A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ГАХАЙ, ГҮҮНИЙ ИЖ БАЛНАД ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. САЛЬМОНЕЛЛЁЗ, SALMONELLOSIS

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Гахай, гүүний иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Гахай, гүүний иж балнад өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тархалт, эпидемологи: Дэлхийд хамгийн өргөн тархсан халдварт өвчний нэг бөгөөд ялангуяа эрчимжсэн мал аж ахуй түүний дотор гахай, үхэр, шувууны аж ахуйд өргөн тархсан. Өвчтэй мал амьтан тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, хүрээлэн байгаа орчин, малын тэжээл, бохирлогдсон хөрс усаар дамжин хүн малд халдварладаг.

1.4.Өвчний тодорхойлолт: Ижбалнад нь Salmonella-ийн төрлийн нянгаар үүсгэгдэн мал амьтны бие махбодийг үжилт хордлого хэлбэрээр эмгэгшүүлдэг халдварт өвчин.Иж балнад нь олон төрлийн мал амьтан, хүн болоншувуу өвчлүүлдэг. Үхэр, гахай, адуу, хонь болон бүх төрлийн мал амьтан өвчилнө. Өвчин үүсгэгч сальмонелл нь байгаль дээр өргөн тархсан бөгөөд хүн малын гэдсэнд байрладаг, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүнд хамгийн элбэг тохиолддог, нөхцөлт эмгэг төрүүлэгч нян юм. Мал амьтны биеийн эсэргүүцэл,  дархлаа сулрах үед үүсгэгчийн эмгэг төрүүлэх чанар идэвхжин хоруу чанар нь нэмэгдэнэ. Уушиг, тэжээл боловсруулах замын үрэвсэл, хээлтэй мал амьтан хээл хаях шинж тэмдгээр илэрнэ. Хүн хоолны хордлого хэлбэрээр өвчилнө. Иж балнад нь мал амьтан, шувууны гаралтай хүнсний бүтээгдэхүүн болон гадаад орчноос хүнд халдварлаж хүнсний хордлогот халдвар  үүсгэнэ. Сальмонеллёз   нь мах махан бүтээгдэхүүн,  өндгөөр дамжин хүнд халдварласнаар хүний хоолны хордлого үүсгэн улмаар ходоод гэдэсний өвчин, хоолны халдварт  хордлого, балнад  буюу гэдэсний хижиг, иж балнад,  давсаг, савны үрэвсэл үүсгэхийн зэрэгцээ зүрх судас, амьсгалын  замын зарим халдварыг дамжуулагч болдог.Сальмонеллёз өвчнийг үүсгэгч нь  нь энтеротоксин  ялгаруулж дотоод хордлого үүсгэдэг тул бактерийн энэ онцлогийг биологийн аюултай холбон үзэж байна. Дэлхий даяар жил бүр 93,8 сая хүн сальмонеллийн халдвар авч 155 мянган хүн нас бардаг судалгаа байна. Гахайн сальмолнеллёз нь ихэвчлэн мялзан, цусан халдварын үед хоёрдогч халдвар болон өвчлүүлснээр үхлийн хувь нь ихэсдэг. Гүүний иж балнад нь гүү олноор хээл хаях, амьгүй юм уу амьдрах чадваргүй унага төрөх, нялх унаганы үе хавдах шинж тэмдгээр илэрдэг. Өвчтэй мал амьтан, хүрээлэн байгаа орчин, малынтэжээл, бохирлогдсон хөрс усаар халдварладаг.Иж балнадаар өвчилсөн мал амьтнаас бэлтгэсэн хүнсний бүтээгдэхүүн мах,махан бүтээгдэхүүн (ялангуяа дотор эрхтэн, дутуу боловсруулж буруу хадгалсан хиам), сальмонеллээр бохирдсон задгай ус, хөрсөөр хүнд халддаг байна.

