- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- “ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
Засгийн газрын 2019 оны 23 дугаар
тогтоолын хавсралт
“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ
АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
№ |
Зорилт |
Ямар бодлогын баримт бичигт тусгагдсан |
Зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ |
Хэрэгжүүлэх хугацаа |
Суурь түвшин буюу өмнөх оны үзүүлэлт |
Тухайн жилийн хүрэх түвшин, үр дүнгийн үзүүлэлт |
Хэрэгжүүлэх байгууллага |
|||
ЗОРИЛТ НЭГ. ИРГЭДИЙН ХЭРЭГЦЭЭНД СУУРИЛСАН ҮЙЛЧИЛГЭЭ |
||||||||||
1.1. |
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан иргэн төвтэй “ухаалаг үйлчилгээ”-г хөгжүүлэх |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.17 |
1.1.1. төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, Төрийн цахим мэдээлэл солилцооны системд төрийн байгууллагуудыг холбох үйл ажиллагааг эрчимжүүлж, цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний тоог нэмэгдүүлэх; |
IY улирал |
Иргэнийг цахим орчинд таниж, нотолж чадах баталгаа бүхий тоон гарын үсэгт нэвтэрсэн |
Төрийн 35 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх |
ХХМТГ, холбогдох яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Нээлттэй засгийн түншлэл-3 |
1.1.2. цахим үйлчилгээний нэгдсэн портал, иргэнд мэдээлэх систем (мобайл хувилбартай)-ийг хөгжүүлж хэрэглээнд оруулах; |
IY улирал |
- |
Нэгдсэн портал нэвтрүүлэх |
ЗГХЭГ, ХХМТГ, НЗДТГ |
|||||
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2.3.2 |
1.1.3. орон нутгийн иргэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломжийг бүрдүүлж, 7 сумыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд шинээр холбох; |
III улирал |
Холбогдоогүй 11 сум |
Шинээр 7 сумыг холбох |
ХХМТГ, аймгийн ЗДТГ |
|||||
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-3.9.3 |
1.1.4. төрийн үйлчилгээний “Цахим үйлчилгээний төв”-ийг орон нутагт байгуулах; |
IY улирал |
Байгуулсан 3 сум |
Шинээр 57 суманд байгуулах |
ХХМТГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Нээлттэй засгийн түншлэл-6 |
1.1.5. дижитал шилжилтийн хүрээнд цахим хэлбэрээр албан бичиг солилцооны нэгдсэн системийг ашиглалтад оруулах; |
IY улирал |
- |
Систем ашиглалтад орох |
ЗГХЭГ, НЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.1.14 |
1.1.6. эрүүл мэндийн салбарын цахим тогтолцоог хөгжүүлж, өвчний түүхийг цахимжуулан, эмнэлгийн мэдээллийн технологийг боловсронгуй болгох замаар чирэгдлийг эрс бууруулах цогц арга хэмжээг авах; |
IY улирал |
Цахим мэдээллийн тогтолцоо нэвтэрсэн 22 байгууллага |
Анхан шатны ЭМБ-ыг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэх |
ЭМЯ, ЭМХТ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.8 |
1.1.7. улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх; |
IY улирал |
- |
Улсын бүртгэлийн үйлчилгээний 40 хувь нь онлайн горимд шилжих |
ХЗДХЯ, УБЕГ, ХХМТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.10 |
1.1.8. “Нэг иргэн, нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, төрийн цахим үйлчилгээ болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх; |
IY улирал |
- |
Байгууллагын уялдаа холбоо сайжирч, цахим үйлчилгээ хөгжих |
ХЗДХЯ, СЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.3.12 |
1.1.9. “Цахим иммигрэйшн” төслийн хүрээнд хийгдэж байгаа програмыг ашиглалтад бүрэн оруулж, бүртгэл хяналтыг сайжруулах; |
IY улирал |
- |
Түргэн шуурхай, цаг хэмнэх нэгдсэн мэдээллийн сантай болох |
ХЗДХЯ, ГИХГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-2.22 |
