- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- Хот суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эдийн худалдаа эрхлэхэд тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын
2019 оны А/08 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
Хот суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эдийн худалдаа эрхлэхэд
тавигдах мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Хүн амыг мал, амьтнаас хүнд дамжин халдварладаг зооноз халдварт өвчний болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хот суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эд худалдаалах, түр хадгалах, тээвэрлэхэд тавигдах мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангуулахад оршино.
1.2.Хот, суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эдийн худалдаа эрхлэх байршлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсгийн заалтыг үндэслэн Засаг дарга тогтооно.
1.3.Энэхүү мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагыг хот суурин газрын нутаг дэвсгэрт мал, амьтан, тэдгээрийн гаралтай хүнсний бус түүхий эд худалдаалах, түр хадгалах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.
1.4.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч энэхүү шаардлагын хэрэгжилтэд өдөр тутмын хяналт тавина.
ХОЁР. МАЛ ХУДАЛДААЛАХАД ТАВИХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГА
2.1.Хот суурин газрын нутаг дэвсгэрт хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан малыг худалдаалах түр цэгээр нийтэд зориулж худалдаална. Түр цэг нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.1.1.Усны эх булаг, хүн амын сууршлын бүс болон төмөр зам, хот хоорондын чанартай авто замаас зайдуу, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд тохиромжтой газарт байгуулна.
2.1.2.Малыг төрөл, ирсэн хугацаа, нутаг дэвсгэрээр нь түр хаших, мал эмнэлгийн үзлэг хийх нөхцлийг бүрдүүлсэн хашаатай, хашаа нь малд гэмтэл учруулахгүй, тавлаг байдлыг хангасан байна.
2.1.3.Малын хашаа нь тоос шороо босохоос хамгаалагдсан хатуу хучилттай, бороо, цаснаас хамгаалсан саравчтай байна.
2.1.4.Хүлээн авсан малыг услах, орчныг чийгшүүлэхэд зориулсан усан сан, эсвэл худагтай байна.
2.1.5.Малын өтөг бууц болон бусад хог хаягдлыг цуглуулж мал эмнэлгийн халдваргүйтгэл хийлгэх тусдаа хашаалсан цэгтэй байна.
2.2.Мал худалдаалах түр цэгийн байршлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн Засаг дарга тогтооно.
2.3.Халдварт өвчнөөр тайван бүс нутгаас бэлтгэгдсэн, тухайн орон нутгийн гэрээт мал эмнэлгийн нэгжийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, тарилга, туулгалт, халдваргүйтгэл хийлгэн мал эмнэлгийн гэрчилгээ авсан байна.
2.4.Мал худалдаалах цэг ажилуулах иргэн, хуулийн этгээд нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
2.5.Мал худалдаалах цэг ажилуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь мал эмнэлэг, ариун цэвэр хорио цээрийн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.6.Иргэн, хуулийн этгээд нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
2.7.Халдварт өвчнөөр тайван бүс нутгаас бэлтгэгдсэн, тухайн орон нутгийн гэрээт мал эмнэлгийн нэгжийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, тарилга, туулгалт, халдваргүйтгэл хийлгэсэн мал эмнэлгийн гэрчилгээтэй мал хүлээн авна.
2.8.Малын өтөг бууц, бусад хог хаягдлыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт мал эмнэлгийн нэгжтэй гэрээ байгуулан халдваргүйтгэл хийлгэж тогтоосон цэгт утсгаж аюулгүй болгодог байна.
2.9.Гэрээт мал эмнэлгийн нэгжээр худалдаалах зорилгоор мал хүлээн авах тохиолдол бүрт хүлээн авсан малд нэг бүрт эрүүл мэндийн үзлэг хийлгэж, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээнд хамруулна.
2.10.Хүлээн авсан мал үхсэн, ямар нэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу мэдээлнэ.
2.11.Хүлээн авсан малыг төрөл, ирсэн аймаг, сум, хугацаагаар нь тус тусд нь хаших бөгөөд малыг хэт олноор нь хашихгүй тавлаг байдлыг хангасан байна.
ГУРАВ. НОХОЙ, МУУР БОЛОН БУСАД ЖИЖИГ АМЬТАН ХУДАЛДААЛАХАД ТАВИХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГА
3.1.Хот суурин газрын нутаг дэвсгэрт нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын дэлгүүр байна. Дэлгүүр нь дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.2.Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын дэлгүүрийн байр нь худалдаа, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллага, нийтийн орон сууцнаас тусдаа байна.
3.3.Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын цэг, дэлгүүрийн байрны хана, шал, тааз нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхэд тохиромжтой, цэвэр, бохир усан хангамжтай, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай, амьтны амьдрах орчныг бүрдүүлсэн дулаантай байна.
3.4.Амьтны тавлаг байдлыг хангасан, амьтан тус бүр тохирсон тор, шилэн хорготой байх бөгөөд тор, шилэн хоргыг тогтмол цэвэрлэж халдваргүйтгэл хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.
3.5.Амьтны зан төлөвт тохирсон орон байр, тоног төхөөрөмжөөр хангасан, бусад амьтнаас хамгаалагдсан, температур, агааржуулалт, гэрэлтүүлэг нь тохиромжтой, амрах хангалттай зайтай орчин бүрдүүлсэн байна.
3.6.Амьтны тор, шилэн хорго нь амьтан нь гарах боломжгүй, үйлчлүүлэгчид санамсаргүй байдлаар гэмтэл учруулахаас бүрэн хамгаалагдсан байна.
3.7.Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын цэг, дэлгүүрийн байршлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн Засаг дарга тогтооно.
3.8.Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын дэлгүүр ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангасан эсэх талаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
3.9.Нохой, муур болон бусад жижиг амьтан худалдаалах зориулалтын дэлгүүр ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь мал эмнэлэг, ариун цэвэр хорио цээрийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
3.1.1.Иргэн, хуулийн этгээд нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
3.1.2.Худалдаалах амьтан нь тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон эрүүл мэнд, гарал үүслийн гэрчилгээ/ паспорт/, түүнийг нь харьяалах аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас баталгаажуулсан байна.
3.1.3.Жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон гэрчилгээнд(паспорт) эрүүл мэндийн үзлэгт орсон, халдварт өвчин болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт, гадна болон дотор шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан тухай тэмдэглэл хөтлөсөн, баталгаажсан байна.
3.1.4.Дэлгүүр нь 8 долоо хоногийн настай нохой, муур, 5 долоо хоногоос дээш настай туулай, 4 долоо хоногоос дээш настай усан гахай, 3 долоо хоногоос дээш настай мэрэгч амьтан худалдаална.
3.1.5.Амьтны дэлгүүрийн ажилтан нь улирал тутамд эрүүл мэндийн үзлэгт орж эрүүл болох нь баталгаажсан байна.
3.1.6.Амьтан нэг бүрт өдөр бүр эрүүл мэндийн үзлэгийг малын их эмч хийж, тэмдэглэл хөтөлсөн байна.
3.1.7.Дэлгүүрт нь гэрээт жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр хуваарьт хугацаанд халдваргүйтгэл хийлгэж, хог хаягдлыг ахуйн бохиртой нийлүүүлэхгүйгээр халдваргүйтгэл хийлгэж устгуулж тэмдэглэл бүртгэл хөтөлсөн байна.
ДӨРӨВ. ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА, НОХОЙН ТЭМЦЭЭН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХАД ТАВИХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГА
4.1.Хот суурин газрын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, нохойн тэмцээн уралдааныг зөвшөөрөгдсөн байршилд мал эмнэлгийн байгууллагын хяналтын дор зохион байгуулна.
4.2.Гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, нохойн тэмцээн уралдаан зохион байгуулахад газрын байршлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн Засаг дарга тогтооно.
4.3.Гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, нохойн тэмцээн уралдаан зохион байгуулахад газар худалдаа, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллага, нийтийн орон сууцнаас тусдаа байна.
4.4.Зохион байгуулагч нь тухайн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээтэй байх бөгөөд түүний хяналтын дор зохион байгуулна.
4.5.Үзэсгэлэн худалдаа, уралдаан тэмцээнд оролцох амьтан нь тухай нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон эрүүл мэндийн гэрчилгээтэй(паспорт), түүнийг нь харьяалах аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас баталгаажуулсан байна.
4.6.Жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон эрүүл мэндийн гэрчилгээ(паспорт)-д эрүүл мэндийн үзлэг орсон, халварт болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт, гадна болно дотно шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан тухай тэмдэглэл хөтлөгдөж баталгаажсан байна.
4.7.Дэлгүүр нь 8 долоо хоногийн настай нохой, муур, 5 долоо хоногоос дээш настай туулай, 4 долоо хоногоос дээш настай усан гахай, 3 долоо хоногоос дээш настай мэрэгч амьтан худалдаална.
