ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг хийх, эрүүл мэнд, гарал үүслийг тодорхойлох, магадлан шинжилгээ хийж бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тогтоох, лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгох болон мал эмнэлгийн ажил, үйлчилгээ үзүүлснийг баталгаажуулах зорилгоор тусгай индексийн дугаар бүхий баталгааны тэмдгийг хэрэглэхтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
1.2 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.14 дэх хэсэгт заасан харилцааг зохицуулна.
1.3 Энэхүү журмыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан мал эмнэлгийн үйлчилгээний нэгж дагаж мөрдөнө.
Хоёр. Мал эмнэлэг, ариун цэврийн баталгааны тэмдгийн төрөл, тодорхойлолт
2.1 Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний баталгааны тэмдэг нь хэрэглэх зориулалтаасаа хамаарч дараах төрөлтэй байна.
2.1.1. Мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах,
2.1.2. Түүхий эд, бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн магадлан шинжилгээг баталгаажуулах,
2.1.3. Мал төхөөрөх үйлдвэр, цехэд бэлтгэсэн махны төрөл, аюулгүй байдалд хийсэн үзлэг, магадлан шинжилгээг баталгаажуулах
2.2 Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний баталгааны тэмдэг нь албан ёсоор батлагдсан тусгай хэлбэр, хэмжээ, загвартай, тэмдэгний доторх үг нь кирил эсвэл латин үсгээр, тоо нь арабаар бичээстэй байна.
2.3 Энэ журамд заасан хэлбэр хэмжээ, загвар, бичээс бүхий мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний баталгааны тэмдгийг хэрэглэх зөвшөөрлийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.5 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид Мал эмнэлгийн ерөнхий газрын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн хяналтын асуудал хариуцсан мэргэжилтэн цахим бүртгэлийн санд бүртгэж олгоно.
2.4 Мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах болон түүхий эд, бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн магадлан шинжилгээг баталгаажуулах баталгааны тэмдэг нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан мал эмнэлгийн үйлчилгээний төрлийг илэрхийлсэн тэмдэглэгээ, харьяалах нутаг дэвсгэрийг илэрхийлэх журмын хавсралтаар баталсан зургаан оронтой тоо бүхий тусгай кодтой байна.
2.5 Мал эмнэлгийн ажил, үйлчилгээний баталгааны тэмдэг нь цагийн зүүний дагуу захаар нь “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” гэж бичигдсэн, төв хэсэгтээ товчилсон том кирилл үсгэн тэмдэг, журмын хавсралтаар баталсан 6 оронтой тусгай код бүхий тэмдэглэлтэй 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.6 Түүхий эд, бүтээгдэхүүнд хийсэн лабораторийн магадлан шинжилгээг баталгаажуулах тэмдэг нь цагийн зүүний дагуу захаар нь "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ" гэсэн бичээстэй, төв хэсэгтээ товчилсон том кирилл үсгэн тэмдэг, журмын хавсралтаар баталсан 6 оронтой тусгай код бүхий тусгай тэмдэглээтэй 4.5 х 4.5 см-ийн хэмжээтэй адил талт гурвалжин хэлбэртэй байна.
2.7 Баталгааны тэмдэг дэх товчилсон том үсгэн тэмдэглэгээ нь мал эмнэлгийн үйл ажиллагааны төрлийг, 6 оронтой тусгай кодны эхний 2 орон аймаг, нийслэлийг, дараагийн 2 орон нь сум, дүүргийг, сүүлийн 2 орон нь тухайн орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжийн бүртгэгдсэн дугаарыг илэрхийлнэ.
2.8. Мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэг нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасан мал эмнэлгийн үйлчилгээний төрлийг илэрхийлсэн дараах төрөлтэй байна.
2.8.1 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсэгт заасан ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээний мал эмнэлгийн үйл ажиллагааны цар хүрээнээс хамааруулж хоёр ангилах бөгөөд ангиллыг илтгэх мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэг хэрэглэнэ.
