A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 0-16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ
Бүлэг: 1979

Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны
A/67, 48 дугаар хамтарсан тушаалын хоёрдугаар хавсралт

БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ 0-16 ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙН ӨВЧИН, ГЭМТЛИЙН ЖАГСААЛТ

 

Өвчний нэр, үе шат

Өвчний олон улсын код

Эмчлэн эрүүлжүүлж, нөхөн сэргээх хугацаа

1.Мэс заслын өвчнүүд

1.1.

Уушгины архаг идээт үрэвсэл

J 41

Мэс заслын дараа 12 сар хүртэл

1.2.

Цөсний сувгийн төрөлхийн битүүрэл

K 83.1

Мэс заслын дараа 36 сар хүртэл

1.3.

Үүдэнвенийн даралт ихсэх хам шинж

K 74.6

Мэс заслын дараа 36 сар хүртэл

1.4.

Ясны архаг идээт үрэвсэл

M 86.2

Цорго хаасны дараа6 сар хүртэл

1.5.

Нарийн бүдүүн гэдэсний цорго гаргасан

K 63.1

Мэс заслын дараа 12 сар хүртэл

1.6.

Хошного шулуун гэдэсний гаж хөгжил

Q 42.2

Мэс заслын дараа 12 сар хүртэл

1.7.

Улаан хоолойн химийн түлэгдэл

T 26.1

Мэс заслын дараа 24 сар хүртэл

1.8.

Улаан хоолойн битүүрэл

Q 39

Пластик мэс заслын дараа 24 сар хүртэл

1.9.

Элэг цөсний хагалгааны дараах байдал

K 91

Мэс заслын дараа 12 сар

1.10.

Хэвлийн гялтангийн түгээмэл үрэвсэл

K 65.0

Мэс заслын дараа 6 сар хүртэл

1.11

Бөөрний өмөн хагалгааны дараах байдал

/Вильямсийн хавдар/

С 64.0

36 сар

1.12

Ил давсаг

Q64.1

  1. ар

2.Нүдний өвчин

2.1

0-16 насны хүүхдүүдэд зохих эмчилгээ хийлгэсний дараа хамгийн сайн харж байгаа нүдний харааны чадал 0,05(3/60)-аас бага эсвэл харааны талбайн алдагдал 10 грудасаас дотогш харахад хүргэж байгаа нүдний бүх төрлийн эмгэг, гэмтэл, хавдар зэргийг хамруулан оруулах

Ямарч шалтгааны улмаас ДЭМБ-ын тодорхойлолтоор хараагүй гэсэн ангилалд хамаарагдаж буй өвчтөнүүд

  1. ар

3.Чих хамар хоолойн өвчин

3.1

2 чихний төрөлхийн дутуу хөгжил

 

Q16.0

H 90.5

6 нас хүртэл асаргаанд байх ба 16 наснаас өмнө суваг нээх мэс засал хийгдсэнээс 12 сар хүртэл

3.2

2 талын дуу хүлээн авах хэлбэрийн тодорхойгүй дүлий

Н.90.5

36 сар

 

3.3

2 талын дуу хүлээн авах хэлбэрийн хүнд зэргийн бууралт

H 90.3

36 сар

 

3.4

Дунгийн суулгацтай хүүхэд төрөлхийн 2 талын дуу хүлээн авах хэлбэрийн хүнд зэргийн дүлий (1 талд тавьсан бол)

H 90.5

Мэс заслын дараа 36 сар хүртэл

3.5

Дунгийн суулгацтай хүүхэд (төрөлхийн 2 талын дуу хүлээн авах хэлбэрийн хүнд зэргийн дүлий) 2 талд тавьсан бол

H 90.5

Мэс заслын дараа 36 сар хүртэл

3.6

Хамрын төрөлхийн гажиг (Гадна хамаргүй хоан битүү гэх мэт, хамрын төрөлхийн гаж хөгжил)

Q31

Q30

Нөхөн сэргээх мэс засал хийснээс хойш 12 сар хүртэлх

3.7

Мөгөөрсөн хоолойд гуурс тавих эмчилгээ эмчилгээ хийгдсэн

J38

Мэс заслын дараа 36 сар хүртэл

3.8

Мөгөөрсөн хоолойд амьсгалуулах байнгын гуурстай байх

J38

  1. ар

4.Мэдрэлийн өвчин

4.1

Хүүхдийн тархины саа өвчин

G 80

36 сар

4.2

Эпилепсийн хүнд хэлбэр

G 40

36 сар

4.3

Төрөлхийн булчин сулрал

G 70

36 сар

4.4

Тархины бүрхэвч, тархины эдийн үрэвслийн урхаг үлдэц (менингит, энцефалит, менингоэнцефалит

