A

A

A

Бүлэг: 1979

Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 147 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгайзөвшөөрөл олгох, хяналт тавих журам”-ын гуравдугаар хавсралт

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР,

ТОДОРХОЙЛОЛТ

1. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх этгээдэд олгох тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /цаашид “гэрчилгээ” гэх/-ний загварыг тодорхойлов.

2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-4.1.7-д заасныг тусгасан байна. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.

3. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь 4 шатлал бүхий нууцлалтай, үнэт цаас байна.

4. Гэрчилгээний загварыг тодорхойлтод хавсаргав.

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА

5. Гэрчилгээний өргөн нь 22 см, урт нь 30 см 5 мм байна.

6. Гэрчилгээний дэвсгэр С-51%, М-2%, Ү-7%, К-0% кодын цэнхэр өнгөтэй байх ба 11 мм-ийн өргөнтэй С-100%, М-52%, Ү-20%, К-31% кодын цайвар цэнхэр өнгийн сүлжмэл хээн хүрээтэй байна.

7. Гэрчилгээний дээд хэсэгт 22.5х45 мм хэмжээтэй соёмбыг байрлуулна. Соёмбо нь MNS6262:2011 стандартад заасан шаардлагыг хангасан байна.

8. Соёмбын хажуу талд Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаар байна.

9. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарыг 7-н оронтой /00-000/00/ тоогоор тэмдэглэж, ангилал, кодыг оруулах ба 00- аймаг, дүүргийн код, 000- тухайн жилд олгогдож буй тусгай зөвшөөрлийн дугаар, 00- тусгай зөвшөөрөл олгогдсон оныг илэрхийлнэ.

10. Соёмбын доод талд тусгай зөвшөөрөл олгосон Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрсийг С-100%, М-52%, Ү-20%, К-31% кодын хөх өнгөөр, том үсгээр (Arial bold, үсгийн хэмжээ 24) бичсэн байна.

11. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэрийн доод талд, С-51%, М-2%, Ү-7%, К-0% кодын хөх өнгөөр том үсгээр (Arial bold, үсгийн хэмжээ 96) “ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ” гэсэн гарчиг байх ба түүний доод талд тусгай зөвшөөрлийн дугаарыг бичнэ.

12. Аж ахуйн үйл ажиллагааны төрлийг товчлол үсгээр илэрхийлж “БУ”- Барилга угсралт, “ЗТ”- Зураг төсөл, “ӨБ”- Өргөх байгууламж гэсэн утгаар ойлгож тусгай зөвшөөрлийн дугаарын эхэнд бичнэ.

13. Гэрчилгээ нь “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай”хуулийг үндэслэн ...............аймаг /нийслэл/-ийн ...............сум /дүүрэг/-ийн ........................-д ...............................ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг .....оны .....дугаар сарын .......-ны өдрөөс .....жилийн хугацаатай олгов. “Тусгай зөвшөөрөл нь хавсралт болон гэрээний хамт хүчинтэй” гэсэн өгүүлбэр бүхий бичвэртэй байна.

14. Гэрчилгээний доод талд гэрчилгээ олгосон Барилга, хот байгуулалтын сайдын нэр, олгосон огноо, олгосон газрыг бичсэн байна.

ГЭРЧИЛГЭЭНИЙ АР ТАЛ, АГУУЛГА

15. Гэрчилгээний дээд хэсэгт “Ажил үйлчилгээний төрөл:” гэснийг жижиг үсгээр, доод хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаяг........................................Компанийн захирал /эзэн/................................................. ...........................................Утас:.................................Факс:.............................................E-mail:....................................өгүүлбэр бүхий бичвэртэй байна.

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТЫН НҮҮРЭН ТАЛ, АГУУЛГА

16. Гэрчилгээ нь хавсралттай байх бөгөөд хавсралт нь гэрчилгээний салшгүй хэсэг байна.

17. Хавсралтын баруун дээд талд “Гэрчилгээний хамт хүчинтэй” гэсэн бичиглэл, түүний доод талд“ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТ” гэсэн гарчиг, түүний доод талд “Нэмэлт өөрчлөлт” гэсэн бичвэр бичигдэнэ.

18. Хавсралтын доод талд баталгаажуулсан Барилга, хот байгуулалтын сайдын нэр, нэмэлт өөрчлөлтийг оруулсан “огноо”-г оруулна.

 

ГЭРЧИЛГЭЭНИЙ ХАВСРАЛТЫН АР ТАЛ, АГУУЛГА

 19. Хавсралтын дээд талд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нэр, түүний доод талд Барилгын тухай хуулийн 34.1-д заасан байгууллагын нэр, түүний доод талд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээг жил бүр дүгнэсэн тухай тэмдэглэл, гэрээ дүгнэсэн албан тушаалтны гарын үсэг, байгууллагын тэмдэгийг дарах зориулалттай хүснэгт байх ба гэрээ дүгнэсэн огноо, тэмдэглэгээ хийсэн албан тушаалтны нэр, баталгаажуулсан “тэмдэг”-ийг дарсан байна.