1.5.Үүсгэгчийн онцлог: Иж балнадыг сальмонелл үүсгэх бөгөөд энэ нян  нь Enterobacteriaсеае овгийн Salmonella төрлийн эмгэг төрүүлэгч. Сальмонелл нь ийлдсийн хэвшлийн хувьд болон хоруу чанараараа бие биенээсээ ялгаатай боловч морфологийн хувьд нэг нь нөгөөгөөсөө ялгагдахгүй бөгөөд сальмонелл нь зөвхөн дасан зохицсон тодорхой зүйлийн эзэн амьтдаа өвчлүүлдгээрээ ялгагдана. Тухайлбал:S.dublin, S.enteritidisүхрийг, S Typhimurium,S.choleara suis, S.typhi suisгахайг, S.abortus ovis хонь, ямааг, S.abortus equiадууг, S.gallinariumусны шувууг (нугас, хун), S.pulloriumтахиа, дэгдээхэйг, S.typhi, S.paratyphi A,S,C  хэвшил нь голчлон хүнийг өвчлүүлдэг.Сальмонелл нь аналины будгаар сайн будагддаг. Грамм сөрөг, 2-4 мкм урттай, 0.5 мкморчим өргөнтэй, хоёр зах нь мохоо ирмэгтэй, перитрих шил бүүртэй хөдөлгөөнтэй богино савханцар. Энгийн орчинд сайн ургадаг. Бага зэрэг шүлтлэг буюу (рН7.2-7.6)-тай тэжээлт орчинд 370С хэмдхамгийн сайн өсгөвөрлөгдөнө. Сальмонелл нь үрэнцэр (спор) үүсгэдэггүй. Сүүлийн үед микро капсултайгэж үзэж байгаа ба эсийн дотор паразитлан макрофагийн дотор үрждэг гэж үздэг. Салмонелл нь липополисахарид ихтэй учир түүнийг макрофагийн ферментүүд хайлуулж чаддаггүй байна. Ихэнх сальмонеллын хэвшлүүд лактоз, сахароз, адонит, салицин зэрэг нүүрсусыг задалдаггүй, желатин шингэрүүлдэггүй, индол, ацетил метилкарбинола үүсгэдэггүй. Харин глюкоз, галактоз, манноз, фруктоз, арабиноз, ксилоз, рамноз, маннит, мальтоз, глицерин, дульцит, сорбит зэрэг нуурс усыг хүчил, хий үүсгэн задална.

1.6.Үүсгэгчийн тэсвэрт чанар: Сальмонелл нь гадаад орчинд  тэсвэртэй бөгөөд амьд биетийн гадна үржих чадвартай,тохироо бүрдсэн нөхцөлд газар сайгүй амьдардаг ба 7-450С-т өсгөвөржинө. Сальмонелл нь мах, махан бүтээгдэхүүнээс бэлтгэсэн  хоол хүнсэнд 8 сар хүртэл хадгалагдах ба гахайн мах, махан бүтээгдэхүүнийг давслах, утах үед идэвхээ алдахгүй давсалсан болон утсан маханд 80 хоног, хөлдөөсөн болон хатаасан нөхцөлд болон газрын хөрсний тохиромжтой рН бүхий нөхцөлд 7 сар, хүүрэнд 160 хоног хүртэл хугацаагаар хадгалагддана. Гадаад орчинд тэсвэртэй. Газрын хөрс, ус, өтөг бууцанд 9-10 сар, хөлдүү зүйлд 4-5 сарамьд хадгалагдана. Үүсгэгч нь ариутгагч бодисуудын үйлчлэлд мэдрэмтгий. Химийн бодис болох 1%-ийн карболын хүчил, сулемагийн 1:1000 шингэлэлт бүхий уусмал, 1%-н шохойн уусмал зэргийн үйлчлэлд тэсвэргүй 3 минутын дотор үхдэг байна.700 С-д 30 мин, 800 C-д 10 мин амьд байна.

1.7.Халдвар тархах зам, механизм: Өвчилсөн буюу өвчлөөд эдгэрсэн нян тээгч, тэдгээрийн ялгадсаар бохирдсон гадаад орчин нь халдварын эх булаг болно.

1.7.1. Гахайд: Өвчтэй ба өвчлөөд эдгэрсэн мэгжний зулбадас, хаг, буртаг, гахайн ялгадас зэрэг нь сальмонеллыг агуулж гахайн байр, хэвтэр, гахай маллагчийн хувцас, тэжээл, усаар дамжин халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ.Иж балнадаар өвчилсөн гахайнаас бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн, сальмонеллээр бохирдсон задгай ус, хөрс зэрэг нь халдвар тархах, хүн өвчлөх үндсэн шалтгаан болно. Үхсэн гахай, торойн хүүр сэг, түүнийг идсэн нохой, шувуу нь завсрын дамжуулагч бөгөөд тэдгээрийн ялгадас нь халдвар тараах аюултай. Өвчтэй төлийн баас, шээс хамар амны гоождостой цуг өвчний үүсгэгчийг гаргаж гадаад орчныг бохирдуулна. Иймээс мал ихэвчлэн тэжээлтэй хамт амаар халдвар авна. Мэрэгчид, ялаа, жоом халдвар тараана. Мөн агаар дуслын замаар малын шар өтөг бууцнаас халдажуушгийг өвчлүүлнэ.

1.7.2.Гүүнд: Гүү хээл хаях үедээ болон хээл хаяснаасаа хойш 3 сар ба түүнээс удаан хугацаагаар Salmonella abortus equi-г ялгаруулна. Хээл хаясан гүүний баас болон цуллагийн эрхтнүүдэд үүсгэгч удаан хугацаагаар тээгдэнэ.Salmonella abortus equi элэг, цөсний сувагт байнга байх бөгөөд дэлүү, өндгөвч, савны хана, хээлийн шингэн, ихэс, хүй, буртганд хэдэн арван тэрбумаар агуулагдаж малын хашаа байр, хэвтэр бууц, малчны хувцас, өвс тэжээл, бэлчээр усыг бохирдуулан халдвар тархах нөхцлийг бүрдүүлнэ. Өвчтэй малын хэрэглэж байсан тэжээл, усны үлдэгдэл зэрэг нь мөн халдварын эх булагт тооцогдоно. Иж балнадаар хээл хаясан гүүний савны буртгаар үүсгэгч нь 2-3 сар турш гадагшилна. Иж балнадаар өвчилсөн юм уу нян тээгч гүү болон адууны мах, сүү нь хүн иж балнадаар өвчлөх, хүнд хоолны хордлого үүсгэх шалтгаан болно.

1.8.Эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэг хувирал: Өвчин үүсгэгч нян ихэвчлэнтэжээлийн замаар халдварлах боловч амьсгалаар халдах боломжтой гэж үздэг. Өвчний нууц үе нь халдварласан зам, үүсгэгчийн олон цөөн, хоруу чанар, малын биеийн эсэргүүцэл, арчилгаа тэжээллэг, хэвтэр байрны нөхцөл зэргээс хамааран янз бүрийн хугацаанд (3-10 хоног) үргэлжилнэ. Гахайн иж балнад өвчинд 2-3 долоо хоногоос 4-6сарын бойжилттой торой мэдрэг бөгөөд ходоод гэдэсний замын архаг үрэвсэл, үжил үүсгэх ба  гэдэсний салст бүрхүүл шархлах, хүндэрсэн үед уушигны үрэвсэл, үжил  хэлбэрээр илэрнэ. Гахай цочмог, цочмогдуу, архаг явцтай өвчлөх ба торойн үхэл 10-90% хувьд хүрдэг бол нас гүйцсэн гахайд бага байна. Хөхүүл торойд цочмог явцтай, тэжээлд орсон торойд архаг явцтай илэрнэ. Өвчний нууц үе 10-20 хоног үргэлжилнэ. Хөхүүл торойд нууц үе богино  байна. Цочмог явцын үед биеийн халуун 41-420С хүртэл нэмэгдэж хөхөх рефлекс алдагдаж зарим үед чацга алдана. Мөн бөөлжих, нүд үрэвсэж улайх шинж тэмдэг үзүүлнэ. Гахайн чих, цавь, гэдэс, хэвлий орчмын арьс хэсэгчлэн улайна. Нийт торойн 50-80% нь 3-7 хоногийн дотор үхнэ. Цочмогдуу явцтай үед цочмог явцтай адил шинж тэмдэг ажиглагдах ч энэ нь сулавтар илэрнэ. Цочмогдуу явц 15-20 хоногийн турш үргэлжилнэ. Зарим гахай үе үе чацга алдана. Өвчтэй гахай турж арьс нь саарал өнгөтэй болж нугалаа үүснэ. Зарим нь уушигны үрэвс‎элээр хүндрэх ба үхэл, хорогдол 40%-д хүрэх бөгөөд амьд үлдсэн торойн биеийн өсөлт хөгжилт зогсож давжаа болно. Архаг явцтай үед эмнэлзүйн шинж тэмдэг сул илрэх бөгөөд 3 долоо хоногоос сар хүртэл хугацаанд үргэлжилнэ. Өвчтэй гахай чацга алдах, богино хугацаагаар халуурах, уушиг үрэвсэх, турах, нүд улайж үрэвсэх шинж тэмдэг үзүүлнэ. Архаг явцын үед байнга хоёрдогч халдвараар хүндэрнэ. Энэ тохиолдолд гахай үхэх бөгөөд амьд үлдсэнийх нь өсөлт хөгжилт зогсоно. Нас гүйцсэн гахай  ихэвчлэн тодорхой эмнэлзүйн шинж тэмдэг үзүүлэхгүй архаг явцтай өвчилж улмаар нян  тээгч болж үлдэнэ.

1.9.Эмгэг бие бүтцийн хувиралт:

1.9.1.Гахайд:Гахайн нас, өвчний явцаас хамаарна. Цочмог явцтай үед тэжээл боловсруулах болон амьсгал, судасны тогтолцоонд эмгэг хувиралт тод илэрнэ. Ходоод гэдсэнд салст, заримдаа салст цусархаг үрэвсэл болсон байхын дээр цутгалан, өлөн гэдсэнд өвөрмөц хувиралт ажиглагдана. Тунгалгийн зангилаанд усан заримдаа цусархаг үрэвсэл болсон байна. Дэлүү томорсон байх ба тэжээл боловсруулах зам, үнхэлцэг, бөөр, цээжний гялтанд цэглэг цус харвалт ажиглагдана. Цуллагийн эрхтнүүдэд мөхлөгт сөнөрөл болсон байдаг бол уушгинд салст идээт үрэвсэл, гялтан, үнхэлцэгний ширхэнцэрт үрэвсэл тохиолдоно. Хоншоор, чих, хөл, гэдэс, хэвлийн арьсанд хураагуур судасны цочмог цус харвалт тохиолдоно. Цочмогдуу явцын үед олгой болон гэдсэнд өвөрмөц хувиралт ажиглагдахын дээр цуллагийн эрхтнүүдэд сөнөрлийн явц хүчтэй илэрч уушигны үрэвслийн өөрчлөлт илэрнэ. Нарийн болон бүдүүн гэдсэнд яршилт гүвдрүү үүсэх ба тунгалгийн зангилаа, дэлүү үрэвсэж бөөр, элгэнд сөнөрөл болсон байна.Архаг явцтай үед бүдүүн гэдсэнд голомтлосон юм уу түгмэл үрэвсэл болж өнгөрөөр хучигдсан яршил үүссэн байна. Ходоод, гэдэс, тунгалгийн зангилаа үрэвссэн байна. Сальмонеллийн эс нь баганат хучуур эсэд бэхлэгдэн олширч цааш нэвтэрч М эсийн гадаргуу дээрхи Пейерийн товгорт хүрч үрэвсүүлнэ.

1.9.2.Гүүнд:Гүү хээл хаях шинж тэмдгээр илэрнэ. Хээл хаялт нь янз бүрийн шинж тэмдгээр илэрдэг. Гүү ямар ч шинж тэмдэггүйгээр хээл хаядаг бол зарим тохиолдолд үтрээнээс цусархаг шингэн гарах, тайван бус болох, хөлрөх, чичрэх, биеийн халуун нэмэгдэх, дэлэн томрох, үхсэн төл гаргах шинж тэмдэг илэрнэ. Унага эхэсээр дамжин халдвар авдаг тул иж балнадаар тайван бус адуун сүрэгт нялх унага цочмог явцтай өвчлөх ба амьдрах чадваргүй унага гарч үхэх эрсдэл цөөнгүй тохиолдоно. Өвчилсөн гүүнд 40-41оС хүртэл халуурах, чичрэх, тэжээлээс гарч номойрох, цангаг болох, өнгө зүсээ алдах, хээл хаях зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Цочмог явцтай өвчилсөн гүү эдгэрдэг ч нян тээгч болж халдвар тараагч эх уурхай болно. Халдварын эх булаг болсон өвчтэй, нян тээгч адуунаас үүсгэгч эрүүл адуунд дамжин халдварлаж шинэ голомт үүсгэн олон адуу өвчлүүлж хүрээгээ тэлнэ. Salmonella abortus equi нь халуунд тэсвэртэй дотор хор үүсгэх бөгөөд ходоод гэдэсний салст бүрхүүлийг цочроож чацга алдуулах, цусанд нэвчин хялгасан судсуудыг гэмтээх, төв мэдрэлийн тогтолцоог саажуулах, эд, эрхтнийг хордуулж мөхөөх үйлчилгээ үзүүлнэ. Адууны ходоод гэдэсний салст болон усан бүрхүүл,давсаг, бөөр зэрэгт цус харвалт үүснэ. Хээл хаясан гүүний хагны гадаргуу цусархагболж  судас нь өргөсөн  2.5-3.0 см хэмжээтэй үхжлийн голомтууд илэрнэ. Элэг, дэлүү цусаар дүүрч ирмэг нь мохоо болон томорно. Эмгэг бие бүтцийн шинжилгээгээр элгэнд гистоцит эсийн нэвчрэл, үхжил, салст цусархаг үрэвсэл, хагны судас цусаар хэт дүүрсэн, зарим хэсэгтээ цус харвалт үүссэн, дэлүүний бүрхүүл болон ширхгэнцэрт шүүрдэс хуримтлагдан саармаг эсийн нэвчрэл бий болно.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Оношлогоо, дээж авах, лабораторит илгээх:Эмгэгт материал авч лабораторид хүргүүлэхэд эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийн илрэл, эмгэг бие бүтцийн өөрчлөлтийг үндэслэн тавьсан урьдчилсан оношид тулгуурлан тохирох эмгэгт материал, дээжийг авч хадгалааслан тээвэрлэж лабораторид хүргүүлнэ. Эмгэгт материалыг зөвхөн ариутгасан багаж хэрэглэн ариун саванд авна. Эрхтэн, эдийн огтолж авах хэсгийн гадаргыг урьдчилан дөлөөр шарах юм уу халаасан хавтгай төмрөөр хайрсны дараа зүсэж авна. Эд, эрхтэнээс авсан дээжийг “нэг дээж нэг сав” гэсэн зарчмыг чанд баримтлан тус тусад нь савлана. Савны гадна мал, амьтны төрөл, мөн дээжийн нэр, дээжийн бүртгэлийн дугаарыг бичнэ. Вакцин, ийлдэс тарьсан, эмчилгээ хийсэн мал, амьтдаас аль болох дээж авахгүй байхыг хичээх ба хэрэв авбал дагавар бичигт ямар вакцин, ийлдэс, эмийн бодис хэдийд хэрэглэсэн болохыг заавал тодорхой бичсэн байна. Эмгэгт материалыг мал, амьтан үхснээс хойш 2 цагийн дотор авах ба энэ шаардлагыг дулааны улиралд заавал баримтлана. Хүүрийн өөрчлөлт орсон, ялзарч муудсан үед авсан, эсвэл хадгалалт тээвэрлэлтийн явцад  ялзарч муудсан дээж шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд авсан эмгэгт материалыг 24-30 цагийн дотор хадгалааслалгүйгээр +4 доош хэм бүхий хөргөгч юмуу хөлдөөгч гель бүхий сав ашиглан лабораторит хүргэнэ. Шинжлүүлэх өвчинд тохируулан эмгэгт материал, дээжийг хадгалааслагч уусмалыг зөв сонгож хэрэглэнэ.Эмгэгт материалыг эд эрхтний эмгэг хувиралттай хэсгээс, эд судлалын шинжилгээний дээжийг эд, эрхтний эрүүл ба эмгэгт хувиралттай хэсгийн заагаас тус тус авна. Өөрөө халдвар авах, халдвар тараахаас сэргийлэн эрүүл ахуйн шаардлага, биоаюулгүйн ажиллагааны нөхцөлийг бүрэн хангасан байна. Дээж авч байгаа мал амьтныг стрессэд оруулах, гэмтээж, бэртээхээс сэргийлнэ. Хүүр задлалт хийх бүрд эмгэг бие бүтцийн задлагааны протоколыг бүрэн хөтлөнө.