1.1.10. хүнсний аюулгүй байдлын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг ашиглалтад оруулах. |
II улирал |
146 562 ААН-ийн мэдээллийг бүртгэж, мэдээллийн сан үүсгэсэн |
Бүртгэлийг цахимжуулж, мэдээллийн сан баяжсан байна |
ХХААХҮЯ, МХЕГ |
|||||
1.2. |
Иргэдийн хэрэгцээнд суурилсан төрийн үйлчилгээний стандартын тогтолцоог хөгжүүлэх |
Гурван тулгуурт хөгжлийн бодлого-3.5.2.3 |
1.2.1. төрийн үйлчилгээний албан ёсны жагсаалтыг гарган, төрийн үйлчилгээний стандартыг боловсруулах; |
IY улирал |
“ХУР” системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн 320 үйлчилгээний жагсаалтыг баталсан |
Төрийн 320 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлдэг болох |
ХЗДХЯ, ЗГХЭГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Гурван тулгуурт хөгжлийн бодлого-3.5.2.8 |
1.2.2. төрөөс үзүүлдэг үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний байгууллага бүр тоо хэмжээ, цаг хугацаа, чанар, өртөг гэсэн үзүүлэлтээр үйлчилгээний стандарт тогтоож хэрэгжүүлэх; |
IY улирал |
“ХУР” системд холбох төрийн 176 үйлчилгээний жагсаалтыг баталсан |
Төрийн 176 үйлчилгээг “ХУР” системд холбож төрийн үйлчилгээний чанар сайжирсан байна |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.2.3 |
1.2.3. анги дүүргэлт хэт өндөртэй сургууль, цэцэрлэгийн ачааллыг бууруулж, 3 ээлжтэй сургуулийг 2 ээлжинд шилжүүлэх; |
III улирал |
Улсын хэмжээнд 29 сургууль 3 ээлжээр хичээллэж байна |
Бүх сургууль 2 ээлжинд шилжинэ |
БСШУСЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.2.6 |
1.2.4. сурагчид дотуур байрандаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулж, бага ангийн 6-8 настай хүүхдэд зориулсан асаргаа, халамж, хөгжлийн үйлчилгээ бий болгох; |
IY улирал |
ЕБС-ийн дотуур байрын 61% нь гадна байрлах нүхэн жорлонтой, 71% нь төвлөрсөн бус усан хангамжтай, 1 багшид 61 хүүхэд ногдож байна |
ЕБС-ийн дотуур байрны эрүүл ахуй, орчин, үйлчилгээний стандартыг батлуулсан байна |
БСШУСЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.2.17 |
1.2.5. ахлах сургуулийн сурагчид сургуулиа төгсөөд сурах их дээд сургууль, мэргэжлээ зөв сонгох, элсэн суралцах бэлтгэлийг хангах талаар ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг эхлүүлэх; |
IY улирал |
10-12 дугаар ангийн 82 114 суралцагч ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдсан |
10-12 дугаар ангийн 91 250 суралцагчийг ажил мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээнд хамруулсан байна |
БСШУСЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
“Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр |
1.2.6. хүүхдийн /2-12 насны/ шүдийг эрүүлжүүлж, амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх; |
IY улирал |
5-6 настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалтын хувь-86,1%, 12 настай хүүхдийн дунд шүд цоорлын тархалтын хувь-86,2% |
100 000 хүүхдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмчлэн эрүүлжүүлсэн байна. 5-6, 12 настай хүүхдийн шүд цоорлын тархалтын хувь буурсан байна. |
ЭМЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө- 3.1.2, 3.1.4 |
1.2.7. зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх; |
IY улирал |
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдалтын хувь 37.7%, Хөхний хорт хавдрын эрт илрүүлэгт хамрагдсан хүний тоо 388 393, Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих 40-өөс дээш насны хүн амын тоо 896 265 |
Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг үзлэгийг 5% нэмэгдүүлнэ.
Хөхний хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэгт хамрагдагсдыг 5% нэмэгдүүлнэ.
