- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ТАХИАНЫ ХЭТЭВЧИЙН ХАЛДВАРТ ҮРЭВСЭЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. БУРСАЛ БА ГАМБОРОГИЙН ӨВЧИН INFECTIOUS BURSAL DISEASE, GUMBORO DISEASE, INFECTIOUS BURSITIS AND INFECTIOUS AVIAN NEPHROSIS.
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2019 оны А/06 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
ТАХИАНЫ ХЭТЭВЧИЙН ХАЛДВАРТ ҮРЭВСЭЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. БУРСАЛ БА ГАМБОРОГИЙН ӨВЧИН
INFECTIOUS BURSAL DISEASE, GUMBORO DISEASE, INFECTIOUS BURSITIS AND INFECTIOUS AVIAN NEPHROSIS.
НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1.1.Зорилго:Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл (Бурсал ба Гамборогийн) өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.
1.2.Хамрах хүрээ: Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл (Бурсал ба Гамборогийн) өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.
1.3.Өвчний тодорхойлолт:Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл (Бурсал ба Гамборогийн) өвчин нь чацга алдах, чичрэх, хэтэвч, бөөр үрэвсэх шинж тэмдгээр илэрдэг гоц халдварт өвчин юм.
1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар:Энэ өвчний үүсгэгч бирнавирусийн язгуурт хамаарах РНХ агуулсан вирус юм. Уг вирус нь 32 капсомертэй, бүрхүүлдээ VP1, VP2, VP3, VP4, VP5 гэсэн уурагтай, дотроо 2 ийлдсэн хэвшилтэй бөгөөд 1-р ийлдсэн хэвшил нь дотроо 6 дэд хэвшилтэй, харин 2-р ийлдсэн хэвшлийг цацагт хяруулаас гарган авсан байдаг. Зөвхөн 1-р ийлдсэн хэвшилээр тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчин үүсдэг ба өвчин гарсан тохиолдолд үхэл 60-100% байна.Өвчний үүсгэгч шувууны байр, тоног хэрэгсэл, сангасанд 120 хоног хүртэл хадгалагддаг. Орчны хүчиллэг, шүлтлэг байдал түүний тэсвэрт чанарт нөлөөлдөггүй бөгөөд орчны pH 2.0-11.0-ын хооронд байхад идэвхээ алддаггүй. Дулаанд мэдрэг бөгөөд 560С-д 5 цаг, 600С-д 30 минутанд идэвхээ алддаг бол хуурай орчинд 300С-д 150-180 хоног идэвхтэй байна. Эфир, хлорформд нилээд тэсвэртэй бол 0,5%-ийн формалинд 6 цагт, 0,5%-ийн хлораминд 3 цагийн дотор идэвхээ алдана.
1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам:Халдварын эх үүсвэр нь өвчтэй ба өвчилж үхсэн шувууд, тэдгээрийн байрны бохирлогдсон тоног хэрэгсэл, дэвсгэр, бууц, сангасаас гадна агаар дуслын замаар халдварлана. Мөн халдвартай шувууны өндөг, өвчтэй шувуунаас гадагшилж байгаа бүх төрлийн шүүрэл нь халдварыг тараана. Өвчний үүсгэгчийг цацагт хяруул, сарьсан багваахайнаас гаргаж авсан мэдээлэл байдаг. Мөн төрөл бүрийн шимэгчид ба зэрлэг шувууд завсарын дамжуулагч болж халдварыг тараах үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг.
ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ
2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг:Энэ өвчинд тахианы 3-10 долоо хоногийн настай дэгдээхэй мэдрэмтгий ба ихэвчлэн цочмог явцтай өвчилж, өвчний шинж тэмдэг тод илэрдэг. Хөгшин тахианд клиникийн шинж тэмдэг ажиглагдахгүй. Өвчин гэнэт гарч тухайн сүрэг 100% өвчилдөг.Өвчний нууц үе богино. Өвчилсөн шувуу туранхай байх ба цайвар шар өнгөтэй чацга алдан, толгой нь салганах шинж тэмдэг илэрнэ. Өвчилсөн шувууны хэтэвч үрэвсэнэ. Үрэвссэн хэтэвчний эсийн митохондри томрон гольджийн аппарат нь хатинхайрна. Өвчилсөн дэгдээхэйн бөөр үрэвсэж цусанд шээсний хүчил ихсэх ба булчин хатанхайрна. Нас баралт өндөр хувьтай байна.