2.8.1.1 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсэгт заасан ерөнхий тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэх чадамжтай, оношлогооны болон ариун цэврийн магадлан шинжилгээ хийх лабораторитой бол “ЕМЭ-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.1.2 “ЕМЭ-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй мал эмнэлэг нь “ЕМЭ-Л-00-00-00” тэмдэглэлтэй лабораторийн магадлан шинжилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.1.3 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1 дэх хэсэгт заасан ерөнхий тусламж, үйлчилгээг бүрэн үзүүлэх чадамжтай боловч оношлогооны болон ариун цэврийн магадлан шинжилгээ хийх лабораторигүй бол “ЕМЭ-У-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2 дахь хэсэгт заасан төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээний төрлөөс хамааруулж дараах мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэг хэрэглэнэ.
2.8.2.1 Хил хамгаалах байгууллага, зэвсэгт хүчний болон албан байгууллагын дэргэдэх мал аж ахуйд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг, тухайн байгууллагын мал эмнэлгийн байгууллага нь “ТМЭ-АБ-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.2 Адууны аж ахуй, уралдааны зориулалтын хурдан моринд төрөлжсөн мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг мал эмнэлгийн нэгж нь “ТМЭ-А-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.3 Эрчимжсэн мал аж ахуй, гахай, шувууны аж ахуйн дэргэдэх мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь “ТМЭ-Ф-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.4 Гэрийн тэжээвэр жижиг амьтанд мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг бол “ТМЭ-Ж-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.5 Мал төхөөрөх үйлдвэрийн дэргэдэх мал эмнэлгийн нэгж нь “ТМЭ-Ү-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.6 Малын эм ханган нийлүүлэх, эмийн сангийн төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлдэг бол “ТУ-МЭ-Э-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.7 Мал эмнэлгийн халдваргүйтгэлийн төрөлжсөн үйл ажиллагаа эрхэлдэг бол “ТУ-МЭ-Х-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.8.2.8 Хүнсний зах, худалдааны төв, малын гаралтай түүхий эдийн зах, биржийн дэргэд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх лабораторийн үйл ажиллагаа эрхэлдэг бол “ТУ-МЭ-Л-00-00-00” гэсэн тэмдэглэлтэй лабораторийн магадлан шинжилгээг баталгаажуулах тэмдэгтэй байна.
2.9 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд бэлтгэсэн махны төрөл, аюулгүй байдалд хийсэн үзлэг, магадлан шинжилгээг баталгаажуулах тэмдэг нь дараах төрөлтэй байна.
2.9.1 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж баталгаажуулах тэмдэг нь дээд хэсгээрээ "INSPTD AND PASSED", доод хэсгээрээ “MONGOLIA” гэсэнбичээстэй, төв хэсэгтээ үйлдвэрт олгосон мал эмнэлгийн ариун цэврийн хянан магадлагааны дахин давтагдахгүй 3 оронтой код бүхий тусгай тэмдэглэлтэй 4.5 х 6.5 см-ийндиаметртэй зууван дугуй хэлбэртэй байна.
2.9.2 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд нийтийн хүнсний хэрэгцээнд зориулж бэлтгэсэн маханд төхөөрсний дараах үзлэг, магадлан шинжилгээ хийж баталгаажуулах тэмдэг нь төвдөө "МАЛ ЭМНЭЛЭГ ҮЗЭВ МТЦ-00-00-00 ХҮНСЭНД ТЭНЦЭНЭ" гэсэн бичээстэй, 1.5х21см хэмжээтэй тэгш өнцөгт туузан дээр хийж дамар дээр наасан өнхрүүшин хэлбэртэй байна.
2.9.3 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд нийтийн хүнсний хэрэгцээнд зориулж бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж гулуузны булчин махны хөгжлөөр 1 дүгээр зэрэг гэж үнэлж баталгаажуулах тэмдэг нь "Малэмнэлэг, ариунцэврийнмагадланшинжилгээ" гэж цагийн зүүний дагуу захаар нь бичигдсэн, төв хэсэгтээ ром тоогоор “I” гэсэн тэмдэг, үйлдвэрт олгосон мал эмнэлгийн ариун цэврийн хянан магадлагааны дахин давтагдахгүй 3 оронтой код бүхий тусгай тэмдэглэлтэй 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.4 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд нийтийн хүнсний хэрэгцээнд зориулж бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж гулуузны булчин махны хөгжлөөр 2 дугаар зэрэг гэж үнэлж баталгаажуулах тэмдэг нь "Малэмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ" гэж цагийн зүүний дагуу захаар нь бичигдсэн, төв хэсэгтээ ром тоогоор “II” гэсэн тэмдэг, үйлдвэрт олгосон мал эмнэлгийн ариун цэврийн хянан магадлагааны дахин давтагдахгүй 3 оронтой код бүхий тусгай тэмдэглэлтэй 4.5х4.5 см-ийн хэмжээтэй адил тэгш өнцөгт хэлбэртэй байна.
2.9.5 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд нийтийн хүнсний хэрэгцээнд зориулж бэлтгэсэн маханд төхөөрсний дараахь магадлан шинжилгээ, үзлэг хийж гулуузны булчин махны хөгжлөөр 3-р зэрэг гэж үнэлж баталгаажуулах тэмдэг нь "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ" гэж цагийн зүүний дагуу захаар нь бичигдсэн, төв хэсэгтээ ром тоогоор “III” гэсэн тэмдэг, үйлдвэрт олгосон мал эмнэлгийн ариун цэврийн хянан магадлагааны дахин давтагдахгүй 3 оронтой код бүхий тусгай тэмдэглэлтэй 4.5х4.5 см-ийн хэмжээтэй адил талт гурвалжин хэлбэртэй байна.
2.9.6 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж адууны махны төрлийг баталгаажуулах тэмдэг нь “H” гэж том үсэг бичигдсэн 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.7 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж үхрийн махны төрлийг баталгаажуулах тэмдэг нь “B” гэж том үсэг бичигдсэн 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.8 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж хонины махны төрлийг баталгаажуулах тэмдэг нь “М” гэж том үсэг бичигдсэн 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.9 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж ямааны махны төрлийг баталгаажуулах тэмдэг нь “G” гэж том үсэг бичигдсэн 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.10 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж гахайн махны төрлийг баталгаажуулах тэмдэг нь “P” гэж том үсэг бичигдсэн 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.11 Мал төхөөрөх үйлдвэрт экспортын зориулалтаар бэлтгэсэн маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж тахианы махны төрлийг баталгаажуулах тэмдэг нь “K” гэж том үсэг бичигдсэн 4.5 см диаметртэй дугуй хэлбэртэй байна.
2.9.12 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд төхөөрсөн малын маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж хүнсэнд тэнцээгүй зааврын дагуу устгах гулууз мах, бүтээгдэхүүнд дарах тэмдэг нь төвдөө "УСТГАХ"гэсэнбичээстэй, 1.5х4см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй байна.
2.9.13 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд төхөөрсөн малын маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж хүнсэнд тэнцээгүй зааврын дагуу ариутгах гулууз мах, бүтээгдэхүүнд дарах тэмдэг нь төвдөө "АРИУТГАХ" гэсэн бичээстэй, 1.5х6см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй байна.
2.9.14 Мал төхөөрөх үйлдвэр, цехэд төхөөрсөн малын маханд төхөөрсний дараах магадлан шинжилгээ, үзлэг хийж хүнсэнд тэнцээгүй зааврын дагуу дахин боловсруулах гулууз мах, бүтээгдэхүүнд дарах тэмдэг нь төвдөө "ДАХИН БОЛОВСРУУЛАХ" гэсэн бичээстэй, 1.5х8см хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй байна.
Гурав. Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх
3.1 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.2 дахь хэсэгт заасны дагуу шилжилт хөдөлгөөн хийх мал, амьтанд эмнэл зүйн үзлэг шинжилгээг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгж хийнэ.
3.2 Бэлтгэн тээвэрлэх, худалдаалах, хадгалах мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд мэдрэхүйн үзлэг, магадлан шинжилгээг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг гэрээт мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгж хийнэ.
3.3Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд лабораторийн магадлан шинжилгээг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа лабораторийн магадлан шинжилгээ хийх эрх бүхий мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгж хийнэ.
3.4 Эрчимжсэн мал аж ахуйгаас гарч байгаа мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тухайн аж ахуйн нэгжийн дэргэдэх мал эмнэлгийн нэгж эмнэл зүйн үзлэг, мэдрэхүйн үзлэг, магадлан шинжилгээ хийнэ.
3.5 Мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэсэн түүхий эд, бүтээгдэхүүнд үйлдвэрийн дэргэдэх мал эмнэлгийн нэгж мэдрэхүйн үзлэг, магадлан шинжилгээ хийнэ.