Ходоодны хорт хавдрын эрт илрүүлэг, үзлэгт хамрагдсан 40-өөс дээш насны хүн амын тоог 5 хувиар нэмэгдүүлнэ. |
ЭМЯ |
|||||
Гурван тулгуурт хөгжлийн бодлого-3.3.2.16 |
1.2.8. аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож мөрдүүлэх; |
IY улирал |
“Амралтын газар, жуулчны бааз, гэр буудлын ерөнхий шаардлага”, “Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага” гэсэн үйлчилгээний чанарын 2 ерөнхий стандартыг мөрдөж байна |
Энэ 2 ерөнхий стандартыг олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, мөрдүүлсэн байна |
БОАЖЯ |
|||||
Гурван тулгуурт хөгжлийн бодлого-3.3.2.16 |
1.2.9. аялал жуулчлалын салбарын, үйлчилгээний ажилчдын сургалтын хөтөлбөр, нэгдсэн стандартыг бүрдүүлэх |
IY улирал |
- |
Үйлчилгээний ажилчдын 10 мэргэжил тус бүрээр ОУ-ын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулж, 20000 иргэнийг сургалтад хамруулсан байна |
БОАЖЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.20 |
1.2.10. төрийн захиргааны албан тушаалтан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх хугацааг хоёр дахин бууруулж, өргөдөл, гомдлын менежментийг нэвтрүүлэх. |
IY улирал |
Холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, яамдын санал авч байна |
Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна |
ХЗДХЯ |
|||||
1.3. |
Иргэн төвтэй төрийн үйлчилгээний менежментийг сайжруулах хөтөлбөрийг салбар бүрд хэрэгжүүлэх |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.5 |
1.3.1. байгууллага бүр үйлчилгээний менежментийг сайжруулах чиглэлээр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх; |
I улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.5 |
1.3.2. үйлчлүүлэгчтэй харилцах нэгжийг өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бэхжүүлж, үйлчилгээний ажилтан, менежерийг чадавхжуулах, холбогдох сургалтад хамруулах; |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
1.4. |
Зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг хөгжүүлэх |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.3.28 |
1.4.1. хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний стандартыг боловсронгуй болгох; |
IY улирал |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх үйлчилгээний стандартыг батлуулсан |
Холбогдох бусад стандартыг батлуулан хэрэгжүүлж ажиллах |
ХНХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.3.28.7 |
1.4.2. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах |
IY улирал |
Туршилтын үзлэг, тооллогыг Орхон, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгуудад зохион байгуулсан. |
Мэдээллийн сан бүрдсэн байна |
ҮСХ, ХНХЯ, Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр |
1.4.3. гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж, ажиллуулах |
IY улирал |
- |
Зөвлөлийн ажлыг жигдрүүлсэн байна |
ХНХЯ, ГБХЗХГ |
|||||
Ахмад настны тухай хууль |
1.4.4. ахмад настны нийгмийн хамгааллын талаарх мэдээллийн цахим сан бий болгох, тэдгээрийн хэрэгцээ, ур чадварт нийцүүлэн нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх; |
IY улирал |
Мэдээллийн цаасан суурьтай санг бүрдүүлсэн |
Мэдээллийн цахим сан бүрдсэн байна |
ХНХЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.3.18 |
1.4.5. зорилтот бүлгийн хөгжил, амьжиргааны түвшний талаар цахим мэдээллийн сан бий болгож, тэдгээрийн хэрэгцээ, ур чадварт нийцүүлэн нийгмийн халамжийн дэмжлэг, үйлчилгээг үзүүлэх; |
IY улирал |
Судалгааны хүрээг тогтоосон |
Судалгаа хийгдэж, дүгнэлт гарсан байна |
ХНХЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.1.3 |
1.4.6. элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах |
IY улирал |
10 000 хүн амд ногдох Д вирусийн өвчлөлийн түвшин 636 |
Элэгний Д вирусийн тархалтын түвшинг тодорхойлж, эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтрэх |
ЭМЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.3.26 |
1.4.7. ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хувиар хөнгөлөх |
