A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОС ХӨТӨЛБӨРТ ТОДОТГОЛ ОРУУЛАХ ТУХАЙ

1995 оны 2 дугаар сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 20

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын нутаг дэвсгэрт сүүлийн жилүүдэд гүйцэтгэсэн газрын тосны судалгааны үр дүн, газрын тостой холбогдсон үйл ажиллагааны цаашдын чиглэл, хандлагыг харгалзан ойрын 5-10 жилд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгаж "Газрын тос" хөтөлбөрт энэ тогтоолын хавсралтад дурдсан тодотгол оруулах нь зүйтэй гэж үзсүгэй.

2.Зүүнбаян, Цагаан-элсний ордын газрын тосны нөөцийг дахин үнэлж олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахтай холбогдуулан хийх ажил, түүнийг гүйцэтгэх хугацаа, шаардагдах хөрөнгийн талаар АНУ-ын "Нэскор энержи" компанитай нарийвчлан тохиролцож, Монголын талаас гаргах хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх тухай саналыг холбогдох яам, газартай тохиролцон 1995 оны П улиралд багтаан Засгийн газарт оруулахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн яам Б.Жигжидэд даалгасугай.

З."Газрын тос" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хариуцсан төслийн удирдагч томилон ажиллуулахыг Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд /Б.ЖИГЖИД/-д зөвшөөрсүгэй.

4.Газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах үед байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх зорилгоор мөрдөж ажиллах стандарт, норм, нормативыг боловсруулж мөрдүүлэх арга хэмжээ авахыг Байгаль орчны яам /З.БАТЖАРГАЛ/, Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тосны үйл ажиллагааны талаар байгуулсан хэлэлцээрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 1991 оны З дугаар сарын 2-ны өдрийн 61 дүгээр тогтоол, "Газрын тостой холбогдсон үйл ажиллагааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 12 дугаар сарын З1-ний өдрийн З5З дугаар тогтоолын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн "а" заалт,"Газрын тос төслийн тухай" Засгийн газрын 1992 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 12О дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.