2.2.Эмгэг бие бүтцийн өөрчлөлт: Цээжний хөндий, хөлийн булчин хар хүрэн өнгөтэй болж цус ихэдсэн байх ба булчирхайт ходоодны салст бүрхүүлд цус харвасан байна. Элэг хар ногоон өнгөтэй болж, дэлүүн дээр голомтууд үүссэн байна.
2.3.Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчний үед илрэх шинж тэмдэгүүд:Бөөр томорч цайвар бор өнгөтэй болно. Хэтэвч хөөж томорсон, өнгө нь цусархаг хар хүрэн ба шаргал болно. Хэтэвч нь хавагнан хөөж, цэлцгийрхүү шингэнээр хучигдсан байх ба гадна бүрхүүлд нь цус харваж цайвар өнгөтэй болсон байна. Сэрээ булчирхай чанасан мэт өнгөтэй болно. Чөмөг шар юм уу ягаан өнгөтэй тосорхог болсон байна.
2.4.Лабораторийн оношлогоо: Эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, эмгэг бие бүтцийн хувиралтад үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид эмгэгт материалыг зохих журмын дагуу бүтэн шувуу ба Хэтэвч (фабрицевийн уут), элэг, бөөрийг авч явуулна. Мөн цус авч ийлдсийг ялган авч хүргүүлнэ. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжнээс вирус илрүүлхэд буцаан хувиргах полимеразын гинжин урвал (БХ-ПГУ) ашиглана. Ийлдсэнд нэвчин тунадасжуулах урвал (НТУ), ба фермент холбоот эсрэгбиемийн урвал (ФХЭБУ)-аар эсрэгбием илрүүлэх шинжилгээ хийж оношыг баталгаажуулна. Эмгэг бие бүтцийн өөрчлөлтийг хэтэвч (фабрицевийн уут)-нд илрүүлж болно.
2.5.Ялгаварлан оношлох: Шувууны уушиг, гуурсны халдварт үрэвсэл, марек ба лейкоз, ньюкаслийн өвчин зэрэг бусад төстэй шинж тэмдэг бүхий өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.
2.6.Эмчилгээ: Байхгүй.
ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ
3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ:Шувууны аж ахуйн хашаа байр, шувууны аж ахуйн тээврийн хэрэгслийн эрүүл ахуй, ариун цэвэр, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэл, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.
