- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ИРГЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр,нийгмийн хамгааллын
сайдын2018 оны A/69, 48 дугаар хамтарсан тушаалын тавдугаар хавсралт
/эхний нүүр А-5/
БАЙНГЫН АСАРГАА ШААРДЛАГАТАЙ ИРГЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ
201... оны .... дугаар сарын ....-ний өдөр
Тодорхойлолтын дугаар ........
.....................................................аймаг, нийслэл
................................................... дүүрэг, сум, тосгон
.................................................. баг, хороо
багийн............................................-д оршин суугч
эцэг/эх/-ийн нэр ...............................................нэр...............................................
Регистрийн дугаар....................................нас..........................хүйс.....................
Өвчний онош..........................................................................................................
Өвчний олон улсын код............................................
Байнгын асаргаа шаардлагатай хугацаа:
а/ 6 сар б/ 12 сар в/ 24 сар г/ 36 сар д/давтан 36 сар
Байнгын асаргаа шаардлагатайг тогтоосон хугацаа:
.............оны ............... дугаар сарын .........-ний өдрөөс .........оны ............дугаар сарын ..........-ний өдөр хүртэл хүчинтэй.
/арын нүүр/
ТОДОРХОЙЛОЛТ ГАРГАСАН:
Тэмдэг ............................аймаг .............................сум/ тосгон Эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч
/........................../ Гарын үсэг |
Тэмдэг ...............................аймаг ....................../дүүрэг/-ийн Нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисс Дарга.......................... Гишүүд 1. 2. 3. 4. 5.
|
Тэмдэг
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч
/.............................../ Гарын үсэг |
Тэмдэг ................................аймаг ....................../дүүрэг/-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ЭМБНХ-ийн комисс Дарга....................... Гишүүд 1. 2. 3. 4. 5. 6. |
Санамж:
Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тодорхойлолтыг сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлгийн Эмнэлэг хяналтын комисс, нийслэлд Сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тодорхойлолтыг аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс тус тус гаргана.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр
Дугаар А/807, A/216
Улаанбаатар хот
Жагсаалт, шалгуур үзүүлэлт, маягт шинэчлэн батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.11 дэх хэсэг, Засгийн газрын 2021 оны "Журам шинэчлэн батлах тухай" 362 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний өвчин, гэмтлийн жагсаалт"-ыг нэгдүгээр, "Байнгын асаргаа шаардлагатай 0-16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур үзүүлэлт"-ийг хоёрдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй насанд хүрсэн иргэнийг үнэлэх шалгуур, үзүүлэлт"-ийг гуравдугаар, "Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт"-ыг дөрөвдүгээр, “Байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох өвчин, гэмтлийн жагсаалт, шалгуур”-ыг тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
/Энэ хэсэгт ЭМС/ГБХНХС-ын 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Тушаалд нэмэлт оруулах тухай А/68, А/62 дугаар тушаалаар нэмэлт оруулсан/
2. Энэ тушаалыг мөрдөж ажиллахыг эмнэлгийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын аймаг, дүүргийн салбар комисст тус тус үүрэг болгосугай.
3. Тушаалыг хэрэгжүүлж ажиллах эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт тус тус даалгасугай.
4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт тус тус үүрэг болгосугай.
5. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын "Жагсаалт, шалгуур үзүүлэлт, заавар, маягт батлах тухай" 2018 оны А/69/48 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A