- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН БАТАЛГААНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Санхүүгийн зохицуулах хорооны дарга,
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны
29/А13 дугаар хамтарсан тушаалын хавсралт
ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН БАТАЛГААНЫ ЗАГВАР, ТҮҮНИЙГ
ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид “даатгал” гэх/-ын баталгааны загвар, түүнийг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр. Даатгалын баталгаа
2.1.Жолоочийн даатгалын мэдээллийн сангаас даатгагчид олгож буй гэрээний дугаарыг жолоочийн даатгалын баталгаа гэж үзнэ.
2.2.Даатгагч нь өөрийн гарын үсэг зурсан даатгалын гэрээг жолоочийн даатгалын мэдээллийн санд бүртгүүлж энэ журмын 2.1-д заасан гэрээний дугаар авна.
2.3.Даатгагч, техникийн хяналтын үзлэг оношлогооны байгууллага, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын хянан шалгагч нь цахимаар болон шалгах төхөөрөмж ашиглан даатгалын гэрээг хүчинтэй, даатгалын баталгаатай эсэхийг жолоочийн даатгалын мэдээллийн сангаас шалгана.
2.4.Даатгуулагч нь даатгалын гэрээ баталгаатай эсэхийг жолоочийн даатгалын мэдээллийн сангаас тодруулж болно.
2.5.Даатгалын гэрээ баталгаатай эсэхийг энэ журмын 2.3-т заасан байгууллага, албан тушаалтан жолоочийн даатгалын мэдээллийн сангаас цахим хэлбэрээр хянан шалгах боломжийг Албан журмын даатгагчдын холбоо бүрдүүлнэ.
Гурав. Даатгалын баталгааны загвар
3.1.Даатгалын баталгаа нь дараах арван дөрвөн орон бүхий тоон мэдээллийг агуулсан загвартай байна.
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
3.2.Даатгалын баталгааны дугаарын эхний 2 тоо нь тухайн оны сүүлийн 2 тоог, 3, 4 дүгээр тоо нь Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын компанид олгосон ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний дугаарын сүүлийн 2 тоог, 5-9 дүгээр тоо нь тухайн даатгалын гэрээг хийсэн даатгагчийн хувийн дугаарыг, 10-13 дугаар тоо нь тухайн даатгагчийн хийсэн, даатгалын зуучлагчийн зуучилсан даатгалын гэрээний жолоочийн даатгалын санд хугацааны дарааллаар эрэмбэлэгдсэн дэс дугаарыг илэрхийлэх ба 14 дүгээр тоо нь даатгалын гэрээний төрлийг заана.
3.3.Даатгалын гэрээний төрлийг заах дугаарлалтын хувьд 1-ийн тоо нь хувь хүн, 2-ын тоо нь аж ахуйн нэгж, 3-ын тоо нь мэргэшсэн жолооч, 4-ийн тоо нь Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа автотээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчтэй хийсэн даатгалын гэрээ болохыг тус тус илэрхийлнэ.
Дөрөв. Бусад
4.1.Энэ журмын биелэлтэд Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын хянан шалгагч, цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч нар хяналт тавьж ажиллана.
Текст томруулах
A
A
A