4.8. Амьтан нэг бүрт өдөр бүр эрүүл мэндийн үзлэгийг малын их эмч хийж, тэмдэглэл хөтөлсөн байна.
4.9.Гэрээт жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэж, хог хаягдлыг ахуйн бохиртой нийлүүүлэхгүйгээр халдваргүйтгэл хийлгэж устгуулж тэмдэглэл бүртгэл хөтөлсөн байна.
ТАВ. ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТАН ҮРЖҮҮЛЭХ ГАЗАР, ТҮР АСРАХ БАЙРАНААС ХУДАЛДААЛАХАД ТАВИХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГА
5.1.Гэрийн тэжээвэр амьтныг хот суурин газрын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтны үржүүлэх газар, түр асрах байрнаас худалдах үйл ажиллагаа явуулж болох бөгөөд тус байр нь мал эмнэлэг ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангасан байна.
5.2.Хот суурин газрын нутаг дэвсгэрт гэрийн тэжээвэр амьтны үржүүлэх газар, түр асрах байрыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн Засаг дарга тогтоосон байршилд байгуулан ажилуулна.
5.3.Гэрийн тэжээвэр амьтны үржүүлэх газар, түр асрах байрыг ажиллуулах иргэн, хуулийн этгээд нь ажлын байранд Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
5.4.Үржүүлэх газар, түр асрах байр нь худалдаа, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллага, фермерийн аж ахуй, нийтийн орон сууц, нийтийн зохиулалттай цэцэрлэгт хүрээлэнгээс тусдаа байна.
5.5.Үржүүлэх газар, түр асрах байр ажиллуулагч нь тухайн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй гэрээтэй байх бөгөөд түүний хяналтын дор үйл ажиллагаа явуулна.
5.6.Амьтан нь тухай нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа эрх бүхий жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон эрүүл мэндийн бичиг баримттай (паспорт), түүнийг нь харьяалах аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газраас баталгаажуулсан байна.
5.7.Жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс олгосон бичиг баримт (паспорт)-д эрүүл мэндийн үзлэг орсон, халварт болон галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд хамрагдсан тухай тэмдэглэл хөтлөгдөж баталгаажсан байна.
5.8.Амьтан нэг бүрт өдөр бүр эрүүл мэндийн үзлэгийг малын их эмч хийж, тэмдэглэл хөтөлсөн байна.
5.9.Үржүүлэх газарт байр шинээр төрсөн амьтан /гөлөг, зулзага/ 10 хоног дотор гэрээт жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид мэдэгдэж бүртгэлд орсон байна.
5.10.Амьтныг зориулалтын чанар, аюулгүй байдлын баталгаатай хоол, тэжээлээр тэжээдэг, хүлээн авсан, зарцуулсан бүртгэл тогтмол хөтөлдөг.
5.11.Гэрээт жижиг амьтны мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр хог хаягдлыг ахуйн бохиртой нийлүүүлэхгүйгээр халдваргүйтгэл хийлгэн тэмдэглэл бүртгэл хөтөлсөн байна.
5.12.Амьтны үржүүлэх газар, түр асрах байр нь дараахь шаардлага хангасан байна. Үүнд:
5.13.Үржүүлэх газрын байрны хана, шал, тааз нь цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхэд тохиромжтой, цэвэр, бохир усан хангамжтай, агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай, амьтны амьдрах орчныг бүрдүүлсэн дулаантай байна.
5.14.Амьтны тавлаг байдлыг хангасан, амьтан тус бүр тохирсон тортой байх бөгөөд торыг тогтмол цэвэрлэж халдваргүйтгэл хийх нөхцлийг бүрдүүлсэн байна.
5.15.Амьтны зан төлөвт тохирсон орон байр, тоног төхөөрөмжөөр хангасан, бусад амьтнаас хамгаалагдсан, температур, агааржуулалт, гэрэлтүүлэг нь тохиромжтой, амрах хангалттай зайтай орчин бүрдүүлсэн байна.
5.16.Амьтны тор нь амьтан нь гарах боломжгүй, үйлчлүүлэгчид санамсаргүй байдлаар гэмтэл учруулахаас бүрэн хамгаалагдсан байна.