2.1.1.Оношлох арга:Эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдэг, эмгэгбиебүтцийнхувиралт зэргийг үндэслэн урьдчилсан онош тогтоох бөгөөд оношийг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Лабораторид ирүүлсэн эмгэгт дээжинд нян судлалын болон ийлдэс судлалын наалдуулах урвал, нэвчин тунадасжих урвал, Элиза, латекс  наалдуулах урвал, Полимеразийн гинжин урвал зэргийг ашиглаж шинжилгээ хийж оношийг баталгаажуулна. Зайлшгүй тохиолдолд лабораторийн амьтдад биопроб тавина.

2.1.2.Ялгаварлан оношлох:Гахайд:Гахайн бусад гэдэсний халдварууд, колибактериоз, цусан суулга болон ротовирус, коронавирус, паразитийн гаралтай коккцидоз зэрэг суулгалт хэлбэрээр илэрдэг өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай. Гүүнд: Вирусын халдварт хээл хаялт, тэжээллэг, арчилгаа маллагаанаас хамаарах механик гэ‎мт‎эл болон халдваргүй хээл хаялтаас ялгаварлан оношлох шаардлагатай.

2.2.Эмчилгээ: Грамм сөрөг нянд үйлчилдэг тетрациклины бүлгийн антибиотикууд, суль фаниламид банитрофурины бэлдмэл (фуразолидон, фурацилин, фуроген, фурадонин) зэргийг хэрэглэнэ. Хамгийн сонгодог үйлчилгээтэй эм нь фуразолидон юм. Мөн гентамицин, неомицин, апрамицин, сефтиофур зэрэг антибиотикууд нь маш сайн үр дүнтэй боловч сүүлийн үед нянгийн антибиотикт тэсвэржих чанар нэмэгдэж байгаа тул лабораторит онош тодруулахын хамт антибиотикт мэдрэг чанарыг шалгаж эмчилгээнд хэрэглэх антибиотикийг сонгон хэрэглэх шаардлагатай. Гүү хээл хаясны дараа үржлийн эрхтнээр дамжин хоёрдогч халдвар авах, савны буртгаар халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хээл хаясан гүүний гадна бэлэг эрхтнийг өдөрт 2 удаа, 2-3 хоног туршид халдваргүйтгэх бүлээн уусмалаар угаана.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Сурталчилгаа:Иж балнад (сальмонеллёз) өвчний тухай ерөнхий мэдээлэл, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн, ялангуяа мах, махан бүтээгдэхүүнээр дамжин халдварлах зам, мал, амьтан, хүнд илрэх гол шинж тэмдэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний тухай мэдээллийг олон нийтийн болон мэргэжлийн хэвлэл, цахим сүлжээгээр дамжуулан олон нийт,  малчдад зориулан  сурталчилна.