3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ:Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэлөвчний тархалтыг хязгаарлах, халдварлалтын хувийг бууруулахад чиглэгдэх бөгөөд тархвар зүйн судалгаа, дархлаажуулалт, нүүлгэн шилжүүлэлт, шилжилт хөдөлгөөний хяналт хамаарна.Энэхүү халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн оновчтой арга нь амьд ба идэвхигүйжүүлсэн вакциныг тарих ба уух усанд уусгаж уулгах, нүдэнд дусаах зэргээр үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу хэрэглэнэ. Вакцинд эрсдэл өндөртэй өсвөр насны дэгдээхэйг хамруулахаар жил бүрийн төлөвлөлтийг хийнэ. Вакцинжуулалтын арга хэмжээг дэгдээхэйг 3 хоногтой байхаас эхлэн товлолын дагуу хийнэ. Вакцин нь тахианы халдварт бурсал өвчний В87омгынамьд вакцин байна. Вакциныг хадгалахдаа хөргөгчинд, тээвэрлэхдээ хөргөлттэй тээврийн хэрэгслээр, хэрэглэхээр авч явахдаа зөөврийн хөргөлттэй сав ашиглан температурыг бүх түвшинд хэмжиж тэмдэглэл хийн, хүйтэн хэлхээний шаардлагыг мөрдөж ажиллана.Эрсдэлтэй бүс нутгийн эргэн тойронд байгаа бүх төрлийн шувууг вакцинжуулалтад хамруулна. Вакцинжуулалтыг тайлагнахдаа аймаг, сум, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гүйцэтгэлийг гаргах ба төрөл, тоо толгой мэдээлэл, хүлээн авсан болон зарцуулсан вакцин, вакцинжуулалтыг хэрэгжүүлсэн огноог багтаасан байна.Вакцинжуулалтад зөвхөн нэг удаагийн тариур ашиглана.Вакциныг зааврын дагуу шингэлэгчээр шингэлж зөөлөн зайлж, нэгэн жигд болгосны дараа тариурт соруулна.Шувуу нэг бүрийг вакцинжуулалтад бүрэн хамруулсны дараа тоолж, дэвтэрт бичилт хийнэ.Эрсдэлтэй бүс нутагт байгаа шувуудыг засаг захиргааны харъяаллыг үл харгалзан тухайн баг, хэсгийг хариуцсан гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж вакцинжуулна.
3.3.Хамгаалалтын бүс үүсгэн вакцинжуулах:Халдварын тархалтаас сэргийлэх зорилгоор шинээр бүртгэгдсэн голомтын гадна талаар хамгаалалтын бүс үүсгэн вакцинжуулна.Хамгаалалтын бүсийн өргөн 10 км-ийн радиуст байна.Хамгаалалтын бүсийн гадна хилээс дотогшоо буюу голомтын чиглэлд вакцинжуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ.
3.4.Тандалт: Тандах шинжилгээнд амьд шувуунаас баасны сорьц авна. Шувуудын төрөл, зүйлийг тогтоосны дараа тухайн шувууг байгаа газраас нь үргээж баасны шинэхэн сорьц авна.Бааснаас бойтуураар авч тээвэрлэх орчинтой цодонд хийгээд ишийг нь хугалж хийгээд таглаж хаяглана. Хаягийг сорьцийн бүртгэлд бичигдсэн дугаараар тэмдэглэнэ.Тандах шинжилгээнд үхсэн болон өвчний сэжигтэй шувууны багалзуур, төвөнхийн арчдас, хамсүвний арчдас, сангас, цус авч ийлдэсийг ялган авах, төвөнх, мөгөөрсөн хоолойн хэсэг, уушиг, тархи, дэлүү, гэдэсний эмгэг хувиралтай хэсгээс сорьц авна.Сорьц бүртгэх хуудсыг нягт, нямбай нэг загвараар хөтлөхөд онцгой анхаарна.Цуглуулах дээжийн хэрэгцээ шаардлагад тохируулан вирус тээвэрлэх орчинтой ба орчингүй хоосон цодонг хүрэлцэхүйц хэмжээгээр авна. Шинжилгээний сорьцийн бүртгэлд сорьц авсан аж ахуйн хаяг, шувууны төрөл, сорьцны нэр, огноог бичнэ. Сорьцны нэр, дугаарыг дээж хийсэн цодонгийн гадна тэмдэглэж өгнө. Дагавар бичигт тухайн аж ахуй буюу нутаг, орчинд ямар төрөл зүйлийн хэдэн шувуу байгаа, хоногт өвчилсөн болон үхсэн тоо, өвчний илрэх шинж тэмдэг, эмгэг хувиралт, анхны оношийн талаар тодорхой бичнэ. Дараах аргачлалаар авсан эмгэгт сорьцийг тээвэрлэх орчинтой болон орчингүй цодонд тус тус савлаж адилхан хаяглаж, битүүмжлэн лабораторид илгээнэ.