A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын 2019 оны

А/13 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

МАЛ, АМЬТДЫН КОКЦИДИОЗ (ЭЙМЕРИОЗ)ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго: Мал, амьтдын кокцидиоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Мал, амьтдын кокцидиоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Өвчний тодорхойлолт: Eimeria төрлийн эгэл биетнээр үүсгэгдэг өвчин юм. Кокцид төрөл, зүйлээс хамаарч харилцан адилгүй эд эрхтнүүдэд байрлана. Уг төрлийн эгэл биетэн нь мал, амьтдын ходоодгэдэс,элэг, цөс, амьсгалын замын салст бүрхүүлд шимэгчлэн амьдардаг. Эймерийн мерогони (бэлгийн бус замаар олон хуваагдаж үржих), гаметогони (бэлгийн замаар үржих) хөгжил эзэн амьтны биед, спорогони (ооцист дотор тус бүр 2 спорозоит агуулсан 4 спороцист) гадаад орчинд явагдана. Кокцидиоз (эймериоз)-ийн үүсгэгч эгэл биетэн эзэн өвөрмөц. Жишээлбэл манай орныхонь, ямаанд 9 зүйл кокцид (E.faurei, E.intricatа, E.ninaekohljakimovae, E.arloingi, E.parva, E.granulosа, E.ah-sa-ta, E.crandallis, E.skrjabini) тархжээ.

1.4.Үүсгэгчийн онцлог, тэсвэрт чанар: Кокцидын төрлийн эгэл биетнүүд зүйл бүр өөрийн өвөрмөц эрхтэнд байрлан эмгэг үүсгэдэг, богино хугацаанд дахин халдварлаж, далд хэлбэрээр өвчилж, халдвар тараан дахин халдвар авч чацга алдах, хоёрдогч халдвар авч улмаар үхэлд хүрдэг. Ихэвчлэн дулаан, чийг ихтэй улиралд өвчлөлт элбэг шинэ. Ихэвчлэн нялх төл хүндээр өвчилдөг.

1.5.Халдварын эх үүсвэр, дамжих зам: Халдварласан мал амьтан, хашаа, хороо, хэвтэр, уст цэг халдварын эх үүсвэр болно. Шууд хавьтлын замаар халдвар тархана.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

2.1.Эмнэлзүйн шинж тэмдэг: Чацга алдах, халуурах, хоолны дуршил буурах, жин алдах, турах, өвчин хүндэрсэн тохиолдолд үхэлд хүргэнэ. Өвчний нууц үе 2-3 долоо хоног үргэлжилнэ. Нууц үед уусахаас 2-3 хоногийн өмнө салс, цус, салст бүрхүүлийн тасархайтай үмхий чацг аалдана. Өвчний хурц үед хурга, ишиг 40-410С хүртэл халуурч номойрох, тэжээл дээд ургүй болох, салст бүрхүүл цайх, судасны лугшилт, амьсгал түргэсэх шинж тэмдэг илэрнэ. Өвчин даамжрахад цустай чацга алдана. Уг өвчин цочмог дуу хэлбэрээр илэрч, төл мал бараг халуурдаггүй боловч номойрох, нүд, хамрын салст бүрхүүл үрэвсэх, цустай чацг аалдах шинж тэмдэг илэрнэ. Төлөг, том мал ужиг хэлбэрээр өвчилж, үмхий чацг аалдаж, турсаар үхдэг.

2.2.Эмгэг бие бүтцийн хувиралт: Өвөрмөц эмгэг өөрчлөлт үгүй. Ходоод гэдэсний салст бүрхүүл улаан, цус ихдэлт үүснэ. Салс бүрхүүл ховхорно.

2.3.Лабораторийн оношилгоо: Өвчилсөн аж ахуйн мал, амьтдыг нэг бүрчлэн үзлэгт хамруулан оношилогоог хийдэг.Малын кокцидиоз (эймериоз)-ыг эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийг харгалзан бичил харуурын шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Үхсэн мал амьтанд задлан хийж гэдэсний салстаас түрхэц бэлтгэн үүсгэгчийг илрүүлэх шинжилгээг хийнэ. Өвчтэй малын баасыг хөвүүлэх болон шүүх аргуудаар шинжилж кокцид (эймер)-ийн ооцист илрүүлнэ.Мал, амьтдын шулуун гэдэснээс суйлах аргаар 25-50 гр орчим баасны дээжийг авна.

2.3.1.Кокцидын ооцистыг илрүүлэх шинжилгээнд: Баасны дээжийг дихромт калийн 2.5-5 %-ийн уусмал, 10%-ийн формалинд хадгалааслан лабораторийн шинжилгээнд хүргүүлнэ. Дээжтэй дагалдах, бичиг бүртгэлийн хавсарган лабораторид илгээнэ. Паразит судлалын лабораторийн шинжилгээнд ирсэн баасны дээжүүд нь эмгэг төрүүлэгч зооноз дамжуулдаг учраас тэдгээртэй ажиллахдаа халдвар, хамгааллын журмыг сайтар баримтлан ажиллана.

2.3.2.Ялгаварлан оношлогоо: Мал, амьтны тэжээл боловсруулах замд шимэглэгч бусад эгэл биетнээс ялгаварлан оношлоно. Криптоспорид, гардиа төрлийн эгэл биетнээс ялгаварлан оношлоно. Мөн зарим төрлийн гэдэсний цусархаг халдвар, сальмониолиоз, Escherichia coli, Marek өвчнүүдээс ялгаварлан оношлох шаардлагатай.

2.4.Эмчилгээ: Оношлогдсон мал амьтдыг сүргээс тусгаарлан малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн эмчилгээ, шинж тэмдгийн эмчилгээг хослуулан хийнэ. Мал эмнэлгийн эмийн бүртгэлд байдаг 5-[(2-methylpyridin-1-ium-1-yl)methyl]-2-propyl-pyrimidin-4-amine chloride гол үйлчлэгч бодис бүхий эмийг сульфамидын бүлгийн бэлдмэлүүдтэй хослуун эмнэлзүйн шинж тэмдэг бүрэн эдгэртэл эмчилгээг явуулна.Шувууны аж ахуйд тусгай зааврын дагуу урьдчилан сэргийлэх зорилгоор улиралд тогтмол эмчилгээ хийх шаардлагатай.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ

3.1.Ерөнхий урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

3.1.1. Эмнэлзүйн үзлэгийг тогтмол хийнэ.

3.1.2.Өвчний тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэ‎рэ‎гжүүлн‎э.

3.1.3. Өвчин тогтмол гардаг нутгийн малд урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.

3.2.Тусгай урьдчилан сэргийлэх арга хэмжээ:

3.2.1.Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйтгэнэ.

4.2.Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйтгэх бодис, бэлдмэлээр халдваргүйтгэн булах эсхүл шатааж устгана.

4.3.Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг төл малыг том малаас тусад нь хуурай бэлчээрт бэлчээнэ.

4.4.Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг өдөр бүр цэвэрлэж, шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйтгэнэ.

4.5.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.