IY улирал |
ЭМДС-аас хөнгөлөлттэй олгодог эмийн 36,5 хувийг 55 дээш насны хүмүүс хэрэглэж байна. |
Ахмад настны зонхилон хэрэглэх эмийн хүртээмж нэмэгдсэн байна. |
ЭМЯ |
|||||
1.5. |
Төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж, үйлчлүүлэгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлэх |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.7 |
1.5.1. төрийн үйлчилгээ чирэгдэлгүй, хүнд суртлаас ангид байх эрх зүйн орчинг бүрдүүлж, иргэдийн эрхийг баталгаажуулах; |
IY улирал |
- |
Холбогдох дүрэм, журамд мониторинг хийж, тодорхой санал боловсруулсан байна |
ХХМТГ, ЗГХЭГ, ХЗДХЯ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-1.18 |
1.5.2. төрийн үйлчилгээний шимтгэл, төлбөрийн хэмжээг бууруулах; |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
ЗГХЭГ, СЯ, Холбогдох яамд, Засгийн газрын агентлагууд |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-2.14 |
1.5.3. экспортын нэг цонхны бодлого хэрэгжүүлж, гааль, татвар, мэргэжлийн хяналт зэрэг төрийн зарим байгууллагын үйлчилгээг хамарсан цахим бүрдүүлэлтийн системийг ашиглалтад бүрэн оруулах; |
IY улирал |
Гаалийн бүрдүүлэлтийн 95%-ийг цахим хэлбэрт шилжүүлсэн |
Системийг ашиглалтад бүрэн оруулсан байна |
СЯ |
|||||
Гурван тулгуурт хөгжлийн бодлого-3.9.3.11 |
1.5.4. хөрөнгө оруулагчдад төрийн үйлчилгээ үзүүлэх зорилго бүхий “Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийн үйл ажиллааг эхлүүлж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр өргөдөл, гомдлын цахим системийг ашиглалтад оруулах; |
II улирал |
- |
Үйл ажиллагаа нь жигдэрсэн байна |
ҮХГ, Холбогдох Засгийн газрын агентлагууд |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-2.12 |
1.5.5. үйлчлүүлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийснээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах; |
II улирал |
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалыг батлуулсан |
Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна |
ШӨХТГ, ШСАА, ХЗДХЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-2.12 |
1.5.6. чанаргүй үйлчилгээ болон үйлчилгээг стандартын дагуу авч чадаагүйгээс үүссэн хохирлыг барагдуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх. (нөхөн төлбөр, төлбөр буцаан олголт) |
II улирал |
- |
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангаж ажилласан байна |
ШӨХТГ, Холбогдох яамд |
|||||
1.6. |
Төрийн үйлчилгээг удирдах, хянах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх |
Нээлттэй засгийн түншлэл-2 |
1.6.1. нийгмийн суурь үйлчилгээ үзүүлдэг төрийн зарим байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бий болгох; |
IY улирал |
- |
Төрийн үйлчилгээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосон байна |
БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, СЯ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.2.9 |
1.6.2. боловсролын түвшин, чиглэл тус бүрээр үнэлгээний систем, шалгуур, аргачлалыг хянан сайжруулж үйлчилгээний чанар, үр дүнг эцэг эх, суралцагчийн оролцоотой үнэлэх боломжтой болгох. |
IY улирал |
ЕБС-ийн суралцагчийн болон сургалтын чанарын үнэлгээний журмыг шинэчлэн баталсан |
ЕБС-д эцэг эхийн төлөөлөл бүхий улсын шалгалтын комиссыг ажиллуулж эхэлнэ |
БСШУСЯ |
|||||
ЗОРИЛТ ХОЁР. ИЛ ТОД БАЙДАЛ, ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ ШИЙДВЭР ГАРГАЛТ |
||||||||||
2.1. |
Шийдвэр гаргах үйл явцыг ил тод болгож, иргэдийн оролцоог хангах |
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-3.9.6 |
2.1.1. бодлогын шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангаж, мэдээлэл ил тод, нээлттэй, хүртээмжтэй байх нөхцөлийг бүрдүүлэх; |
IY улирал |
Цахим оролцооны индексийн үзүүлэлт 0.71 |
Цахим оролцооны индексийн үзүүлэлт 0.73 |
Яам, Засгийн газрын агентлаг, ЗГХЭГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.4 |