3.6 Гэрийн тэжээвэр жижиг амьтанд жижиг амьтны төрөлжсөн мал эмнэлэг болон тухайн орон нутаг дахь ерөнхий мэргэжлийн тусламж, үйлчилгээний итгэмжлэл бүхий мал эмнэлгийн нэгж эмнэл зүйн үзлэг, шинжилгээ хийнэ.
Дөрөв. Мал эмнэлэг, ариун цэврийн баталгааны тэмдэг хэрэглэх
4.1 Энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг дараах эрх бүхий мал эмнэлгийн байгууллагуудаас мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн тодорхойлолт олгож, баталгаажуулна.
1.Сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэг,
2.Эрчимжсэн аж ахуйн дэргэдэх мал эмнэлэг,
3.Хил хамгаалах байгууллага, зэвсэгт хүчний болон албан байгууллагын дэргэдэх мал эмнэлэг
4.Жижиг амьтны мал эмнэлэг
4.2 Сум, дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлгийн нэгж нь мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд магадлан шинжилгээ хийх эрх бүхий итгэмжлэгдсэн лабораторитой тохиолдолд магадлан шинжилгээ хийж лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгож энэхүү журмын 2.6 дахь хэсэгт заасан нь "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ" баталгааны тэмдгийг дарж баталгаажуулна.
4.3 Хүнсний зах худалдааны төвийн дэргэдэх тусгай чиг үүргийн мал эмнэлгийн лаборатори нь өөрийн гэрээт газарт худалдаалагдаж буй мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд итгэмжлэлийн хүрээнд лабораторийн шинжилгээ хийж лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ олгож энэхүү журмын 2.6 дахь хэсэгт заасан "Малэмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ" баталгааны тэмдгийг дарж баталгаажуулна.
4.4 Мал төхөөрөх үйлдвэрийн дэргэдэх мал эмнэлгийн нэгж, эрчимжсэн аж ахуйн дэргэдэх мал эмнэлгийн нэгж, албан байгууллагын дэргэдэх мал эмнэлгийн нэгж зөвхөн өөрийн аж ахуйн нэгжийн бэлтгэсэн мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлгийн ариун цэвэр, гарал үүслийн тодорхойлолт олгож энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг дарж баталгаажуулна.
4.5 Жижиг амьтны төрөлжсөн мал эмнэлгийн нэгж болон төрөлжсөн үйл ажиллагаа явуулах итгэмжлэл бүхий мал эмнэлгийн нэгж гэрийн тэжээвэр амьтанд “Гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндийн гэрчилгээ” олгож, үзүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулж журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг дарна.
4.6 Адууны аж ахуй, уралдааны зориулалтын хурдан морины төрөлжсөн мал эмнэлгийн нэгж нь зөвхөн тухайн аж ахуй, гэрээт аж ахуй, иргэний адууны шилжилт хөдөлгөөнд мал, амьтны эрүүл мэнд, гарал үүслийн тодорхойлолт олгох бөгөөд үзүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулж энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг дарж баталгаажуулна.
4.7 Халдваргүйтгэлийн үйл ажиллагааг дагнан үзүүлэхээр итгэмжлэл авч үйл ажиллагаа явуулж буй тусгай чиг үүргийн мал эмнэлгийн нэгж үзүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулж энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг хэрэглэнэ.
4.8 Малын эм ханган нийлүүлэх, малын эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай чиг үүрэг бүхий мал эмнэлгийн нэгж нь өөрийн үзүүлсэн мал эмнэлгийн үйлчилгээг баталгаажуулж энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг хэрэглэнэ.
4.9 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд мал эмнэлгийн ажил үйлчилгээ, мэдээ тайлантай холбоотой бүх бичиг баримтыг баталгаажуулахад энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг дарж баталгаажуулна.
4.10 Мал төхөөрөх үйлдвэрийн дэргэдэх төрөлжсөн мал эмнэлгийн нэгж нь энэхүү журмын 2.9 дэх хэсэгт заасан мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний тэмдгийг заавал хийлгэсэн байна.
4.11 Мал төхөөрөх үйлдвэр энэхүү журмын 2.9 дэх хэсэгт заасан мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээний тэмдгийг ”Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт журам”-д заасны дагуу хэрэглэнэ.
