A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

A/08 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ҮЙЛДВЭР, ЦЕХЭД ТҮҮХИЙ СҮҮ НИЙЛҮҮЛЭХ, ХУДАЛДАХ ҮЕД МӨРДӨХ ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВРИЙН ЗААВАР

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэхүү зааврын зорилго нь малын түүхий сүүгээр дамжин зооноз өвчин хүн амд тархахаас урьдчилан сэргийлэх, түүхий сүүний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулахад оршино.

1.2.Энэхүү заавар нь “Мал, амьтны эрүүл мэндийн тухай” хуулийн 27 дугаар зүйлийн 27.11 дэх хэсэгт заасныг зохицуулна.

ХОЁР. ХАМРАХ ХҮРЭЭ

2.1.Хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэлээр малын түүхий сүү бэлтгэн үйлдвэр, цехэд нийлүүлэх, зах зээлд шууд борлуулахад энэхүү зааврыг дагаж мөрдөнө.

2.2.Зааврыг иргэн, хуулийн этгээд, бүх шатны мал эмнэлгийн байгууллага, мал эмнэлгийн чиг үүрэг бүхий лаборатори, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч дагаж мөрдөнө.

ГУРАВ. ТҮҮХИЙ СҮҮ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

3.1.Мал эмнэлгийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх арга хэмжээ, төлөвлөгөөт тандалтыг эрх бүхий гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гүйцэтгүүлдэг байна.

3.2.Мал эмнэлгийн төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтоосон хугацаанд бүрэн хамрагдаж өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт бүртгэл хийлгэсэн байна.

3.3.Саалинд хамрагддаг бүх малыг бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчний шинжилгээнд бүрэн хамруулсан, сүүлийн 6 сарын хугацаанд уг өвчин тухайн суурьт оношлогдоогүй, сүүлийн 3-с доошгүй жилийн шинжилгээний дүнгийн бүртгэлтэй байна.

3.4.Мал, амьтны бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчний халдваргүй болох нь албан ёсоор баталгаажсан аж ахуй, бүс нутгийн малд төлөвлөгөөт тандалт шинжилгээнд хамруулсан тохиолдолд уг өвчнүүдийн шинжилгээг заавал хийлгэсэн байх шаардлагагүй.

3.5.Хэрэв бруцеллез, бүрьеэ, сохор догол өвчнүүдийн халдваргүй болох нь албан ёсоор баталгаажаагүй өрх, аж ахуйн саалинд хамрагдаж байгаа малыг лабораторийн шинжилгээнд заавал толгой дараалан хамруулсан байна.

3.6.Сүрэг сэлбэлт хийж гаднаас авсан хээлтэгч, хээлтүүлэгчий гэрүүл болохыг баталсан лабораторийн шинжилгээний дүн, гэрчилгээтэй, гарал үүсэл нь тодорхой, өрхийн малын эрүүл мэндийн дэвтэрт бүртгэж баталгаажуулсан байна.

3.7.Сүүний чиглэлийн аж ахуйд дэлэнгийн үрэвслээр өвчилсөн малд эмчилгээ хийсэн тухай бүртгэлийн дэвтэртэй, түүнд хэрхэн ямар эмчилгээ хийсэн, ямар эм, бэлдмэл хэрэглэсэн тухай бүртгэл хөтөлж баталгаажуулсан байна.

3.8.Сүүний чиглэлийн аж ахуйд хэрэглэж байгаа малын тэжээлийн нэмэгдэл, тэжээлийн хольц нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, лаборатрийн шинжилгээ дүн, баталгаажилттай байна.

3.9.Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис хэрэглэдэг байна.

3.10.Сүүгээ худалдан борлуулах бүр торон нутгийн мал эмнэлгийн байгууллагаас малын эрүүл мэндийн тодорхойлолт, мал эмнэлгийн гэрчилгээ авсан тухайгаа бүртгэлжүүлсэн байна.

3.11.Сүүгээ хадгалах, тээвэрлэхэд сүүний аюулгүй байдалд нөлөөлөхгүй зориулалтын сав суулга ашигладаг байна.

3.12.Сүү нийлүүлэх өдөр тутмын бүртгэлийн дэвтэрт халдварт, паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалт хийгдсэнээс хойш тухайн хэрэглэсэн бэлдмэлийн зааварт заасан хугацаанд хүн амын хэрэгцээнд сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлээгүй болохыг бүртгэсэн бүртгэлтэй байна.

3.13.Өдөр тутам худалдан борлуулсан сүүний бүртгэл хөтөлдөг.

ДӨРӨВ. ТҮҮХИЙ СҮҮНИЙ ЭРҮҮЛ АХУЙ, АРИУН ЦЭВЭРТ ТАВИХ ШААРДЛАГА

4.1.Малын дэлэнгийн үрэвсэл, сүрьеэ, бруцеллёз зэрэг хүнд дамжин халдварлах өвчин болон малын гоцхалдварт өвчнөөр эрүүл, тайван өрх, аж ахуй, бүсээс бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаажсан малын түүхий сүүг үйлдвэрт нийлүүлнэ.

4.2.Мал төллөхөөс өмнөх болон төллөснөөс хойшхи долоо хоногийн хугацаанд болон малын халдварт, гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон өрх, аж ахуй, бүс нутгийн малаас бэлтгээгүй болох нь гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон малын эрүүл мэндийн тодорхойлолт, мал эмнэлгийн гэрчилгээгээр баталгаажсан байна.

4.3.Сүүг саасны дараа механик бохирдлы гшүүж, 4 цагийн дотор 40С-100С хүртэл хөргөсөн байна.

4.4.Сүүгээ хадгалах, тээвэрлэхдээ сүүний аюулгүй байдалд нөлөөлөхгүй зориулалтын сав суулга ашигладаг байна.

4.5.Мал, амьтны бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчний халдваргүй болох нь албан ёсоор баталгаажсан аж ахуй, бүс нутгийн малд төлөвлөгөөт тандалт шинжилгээнд хамруулсан тохиолдолд түүхий сүүнд дээрх өвчнийг илрүүлэх шинжилгээг хийх шаардлагагүй.

4.6.Хэрэв бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчнүүдийн халдваргүй болох нь албан ёсоор баталгаажаагүй бол түүхий сүүг зөвхөн үйлдвэр, цехэд заавал лабораторийн шинжилгээнд хамруулж нийлүүлнэ.

4.7.Мал, амьтны бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчний халдваргүй болох нь албан ёсоор баталгаажаагүй аж ахуй, бүс нутгийн малаас бэлтгэсэн түүхий сүүг шууд худалдаанд гаргахгүй бөгөөд зөвхөн дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлнэ.

ТАВ. СҮҮ ХУДАЛДААЛАХАД ТАВИХ ШААРДЛАГА

5.1.Малын дэлэнгийн үрэвсэл, сүрьеэ, бруцеллёз зэрэг хүнд дамжин халдварлах өвчин болон малын гоц халдварт өвчнөөр эрүүл, тайва нөрх, аж ахуй, бүсээс бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаажсан малын түүхий сүүг хүн амын хэрэгцээнд худалдаанд нийлүүлнэ.

5.2.Мал, амьтны бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчний халдваргүй болох нь албан ёсоор баталгаажсан аж ахуй, бүс нутгийн малаас бэлтгэсэн түүхий сүүг дээрх өвчнийг илрүүлэх шинжилгээнд хамруулахгүйгээр шууд худалдаанд нийлүүлж болно.

5.3.Мал, амьтны бруцеллез, сүрьеэ, сохор догол өвчний халдваргүй болох нь албан ёсоор баталгаажсан аж ахуй, бүс нутгаас бэлтгэсэн түүхий сүүнд 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний хооронд сард нэг удаа, 10 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний хооронд 2 сард нэг удаа дээрх өвчнийг илрүүлэх тандалтын шинжилгээнд заавал хамруулж анхан шатны бүртгэл хөтөлж баталгаажуулсан байна.

5.4.Түүхий сүү худалдах, уг бүтээгдэхүүнээр үйлчлэх газар нь температурын тохируулга хийх боломжтой, гадны бохирдлоос хамгаалсан шилэн хаалттай, зориулалтын хөргөлт бүхий тоног төхөөрөмжтэй байна.

5.5.Түүхий сүү жижиглэн худалдаалах ажилбарыг зориулалтын сав суулга, багаж хэрэгслээр гүйцэтгэж, сав суулга, багаж хэрэгслийг байнга угааж, халдваргүйтгэнэ.

5.6.Түүхий сүүг худалдаалахдаа мал эмнэлгийн гэрчилгээ, эрх бүхий лабораторийн шинжилгээний бичгийг хэрэглэгчдэд танилцуулахаас гадна түүхий сүүг заавал буцалгаж хэрэглэх тухай мэдээллийг хүргэнэ.

5.7.Түүхий сүүг хадгалах нөхцөл, шаардлага хангаагүй газарт худалдаалахгүй.

5.8.Түүхий сүүг ариун цэвэр, эрүүахуй ншаардлага хангаагүй хэрэглэгчийн сав, баглаа боодолд савлаж худалдаалахгүй.

5.9.Түүхий сүү борлуулах үйл ажиллагаанд шууд оролцдог хүмүүс эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдан эрүүл эсэхээ баталгаажуулсан байна.

ЗУРГАА. ХҮНСНИЙ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ДЭРГЭДЭХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВРИЙН ЛАБОРАТОРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

6.1.Хүнсний зах, худалдааны төвийн дэргэдэх мал эмнэлэг ариун цэврийн лаборатори нь тухайн хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй сүү, цагаан идээний аюулгүй байдлыг хариуцна.

6.2.Лаборатори нь худалдаалж буй сүү, цагаан идээнд мал эмнэлэг, ариун цэврийн холбогдох бүх шинжилгээг хийж хүнсний хэрэгцээнд тэнцэх нь нотлогдсон тохиолдолд нийтийн хэрэгцээнд худалдаалах мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээ олгоно.

6.3.Тээвэрлэлт, хадгалалтын явцад чанар, байдал нь өөрчлөгдсөн, анх бэлтгэгдсэн орон нутгийн мал эмнэлэг ариун цэврийн гэрчилгээгүй сүү, цагаан идээнээс дээж авч дахин шинжлэн, шинжилгээний дүнг үндэслэн нийтийн хэрэгцээнд худалдаалах, эсэхийг шийдвэрлэнэ.