2.1.2. зөвлөлдөх ардчиллын санал асуулгыг нэвтрүүлэн иргэдийг тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр ханган, шийдвэр гаргах түвшний иргэдийн оролцоог нэмэгдүүлэх; |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, ЗГХЭГ, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.4 |
2.1.3. зөвлөлдөх ардчилал, иргэдийн оролцоог дэмжих “Ардын засаглал” хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх. |
II улирал |
- |
Хөтөлбөрийг боловсруулж, батлуулсан байна |
ЗГХЭГ, ҮХГ |
|||||
2.2. |
Төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг нэмэгдүүлэх |
Шилэн дансны тухай хууль |
2.2.1. шилэн дансны мэдээллийг хугацаанд нь тогтмол мэдээлэх, хяналт, хариуцлагыг сайжруулах; |
IY улирал |
Тогтмол мэдээлж хэвшсэн |
Зөрчил, дутагдал багассан байна |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.2, Нээлттэй засгийн түншлэл-4 |
2.2.2. төсөл, тендер сонгон шалгаруулалтыг олон нийтэд ил тод болгож “Шилэн тендер шалгаруулалт” бодлогыг хэрэгжүүлэх; |
II улирал |
Цахим гэрээ байгуулах боломж бүрдсэн |
Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг ашиглалтад бүрэн оруулсан байна |
СЯ, ТӨБЗГ |
|||||
Нээлттэй засгийн түншлэл-5 |
2.2.3. иргэнд ойлгомжтой, хялбар байдлаар хөрөнгө оруулалт, төсөв, тэдгээрийн зарцуулалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэх. |
I улирал |
Иргэний төсөв гаргаж эхэлсэн |
Тогтмолжиж, хүртээмж нэмэгдсэн байна |
СЯ |
|||||
2.3. |
Байгууллагын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.7 |
2.3.1. төрийн үйлчилгээг иргэнд хүргэх чиг үүрэг бүхий байгууллага өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж байгаа дүрэм, журам, үйлчилгээний ажилтны чиг үүрэг, эрх хэмжээ, үйлчилгээ үзүүлэх хугацаа, бүрдүүлэх шаардлагатай материал зэрэг мэдээллийг нээлттэй хүргэж байх; |
IY улирал |
Нээлттэй өгөгдлийн талаар баримтлах бодлогын чиглэлийг боловсруулсан |
Баримтлах бодлого болон хуулийн төслийг боловсруулах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2.3.8 |
2.3.2. иргэн, хуулийн этгээдэд хэрэгцээтэй, тэдэнд хамаарах шийдвэрийг цахим хуудас болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлж хэвших; |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2.3.8 |
2.3.3. иргэнээс гарах үйл ажиллагааны зардал, төрийн үйлчилгээ авах цаг хугацааг бууруулах зорилгоор шат дамжлагыг цөөлөх, үйл ажиллагааг оновчтой болгоход чиглэсэн дүрэм, журмыг хянан үзэж өөрчлөх, хүчингүй болгох арга хэмжээ авах; |
II улирал |
- |
Судалгаа хийж, дүрэм, журмын холбогдох заалтыг хүчингүй болгох |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-3.9.4 |
2.3.4. байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа нь тухайн байгууллагын ажилтнуудад нээлттэй байх, шийдвэрийн үндэслэлийн талаарх мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд нээлттэй болгох. |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
2.4. |
Мэдээлэл хүргэх оновчтой тогтолцоог бий болгох |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.17 |
2.4.1. төрийн байгууллагууд дээд шатны байгууллага болон бусад байгууллагад хандан гаргасан тайлан, баримт бичгийг цахим хэлбэрээр үйлдэж тоон гарын үсгээр баталгаажуулж солилцдог болох; |
IY улирал |
7350 албан тушаалтан тоон гарын үсэг ашиглаж байна |
50%-иар нэмэгдсэн байна |
ХХМТГ |
|||
Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2.3.8 |
2.4.2. төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх мэдээллийн системд танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системийг холбох; |
II улирал |
3 |
10 |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, ҮДТөв УТҮГ, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.7 |
2.4.4. төрийн байгууллагын хуулиар хориглоогүй өгөгдлийг нээлттэй болгож, иргэд ашиглах боломжтой болгох; |
IY улирал |
http://opendata.burtgel.gov.mn цахим хуудсыг нээсэн |
Төрийн нээлттэй өгөгдлийн нэгдсэн порталыг хөгжүүлсэн байна |
ХХМТГ, ЗГХЭГ, ХЗДХЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.2.7.1 |
