- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- Хөдөө аж ахуйн буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн талбайн 1 га газрын төлбөр
Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны
10 дугаар хуралдааны 03 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Хөдөө аж ахуйн буюу бэлчээр, тариалангийн болон хадлангийн
талбайн 1 га газрын төлбөр
Тойргийн дугаар |
Тойргийн нэр |
Тойрогт хамрагдах сумын нэр |
Нэг хонин толгойд ногдох бэлчээрийн төлбөр. Төг |
Нэг га тариалангийн талбайн төлбөр.Төг |
Нэг га хадлангийн талбайн төлбөр.Төг |
Х-6 |
Орхон-Туулын савын бэсрэг уулсын ойт хээрийн тойрог |
1.Баянхангай 2.Лүн 3. Алтанбулаг, 4.Сэргэлэн, 5.Өндөрширээт, 6.Эрдэнэсант, 7.Баян, 8.Баян-Өнжүүл, 9.Бүрэн 10. Дэлгэрхаан, 11.Аргалант |
289 |
1491 |
319 |
Х-7 |
Сэлэнгэ-Орхоны хөндийн хээрийн тойрог |
1. Сүмбэр 2.Жаргалант 3.Борнуур 4.Цээл 5.Батсүмбэр 6. Заамар 7.Угтаал 8.Баянчандмань 9.Баянцогт 10.Баянхагай 11.Лүн 12.Аргалант |
312 |
1200
|
347
|
Х-8 |
Хэнтийн төв хэсгийн тайгын тойрог |
1.Мөнгөнморьт 2.Эрдэнэ 3.Батсүмбэр 4.Баяндэлгэр |
176
|
907 |
195 |
Х-9 |
Хэнтийн зах хаяа уулсын ойт хээрийн тойрог |
1.Мөнгөн морьт 2.Эрдэнэ 3.Батсүмбэр 4.Баяндэлгэр 5.Сэргэлэн 6.Зуунмод 7.Архуст 8.Баян 9. Баянжаргалан |
272
|
1411 |
302 |
Т-1 |
Дундад халхын тэгш өндөрлөгийн тойрог |
1.Алтанбулаг 2.Сэргэлэн 3.Эрдэнэсант 4.Баян 5.Баян-Өнжүүл 6. Бүрэн 7.Баянцагаан 8.Дэлгэрхаан |
136 |
1016
|
210
|
Т-3 |
Хэрлэн голын өмнөд Баруун уртын нам уулсын тойрог |
1.Баян 2.Баянжаргалан |
199 |
1487 |
507 |
Тайлбар: Хөрсний үржил шимийн үзүүлэлтийг бууруулаагүй буюу ахиулсан тариалангийн талбайн талбай, мөн хураан авсан ургац нь аймгийн дунджаас илүү, чанарын үзүүлэлт нь стандартыг хангаж байгаа аж ахуйн нэгж иргэдийн хүрсэн түвшингээ тогтвортой байлгах хөшүүрэг болгон тариалангийн талбайн төлбөрийг “Газрын төлбөрийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан 0.01-0.03 хувьд багтаан бууруулан тогтоох асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэж байна.

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2022 оны 2 дугаар сарын 24 өдөр
Дугаар 12
Зуунмод
Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын өргөн мэдүүлсэн газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай мэдээлэл, санал, шийдвэрийн төсөл, түүнд Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос хийсэн дүгнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 7 дугаар зүйлийн 7.1, "Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл(бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймгийн нутаг дэвсгэрт Хөдөө аж ахуйн газрын /бэлчээр, тариалан, хадлан/-ийн талбайн 1 га газрын төлбөрийн хэмжээ, сумын төв, суурингийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн 1 га газрын төлбөрийн хэмжээг сум тус бүрээр 1-27 дугаар хавсралтаар баталсугай.
2.Шинэчлэн тогтоосон газрын төлбөрийн хэмжээг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад тайлбарлан таниулж, газар эзэмшигч, ашиглагчдын газрын төлбөрийн ногдуулалтыг бүрэн хийж, хугацааaнд нь хураан барагдуулан төсөвт төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Мөнхбаатар/-д даалгасугай.
3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад байгаагаас бусад төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх, газар зохион байгуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг зохих журмын дагуу жил бүрийн төсөвт тусган батлуулж, зарцуулахыг сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Газрын төлбөрийг шинэчлэн тогтоосон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.
5.Тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга /Ч.Жавзанпагма/-д, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороонд даалгасугай.
ДАРГА Ц.ЖАМБАЛСҮРЭН
Текст томруулах
A
A
A