Үхсэн шувуунд шууд хүрхээс зайлсхийх хэрэгтэй. Шувууг гялгар уутанд углан аваад амыг нь сайн зангидаж өгнө. Гялгар уутыг урагдах, бохирдохоос сэргийлэн давхарлаж өгнө. Уутны дээр хаяг, байршил, төрөл зүйл, огноог тэмдэглэж өгнө. Аль болох шинэ шувууг мал эмнэлэг, эмгэг судлалын лабораторид түргэн хүргэж шинжилгээнд өгч шинжлүүлэх нь оношыг зөв тогтооход нөлөөлнө. Шувууг задлахдаахүн өөрийн хувийн бэлтгэлийг сайн хангаж халдвар авахаас сэргийлнэ. Дараа нь задлангийн үед хэрэглэх бүртгэлийн хуудас, харандаа, хулдаасан хавтас, камер зайны хамт, иртэй үзүүртэй зүйл ба бусад хог хаягдал хийх сав, задлангийн багаж, ариутгалын уусмал, сорьц хийх сав гм-г бэлтгэсэн байна. Үхсэн шувуунд гадна ба дотор үзлэг хийх замаар шувууны үхлийн шалтгааныг тогтооно.Агаар дуслын замаар халдвар тархахаас сэргийлж шингэлсэн угаалгын бодист үхсэн шувууг дүрэх ба шүршинэ. Задланг хийх дарааллын дагуу хийнэ. Бүх эрхтэнд үүссэн өөрчлөлтийг тэмдэглэн авч шинжилгээнд мөгөөрсөн хоолой, уушиг, зүрх, элэг, дэлүү, тархи, гэдэснээс дээж аван тус бүрт нь хаяг, шошго, дугаар, огноог бичиж хөлдөөж хадгална. Үхсэн буюу нядалсан шувууны тархи, дэлүү, уушиг, мөгөөрсөн хоолой, гэдэсний хэсгээс авч шууд хөлдөөн тээвэрлэнэ. Хөлдөөх боломжгүй бол хоёр хоногийн дотор лабораторид хүргэнэ. Вирусээр халдварласан шувууг илрүүлэх зорилгоор тандах шинжилгээнд зориулж тэжээвэр шувууны далавчны хураагуур судас, гүрээний хураагуур судас, хөлийн хураагуур судаснаас 3 мл-ийн тариураар цус аваад, цусаа 2500 эргэлтэнд 15 минут центрфугдэн ийлдсийг ялгаж авна. Ийлдсийн цодон дээр аж ахуйн нэр, сорьцны дугаар, огноог бичиж өгнө. Ийлдсийг -200С-ын хөлдөөгчид хадгална.Сорьц савлахдаа “Нэг дээж нэг сав” гэдэг зарчмыг баримтлана. Сорьцийг гурван давхар савлана. Анхдагч сав: Сорьцийг шууд хийх сав бөгөөд эргэдэг тагтай, үл хагарах буюу бат бөх зүйл (зузаан ханатай шил, пластик цодон)-ээр хийсэн байна. Хоёрдогч сав: анхдагч сав чөлөөтэй багтах зайтай, нягт таглагдах тагтай, зөөлөвч бүхий хуванцар буюу шахмал цаасаар хийсэн байна.Гуравдагч сав: хоёр дахь сав чөлөөтэй багтах зайтай бөгөөд гадна талд нь хаяг, дээжийн дагалдах бичиг, дээд талыг заасан тэмдэг ↑, ХАЛДВАРТАЙ гэсэн үг наасан хатуу картон буюу хөөсөнцөрөөр хийсэн байна. Гадна хайрцгийн дотор хөлдөөсөн гель хийнэ. Гадна хайрцгийг төмөр дотортой хоолны халуун саваар орлуулж болно.Сорьцийг цуглуулаад лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 0°-4°С-д хадгалах ба бусад тохиолдолд лабораторид хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -70°С хүйтэн нөхцөлд хадгална. “Сорьц савлах” аргачлалын дагуу бэлтгэсэн сорьцийг аль болох богино хугацаанд тээвэрлэж лабораторид хүргэнэ. Сорьцийг олон дахин хөлдөж, гэсэхээс хамгаалах хэрэгтэй. Ийлдсийг -200С-д хөлдөөж хадгалах ба тээвэрлэнэ.
ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ
4.1.Халдварын эх үүсвэр тогтоох тархвар зүйн судалгаа: Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэл өвчний халдвар авсан шувууны байрны бохир агаар салхины урсгалаар байрнаас 3-5 км-ийн эргэн тойронд халдварыг тараах аюултай. Шувуу халдварыг агаар дусал, амьсгалын зам, тэжээл боловсруулах замаар ус, тэжээл, байрны агаараас авдаг тул халдварлалт, өвчлөлийн хувь өндөр байдаг.Тархвар зүйн судалгааг “Мал, амьтны эрүүл мэндийн хууль”-н 8 дугаар зүйлд заасны дагуу гүйцэтгэнэ.
4.2.Хорио цээр, хязгаарлалт тогтоох:Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэлөвчин гарсан тохиолдолд“Мал, амьтны эрүүл мэндийн хууль”-н 17, 18 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2-р хавсралт “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-д заасны дагуу арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
4.3.Халдваргүйтгэлийн арга хэмжээ: Халдваргүйтгэлийн аргууд
Халдваргүйжүү-лэх зүйл |
Халдваргүйжүү-лэх арга |
Халдваргүйжүүлэгч бодис |
Хэлбэр, эцсийн төвшрүүлэг |
Үйлчлүүлэх хугацаа, анхааруулга |
Үхсэн шувуу |
Булах эсвэл шатаах |
|
|
|
Байр, багаж, тоног төхөөрөмж |
|
Саван, угаалгын нунтаг |
|
10 минут |
Исэлдүүлэгч бодис. Гипохлорит натри |
2-3%-н шингэн байхаар шингэлнэ. |
10-30 минут, органик материалд тохиромжгүй |
||
Гипохлорит кальци
|
2-3%-н идэвхт хлор байхаар бодно. (20г/л нунтаг, 30г/л хатуу) |
10-30 минут |
||
Виркон® |
2% (20г/л) |
10 минут |
||
Вироцид® |
1:400 шингэлэх |
10 минут, барзгар гадаргуу дээр туршаагүй |
||
Идэмхий натри (NaOH) |
2% (20г/л) |
10 минут, органик материалд хэрэглэнэ. |
||
Цахилгаан багаж |
Уураар ариутгах |
Формалины уур |
Тусгай хэрэгсэл шаардагдана |
Битүү орчинд 15-24 цаг үйлчлүүлнэ. |
Тэжээл, шавхай, сангас |
Булах эсвэл шатаах |
|
|
|
Машин |
Угаах, шүрших |
Саван, угаалгын нунтаг |
|
10 минут |
Naтрийн карбонат усгүй (Na2CO3) Угаалгын сод (NaCO3.10H2O) |
Нутгаас 4% (40г/л) талстаас 100г/л |
Усгүй 10 минут, угаалгын сод 30 минут, органик материалд усгүй 10 минут,угаалгын сод 30 минут |
||
Хувцас |
Угаах |
Саван, угаалгын нунтаг |
|
10 минут |
Исэлдүүлэгч бодис. Гипохлорит натри |
2-3%-н шингэн байхаар шингэлнэ. |
10-30 минут, органик материалд тохиромжгүй |
||
Гипохлорит кальци
|
2-3%-н идэвхт хлор байхаар бодно. (20г/л нунтаг, 30г/л хатуу) |
10-30 минут |
||
Виркон® |
2% (20г/л) |
10 минут |
||
Вироцид® |
1:400 шингэлэх |
10 минут, барзгар гадаргуу дээр туршаагүй |
||
Идэмхий натри (NaOH) |
2% (20г/л) |
10 минут, органик материалд хэрэглэнэ. |
4.4.Импортын мал, амьтан, бүтээгдэхүүнд тавигдах шаардлага:Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулагдана.
4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
Текст томруулах
A
A
A