ЗУРГАА. ТҮҮХИЙ ЭД ХҮЛЭЭН АВАХ, БОРЛУУЛАХ, ХАДГАЛАХ, ТЭЭВЭРЛЭХЭД ТАВИХ МАЛ ЭМНЭЛЭГ, АРИУН ЦЭВЭР, ХОРИО ЦЭЭРИЙН ШААРДЛАГА
6.1.Хот суурин газрын нутаг дэвсгэрт малын гаралтай хүнсний бус түүхий эдийг зөвшөөрөгдсөн байршилд мал эмнэлгийн байгууллагын хяналтын дор худалдаална.
6.2.Хот суурин газрын нутаг дэвсгэрт малын гаралтай хүнсний бус түүхий эд худалдах газрын байршлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлтийг үндэслэн Засаг дарга тогтооно.
6.3.Түүхий эд нь халдварт өвчнөөр тайван бүс нутгаас бэлтгэгдсэн, тухайн орон нутгийн мал эмнэлгийн байгууллагын үзлэг, шинжилгээнд хамрагдаж, ариутгал халдваргүйтгэл хийлгэн мал эмнэлгийн гэрчилгээ авсан байна.
6.4.Өлөн болон яс худалдан авах борлуулах, боловсруулах газарт ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийдэг байх
6.5.Тухайн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь малын гаралтай хүнсний бус түүхий эд худалдаалах байр агуулах, талбайд ариутгал халдваргүйтгэлийг хийж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангуулна.
6.6.Түүхий эд худалдан авах, борлуулах цэгийн байр, агуулах, талбайд дулааны улиралд 7 хоногт 1 удаа, хүйтний улиралд сард 1 удаа эрх бүхий мал эмнэлгийн байгууллага ариутгал халдваргүйтгэл хийнэ.
6.7.Хот суурин газар орон нутгаас түүхий эдийг тээвэрлэхдээ тухайн газрын мал эмнэлгийн байгууллагаар мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, лабораторийн шинжилгээ хийлгэж, ариутгал халдваргүйтгэлд хамруулан мал эмнэлгийн гэрчилгээ авна.
6.8.Түүхий эдийг зориулалтын чингэлэг буюу битүү бүтээж ачсан тээврийн хэрэгслээр тээвэрлэх ба эрх бүхий мал эмнэлгийн байгууллагаар тээврийн хэрэгсэл, хэрэглэсэн тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлнэ .
6.9.Мэдрэхүйн эрхтний үзлэгээр хадгалалт, тээвэрлэлтийн явцад чанараа алдаагүй, улсын стандартын нөхцөл, ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан түүхий эдийг хүлээн авна.
6.10.Бэлтгэсэн, худалдан авсан түүхий эдийг агуулахын хананаас болон хураалт бүрийн хооронд 1.0 метрээс доошгүй зайтай хураах ба үзлэг шинжилгээ хийх, дээж авах, ариутгал халдваргүйтгэл хийх нөхцлийг бүрэн хангасан байх
6.11.Хот суурин газрын нутаг дэвсгэрт малын гаралтай хүнсний бус түүхий эд худалдаалах газар ажилуулж байгаа иргэн, хуулийн этгээд нь мал эмнэлэг, ариун цэвэр хорио цээрийн дараахь шаардлагыг хангасан байна. Үүнд:
6.12.Иргэн, хуулийн этгээд нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасан дүгнэлт гаргуулсан байна.
6.14.Түүхий эд худалдаалах газар хүн амын сууршилын бүсээс зайдуу, хүнсний худалдаа, үйлчилгээний газар, сургууль, цэцэрлэг, албан байгууллага, фермерийн аж ахуй, нийтийн орон сууцнаас тусдаа, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэхэд тохиромжтой газарт байгуулна.
6.15.Түүхий эд хүлээн авах худалдан борлуулах аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь уг бүтээгдэхүүнийг хүлээн авах, хадгалах зориулалтын талбай, агуулахтай байна.
6.16.Түүхий эд хүлээн авах талбай нь цардмал, хадгалах боловсруулах байр агуулах нь ердийн болон механик салхивчийн систем, байгалийн гэрэлтүүлэг, цахилгааны эх үүсгэвэртэй, цардмал талбайтай, хана шал нь бат бөх, гөлгөр гадаргуутай, ус чийг нэвтэрдэггүй, цэвэрлэж ариутгахад хялбар материалаар хийгдсэн, түүхий эдийг төрөлжүүлэн хураах тавиуртай байна.
6.17.Хог хаягдлыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гэрээт мал эмнэлгийн нэгжтэй гэрээ байгуулан халдваргүйтгэл хийлгэж тогтоосон цэгт утсгаж аюулгүй болгодог байна.
Текст томруулах
A
A
A