A

A

A

Бүлэг: 1979

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

А/13 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

МАЛ, АМЬТНЫ САРКОЦИСТОЗ ӨВЧНӨӨС  УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1. Зорилго:Мал, амьтны саркоцистоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2. Хамрах хүрээ: Мал, амьтны саркоцистоз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3. Тодорхойлолт: Саркоцистоз нь мал, хүн, зэрлэг амьтад, шувуу зэрэг завсрын эздийн булчингийн ширхэгтшимэгчилдэг. Sarcocystis төрлийн эгэл биетнээр үүсдэг байгалийн голомтот зооноз өвчин юм. Саркоцистийн жинхэн ээзэд (нохой, муур, хүн) 4 спорозоит, 2 спороцист агуулсан ооцистийг баасаараа ялгаруулна. Эхний үед жинхэнэ эздийн баасанд споржоогүй болон споржсон ооцист, цаашид спороцист зонхилно.         Үхэрт 3 зүйл (S.cruzi, S.hominins, S.hirsuta; хонинд 4 зүйл (S.tenella, S.arieticanis, S.giganta, S.medusiformes), гахайд 3 зүйл (S.meischeriana /S.suicanis/, S.porcifelis /S.suifelis/, S.suihominis), ямаанд нэгзүйл (S.capracanis), адуунд2 зүйл (S.equicanis, S.fayeri) саркоцист шимэгчилдэг. Өвчний нууц үе нь 6-14 хоног байна. Энэ өвчний үед хүн жинхэнэ ба завсрын эзэн болдог нь онцлог юм.

1.4.Шинж тэмдэг: Саркоцистозын цочмог явцын үед мал 40.50С хүртэлхалуурах, тэжээлдээ дургүй болох, зүрхний цохилт түргэсэх, амьсгаа давхцах, доголох зарим тохиолдолд хээл хаях,чацга алдах, хэл, зовхины салст бүрхүүл дээр яр шилүүсэх, харин өвчин ужиг явцтай болсон үед мал ихээр турах эрүүний  хоорондох зай хавагнах, сүү татрах, булчин хатингарших, доголох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

ХОЁР. ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ

Саркоцистозыг эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдгийг харгалзан бичил харуур болон ийлдэс судлалын шинжилгээний дүнг үндэслэн оношилно.

2.1.Бичил харуурын шинжилгээ: Мал, амьтны гулууз болон хөндлөн судалт булчин бүхий эрхтнүүдэд саркоцист илрүүлэх шинжилгээг С.А.Лубянецкий, А.Г.Кокурин нарын арга болон “КХ” түргэвчилсэн аргаар хийнэ.

2.1.1.С.А.Лубянецкий, А.Г.Кокурин нарын арга: Метилийн хөхийн 10%-ийн 30 мл уусмалыг идэмхий натрийн 0.01%-ийн 30 мл уусмалтай тэнцүү хэмжээгээр холино. Энэхүү уусмалыг адил хэмжээний нэрмэл устай хольж дахин шингэлж ажлын уусмал бэлтгэнэ. Урьдчилан бэлтгэсэн, 2х4 мм хэмжээтэй булчингийн зүсмэг дээр ажлын уусмалаас 2-3 дусаагаад, тасалгааны дулаанд, 10 минут байлгана. Дурьдсан хугацаа өнгөрмөгц будгийг соруулан авч, зүсмэгийг нашатырын спирт /эсвэлцууныхүчлийн 1.5%-ийнуусмал/-ээр өнгөгүйжүүлээд, бичил харуурын х10 өсгөлтөөр шинжилнэ.Бичил харуурын харах талбайд тод хөх өнгийн, ээрүүл, дугуй, зууван хэлбэрийн саркоцист цэнхэр дэлгэц дээрх булчингийн ширхэг дотор харагдана.

2.1.2.КХ арга.Хөндлөн судалт булчин бүхий шинэ дээжинд саркоцист илрүүлэхдээ урьдчилан бэлтгэсэн 2х4 мм хэмжээтэй булчингийн зүсмэг дээр калихлорын 1М-ийн уусмалаас 2-3 дусааж, тасалгааны дулаанд, 10 минут орчим байлгаад, бичил харуурын х10 өсгөлтөөр шинжилнэ. Саркоцист шаргалдуу туяатай дэлгэц дээр тод хүрэн өнгөтэй харагдана.

2.2.Ийлдэс судлалын шинжилгээ: Ерөнхий зүйлд дурьдсан шинж тэмдгүүд илэрсэн малын цусны ийлдсийг зохих журмын дагуу авч лабораторит явуулан хавсрагах олбо хурвал (ХХУ), шууд бус фермент холбоот эсрэг биеийн урвал (ШБФХЭБУ), шууд бус иммунофлуоресценцийн урвал (ШБИФлУ)-аар шинжилнэ. Ийлдсийг лабораторийн шинжилгээнд явуулахдаа мертиолятнатри (1:10000)-ийн уусмалаар бэхжүүлнэ.ХХУ, ИФУ, ШБИФлУ-ыг батлагдсан зааврын дагуу тавина.

2.3.Эмчилгээ: Саркоцистозын жинхэнэ эзэн нохойны овгийн амьтад, хүний ялгадсанд спороцист /ооцист/ илрүүлэх шинжилгээг тогтмол хийнэ. Спороцист/ ооцист/ илэрсэн тохиолдолд нохой, муурыг кокцидиостатик бэлдмэлүүдээр эмчилнэ.

 

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

Саркоцистийн эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл хараахан гараагүй байгаа тул уг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг доор дурьдсан байдлаар зохион байгуулна.

3.1.Малчид, нохой тэжээдэг хувь хүмүүс, хүний эмч нарт саркоцистозтой тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа хийнэ.

3.2.Нохой, муурыг түүхий мах, махан бүтээгдэхүүн, зулбадас зэргээр тэжээж үл болно.

3.3.Тэжээлийг сайтар болгож өгнө.

3.4.Малын ус, тэжээл, өвсний хашаа, саравчинд нохой, муур орохоос сэргийлнэ.

3.5.Золбин нохдыг тодорхой төлөвлөгөөний дагууу стгана.

3.6.Чоно, үнэг зэрэг нохойны овгийн амьтдын устгалыг орон нутагт тусгай төлөвлөгөөний дагуу зохистой зохион байгуулна.

3.7.Саркоцистээр халдварлаагүй болох нь албан ёсоор батлагдаагүй шүүрхий, хагас болгосон, түүхий, ялангуяа үхэр, гахайн мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх, зэрлэг амьтдын цус уух, эрхтнийг түүхийгээр идэхийг хориглоно.

3.8.Айл бүр ногоо, талх зүсдэг бандангаас тусад нь мах хэрчдэг “зориулалтын” бандантай байна.

3.9.Хүнсний ногоо, жимсийг хэрэглэхийн өмнө сайтар угаана.

3.10. Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.