Тав. Баталгааны тэмдэг захиалах, бүртгэх
5.1 Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх эрх авсан мал эмнэлгийн үйчилгээний нэгж энэхүү журмын 2.5 дахь хэсэгт заасан “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ” баталгааны тэмдгийг заавал хийлгэж, хэрэглэнэ.
5.2 Энэ журмын 5.1 дэх хэсэгт заасан мал эмнэлгийн нэгж нь мал, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийх лабораторитой бол энэхүү журмын 2.6 дахь хэсэгт заасан нь "Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ" баталгааны тэмдгийг заавал хийлгэж, хэрэглэнэ.
5.3 Мал эмнэлгийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг хийлгэх хүсэлтээ Мал эмнэлгийн ерөнхий газарт албан бичгээр гаргах бөгөөд дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
5.3.1 Мал эмнэлгийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдэг хийлгэх тухай албан тоот
5.3.2 Малын эмчийн мэргэжлийн дипломын баталгаажсан хуулбар,
5.3.3 Малын эмчээр тухайн чиглэлээр ажиллах итгэмжлэлийн баталгаажсан хуулбар
5.3.4 Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн ажлын байр нь стандартын шаардлага хангасан, мал эмнэлгийн үйл ажиллагааны төрөл, ангиллын дагуу үйл ажиллагаа явуулах чадамжтай эсэхийг тогтоосон тухайн шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт
5.3.5 Тухайн мал эмнэлгийн нэгжийг бүртгэсэн тухай аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын тодорхойлолт
5.4 Хүсэлтийг хүлээн авсан албан тушаалтан ажлын 5 хоногт багтаан энэхүү журмын хавсралтад заасны дагуу код олгож бүртгэн, тэмдэгний загвар, код бүхий хүсэлтийг албан тоотоор тамга тэмдгийн үйлдвэрт хүргүүлнэ.
5.5 Мал эмнэлгийн ерөнхий газрын асуудал хариуцсан албан тушаалтан мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, бүртгэл мэдээллийн санд бүртгэнэ.
5.6 Энэхүү магадлан шинжилгээ, баталгааны тэмдэгт олгогдсон код нь тухайн малын эмчийн болон мал эмнэлгийн нэгжийн бүхий л мэдээллийг багтаан бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна.
5.7 Мал эмнэлгийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн тусгайлан олгосон код нь бүртгэл мэдээллийн сан, мал эмнэлгийн гэрчилгээний санд бүртгэгдэж баталгаажсан байна. Мал эмнэлгийн цахим гэрчилгээ олгоход энэхүү магадлан шинжилгээний тэмдэгт олгосон тусгай кодоор бүртгэл явагдана.
5.8 Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг алдаж үрэгдүүлбэл 3 хоногийн дотор цагдаагийн байгууллага, харьяалах мал эмнэлгийн тасагт мэдэгдэнэ. Уг тэмдгийг дахин шинээр хийлгэсэн тохиолдолд тусгай тэмдэглэл хөтөлнө. Алдагдсан баталгааны тэмдэг олдвол түүнийг дахин хэрэглэхгүй, холбогдох журмын дагуу хураан авч хүчингүй болгоно.
5.9 Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн үсэг, тоо, хэлбэр бүдгэрч хэрэглэх боломжгүй, гэмтэлтэй анхны загвараас дардас нь зөрүүтэй болсон тохиолдолд акт тогтоож хүчингүй болсныг Мал эмнэлгийн ерөнхий газраас зарлана.
5.10 Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийн хэлбэр хэмжээ, үсэг, дугаарыг дур мэдэн өөрчилсөн, эсвэл хуурамчаар үйлдсэн, тэмдгийг хэрэглэх журмыг зөрчсөн гэмт этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.11 Байгууллага нь өөрчлөгдсөний улмаас ашиглахгүй болсон мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг харъяалах мал эмнэлгийн тасагт заавал хураалгана.
5.12 Мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгааны тэмдгийг бусад байгууллага хуулбарлан хэрэглэхийг хориглоно.
Зургаа. Хариуцлага
6.1 Энэхүү журмын хэрэгжилтэд бүх шатны мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хяналт тавьж журмыг зөрчсөн этгээдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Зөрчлийн тухай хуулийн холбогдох бусад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----оОо---
Текст томруулах
A
A
A