3.2.Эпидемиологийн судалгаа, тандалт: Тархвар зүйн судалгааг хийнэ. Тархвар зүйн судалгааны үр дүн нь цаашид тухайн бүс, нутагт иж балнадтай тэмцэх, хянах чиглэлд хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргах, хэрэгжүүлэх үндэслэл болно. Малчид, гахайн аж ахуй эрхлэгчид, фермерүүд, хариуцсан малын эмч нар тухайн аж ахуй, бүс нутагт гарсан иж балнадын  өвчлөлийн тухай мэдээллийг нарийн бүртгэж мал сүрэг,  аж ахуйд жил бүр тандах шинжилгээ хийнэ.

3.3.Вакцины хадгалалт, тээвэрлэлт : “Гахайн цусан халдвар, иж балнадаас сэргийлэх идэвхгүйжүүлсэн хам вакцин”(Био-Үйлдвэрт үйлдвэрлэсэн), “Гахайн сальмонеллёзоос сэргийлэх нутгийн омгийн идэвхгүйжүүлсэн вакцин”, “Гахайн колибактериоз, сальмонеллёзоос хам сэргийлэх вакцин”-уудыг(Мал Эмнэлгийн Хүрээлэнд бүтээгдсэн) сэрүүн (+4 -өөс  +10 хэмд ) харанхуй хуурай газар хадгална. Ийм нөхцөлд  хадгалсанвакцин нь үйлдвэрлэснээс хойш 1 жил хүртэл хугацаанд хүчинтэй. Вакцинуудыг зөөлөн материалаар хөдөлгөөнгүй жийрэглэж картон болон модон хайрцагт хийгээд хадгалах нөхцлийг бүрэн хангахуйц хүйтэн хэлхээ бүхий тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлээр тээвэрлэнэ. Одоогоор манайд гүүний иж балнадын вакцин байхгүй байна.

3.4.Вакцинжуулалтын гүйцэтгэлийн хяналт:Вакцинжуулалтын арга хэмжээнд тасгийн, улсын байцаагч хяналт тавих ба вакцинжуулалтад ашиглаж байгаа хэрэгслийн найдвартай байдал, вакцины тарилгын технологи, тээвэрлэлт, хадгалалтыг хянаж баталгаажуулна.

3.5.Био хамгаалал: Халдваргүйтгэлийг 3 ерөнхий аргаар хийнэ.

3.5.1.Физикийн аргаар: Механик цэвэрлэгээ, гэрлийн туяа, нарны гэрэл,агаар салхиар  хатаах, өндөр температурын нөлөөгөөр халдваргүйтгэх арга.

3.5.2.Химийн аргаар: Химийн янз бүрийн бодисыг уусмал, хий, аэрозоль  байдлаар хэрэглэж халдваргүйтгэх арга.

3.5.3.Биологийн аргаар: Өтөг бууцыг био термийн аргаар халдваргүйтгэх г.м

3.5.1.Механик цэвэрлэгээ: Механик цэвэрлэгээ нь халдваргүйтгэлийг зохих ёсоор гүйцэтгэхэд ихээхэн ач холбогдолтой. Ихэнх халдваргүйтгэх бэлдмэл нь зөвхөн урьдчилсан механик цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ. Урьдчилсан цэвэрлэгээ гэж халдваргүйтгэх обьектын шороо, шавар, бууц шавхай, баас, хир тоос, органик бодис, толбо арилгахыг хэлнэ. Цэвэрлэгээг хүрзээр хусах, малтуураар малтах, шүүрээр шүүрдэх, сойз, тоос сорогч, хуурай алчуур, саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж гүйцэтгэнэ. Тоос, шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт болж халдваргүйтгэх бодисын үхүүлэх үйлчлэлд саад болно. Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйтгэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно. Урьдчилсан цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай, тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.

Халааж идэвхгүйжүүлэх: Дээрхи өвчнөөр өвчилсөн малын түүхий эд, мах, сүүг 550С  хэмд 30 минутын дотор халааж халдваргүйтгэнэ. Хатааж идэвхгүйжүүлэх: Хатаахад нян  идэвхгүйждэг. Хоол хүнсний гадаргуу хатахад нян  үхнэ.Туяагаар шарах: Гамма туяагаар шарахад нянгаар  бохирлогдсон зүйлсийн дотор, гадна талд  байгаа нян тодорхой хэмжээгээр  үхдэг.

3.5.2.Химийн арга: Химийн бэлдмэлүүд нь нянг  хурдан хугацаанд үхүүлнэ.Иж балнадын үүсгэгч нь ариутгах бодисын  үйлчлэлд мэдрэмтгий бөгөөд буцалгахад тэр даруй, 70-75oC хэмд 15-20 минутын дараа үхнэ. 3%-ийн NаON, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорын шохой, 2%-ийн формалинд тэсвэргүй 1 цагийн дотор устана. Уг өвчний үүсгэгчээр бохирлогдсон хөрс, хэвтэр бууцыг 5%-ийн хлорт бэлдмэл, 4% формалин, 10%-ийн идэмхий натрийн халуун уусмалыг 1 м2 талбайд 10л уусмал байхаар тооцож хэрэглэнэ.Төмөр тоног хэрэгслийг галын дөлөнд халаах болон 30 минут буцалгаж ариутгана. Модон эдлэлийг 5%-ийн хлорт бэлдмэл, 2-4% формалины уусмалаар шүршиж халдваргүйтгэнэ. Бусад арьс, суран хэрэглэлийг халдваргүйтгэх уусмалаар арчина. Хөвөн даавуу эдлэлийг халдваргүйтгэх уусмалын уураар утах болон  шүршинэ. Химийн олон бодисын халдваргүйтгэх идэвхт чанар нь өндөр хэмд эрс нэмэгдэж түргэн илэрнэ. Гэхдээ өндөр хэм нь тэдний ууршилтыг түргэсгэж чанарыгмуутгана. Дулааны улиралд халдваргүйтгэх бодисын ашиглалт, хадгалалтанд онцгой анхаарахаас гадна гадаад орчны өндөр хэм нь тэдгээрийн хадгалалтын хугацааг богиносгодог. Халдваргүйтгэх бодисыг сонгох, хадгалах, харьцах, хэрэглэх, устгахад үйлдвэрлэгчийн зааврын дагуу хандах ба халдваргүйтгэх бодисын уусмал бэлтгэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс бээлий, хормогч, нүдний шил болон хэрэглэх зааварт тусгагдсан бусад хэрэгслийг ашиглана.

Хлор агуулсан бэлдмэлийн зөвлөсөн шингэлэлт

 

“Цэвэр” нөхцөла

“Бохир” нөхцөлb

Шаардагдах идэвхт хлорын өтгөрүүлэг

0.1 % (1г/л)

0.5 % (5г/л)

Гипохлоритнатри (5 %-ийн идэвхт хлортой)

20 мл/л

100 мл/л

Гипохлориткальци (70 %-ийн идэвхт хлортой)

1.4 г/л

7.0 г/л

Дихлороизоцианурат натрийн нунтаг (60 %-ийн идэвхт хлортой)

1.7 г/л

8.5 г/л

Дихлороизоцианурат натрийн шахмал (шахмал бүрт 1.5 г идэвхт хлортой)

литрт 1 шахмал

литрт 4 шахмал

Хлорамин (25 %-ийн идэвхт хлортой)

20 г/л

20 г/л

aурьдчилсан цэвэрлэгээний дараа

b эмгэгт материал юм уу урьдчилсан цэвэрлэгээний өмнөх уусмалд зориулсан

Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн халдваргүйтгэх бодис юм. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр юм уу хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхт хлорын зохих өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ. Ерөнхий зориулалтын халдваргүйтгэх бодисын өтгөрүүлэг нь 1г/л идэвхт хлортой байх ёстой бол 5г/л идэвхт хлор агуулсан өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйтгэхэд хэрэглэнэ. Дихлороизоцианурат натри (NaDCC) нь 60%-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. Дихлороизоцианурат натрийн нунтгаас 1.7г/л ба 8.5г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ. Энэ  нь 1.0г/л ба 5г/л идэвхт хлортой гэсэн үг. Хлорамин нь ойролцоогоор 25%-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулдаг учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас бохир, цэвэр аль ч нөхцөлд 20г/л өтгөрүүлгийг зөвлөнө. Формальдегид (HCHO) нь -200С-ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг(спор ) үхүүлдэг хий юм.  Формальдегид нь харьцангуй удаан үйлчилдэг ба агаарын харьцангуй чийг 70% орчим байхыг шаардана. Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер–параформальдегид эсвэл формалин-усанд ойролцоогоор 370г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж уусмал байдлаар худалдаанд гаргана. Энэ хоёр хэлбэрийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэрэг битүү орон зайг халдваргүйтгэхэд ашиглана.Формальдегидыг (формалины 5%-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно. Спирт этанол (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйтгэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусэд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй. Эдгээрийг усанд 70%-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйтгэсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой. Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай бөгөөд жишээлбэл 100г/л формальдегид агуулсан 70%-ийн спирт, 2г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70%-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйтгэхэд хэрэглэнэ. Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ионы өтгөн өтгөрүүлэг үүсгэнэ. Мал эмнэлгийн халдваргүйтгэлд идэмхий натри, идэмхий кали, сод, поташ зэрэг шүлтийн бодисыг ашиглана. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.

