A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТОС ТӨСЛИЙН ТУХАЙ

1992 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 120

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж аль болох богино хугацаанд олборлох, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, нефть бүтээгдэхүүний өөрийн хэрэгцээг хангах зорилго бүхий "Газрын тос" хөтөлбөрийг зарчмын хувьд сайшааж Засгийн газрын хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр тогтоосугай.

/"2" дугаар хэсгийг Засгийн газрын 1995 оны 20-р тогтоолоор хүчингүй болгосон./

3."Газрын тос" төсөлд тусгагдсан судалгаа, хайгуулын ажил гүйцэтгэх, олборлох, боловсруулах үйлдвэрүүд барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын баталгаа гаргах замаар олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламж авах болон өөрийн экспортын орлогоос санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Үндэсний хөгжлийн яам, Худалдаа, үйлдвэрийн яам, Сангийн яаманд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН