A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛЫГ ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛААР НЬ ТОГТООХ ДҮРЭМ
Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын

2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн

 218 дугаар тушаалаар батлав.

 

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ТӨВӨГШЛИЙН АНГИЛАЛЫГ

ЗОРИУЛАЛТ, ХҮЧИН ЧАДЛААР НЬ ТОГТООХ ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

            1.1. Барилгын тухай хуулийн 10.1-д заасан барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг түүний зориулалт, төрөл, хүчин чадалтай уялдуулан тогтооход энэхүү дүрмийг мөрдөнө.

            1.2. Барилгын ажлын төрөлтэй уялдуулан Барилга байгууламжийн зориулалт, төрөл, хүчин чадлыг Барилгын тухай хууль болон барилга байгууламжийн норматив баримт бичигт зааснаар тусгаж хэрэгжүүлнэ.

           Хоёр. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг хэрэглэх хүрээ

2.1. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал нь  барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг эхлүүлэх, үргэжлүүлэх, ашиглалтад оруулах, барилгын салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх, барилгын ажилд захиалагчийн хяналт тавих зэрэг үйл ажиллагааг зохицуулах үндэслэл болно.

2.2 Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал дээшлэхэд өмнөх ангиллын холбогдох төрлийн барилга байгууламжууд тухайн ангилалд шууд хамаарна.

Гурав. Барилга байгууламжийн төвөгшлийн ангилал

3.1.Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг тогтоохдоо доорх үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ. Үүнд:

  • Барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, овор хэмжээ;
  • Барилга байгууламжийн өндөр, урт, эзлэхүүн, талбай;
  • Барилгажилтын нягтрал;
  • Барилга байгууламжийн эрсдэлийн түвшин;
  • Галын аюулгүй байдлын зэрэглэл;
  • Эдийн засаг, нийгэм, экологийн үр дагаварт нөлөөлж болзошгүй техникийн шинж чанар.

3.2. Барилга байгууламжийн инженер хайгуулын судалгаа болон барилгын дотор инженерийн шугам сүлжээ, гадна талбайн тохижилтын ажлын тухайд энэ дүрмийн 3.1-д заасан ангилалтай уялдуулан тодорхойлно.

3.3. Төвөгшлийн ангилалд хамааруулах барилга байгууламжийн төрлийг энэ дүрмийн хавсралтаар тогтооно.

Дөрөв. Барилга байгууламжийн ашиглалтын явцад төвөгшлийн ангилалд өөрчлөлт оруулах

4.1.Барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангуулж, уг журмын 3.1-д заасан төлөв байдлыг бүхэлд нь буюу  хэсэгчлэн өөрчилж өргөтгөл, шинэчлэлт хийсэн бол тухайн барилга байгууламжийн төвөгшлийн ангилалд өөрчлөлт оруулах үндэслэл болно.

4.2.Барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцлийн хангуулж, уг журмын 3.1-д заасантөлөв байдлыг өөрчлөлгүй, үндсэн бүтээц болон инженерийн шугам сүлжээнд тоног төхөөрөмжид шинэчлэлхийсэн бол тухайн барилга байгууламжийн төвөгшлийн ангилал  хэвээр байна.

4.3. Өмчлөгч, эзэмшигч нь барилга байгууламжид эвдрэл, гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтээц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, тухайн барилга байгууламжид байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн,ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж болзошгүй үйл ажиллагаа эрхлэнбарилга байгууламжийн төвөгшлийн ангилалд хамаарах зориулалт, төрөл, хүчин чадал, техникийн шинж чанарыг өөрчилж болохгүй.

 

---ооОоо---