3.6.Өвчний үед  ажиллагсад: Өвчин гарсан үед ажиллагсад ариун цэврийн дэглэмийг сайтар сахиж гарыг повидин йод, хлорамины уусмалаар халдваргүйтгэнэ. Хээл хаясан гүүний хээл, гахайн зулбадас, хаг буртгийг тусгай нүхэнд хийж халдваргүйтгэнэ. Гахайчид өөрийгөө халдварт өвчнөөс хамгаалах, гэр бүл болон гахайн сүрэгт халдвар  тараахгүй байх үүднээс хөдөлмөр хамгаалалын хувцсыг тогтмол хэрэглэж занших хэрэгтэй. Өвчтэй мал, амьтантай харьцаж байгаа хүмүүс нь өөрсдийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын онцлогтоо тохирууланаюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлтэй байх шаардлагатай. Хамгийн энгийн бөгөөд байнга хэрэглэх шаардлагатай хөдөлмөр хамгаалалтын хувцас нь халад,  хормогч, бээлий, амны хаалт  юм. Ажиллагсадын хувцас нь хөвөн даавуу биед эвтэй  хөнгөн зөөлөн дулаанматериалиар хийгдсэн, угааж ариутгахад хялбар байх шаардлагатай. Гэрийн нөхцөлд ариутгалын бодисоор хлор агуулсан “Блезна” буюу угаалгын цайруулах уусмалыг хэрэглэж болно.

Хувцас хэрэглэл  ариутгах уусмал болон халдваргүйтгэх дэглэм

1.

 

Ариутгах материал

Халдваргүйтгэх

бодис

Уусмалын Концент-раци хувь

Халдваргүйтгэх хугацаа (цагаар)

2.

 Хөвөн даавуу, хагас резинэн материал, брезент, резин, металл, нийлэг эд, хагас синтетик эдзэргээр хийсэн хувцас, эд материал

Хлорамин

1%

5

-“-

3%

2

Формальдегид

2%

2

 

Арьсан материал

Хлорамин

5%

2

Формальдегид

4%

2

 

Мал ахуйн тоног төхөөрөмж, сав суулга,

Багаж хэрэгсэл

Кальцижуулсан халуун содын уусмал

2 %

  1. цаг

3.7.Урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйтгэл: Гахайн аж ахуйн онцлогийг харгалзан эх сүргийг жилд 2 удаа урьчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах, иж балнадтай төстэй шинж тэмдэг үзүүлж буй гахайг тусгаарлах, бааснаас дээж авч шинжилгээнд өгөх,  гахайг удаан хугацаагаар стресст оруулахгүй байх,  урьдчилан сэргийлэх вакцинд бордооны болон эх сүрэг, тооройг графикийн дагуу хамруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Гахайн цусан халдвар, иж балнадаас сэргийлэх идэвхигүйжүүлсэн хам вакциныг тоорой, бусад гахайд 2 удаа тарьна. Гахайн сальмонеллёзоос сэргийлэх нутгийн омгийн идэвхгүйжүүлсэн вакцин, Гахайн колибактериоз, сальмонеллёзоос хам сэргийлэх вакцинуудыг 2 удаа тарьж сэргийлнэ.  Урьдчилан сэргийлэх гол арга нь гахайн  арчилгаа маллагаа, байр, тэжээллэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг  чанд сахих, мал эмнэлгийн зааврыг баримталж ажиллах, гахайг орц нормын дагуу тэжээх, дархлаа дээшлүүлэх нэмэлт  эм бэлдмэл өгөх, гахайн байр хороог графикийн дагуу халдваргүйтгэж байх явдал юм. Иж балнадаас сэргийлэхийн тул дурьдчилан сэргийлэх үзлэг,  диспан серчилсан үзлэг, өдөр тутмын ажиглалт, түүвэр шинжилгээ, сүргийг амин дэмээр тэтгэх, зохистой арчилгаа маллагааны технологийг баримтлах нь чухал.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Гахайн иж балнад өвчин гарсан айл, аж ахуйннэгж, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

4.1.1.Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед гахайн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх ;

4.1.2.Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн гахай эдгэрсэн юм уу үхснээс хойш 14 хоногийн дараа бүх сүрэгт  э‎мнэ‎л зүйн үзлэг хийж өвчтэй мал, амьтанд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, х‎эвтэ‎р, ус, т‎эжээ‎‎лийн онгоц зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

4.2.Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэйг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Мөн эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийн эрүүл гахайд сэргийлэх вакциныг хэ‎‎рэ‎глэ‎х зааврын дагуу тарина.

4.3.Төв суурин газрын хүнсний захад худалдаалж буй мах, махан бүтээгдэхүүнд салмонеллийн шинжилгээ, нядлагааны газарт нядлаж байгаа гахайд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байнга хийнэ.

4.4.Гаднаас ирсэн мал, амьтныг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрнө. Өвчин гарсан аж ахуйн нэгж, фермд тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөнд хяналт тавьж халдваргүйтгэх арга хэмжээ авна.

4.5.Өвчтэй мал, амьтны  арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулан өвчтэй мал, амьтан байсан хашаа, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйтгэх бодис, бэлдмэлүүдээр халдваргүйтгэнэ.

4.6.Өвчний улмаас үхэж хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйтгэн булах юм уу шатааж устгана. Гахайн иж балнадын үүсгэгч илэрсэн мах, махан бүтээгдэхүүнийг устгана.

4.7.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.