2.4.5. төрийн нээлттэй өгөгдөл ашиглалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх. |
IY улирал |
- |
Хуулийн төслийг боловсруулах |
ХХМТГ, ЗГХЭГ, ХЗДХЯ |
|||||
2.5. |
Тусгай зөвшөөрөл, гэрээний ил тод байдлыг хангах |
Нээлттэй засгийн түншлэл-11 |
2.5.1. тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, цахим газрын зураглалаар нийтэд ил тод болгох; |
IY улирал |
- |
Гэрээний мэдээллийн www.iltodgeree.mn цахим сан бүрдэж, ил тод болсон байна |
УУХҮЯ, АМГТГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-2.62, Гурван тулгуурт хөгжлийн бодлого-3.2.1.3 |
2.5.2. уул уурхайн үйлдвэрлэл дэх төрийн оролцоог зохистой түвшинд байлгаж, кадастрын бүртгэлийн системийг боловсронгуй болгон тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээг ил тод, нээлттэй болгох; |
IY улирал |
- |
Тусгай зөвшөөрөл олголт ил тод болсон байх |
УУХҮЯ, АМГТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-1.19.2 |
2.5.3. барилгын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахим хэлбэрээр үзүүлэх. |
IY улирал |
- |
Тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа сайжирсан байна |
БХБЯ, БХТ |
|||||
ЗОРИЛТ ГУРАВ. ОНОВЧТОЙ ЧИГ ҮҮРЭГ |
||||||||||
3.1. |
Төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх замаар түншлэлийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.19.1 |
3.1.1. эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хэрэгцээний үнэлгээ хийх, магадлан итгэмжлэх, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн зэрэг олгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааны чиг үүргийг ТББ-ын оролцоотойгоор хэрэгжүүлэх; |
IY улирал |
ЭМ-ийн байгууллагыг магадлан итгэмжлэлд бэлтгэх, магадлан итгэмжлэлийн шинжилгээ хийх ажлыг 2 ТББ-аар гүйцэтгүүлж байна. |
Эрүүл мэндийн зарим чиг үүргийн 9 хүртэлх хувийг чадавх бүхий ТББ-аар гүйцэтгүүлэх |
ЭМЯ, ЭМХГ |
|||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.19.2 |
3.1.2. Төрийн бус байгууллагын тухай, Төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай хуулийн төслийг боловсруулах; |
IY улирал |
- |
Хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх |
ХЗДХЯ |
|||||
3.2. |
Чиг үүргийн дахин хуваарилалтыг хийж, бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.5.1 |
3.2.1. Төвлөрлийг сааруулах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулах, үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардал, эсхүл хийдлийг арилгах, бүтээмжийг дээшлүүлэх, төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор төрийн захиргааны болон нутгийн удирдлагын байгууллагын чиг үүргийн иж бүрэн шинжилгээ хийж, чиг үүргийг дахин хуваарилах; |
IY улирал |
- |
Төрийн байгууллагын чиг үүрэг, хүлээх хариуцлага тодорхой болсон байна |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
ЗГ-ын 2010 оны 334 дүгээр тогтоол |
3.2.2. орон нутгийн хөгжлийн загварт тулгуурлан нийгмийн үйлчилгээний жишиг нормативыг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох. |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
ЗОРИЛТ ДӨРӨВ. ҮР ДҮНД СУУРИЛСАН УДИРДЛАГА |
||||||||||
4.1. |
Гүйцэтгэлийн үнэлгээгээр хувь хүний өрсөлдөх чадварыг хөхиүлэн дэмжих |
Нээлттэй засгийн түншлэл-12 |
4.1.1. үр дүнд суурилсан удирдлагын хяналт, шинжилгээ, үнэлгээний системийг нэвтрүүлэх; |
IY улирал |
- |
Бодлого төлөвлөлт, төсөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөө нэмэгдсэн байна |
ЗГХЭГ, Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Нээлттэй засгийн түншлэл-12 |
4.1.2. үр дүнд суурилсан удирдлагын хяналт, шинжилгээ, үнэлгээний чиглэлээр холбогдох албан тушаалтан, ажилтнуудыг мэргэшүүлэх; |
IY улирал |
- |
Хүний нөөцийн чадавх бэхэжсэн байна |
ЗГХЭГ |
|||||
Төрийн албаны тухай хууль |
4.1.3. байгууллагын болон төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн уялдааг хангах чиглэлээр холбогдох журмыг боловсронгуй болгох. |
I улирал |
- |
Холбогдох журмыг батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллах |
ЗГХЭГ |
|||||
4.2. |
Гүйцэтгэлийн үнэлгээг сайжруулж, олон тулгуурт хяналтын тогтолцоог хөгжүүлэх |
Нээлттэй засгийн түншлэл-7 |
4.2.1. төрийн байгууллагын үйл ажиллагааг бус үр дүнг үнэлдэг үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх; (иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг нэвтрүүлж төрийн бодлогын үр дүн, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хараат бусаар үнэлж, дүгнэн зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллах соёлыг хэвшүүлэх) |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Нээлттэй засгийн түншлэл-7 |
4.2.2. иргэдийн сэтгэл ханамжийн үндэсний индекстэй болох; |
III улирал |
- |
“Иргэдийн сэтгэл ханамжийн индекс”-тэй болсон байна |
ЗГХЭГ, Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.13 |
4.2.3. төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний картын системийг нэвтрүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх. |
IY улирал |
- |
Хуулийн төслийг боловсруулах |
ЗГХЭГ, ХХМТГ, Яам, Аймгууд |
|||||
ЗОРИЛТ ТАВ. ИРГЭН ТӨВТЭЙ МЭРГЭШСЭН ТӨРИЙН АЛБА |
||||||||||
5.1. |
Төрийн албаны хүний нөөцийн төлөвлөлтийг хөгжүүлж, сургалт хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх |
Төрийн албаны тухай хууль |
5.1.1. иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлах зарчмыг тууштай хэрэгжүүлэх; |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||
Төрийн албаны тухай хууль |
5.1.2. төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн баталж, мөрдүүлэх; |
I улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
ЗГХЭГ, ХЗДХЯ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.11 |
5.1.3. төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог байх нөхцөлийг бүрэн хангах; |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.16 |
5.1.4. төрийн албаны тогтвортой байдлыг баталгаажуулж, төрийн албан хаагчдыг бэлтгэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх танхимын болон зайн сургалтын хамрах хүрээг нэмэгдүүлэх, үе шаттай зохион байгуулах. |
IY улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
ЗГХЭГ, Удирдлагын академи |
|||||
5.2. |
Цалин хөлс, урамшуулал, нийгмийн баталгаа |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-3.3.23.1 |
5.2.1. төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчийн цалин хөлс, нэмэгдэл хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх; |
I улирал |
2018 оны түвшин |
8-30 хувь нэмэгдүүлэх |
ХНХЯ, СЯ |
|||
Төрийн албаны тухай хууль |
5.2.2. төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг үндэслэн шагнал, урамшуулал олгох журмыг шинэчлэн боловсруулах; |
I улирал |
- |
Журам хэрэгжиж эхэлсэн байна |
СЯ |
|||||
Төрийн албаны тухай хууль |
5.2.3. төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг боловсронгуй болгох; |
I улирал |
- |
Журам батлагдсан байна |
ЗГХЭГ |
|||||
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.12 |
5.2.4. төрийн албан хаагчийн орон сууцны хөтөлбөрийг баталж, орон сууцаар хангагдах нөхцөлийг бүрдүүлэх; |
II улирал |
- |
Холбогдох хөтөлбөр, журам батлагдсан байна |
СЯ, БХБЯ, ХНХЯ, ЗГХЭГ, Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
|||||
Төрийн албаны тухай хууль |
5.2.5. төрийн албан хаагчийн ажиллах нөхцөлийн стандартыг шинэчлэн боловсруулах. |
IY улирал |
- |
Холбогдох стандарт шинэчлэгдэн батлагдсан байна |
СХЗГ, ШСАА |
|||||
5.3. |
Ажлын байрны шинжилгээ, үнэлгээ |
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө-5.1.5 |
5.3.1. ажлын байрны шинжилгээг хийж, тухайн ажлын байранд тавигдах шалгуурыг тодорхой тогтоох, ажил үүргийн давхардал, хийдлийг арилгах, цалин хөлсний системийг боловсронгуй болгох, ажилтнуудын сургалтын хэрэгцээг тодорхойлох, ажилтнуудын ачааллыг тэнцвэржүүлэх арга хэмжээ авах. |
II улирал |
- |
Хэрэгжилтийг хангаж ажиллах |
ЗГХЭГ, СЯ, Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ |
Текст томруулах
A
A
A