G 00-G04 G91.9

36 сар

4.5

Тархины хавдар

C 71.9

36 сар

4.6

Хүүхдийн нугас –булчингийн хатингир ба түүнд хамаарах хам шинжүүд

G12

36 сар

4.7

Бичил тархи

Q02

  1. ар

5.Төрөлхийн гажиг

5.1

Төрөлхийн дээд мөчгүй

Q71.0

36 сар

5.2

Төрөлхийн бугалга ба шуугүй боловч 1 ба 2 талд сарвуутай

Q71.1

36 сар

5.3

Төрөлхийн доод мөчгүй

Q72.0

36 сар

5.4

Төрөлхийн шилбэ ба тавхайгүй

Q72.2

36 сар

5.5

Тархины төрөлхийн том энцефалоцеле

Q01

36 сар

5.6

Нугасны төрөлхийн хүнд хэлбэрийн ивэрхий

Q06

36 сар

5.7

Тархины төрөлхийн хүнд хэлбэрийн усжилт

Q03.8-03.9

  1. сар

6.Зүрх судас, холбогч эдийн өвчин

6.1

Зүрхний төрөлхийн хавсарсан хөх гажгууд

Q 20.0-28.0

36 сар

6.2

Тогтолцооны чонон яр /хүнд зэрэг/

M32

36 сар

6.3

Дерматомиозит

M33

36 сар

6.4

Тогтолцооны склеродермийн хүнд хэлбэр

M34

  1. ар

7.Хоол боловсруулах тогтолцооны өвчин

7.1

ээнэгшил алдагдсанэлэгний хатуурал

K 74

  1. ар

8.Булчирхайн өвчин

8.1

Чихрийн шижингийн хүнд хэлбэр

E 10

36 сар

8.2

Ахондродис плази

Q77.4

36 сар

8.3

Өнчин тархины аденом

С 75

36 сар

8.4

Хүнд хэлбэрийн гипотиреоз

E03.1

36 сар

8.5

Гистоцитоз Х –нэг бөөмт эсийн хорт хавдар

D76.3

  1. ар

9.Бөөр шээс дамжуулах замын өвчин

9.1

Бөөрний өвчний эцсийн шат

N 18.6

  1. ар

10.Цусны эмгэг, хавдар

10.1

Цусны хавдар

C 90-96

36 сар

10.2

Гемофили- Төрөлхийн цус бүлэгнэлтийн алдагдалт эмгэг,вильбрандын өвчин

D366

36 сар

10.3

Апластик анеми-Төлжилтгүй цус багадалт

D61

36 сар

10.4

Гистоцитоз Х –нэг бөөмт эсийн хорт хавдар

D76.3

  1. сар

11.Хавдар

11.1

Хорт хавдрууд- (хавдрын 3-4-р үе шат)

C80

Мэс засал, эмчилгээний дараах 12-36 сар

12.Амьсгалын эрхтэний өвчин

12.1

Амьсгалын эрхтэний гаж хөгжлийн улмаас амьсгалын дутлын 3-р зэрэгт орсон

Q33

36 сар

12.2

Гуурсан хоолойн багтрааны улмаас амьсгалын дутлын 3-р зэрэгт орсон

J45

  1. ар

13.Оюуны хөгжлийн бэрхшээл, удамшлын эмгэг

13.1

Оюуны хүн дэвтэр хомсдол (IQ 35-49)

F71

24 сар

13.2

Оюуны хүнд хомсдол (IQ 20-34)

F72

36 сар

13.3

Оюуны гүнзгий хомсдол (IQ 20 хүртэл) /Насанд хүрсэн хүний сэтгэл зүйн нас 3 наснаас бага хүүхдийнхтэй ижил түвшний хөгжилтэй/, байнгын гардан асаргаа шаардлагатай бол

 

 

F73

 

 

 

36 сар

13.4

Аутизмын хүрээний эмгэгүүд

F84

36 сар

13.5

Дауны хам шинж

Q90

36 сар

14.Гэмтэл, согогийн өвчин

14.1

Фиброзный дисплазий- Ясны эдийн дутуу хөгжлийн хүнд хэлбэр дээд доод мөчийг хамарсан

M85

36 сар

14.2

Нугасны хүнд хэлбэрийн гэмтэлтэй холголт, цооролт үүссэн зөөлөн эдийн их хэмжээний дутмагшилтай

S14

36 сар

14.3

Гэмтлийн дараах доод мөчний саажилт

G83.1

36 сар

14.4

Гэмтлийн дараах дөрвөн мөчний саажилт

G82

36 сар

14.5

Тархины хүнд хэлбэрийн гэмтэл

S00

36 сар

14.6

Хоёр гар аль нэг түвшинд мухар

S68

36 сар

14.7

Хоер шилбэ аль нэг түвшинд мухар

S88

36 сар

14.8

Хоер гуя аль нэг түвшинд мухар

S78

36 сар

14.9

Хоер түнхний үеэр тайрагдсан

S78

36 сар

14.10

Аарцгийн хөндийн эрхтэний гэмтэлтэй хавсарсан нийлмэл хугарлууд

S70-S72

36 сар

14.11

Дунд чөмөгний хүзүү болон гандан хэсгийн хуурамч үе үүсч ясны тэжээл, гишгэх үйл ажиллагаа алдагдсан болон бусад эрхтэн системийн үйл ажиллагааны алдагдалтай хавсарсан /геронтологийн үнэлгээний хүнд, хүндэвтэр хэлбэр/

S72.0

36 сар

14.12

Түнхний үеийн төрөлхийн дутмаг хөгжил болон мултралыг мэргэжлийн эмчийн хяналтанд тасралтгүй үе шаттайгаар эмчлүүлж байгаа тохиолдолд

Q65

24 сар

14.13

Түлэгдлийн 3 дугаар зэргээс дээш, биеийн гадаргуугийн 50%-с дээш талбай бүхий шархтай 2 ба түүнээс дээш том үений татагдаж наалдсан сорви бүхий үений өөрчлөлттэй

T20-T32

36сар

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/807, A/216

Улаанбаатар хот

Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны "Журам шинэчлэн батлах тухай" 362 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт"-ийг гуравдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт"-ыг дөрөвдүгээр, “Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур”-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

/Энэ хэсэгт ЭМС/ГБХНХС-ын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/68, А/62 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/

2. Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн салбар комисст тус тус үүрэг болгосугай.

3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.

4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай" 2018 оны А/69/48 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА