A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/06 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

АДУУНЫ ЯМ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

BURCHOLDERIA MALLEI

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Адууны ям өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Адууны ям өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт:Ямөвчнөөр битүү туурайтан амьтад (адуу, илжиг, луус, хулан, тахь), муурны төрлийн махчин амьтад (арслан, бар, муур, чоно, үнэг), хүн өвчлөх ба уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг ужиг халдварт өвчин юм. Адууны ям өвчин дэлхийн олон оронд тархан халдварлаж, улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэнд, улмаар улсын аюулгүй байдалд ихээхэн аюул занал учруулсаар ирсэн ба харин сүүлийн 100 гаруй жилийн хугацаанд уг халдварын тархалтын цар хүрээ багасаж, шинэ тохиолдлын тоо цөөрсөн байдаг. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2011 онд хийсэн өргөн тандалт шинжилгээнд хамрагдсан адууны 0.19% (Баян-Өлгийд шинжилсэн адууны 0.18%, Булганд 1.02%, Дорноговьд 1.2%, Орхонд 2.5%, Өвөрхангайд 0.71%, Сүхбаатарт 0.37%, Хөвсгөлд 0.03%) нь эерэг урвалтай гарч, харин бусад аймгийн 226 сумын адуун сүрэгт сэжигтэй тохиолдол илрээгүй байна.Ям өвчнөөр хүн өвчилнө.

1.4.Үүсгэгчийн онцлог:Өвчин үүсгэгч Burcholderia mallei1-5 мкм урт, 0.3-0.8 мкм өргөн, грам сөрөг, хөдөлгөөнгүй, үзүүр нь мохоо, шулуун савханцар. Үрэнцэр, бүрээс үүсгэдэггүй, аналины будгуудаар сайн будагддаг. Ямын үүсгэгч хэлбэр зүйн хувьд их хувьсамтгай бөгөөд индолүүсгэхгүй, хүхэрт устөрөгч, шүвтэр үүсгэнэ.

1.5.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Үүсгэгч ус ба ялзарч муудсан материалд 30 хоног хүртэл, хамрын хатсан гоождсонд 15 хоног, 800С хүртэл халаахад 5 мин, нарны гэрэлд 1 хоног амьдрах чадвартай. 5%-ийн хлорын шохой, 2%-ийн карболын хүчил, 1%-ийн натрийн шүлтийн үйлчилгээнд амархан үхнэ.

1.6.Халдвар дамжих зам: Өвчин үүсэх эх булаг нь өвчтэй адуу бөгөөд түүний нус, хамрын шингэн, арьс салст бүрхүүлийн идээ гоождсоор үүсгэгч гадагшилж ус тэжээл, тоног хэрэгсэл зэргийг бохирдуулах бөгөөд хоол тэжээл, амьсгалын болон бэлгийн зам, мөн гэмтсэн арьсаар халдварлана. Үүнээс гадна дулаан улиралд цус сорогч ялаа, шумуулаар дамжиж тархаж болно. Ер нь мэдрэмтгий амьтдын дунд аажмаар тархан дэлгэрэх бөгөөд архаг, далд хэлбэрийн үед өвчний үүсгэгч байнга гадагшлаад байдаггүй. Ям өвчин байран маллагааны нөхцөлд бэлчээрийн маллагаатайг бодвол хурдан тархана.

1.7.Эмнэлзүйн шинж тэмдэг: Ям өвчин цочмог болон архаг явцтай бөгөөд эмгэгийн байршлаар хамрын баарьсны мөн далд хэлбэрийн гэж ангилна. Бэлчээрийн монгол адуунд голдуу архаг, далд хэлбэрээр илэрнэ.

1.7.1.Цочмог хэлбэрийн үед: Биеийн халуун 41-42оС хүрч, мах, булчин чичрэх, уушиг нь гэмтснээс амьсгаадах, ханиалгах, номой байдалтай болж тэжээлдээ дургүй болох, судасны лугшилт удаашрах, сулрах, салст бүрхүүлүүд улайх зэрэг шинж илэрч, 10-аад хоногийн дараа үхэх ч бий.

1.7.2. Архагхэлбэрийнүед:Хамрын салст бүрхүүл дээр идээгээр дүүрсэн өөхшиг цагаан ёроолтой, зах нь идэгдсэн өвөрмөц ярүүсэж зах нь идэгдсэн од хэлбэртэй сорви тогтох, толгой, хүзүү, гуяны доторт алын арьсанд яршилт үүсэх, уушиг үрэвсэж хавагнах, эрүүний доод булчирхай томорч хатуурах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Ямын халдвар авсан адуун дэхний 4 долоо хоног буюу түүнээс ч удаан хугацаанд ямар нэгэн ил шинж тэмдэг илрэхгүй. Гэхдээ халдвар авснаас хойш 2-3 долоо хоног болоход ямлуурын сорил дурвал үзүүлж эхэлнэ.Махчин амьтдын ям голдуу архаг явцтай илэрч үхлээр төгсөнө.

1.8.Эмгэг бие бүтцийн хувиралт: Ям өвчний илрэх хэлбэр явцаас шалтгаалан харилцан адилгүй. Арьс ба хамрын хөндийд ямын зангилаа, яршилт үүссэн байна.Ямтай адууны 84-97% хувь нь уушиг, 65-84% нь мөгөөрсөн хоолойн булчирхай, 25-56% нь хамрын таславч, 19-50% нь дэлүү, 21-53% нь элэг, 12-40% нь эрүүний булчирхай, 15-37% нь залгиурын арын булчирхай, 0.8-13.1% нь арьс, 10-56% нь төвөнх, багалзуурт эмгэгт хувиралт үүсгэнэ.Өвчний цочмог явцтай үед уушгинд шил мэт цэнхэр өнгөтэй зангилаат булдруунууд үүсэж гадна талаараа цусархаг, улаан цагирган бүслүүртэй болно. Ужиг явцтай үед гадуураа шохойжсон бүрээстэй болсон байна. Мөн уушгинд олон, цөөн тоотой идээт буглаа гарч уушгинд хөндий үүсч цоорно. Тунгалгийн зангилаа томорч зүсэж үзэхэд үхжлийн жижиг голомтууд ажиглагдана. Харин хөндийд янз бүрийн хэлбэртэй, цагаан шаргал өнгө бүхий ямын зангилаат булдруунууд ажиглагдана.Ил ямтай монгол адууны уушгинд цацсан шар будаа шиг олон тоотой шаргалдуу зангилаа, булдруунаас гадна идээт буглаа үүсэх ба уушигны хэвийн хэмжээ нэлээд томорч цайвар ягаан өнгөтэй болдог.

ХОЁР. ЭМЧИЛГЭЭ, ОНОШЛОГОО

2.1.Оношлогоо:Адууны ямыг шинж тэмдгийн үзлэг хийж хамрын салст бүрхүүлийн өвөрмөц яр, сорвийн илрэлт, нүд, арьсны харшил сорилын болон эмгэгт дээжид нян судлалын арга, ПГУ–р цусны ийлдсэнд ХХУ–ын шинжилгээ хийж оношлоно.

2.2.Ялгаварлахонош:Ям өвчнийг хуурамч ям, сахуу, хулгана яраас ялган оношлох ёстой. Хуурамч ям үүсгэгч R хэлбэрийн колони үүсгэх бөгөөд хөдөлгөөнтэй байхаас гадна туулай, цагаан хулгана, сармагчин, нохой, хонь, ямааг туршилтын журмаар халдварлуулахад хялбархан өвчлүүлнэ. Сахуугаар ихэнхдээ унага, даага өвчлөх ба 3-аас дээш насны адуу өвчлөх нь тун ховор. Унага, дааганы сахуу 7-10 дугаар сард элбэг тохиолдоно. Сахуугийн үед хамрын хөндийд яргүй идээт үрэвсэл, эрүүний доод тунгалгийн зангилаанд буглаа үүснэ. Хулгана яраар голчлон 1-5 насны адуу, илжиг, луус өвчлөх бөгөөд үе мөчний тунгалгийн зангилаа, судсыг дагаж цуварсан байрлалтай идээ, товруутсан буглаа үүсдэг онцлогтой.

2.3.Дээж авах: Ям өвчний ЭЛИЗА, ХХУ-ын шинжилгээнд ям өвчний сэжигтэй малын цус, цусны ийлдсийг илгээнэ. Нян судлалын шинжилгээнд хүүрний буюу нядалсан адууны гэмтэлтэй арьс, хамрын хөндийн үрэвсэлтэй хэсэг, уушиг болон бусад эрхтний хэсэг ба тунгалгийн зангилгааг сонгож авна.

2.4.Лабораторит илгээх: Эмгэг эд судлалын шинжилгээнд хүүрний буюу нядалсан адууны гэмтэлтэй арьс, хамрын хөндий, уушиг болон бусад эрхтний хэсэг ба тунгалгийн зангилгааг формалины 10%-ийн буфержүүлсэн уусмалд хадгалж илгээнэ.

2.5.Эмчилгээ: Ям өвчтэйадууг эмчлэхийн хориглодог учир шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн адууг ялгаж тусгаарлан устгана. Устгасан малын сэг зэмийг 2 метр гүн нүх ухаж булах буюу шатаана.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

3.1.Ям өвчнөөр урьдчилан сэргийлэх өвөрмөц вакцин байхгүй учир ерөнхий арга хэмжээ авна. Үүнд :Ям өвчнөөр тайван аймаг, сум, баг, ард иргэдийн адуунд улирал тутам эмнэл зүйн үзлэг явуулж жилд 2 удаа ямын шинжилгээнд хамруулна.

3.2.Импортоор оруулсан адуунд ямын шинжилгээ заавал хийж 30 хоног хорио цээрийн нөхцөлд байлгана.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Ям өвчтэйадууг эмчлэхийн хориглодог учир шинжилгээгээр эерэг урвал үзүүлсэн адууг ялгаж тусгаарлан устгана. Устгасан малын сэг зэмийг 2 метр гүн нүх ухаж булах буюу шатаана.

4.2.Халдваргүйтгэл хийх: Ям өвчин гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийг 3%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 4%-ийн идэмхий натрийн халуун уусмалын аль нэгээр өдөр бүр 5–7 хоногийн турш халдваргүйжүүлнэ. Ямтай адууны хомоол, тэжээлийн үлдэгдэлийг шатааж устгах юм уу химийн бодисоор халдваргүйтгэнэ. Өвчтэй адуу ялган тусгаарласан, байсан хашаа, байр, тоног хэрэгслийг хязгаарлалтын дэглэм буулгатал өдөр бүр цэвэрлэж халдваргүйтгэнэ.

4.3.Анхны шатны үзлэг, эрх бүхий лабораторийн шинжилгээний дүгнэлтээр мал, амьтны гоц халдварт өвчин гарсан нь батлагдсан тохиолдолд хязгаарлалтын дэглэм тогтооно. Хязгаарлалтын дэглэм тогтоохдоо доор дурдсан бүсийн хилийн заагийг тодорхой заана.

4.3.1.Халдварт өвчний голомтын бүсийг өвчин гарсан эрчимжсэн аж ахуй, хот айлтай бэлчээр, ус давхцан нутаглаж байгаа хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулна,

4.3.2.Сэжигтэй бүсийг бэлчээр, ус тусгаар боловч халдварын голомттой ойролцоо нутаглаж байгаа өвчний халдвар тархаж болзошгүй хот айл, эрчимжсэн аж ахуйн бэлчээр, нутгийг хамруулан голомтын бүсийн хязгаараас гадагш 3км-ээс багагүй радиустай байхаар тогтооно.

4.3.3.Хамгаалалтын бүсийг улсын болон олон улсын чанартай авто зам, төмөр зам, мал тууврын зам, хүн, малын шилжилт хөдөлгөөний байдлыг харгалзан сэжигтэй бүсэд багтсан сумын хилийн цэсийн дагуух бэлчээр, нутгийг хамруулан сэжигтэй бүсийн хязгаараас гадагш 3 км-ээс багагүй радиустай байхаар тогтооно.

4.3.4.Өвчингүй бүсийг өвчний халдвар дамжаагүй болох нь тархвар зүйн судалгаа, эмнэл зүйн үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн заагаас гадна орших бэлчээр, нутгийг бүхэлд нь хамруулж тогтооно.

4.3.5.Хязгаарлалтын дэглэмийн үргэлжлэх хугацааг тухайн өвчинтэй тэмцэх талаар мал эмнэлгийн төв байгууллага, олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын заавар, өвчний тархалтын хүрээг харгалзан тогтооно.

4.4.Хязгаарлалтын дэглэм цуцалсан, шатлал бууруулсан тухай нийтэд болон олон улсад албан ёсоор зарлан мэдээлнэ.

4.5.Халдварын голомтын бүсийн хүн, тээврийн хэрэгсэл, мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийгдэж болзошгүй цэг, төв замуудад байнгын ажиллагаатай хяналтын цэг томилж ажиллуулна.

4.6.Халдварын голомтын бүсээс бусад бүсүүдээр дамжин өнгөрөх хүн, тээврийн хэрэгсэлийг халдваргүйтгэлд хамруулж нэвтрүүлнэ.

4.7.Өвчний халдварын голомтод байгаа малд толгой дараалан эмнэл зүйн үзлэг хийж өвчний ил шинж тэмдэгтэй, сэжигтэй малыг бусдаас ялган тусгаарлана. Сэжигтэй болон бусад бүс дэх өвчлөмтгий малд үзлэг хийх явцад өвчний шинж тэмдэг бүхий мал илэрсэн тохиолдолд халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний бүсчлэлийг дахин шинээр тогтоох санал гаргаж шийдвэрлүүлнэ.

4.8.Олон улсын мал, амьтны эрүүл мэндийн байгууллага болон мал эмнэлгийн төв байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийн дагуу халдварын голомтод ариутгал, халдваргүйтгэл хийх, ил шинж тэмдэгтэй мал, амьтан, бохирлогдсон бүтээгдэхүүн, түүхий эдийг устгана.

4.9.Халдварын голомтын бүс, сэжигтэй бүсийн малыг эрүүл бүсийн малтай ус, бэлчээрээр нийлүүлнэ.

4.10.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.